Монгол бичгээр бичдэг Notepad
Зохицуулагчид: Computer software, Computer Hardware
- monmail
- Тугчин Гишvvн

- Бичлэгүүд: 183
- Нэгдсэн: 10-р сар.31.06 8:24 pm
- Байршил: Кёкүшүүзан цамхаг орчим
Монгол бичгээр бичдэг Notepad
Монгол бичгийн Notepad хэлбэрийн программын бета хувилбар бараг бэлэн болоод байна.
Удахгүй download хийхээр тавих байх.
Доор хоёр screenshot зураг тавилаа.
Доор хоёр screenshot зураг тавилаа.
- monmail
- Тугчин Гишvvн

- Бичлэгүүд: 183
- Нэгдсэн: 10-р сар.31.06 8:24 pm
- Байршил: Кёкүшүүзан цамхаг орчим
Re: Traditional Mongolian Notepad
Монгол бичгийн гарын байрлал.
Ердийн байдал
Shift товч дарсан үед.
Ердийн байдал
Shift товч дарсан үед.
Re: Traditional Mongolian Notepad
хаха. Сэргэлэн байна шүү.sanakae написал:Шууд блогдоно шүү. мэдээлэл явуулаарай.
Энэ тухайгаа дэлгэрэнгүй тайлбарлаач? Орчуулж байгаа юм уу? Нутагшуулж байгаа юм уу? Шинээр хийж байгаа юм уу? Юникод дэмжих үү? Ашигласан технологи? Requirement? Юунд зориулж гарж байгаа эд вэ?monmail написал:Монгол бичгийн Notepad хэлбэрийн программын бета хувилбар бараг бэлэн болоод байна.
- monmail
- Тугчин Гишvvн

- Бичлэгүүд: 183
- Нэгдсэн: 10-р сар.31.06 8:24 pm
- Байршил: Кёкүшүүзан цамхаг орчим
Re: Traditional Mongolian Notepad
Энэ программ нь монгол бичгийн юникод стандартад тулгуурлан ажиллах юм.
Одоо хуучин монгол бичгээр бичих үед хэрэглэгдэх хоёр товчны (жинхэнэдээ бол 2 тусгай тэмдэгт) тухай тайлбарлая.
Энэ хоёр товчийг кирилл монгол гарны "я" ба "ё" үсгийн байрлалд харгалзуулан байрлуулсан.
1) MVS - mongolian vowel separator гэж нэрлэгддэг энэ тэмдэгт нь хуучин монгол бичгийн зарим үгийн эцэст дангаараа салангид бичигддэг "а, э" эгшгийг тусгаарлах зорилгоор хэрэглэгддэг. Үүнийг бичихдээ үгийн эцсийн салангид "а,э"-ийн өмнө кирилл үсгийн гарны "ё" үсгийг дарна гэсэн үг.
2) NNBSP - NARROW NO-BREAK SPACE - энэ тэмдэгт нь хоосон зай бөгөөд гэхдээ үгийг тасалдаггүй (стандарт space - "зай" нь үгийг тасалдаг). Өөрөөр хэлбэл энэ тэмдэгтээр тусгаарлагдсан хэд хэдэн үгс нэг үг мэт тооцогдоно гэсэн үг. Энэхүү тэмдэгтээр хуучин монгол бичгийн дагавар, нөхцлүүдийг тусгаарлана.
Бичих аргачлал:
үндсэн үгнээс тусдаа бичигддэг дагавар, нөхцлийг бичихээсээ өмнө кирилл үсгийн гарны "я" үсгийг дарна.
Монгол бичгээр бичих үед энэхүү товч харьцангуй олон удаа хэрэглэгдэнэ. Учир нь монгол хэл бол залгамал бүтэцтэй хэл учраас дагавар, нөхцлөөр баян болно.

