Шидний зохион байгуулалт.
Нийтлэг зохион байгуулалт:
















Тайлбар: Өөрийн Spirit Lance болон Doppelwalk-ийг түрүүлж LVL 4 болгох нь зүйтэй. LVL 6 дээрээ битгий Edge аваарай. Хүмүүс 6 дээрээ авах нь зүйтэй учир нь шидний хамгаалалттай шүү дээ гэдэг. Тэр нь ч тийм. Гэхдээ амь муутай байхад тэр шид байснаас муу зүйл болно шүү дээ. Тэрний оронд бонус ч авсан болно.
Бонус зохион байгуулалт:















Тайлбар: Doppelwalk-ийг 1 авахад тохиромжтой зохион байгуулалт. Та 30н секундэд 2 ба түүнээс дээш gank(таныг алахаар завдах)-луулахгүй байх. Тиймээс Doppelwalk-ийн бусад LVL-ийн оронд бонус авах нь танд сүүлийн цохилт хийх, илүү их мананы багтаамж олгох, Spirit Lance-ийг илүү олон хэрэглэх боломжтой болох юм.
Худалдан авах item:
Тоглоомын эхэнд:





Quelling Blade- Энэ бол танд сүүлийн цохилт хийхэд хэрэг болно. Үүний оронд Ring of protection байсан ч болно. Гэхдээ зайны, хүчтэй баатруудтай таарвал танд сүүлийн цохилтыг тийм ч амар өгөөд байхгүй л болов уу.
Ironwood Branches- Тоглоомын эхэнд бонус нэмэх зөв сонголт. Үүнийг цаашид Magic wand болгон сайжруулсан ч болно шүү дээ
Salve- Амь нөхөлт. Үүнийг зөвхөн амиа хурдан нөхөх хэрэг болсон үед л хэрэглээрэй.
Tango- Корридорт явах бүхэл хугацаанд амиа тогтвортой байлгахад хэрэглэнэ.
Тоглоомын дунд үе:





Эдгээр item-ууд бол таны үндсэн авах item.
Treads- Танд хямдаар илүү өндөр бонус нэмэх гол зүйл чинь байх болно.
Magic Wand- Бүхэл тоглоомын туршид энэ item хэрэглэгддэг. Зугтахад, жоохон мана дутсан үе гээд хэрэг болсон үедээ хэрэглэчихдэг.
Radiance- Та үүнийг 20-25 мин гэхэд авсан байх хэрэгтэй. Бүү vanguard-ийг түрүүлж аваарай. Энэ item бол PL-д үнэхээр зохицсон гэдгийг дараах 3н зүйлээр батлаж болно.
1: Таны хувилбаруудад үйлчилдэг бөгөөд таны эзгүйд таны хувилбарууд дайралт хийх боломжтой
2: Dagger хэрэглэдэг айлын баатруудыг ажилгүй болгоно
3: Тань шиг сайн хөөдөг баатруудад тохирсон.
Хэрэв та үүнийг цагтаа амжиж авч чадахгүй эсвэл мөнгө олох чинь жаахан удаашралтай бол Diffusal blade хийх хэрэгтэй. Хэрэв айлд чинь Ursa байгаа бол Diffusal түрүүлж хийгээд Radiance авах нь зүйтэй.
Ring of Basilius- Тоглоомын эхэн үе болон дунд үед заавал байх ёстой. Учир нь таны хувилбарууд их хэврэг (хямдхан) учир тэдэнд армор өгнө. Мөн таныг gank-луулахаас сэргийлэх Doppelwalk-д хангалттай манаг нь нөхөөд өгөх болно.
Анхаар RoB бол Vladimir-т зориулагдаж аваагүй
TP's scroll- Үүнийг та заавал биедээ авч явж байх ёстой. "Radiance хийх хугацаа хойшлогдох юм биш үү?" гэж асуух уу? тэгвэл үгүй. 135 мөнгөөр өөр корридорт очиж 135-аа хэд нугалж мөнгө олох боломжийг танд олгоно. Яагаад танд заавал байх ёстой вэ гэвэл:
1. Та илүү их мөнгө олох боломжтой корридор руу цаг алдахгүй очно
2. Та dust барьсан хэдэн айлын баатрууд gank-луулахаас сэргийлнэ.
3. Бүхэл тоглоомын туршид ямар ч баатарт хэрэг болдог зүйл
эсвэл 
Vanguard- Vanguard-ийг та Radiance хийхээс өмнө авсан байх хэрэгтэй. Яагаад гэвэл та тайван үхэхгүй найдвартай, тайван мөнгө олох ёстой. Таныг танай багийнхан байнга харж хандаад, дэргэд тань хамгаалаад яваад байж чадахгүй. Vanguard бол Axe-д зориулсан item биш. Бүх баатруудад зориулагдсан, физик хохирлоос сайн хамгаалахад зориулагдсан юм шүү. Хэрэв та үүний оронд шууд Radiance хийх нь gank-уудад хурдан унаж, таны мөнгө олох нь улам л хойшлогдох болно. Хүмүүс ихэвчилэн гол item руугаа чичирдэг. Энэ нь үнэндээ буруу юм. Хэрэв та амархан үхээд байх юм бол тэр Radiance бүү хэл Vanguard худалдан авах хугацаа тань үхэлээс хамаарч хойшлогдох болно.
Poor man's shield- Хямд бөгөөд маш сайн хамгаалагч. Үүнийг Vanguard-ийн оронд авч болно. Хэдий Vanguard-аас илүү хохирол хамгаалдаг ч гэлээ (Vanguard дунджаар 28н хохирлыг хаадаг) таны нийт амь болон амь нөхөлтийг нэмэхгүй гэдгийг санаж байх хэрэгтэй.
Bottle- бол таны Амь, манаг нөхөхөд тохирсон. Та корридорт эсвэл мөнгө олж байхад шувуугаар зөөлгөж амь нөхөх нь vanguard-тай л юм шиг байх болно. Хэрэв та bottle авахгүй бол таны амь, мана нөхөлт хэчнээн RoB-тай байгаад ч удаан байх болно.
Тансаг буюу тоглоомын төгсгөл үе:



