Бичлэг
Бичсэн hooligan_gm »
Залуус эрvvл орчны тєлєє хамтдаа
Нийслэлийн хvvхэд залуучуудын газраас “Эрvvл орчныг бvрдvvлэхэд залуучуудын оролцоо” чуулга уулзалтыг энэ сарын 28-нд “Найрамдал” тєвд зохион байгуулна.
Засгийн газраас баталсан “Єсвєр vе залуучуудын хєгжлийг дэмжих” vндэсний хєтєлбєрийг дэмжих ажлын хvрээнд болон энэ оныг “Хvнсний аюулгvй байдлыг хангах”, “Эрvvл хvнс-Эрvvл орчин” бvрдvvлэх жил болгон зарласантай холбогдуулан нийслэлийн хєгжилд бодит хувь нэмэр оруулахад залуучуудын оролцоог идэвхжvvлэх, тэдний vзэл бодлыг сонсох, санал санаачилгыг дэмжих зорилгоор уг чуулга уулзалт болох аж.
Чуулга уулзалтыг угтан нийслэлийн бvх хороодод залуучуудын сайн дурын салбар зєвлєл байгуулах, их, дээд сургуулийн оюутан, залуучуудыг хамруулсан их цэвэрлэгээг “Сэлбэ” голоос эхлvvлэх, оюутан залуучуудын дунд “Эрvvл орчин бvрдvvлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан явуулах зэрэг олон ажил хийх ажээ. Чуулганд нийт 200 тєлєєлєгч оролцон эрvvл орчныг бvрдvvлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, хог хаягдал, хорт утааг багасгах арга замыг тодорхойлно. Мєн залуучуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тєрийн болон тєрийн бус байгууллагуудын оролцоог тодорхойлж, шийдвэрлэх арга зам, нєєц бололцоог нэмэгдvvлэх, эх орондоо сайхан амьдрах орчин нєхцєлийг сайжруулах, залуучуудын чєлєєт цагаа зєв боловсон, эрvvл орчинд єнгєрvvлэх асуудлыг хэлэлцэх аж. Залуучуудад эх оронч vзэл, vндэсний сэтгэлгээг тєлєвшvvлэхэд анхаарч, боловсролын чанар хvртээмжийг салбар бvрт хэлэлцэн шийдвэрлэх юм.
Эрvvл орчинг бvрдvvлэхэд залуучуудын санал, санаачлага чухал бєгєєд чуулганыг хамтран зохион байгуулагч “Дэлхийн зєн” олон улсын байгууллага 1990 оноос Монголд vйл ажиллагаа явуулж нийгмийн дутаж байгаа хэрэгцээг хангахад анхаарч иржээ. Харин тус байгууллага ирэх таван жилийн тєлєвлєгєєндєє шинэчлэл хийн, эрvvл орчинг бvрдvvлэх, эрvvл орчинд аж тєрєх зан vйлийг дэлгэрvvлэхэд анхаарч ажиллахаар болжээ. Чуулга уулзалтын шийдвэрийг 2008 оны vйл ажиллагаанд тусган цаашид аян болгон хэрэгжvvлэх аж.