- T.G.
- ¤ Expert
- Бичлэгүүд: 929
- Нэгдсэн: 4-р сар.13.02 9:20 pm
- Байршил: Henti aimgiin Galshar sumiin uyach Bazarwaaniin gert
- Contact:
Re: Traditional Mongolian Notepad
yagaad iim hachin yum heregleh yostoi yum be shuud hooson zai ashiglaad bichihed yagaad bgan
- monmail
- Тугчин Гишvvн

- Бичлэгүүд: 183
- Нэгдсэн: 10-р сар.31.06 8:24 pm
- Байршил: Кёкүшүүзан цамхаг орчим
Re: Traditional Mongolian Notepad
Энэ нь PC -ийн текст processing-ээс шалтгаалсан гэж бодож байна.T.G. написал:yagaad iim hachin yum heregleh yostoi yum be shuud hooson zai ashiglaad bichihed yagaad bgan
Ер нь: бид одооны кириллик бичгээр "гэрийн" гэж бичихэд ПК болохоор хэзээ ч нэг үг гэж ойлгож word wrap гэх мэт үйлдлүүд нь ажиллана.
Гэтэл хагучин монггол бичиг-иэр бол "гэр үн" гэж хоёр тасалж бичих ёстой. Чухамхүү энэ дагавар, нөхцлийн монгол таслалыг - үл тасалдах зай буюу "non break space" гэж байгаа юм.
Хамгийн гол нь энэ зарчим буюу шаардлага нь word wrap ба transliteration хийхэд чухал мөрдлөг болох учиртай гэж ойлгож байгаа болно.
- monmail
- Тугчин Гишvvн

- Бичлэгүүд: 183
- Нэгдсэн: 10-р сар.31.06 8:24 pm
- Байршил: Кёкүшүүзан цамхаг орчим
Re: Traditional Mongolian Notepad
Ердийн хоосон зай буюу <space> дарж бичиж болно л доо.T.G. написал:yagaad iim hachin yum heregleh yostoi yum be shuud hooson zai ashiglaad bichihed yagaad bgan
Ингэхэд нэг "но" байна.
<Space> -ийн дараа шинэ үг гэж ойлголтоор "-ун, -үн, -и" гэх мэт дагавар, нөхцлүүдийн эхний "у, ү, и" үсгүүд үгийн эхэнд ордог байдлаар гарах болно.
Гэтэл жинхэнэдээ бол үгийн дунд ордог хэлбэр "-ун, -үн"-д буюу үгийн эцэст ордог хэлбэр "-и"-д байх ёстой.
Чухам иймээс л NNBSP гэдэг тэмдэгт хэрэглэгддэг болно.
- T.G.
- ¤ Expert
- Бичлэгүүд: 929
- Нэгдсэн: 4-р сар.13.02 9:20 pm
- Байршил: Henti aimgiin Galshar sumiin uyach Bazarwaaniin gert
- Contact:
Re: Traditional Mongolian Notepad
oilgoloo. daraagiin asuult: vowel spearater, no-break-space 2-iig hoorond ni yalgah hereg bna uu?
- monmail
- Тугчин Гишvvн

- Бичлэгүүд: 183
- Нэгдсэн: 10-р сар.31.06 8:24 pm
- Байршил: Кёкүшүүзан цамхаг орчим
Re: Traditional Mongolian Notepad
Нүдээр харах юм бол ч ялгаа байхгүй, цагаан зайнууд л даа. Гэхдээ дээр нэгэн posting-д тайлбарласны дагуу MVS нь үндсэн үг буюу үгийн язгуурт орсон нэгэн эгшгийн онцлог бичилтийг ялгаж өгнө.T.G. написал:oilgoloo. daraagiin asuult: vowel spearater, no-break-space 2-iig hoorond ni yalgah hereg bna uu?
Энд байгаа "хана, гэтэл, хор, хар, үе" гэдэг үгнүүдийн сүүлийн "а" нь салангид бичигдэж байгаа ч гэсэн, энэ нь ямар нэгэн дагавар, нөхцөл биш үндсэн язгуур үгний нэг авиа юм.
Энд "хана" гэдэг үгний 2 янзын бичлэг, бичлэг тус бүрийн утгын ялгааг харуулав. Иймэрхүү хэлбэрийн бичлэгийн ялгааг гаргахад энэхүү MVS тэмдэгт хэрэглэгдэнэ.
Харин NNBSP-нь үгийн язгуур ба тусдаа салангид бичигддэг дагавар, нөхцлүүдийг хооронд ялгаж зааглана.
Юникод стандартад зааснаар бол ийм л байна. Яаж ингэж хийсэн бэ гэхлээр computer text processing -ийн шаардлага байх.
Электронон хэлбэрийн текстийн кодлол нь аль болох тодорхой, ялгавартай байх ёстой.
Re: Traditional Mongolian Notepad
Мөн ч их удаан хүлээсэн эд байна даа... Opensource? commercial? өөр дээрээ толь бичиг байгаа юу?
- monmail
- Тугчин Гишvvн

