Монгол бичгээр бичдэг Notepad

Монгол Хэрэглэгчидэд Зориулсан Программчлал, Программ хангамжууд...
Монгол бичгээр бичдэг Notepad
Латинаар галиглаад бичингүүт шууд криллрүү хөрвүүлдэг гарын драйвер

Зохицуулагчид: Computer software, Computer Hardware

Хэрэглэгчийн аватар
monmail
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Бичлэгүүд: 183
Нэгдсэн: 10-р сар.31.06 8:24 pm
Байршил: Кёкүшүүзан цамхаг орчим

Монгол бичгээр бичдэг Notepad

Бичлэг Бичсэн monmail »

Монгол бичгийн Notepad хэлбэрийн программын бета хувилбар бараг бэлэн болоод байна.
VertNotepad.png
VertNotepad.png (67.12 KiB) 68260 удаа үзсэн
Удахгүй download хийхээр тавих байх.

Доор хоёр screenshot зураг тавилаа.
VertNote.PNG
VertNote_printpreview.PNG
Хэрэглэгчийн аватар
monmail
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Бичлэгүүд: 183
Нэгдсэн: 10-р сар.31.06 8:24 pm
Байршил: Кёкүшүүзан цамхаг орчим

Re: Traditional Mongolian Notepad

Бичлэг Бичсэн monmail »

Монгол бичгийн гарын байрлал.
hudammon.png
hudammon.png (61.48 KiB) 67040 удаа үзсэн
Ердийн байдал
hudammonShft.png
hudammonShft.png (46.03 KiB) 67021 удаа үзсэн
Shift товч дарсан үед.
Хэрэглэгчийн аватар
bemgx
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2310
Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Байршил: Эх орондоо
Contact:

Мэнд...

Бичлэг Бичсэн bemgx »

Хэрэглэнэ шүү. :wd:
Хэрэглэгчийн аватар
xos
Тод Гишvvн
Тод Гишvvн
Бичлэгүүд: 79
Нэгдсэн: 11-р сар.18.08 6:57 pm

Re: Traditional Mongolian Notepad

Бичлэг Бичсэн xos »

Wondeful
sanakae
¤ Expert
Бичлэгүүд: 560
Нэгдсэн: 11-р сар.02.05 12:31 pm
Байршил: Publish adsense
Contact:

Re: Traditional Mongolian Notepad

Бичлэг Бичсэн sanakae »

Шууд блогдоно шүү. мэдээлэл явуулаарай.
Хэрэглэгчийн аватар
Man++
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
Бичлэгүүд: 393
Нэгдсэн: 10-р сар.26.08 9:04 pm

Re: Traditional Mongolian Notepad

Бичлэг Бичсэн Man++ »

sanakae написал:Шууд блогдоно шүү. мэдээлэл явуулаарай.
хаха. Сэргэлэн байна шүү. :mrgreen:
monmail написал:Монгол бичгийн Notepad хэлбэрийн программын бета хувилбар бараг бэлэн болоод байна.
Энэ тухайгаа дэлгэрэнгүй тайлбарлаач? Орчуулж байгаа юм уу? Нутагшуулж байгаа юм уу? Шинээр хийж байгаа юм уу? Юникод дэмжих үү? Ашигласан технологи? Requirement? Юунд зориулж гарж байгаа эд вэ?
Хэрэглэгчийн аватар
monmail
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Бичлэгүүд: 183
Нэгдсэн: 10-р сар.31.06 8:24 pm
Байршил: Кёкүшүүзан цамхаг орчим

Re: Traditional Mongolian Notepad

Бичлэг Бичсэн monmail »

Энэ программ нь монгол бичгийн юникод стандартад тулгуурлан ажиллах юм.
NNBSP_MVS.PNG
NNBSP_MVS.PNG (6.33 KiB) 66917 удаа үзсэн
Одоо хуучин монгол бичгээр бичих үед хэрэглэгдэх хоёр товчны (жинхэнэдээ бол 2 тусгай тэмдэгт) тухай тайлбарлая.
Энэ хоёр товчийг кирилл монгол гарны "я" ба "ё" үсгийн байрлалд харгалзуулан байрлуулсан.