- Бичлэгүүд: 183
- Нэгдсэн: 10-р сар.31.06 8:24 pm
- Байршил: Кёкүшүүзан цамхаг орчим
Re: Traditional Mongolian Notepad
Одоогоор зөвхөн windows хувилбар байна.T.G. написал:mac os deer huvilbar hiine biz dee?
- monmail
- Тугчин Гишvvн

- Бичлэгүүд: 183
- Нэгдсэн: 10-р сар.31.06 8:24 pm
- Байршил: Кёкүшүүзан цамхаг орчим
Re: Traditional Mongolian Notepad
Opensource биш.DEMENTOR написал:Мөн ч их удаан хүлээсэн эд байна даа... Opensource? commercial? өөр дээрээ толь бичиг байгаа юу?
Толь бичиг байхгүй, гэхдээ цаашид толь бичиг хийж баяжуулах боломжтой (кирилл монголоос хуучин монгол руу автоматаар хөрвүүлэх, хуучин монгол бичлэгийн зөв эсэхийг шалгах г.м.).
- monmail
- Тугчин Гишvvн

- Бичлэгүүд: 183
- Нэгдсэн: 10-р сар.31.06 8:24 pm
- Байршил: Кёкүшүүзан цамхаг орчим
Re: Traditional Mongolian Notepad
Одоо монгол бичгийн цэг, таслал гэх мэт хэдэн тэмдэгтүүдийн тухай хэдэн тайлбар бичье.
Монгол бичгийн таслал - mongolian comma - нь нэг ширхэг цэг хэлбэртэй байна.
Монгол бичгийн өгүүлбэрийн эцсийн цэг - mongolian full stop - нь цуваа хоёр цэг байна.
Бүтэн бүлгийн (буюу бүхэл сэдэвийн) төгсгөлийн тэмдэг нь - mongolian four dots* - ромбо хэлбэрийн дөрвөн цэг байна.
* - marks end of chapter.
өгүүлбэрийн дундах орхисон зай, хаягдсан үгс, хураангуйлсан товчлол зэргийг тэмдэглэдэг гурван цэгийг - mongolian ellipsis - цуваа дөрвөн цэгээр тэмдэглэнэ.
Монгол бичгийн таслал - mongolian comma - нь нэг ширхэг цэг хэлбэртэй байна.
Монгол бичгийн өгүүлбэрийн эцсийн цэг - mongolian full stop - нь цуваа хоёр цэг байна.
Бүтэн бүлгийн (буюу бүхэл сэдэвийн) төгсгөлийн тэмдэг нь - mongolian four dots* - ромбо хэлбэрийн дөрвөн цэг байна.
* - marks end of chapter.
өгүүлбэрийн дундах орхисон зай, хаягдсан үгс, хураангуйлсан товчлол зэргийг тэмдэглэдэг гурван цэгийг - mongolian ellipsis - цуваа дөрвөн цэгээр тэмдэглэнэ.
- monmail
- Тугчин Гишvvн

- Бичлэгүүд: 183
- Нэгдсэн: 10-р сар.31.06 8:24 pm
- Байршил: Кёкүшүүзан цамхаг орчим
Re: Traditional Mongolian Notepad
Одоо программын тухай товчхон дурдъя.
Нэр нь: VertNote.exe
Зориулалт: Сонгодог буюу хуучин монгол бичгийн худам ба тод үсгээр (ойродын) бичиж сурах, ингэхдээ юникод стандартыг ашиглаж түүнд байгаа бусад нэмэлт кодуудын талаар ойлгож авах, хэрэлэж сурч хэвших зэрэг болно.
Программын үндсэн цонхны дээд талд хоёр урт textbox байна. Дээрх зурганд харна уу.
Монгол бичгийн текстийн аль нэгэн үгэн дээр хулганын товчоор дарахад эдгээр хоёр textbox-ын дээд талынхад нь монгол бичгийн галигласан хөрвүүлгэ кирилл үсгээр эсвэл латин үсгээр харагдана. Харин доод талынхад нь тухайн үгийг бичихэд хэрэглэгдсэн далд тэмдэгтүүд ил харагдана.
Дээр харуулсан зурган жишээнд "дотроос" гэдэг үгийг монгол бичгээр бичсэнийг харуулав.
Программтай ажиллахад монгол бичгийн гар (keyboard driver) суулгах шаардлагагүй бөгөөд өөрт нь байгаа виртуаль гарыг ашиглана. Монгол бичгийн гарт шилжихийн тулд "F2" -товчийг дарах, эсвэл программын үндсэн цонхны доод талд байгаа "Virtual keyboard on(off)" гэсэн бичигтэй панель дээр хулганын товчийг дарах байдлаа гүйцэтгэнэ.
Монгол бичгийн гар нь "худам үсгээр" юм уу эсвэл "тод үсгээр" байхыг программын үндсэн цонхны баруун дээд буланд байгаа "Hudam" ба "Tod usug" гэсэн 2 сонголтоор тохируулна. Компьютерийн гар дээрх үсгийн байрлал нь "Cyrillic Mongol, Cyrillic Russian, Latin USA, Chinese Latin" гэсэн дөрвөн төрлийн сонголттой байх юм.

Программын бета хувилбарыг татаж авна уу
Монгол бичгийн программын бета хувилбарын install хийх багцийг доор хавсаргав.
Энэ "Асуулт Самбар" хэмээх форумд 520 Kb-ээс дээш файл хавсаргагдахгүй байгаа тул нэг архивийг гурав хувааж хавсаргав.
Бүх гурван хэсгийг татаж аваад эхний vertNote.part1.rar -ыг ажиллуулахад нэгтгэгдэж нэг файл болно.
Тэгээд дараа нь vertNote.rar (1448 Kb) гэдэг архивын файлыг задлаад, яаж суулгах талаар install.txt файлыг уншина уу. Энэ архивласан файлыг бүхэлд нь нэг файлаар татаж авахыг хүсвэл энэ хаягаар татаж авна уу.
Vertical NotePad.
Программыг суулгаж ажиллуулж үзээд асуулт, санал, хүсэлт байвал mon_zahia@yahoo.com хаягаар юм уу эсвэл энэ хэлэлцүүлэгт үргэлжлүүлэн бичнэ үү.

ямар ч асуудал алга.. сайхан ажиллаж байна...
- bemgx
- Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
- Бичлэгүүд: 2310
- Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
- Байршил: Эх орондоо
- Contact:
Traditional Mongolian Notepad
Бичих гээд чаддаггүй ээ.
Хэрхэн бичиж байна? фонд солигдохгүй юм.
Хэрхэн бичиж байна? фонд солигдохгүй юм.
Re: Traditional Mongolian Notepad
крилл, латинаас уйгуржин луу фонтоо шилжүүлэхдээ F2 оо дарbemgx написал:Бичих гээд чаддаггүй ээ.
Хэрхэн бичиж байна? фонд солигдохгүй юм.
товчлуур дээр дараад юу ч бичигдэхгүй бол курсороо дар
- bemgx
- Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
- Бичлэгүүд: 2310
- Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
- Байршил: Эх орондоо
- Contact:
Мэнд...
Баахан манарч байсан юм DEMENTOR-т баярлалаа.
Монгол бичгээ мартаагүй, мэддэг мэт санагдаад байдаг байсан яг суугаад санаа бодлоо бичих гэсэн чинь чаддаггүй юм байна, бодол санаа минь ч гэж ихэнх нь гадаад үг хэллэг болоод явчих юм.
Дүрэм хавсаргах тал дээр бодолцож үзээсэй гэж хүсэх байна.
Монгол бичгээ мартаагүй, мэддэг мэт санагдаад байдаг байсан яг суугаад санаа бодлоо бичих гэсэн чинь чаддаггүй юм байна, бодол санаа минь ч гэж ихэнх нь гадаад үг хэллэг болоод явчих юм.
Дүрэм хавсаргах тал дээр бодолцож үзээсэй гэж хүсэх байна.
Re: Traditional Mongolian Notepad
хөөх би монгол бичгээр бичиж чадаж байна.
Үнэхээр сайхан зүйл хийж байгаал их баярлаж байна. Энэ про тэгээд Opensource биш гэсэн. Тэгээд Free эд биз дэ.
OC192-9.6 gigabits per/second