1) MVS - mongolian vowel separator гэж нэрлэгддэг энэ тэмдэгт нь хуучин монгол бичгийн зарим үгийн эцэст дангаараа салангид бичигддэг "а, э" эгшгийг тусгаарлах зорилгоор хэрэглэгддэг.
hana.PNG
hana.PNG (2.73 KiB) 67219 удаа үзсэн
Үүнийг бичихдээ үгийн эцсийн салангид "а,э"-ийн өмнө кирилл үсгийн гарны "ё" үсгийг дарна гэсэн үг.

2) NNBSP - NARROW NO-BREAK SPACE - энэ тэмдэгт нь хоосон зай бөгөөд гэхдээ үгийг тасалдаггүй (стандарт space - "зай" нь үгийг тасалдаг). Өөрөөр хэлбэл энэ тэмдэгтээр тусгаарлагдсан хэд хэдэн үгс нэг үг мэт тооцогдоно гэсэн үг. Энэхүү тэмдэгтээр хуучин монгол бичгийн дагавар, нөхцлүүдийг тусгаарлана.
dagaburi.PNG
dagaburi.PNG (4.03 KiB) 66902 удаа үзсэн
Бичих аргачлал:
үндсэн үгнээс тусдаа бичигддэг дагавар, нөхцлийг бичихээсээ өмнө кирилл үсгийн гарны "я" үсгийг дарна.

Монгол бичгээр бичих үед энэхүү товч харьцангуй олон удаа хэрэглэгдэнэ. Учир нь монгол хэл бол залгамал бүтэцтэй хэл учраас дагавар, нөхцлөөр баян болно.
Хэрэглэгчийн аватар
T.G.
¤ Expert
Бичлэгүүд: 929
Нэгдсэн: 4-р сар.13.02 9:20 pm
Байршил: Henti aimgiin Galshar sumiin uyach Bazarwaaniin gert
Contact:

Re: Traditional Mongolian Notepad

Бичлэг Бичсэн T.G. »

yagaad iim hachin yum heregleh yostoi yum be shuud hooson zai ashiglaad bichihed yagaad bgan
Хэрэглэгчийн аватар
monmail
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Бичлэгүүд: 183
Нэгдсэн: 10-р сар.31.06 8:24 pm
Байршил: Кёкүшүүзан цамхаг орчим

Re: Traditional Mongolian Notepad

Бичлэг Бичсэн monmail »

T.G. написал:yagaad iim hachin yum heregleh yostoi yum be shuud hooson zai ashiglaad bichihed yagaad bgan
Энэ нь PC -ийн текст processing-ээс шалтгаалсан гэж бодож байна.

Ер нь: бид одооны кириллик бичгээр "гэрийн" гэж бичихэд ПК болохоор хэзээ ч нэг үг гэж ойлгож word wrap гэх мэт үйлдлүүд нь ажиллана.

Гэтэл хагучин монггол бичиг-иэр бол "гэр үн" гэж хоёр тасалж бичих ёстой. Чухамхүү энэ дагавар, нөхцлийн монгол таслалыг - үл тасалдах зай буюу "non break space" гэж байгаа юм.

Хамгийн гол нь энэ зарчим буюу шаардлага нь word wrap ба transliteration хийхэд чухал мөрдлөг болох учиртай гэж ойлгож байгаа болно.
Хэрэглэгчийн аватар
monmail
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Бичлэгүүд: 183
Нэгдсэн: 10-р сар.31.06 8:24 pm
Байршил: Кёкүшүүзан цамхаг орчим

Re: Traditional Mongolian Notepad

Бичлэг Бичсэн monmail »

T.G. написал:yagaad iim hachin yum heregleh yostoi yum be shuud hooson zai ashiglaad bichihed yagaad bgan
Ердийн хоосон зай буюу <space> дарж бичиж болно л доо.
Ингэхэд нэг "но" байна.
<Space> -ийн дараа шинэ үг гэж ойлголтоор "-ун, -үн, -и" гэх мэт дагавар, нөхцлүүдийн эхний "у, ү, и" үсгүүд үгийн эхэнд ордог байдлаар гарах болно.
Гэтэл жинхэнэдээ бол үгийн дунд ордог хэлбэр "-ун, -үн"-д буюу үгийн эцэст ордог хэлбэр "-и"-д байх ёстой.
Чухам иймээс л NNBSP гэдэг тэмдэгт хэрэглэгддэг болно.
Хэрэглэгчийн аватар
T.G.
¤ Expert
Бичлэгүүд: 929
Нэгдсэн: 4-р сар.13.02 9:20 pm
Байршил: Henti aimgiin Galshar sumiin uyach Bazarwaaniin gert
Contact:

Re: Traditional Mongolian Notepad

Бичлэг Бичсэн T.G. »

oilgoloo. daraagiin asuult: vowel spearater, no-break-space 2-iig hoorond ni yalgah hereg bna uu?
Хэрэглэгчийн аватар
monmail
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Бичлэгүүд: 183
Нэгдсэн: 10-р сар.31.06 8:24 pm
Байршил: Кёкүшүүзан цамхаг орчим

Re: Traditional Mongolian Notepad

Бичлэг Бичсэн monmail »

T.G. написал:oilgoloo. daraagiin asuult: vowel spearater, no-break-space 2-iig hoorond ni yalgah hereg bna uu?
Нүдээр харах юм бол ч ялгаа байхгүй, цагаан зайнууд л даа. Гэхдээ дээр нэгэн posting-д тайлбарласны дагуу MVS нь үндсэн үг буюу үгийн язгуурт орсон нэгэн эгшгийн онцлог бичилтийг ялгаж өгнө.
Зураг
Энд байгаа "хана, гэтэл, хор, хар, үе" гэдэг үгнүүдийн сүүлийн "а" нь салангид бичигдэж байгаа ч гэсэн, энэ нь ямар нэгэн дагавар, нөхцөл биш үндсэн язгуур үгний нэг авиа юм.
hana.PNG
hana.PNG (2.96 KiB) 66776 удаа үзсэн
Энд "хана" гэдэг үгний 2 янзын бичлэг, бичлэг тус бүрийн утгын ялгааг харуулав. Иймэрхүү хэлбэрийн бичлэгийн ялгааг гаргахад энэхүү MVS тэмдэгт хэрэглэгдэнэ.


Харин NNBSP-нь үгийн язгуур ба тусдаа салангид бичигддэг дагавар, нөхцлүүдийг хооронд ялгаж зааглана.

Юникод стандартад зааснаар бол ийм л байна. Яаж ингэж хийсэн бэ гэхлээр computer text processing -ийн шаардлага байх.
Электронон хэлбэрийн текстийн кодлол нь аль болох тодорхой, ялгавартай байх ёстой.
Хэрэглэгчийн аватар
T.G.
¤ Expert
Бичлэгүүд: 929
Нэгдсэн: 4-р сар.13.02 9:20 pm
Байршил: Henti aimgiin Galshar sumiin uyach Bazarwaaniin gert
Contact:

Re: Traditional Mongolian Notepad

Бичлэг Бичсэн T.G. »

mac os deer huvilbar hiine biz dee?
Хэрэглэгчийн аватар
DEMENTOR
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Бичлэгүүд: 126
Нэгдсэн: 11-р сар.26.05 1:45 pm
Байршил: Ноосфэр

Re: Traditional Mongolian Notepad

Бичлэг Бичсэн DEMENTOR »

Мөн ч их удаан хүлээсэн эд байна даа... Opensource? commercial? өөр дээрээ толь бичиг байгаа юу?
Хэрэглэгчийн аватар
monmail
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Бичлэгүүд: 183
Нэгдсэн: 10-р сар.31.06 8:24 pm
Байршил: Кёкүшүүзан цамхаг орчим

Re: Traditional Mongolian Notepad

Бичлэг Бичсэн monmail »

T.G. написал:mac os deer huvilbar hiine biz dee?
Одоогоор зөвхөн windows хувилбар байна.
Хэрэглэгчийн аватар
monmail
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Бичлэгүүд: 183
Нэгдсэн: 10-р сар.31.06 8:24 pm
Байршил: Кёкүшүүзан цамхаг орчим

Re: Traditional Mongolian Notepad

Бичлэг Бичсэн monmail »

DEMENTOR написал:Мөн ч их удаан хүлээсэн эд байна даа... Opensource? commercial? өөр дээрээ толь бичиг байгаа юу?
Opensource биш.
Толь бичиг байхгүй, гэхдээ цаашид толь бичиг хийж баяжуулах боломжтой (кирилл монголоос хуучин монгол руу автоматаар хөрвүүлэх, хуучин монгол бичлэгийн зөв эсэхийг шалгах г.м.).
Хэрэглэгчийн аватар
monmail
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Бичлэгүүд: 183
Нэгдсэн: 10-р сар.31.06 8:24 pm
Байршил: Кёкүшүүзан цамхаг орчим

Re: Traditional Mongolian Notepad

Бичлэг Бичсэн monmail »

Одоо монгол бичгийн цэг, таслал гэх мэт хэдэн тэмдэгтүүдийн тухай хэдэн тайлбар бичье.
comma.PNG
comma.PNG (4.12 KiB) 66721 удаа үзсэн
Монгол бичгийн таслал - mongolian comma - нь нэг ширхэг цэг хэлбэртэй байна.
Монгол бичгийн өгүүлбэрийн эцсийн цэг - mongolian full stop - нь цуваа хоёр цэг байна.
Бүтэн бүлгийн (буюу бүхэл сэдэвийн) төгсгөлийн тэмдэг нь - mongolian four dots* - ромбо хэлбэрийн дөрвөн цэг байна.
* - marks end of chapter.

өгүүлбэрийн дундах орхисон зай, хаягдсан үгс, хураангуйлсан товчлол зэргийг тэмдэглэдэг гурван цэгийг - mongolian ellipsis - цуваа дөрвөн цэгээр тэмдэглэнэ.
Хэрэглэгчийн аватар
monmail
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Бичлэгүүд: 183
Нэгдсэн: 10-р сар.31.06 8:24 pm
Байршил: Кёкүшүүзан цамхаг орчим

Re: Traditional Mongolian Notepad

Бичлэг Бичсэн monmail »

Одоо программын тухай товчхон дурдъя.
Нэр нь: VertNote.exe
Зориулалт: Сонгодог буюу хуучин монгол бичгийн худам ба тод үсгээр (ойродын) бичиж сурах, ингэхдээ юникод стандартыг ашиглаж түүнд байгаа бусад нэмэлт кодуудын талаар ойлгож авах, хэрэлэж сурч хэвших зэрэг болно.
vertnote_tb.PNG
vertnote_tb.PNG (19.3 KiB) 66699 удаа үзсэн
Программын үндсэн цонхны дээд талд хоёр урт textbox байна. Дээрх зурганд харна уу.
Монгол бичгийн текстийн аль нэгэн үгэн дээр хулганын товчоор дарахад эдгээр хоёр textbox-ын дээд талынхад нь монгол бичгийн галигласан хөрвүүлгэ кирилл үсгээр эсвэл латин үсгээр харагдана. Харин доод талынхад нь тухайн үгийг бичихэд хэрэглэгдсэн далд тэмдэгтүүд ил харагдана.
Дээр харуулсан зурган жишээнд "дотроос" гэдэг үгийг монгол бичгээр бичсэнийг харуулав.

Программтай ажиллахад монгол бичгийн гар (keyboard driver) суулгах шаардлагагүй бөгөөд өөрт нь байгаа виртуаль гарыг ашиглана. Монгол бичгийн гарт шилжихийн тулд "F2" -товчийг дарах, эсвэл программын үндсэн цонхны доод талд байгаа "Virtual keyboard on(off)" гэсэн бичигтэй панель дээр хулганын товчийг дарах байдлаа гүйцэтгэнэ.
Монгол бичгийн гар нь "худам үсгээр" юм уу эсвэл "тод үсгээр" байхыг программын үндсэн цонхны баруун дээд буланд байгаа "Hudam" ба "Tod usug" гэсэн 2 сонголтоор тохируулна. Компьютерийн гар дээрх үсгийн байрлал нь "Cyrillic Mongol, Cyrillic Russian, Latin USA, Chinese Latin" гэсэн дөрвөн төрлийн сонголттой байх юм.
Хэрэглэгчийн аватар
Uka
Asuult Precious Member
Бичлэгүүд: 452
Нэгдсэн: 4-р сар.11.02 10:00 pm
Байршил: Нагоя, Япон
Contact:

Re: Traditional Mongolian Notepad

Бичлэг Бичсэн Uka »

хаанаас авахын?
IT世界
Хэрэглэгчийн аватар
monmail
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Бичлэгүүд: 183
Нэгдсэн: 10-р сар.31.06 8:24 pm
Байршил: Кёкүшүүзан цамхаг орчим

Re: Traditional Mongolian Notepad

Бичлэг Бичсэн monmail »

Программын бета хувилбарыг татаж авна уу

Монгол бичгийн программын бета хувилбарын install хийх багцийг доор хавсаргав.
Энэ "Асуулт Самбар" хэмээх форумд 520 Kb-ээс дээш файл хавсаргагдахгүй байгаа тул нэг архивийг гурав хувааж хавсаргав.
Бүх гурван хэсгийг татаж аваад эхний vertNote.part1.rar -ыг ажиллуулахад нэгтгэгдэж нэг файл болно.
Тэгээд дараа нь vertNote.rar (1448 Kb) гэдэг архивын файлыг задлаад, яаж суулгах талаар install.txt файлыг уншина уу.
vertNote.part1.rar
vertNote.part2.rar
vertNote.part3.rar
Энэ архивласан файлыг бүхэлд нь нэг файлаар татаж авахыг хүсвэл энэ хаягаар татаж авна уу.
Vertical NotePad.

Программыг суулгаж ажиллуулж үзээд асуулт, санал, хүсэлт байвал mon_zahia@yahoo.com хаягаар юм уу эсвэл энэ хэлэлцүүлэгт үргэлжлүүлэн бичнэ үү.
Хэрэглэгчийн аватар
DEMENTOR
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Бичлэгүүд: 126
Нэгдсэн: 11-р сар.26.05 1:45 pm
Байршил: Ноосфэр

Re: Traditional Mongolian Notepad

Бичлэг Бичсэн DEMENTOR »

ямар ч асуудал алга.. сайхан ажиллаж байна...
Хэрэглэгчийн аватар
bemgx
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2310
Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Байршил: Эх орондоо
Contact:

Traditional Mongolian Notepad

Бичлэг Бичсэн bemgx »

Бичих гээд чаддаггүй ээ.
Хэрхэн бичиж байна? фонд солигдохгүй юм.
Хэрэглэгчийн аватар
DEMENTOR
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Бичлэгүүд: 126
Нэгдсэн: 11-р сар.26.05 1:45 pm
Байршил: Ноосфэр

Re: Traditional Mongolian Notepad

Бичлэг Бичсэн DEMENTOR »

bemgx написал:Бичих гээд чаддаггүй ээ.
Хэрхэн бичиж байна? фонд солигдохгүй юм.
крилл, латинаас уйгуржин луу фонтоо шилжүүлэхдээ F2 оо дар
товчлуур дээр дараад юу ч бичигдэхгүй бол курсороо дар
Хэрэглэгчийн аватар
0-tib
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
Бичлэгүүд: 44
Нэгдсэн: 11-р сар.14.08 9:23 pm
Байршил: Хязгааргүй уудам орчлонд
Contact:

Re: Traditional Mongolian Notepad

Бичлэг Бичсэн 0-tib »

янзтай шүү :wd:
Хэрэглэгчийн аватар
bemgx
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2310
Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Байршил: Эх орондоо
Contact:

Мэнд...

Бичлэг Бичсэн bemgx »

Баахан манарч байсан юм DEMENTOR-т баярлалаа.

Монгол бичгээ мартаагүй, мэддэг мэт санагдаад байдаг байсан яг суугаад санаа бодлоо бичих гэсэн чинь чаддаггүй юм байна, бодол санаа минь ч гэж ихэнх нь гадаад үг хэллэг болоод явчих юм.
Дүрэм хавсаргах тал дээр бодолцож үзээсэй гэж хүсэх байна.
Хэрэглэгчийн аватар
SERGEI__
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Бичлэгүүд: 27
Нэгдсэн: 4-р сар.07.08 12:31 am
Байршил: XOPBO*.com

Re: Traditional Mongolian Notepad

Бичлэг Бичсэн SERGEI__ »

хөөх би монгол бичгээр бичиж чадаж байна. :razz: Үнэхээр сайхан зүйл хийж байгаал их баярлаж байна. Энэ про тэгээд Opensource биш гэсэн. Тэгээд Free эд биз дэ.
OC192-9.6 gigabits per/second
Сэтгэгдэл хариулах

“Монгол Программчлал - Монголжихуй” руу буцах