Diffusal Blade- Минийхээр бол Radiance эсвэл Vanguard-ийн дараа авах item болов уу. Түүний мана хороох нь таны хувилбаруудыг үнэхээр сайн болгоно. Бараг л төгс. Мөн түүний Purge нь тань шиг хөөдөг баатруудад зохицсон. Зугтахдаа ч хэрэглэж болно шүү дээ. Үүний нийт өртөг нь ердөө 3300 алт
Manta Style- Өөрийнхөө гаргаж чадах түвшний хувилбаруудыг илүү олон болгоход хэрэг болно. "PL-д манта хэрэггүй. Учир нь түүний хувилбарууд нь хангалттай их цохилтыг бий болгож чаддаг." хүмүүс иймэрхүү л юм ярьдаг. Яагаад Naga Siren-ийн үндсэн item болсон гэж бодож байна? Manta бол бараг бүх Agi баатруудад тохиросон item юм.
Butterfly- Agi баатруудад байх ёстой item. Үүнгүйгээр таны хувилбарууд хэт удаан, цохилт тааруу илдэг мэт л байх болно. Түүний Evasion(бултах) нь тоглоомын төгсгөлд үнэхээр хэрэг болдог. Эрвээхэйн талаар тайлбар хийх нь илүүц болов уу даа
Heart of Tarrasque- Таны хувилбарууд 450%-ийн хохирол илүү авдаг учир энэ танд байвал таны хувилбаруудыг бас хөөрхөн махлуулах шинжтэй болгодог. Маш олон баатрууд, item, шиднүүд нь хамаргах чадалтай байдаг учир таны хувилбаруудыг амархан арилгах болно.
Байж болох сонголтууд:

Хэрэв танай айлд чинь олон evasion (бултах) эсвэл боломжоос хамаарч miss-лүүлдэг шидтэй байвал MKB таны зөв сонголт. Үүнийг Radiance-ийн оронд авж болно. Гэхдээ танайхан хангалттай сайн push(түрдэг), мөн дайсан дунд чинь Dagger хэрэглэдэг баатар байхгүй бол үүнийг авч болно.

Buriza нь PL-д хангалттай их хүч өгнө. Гэхдээ та хувилбаруудаараа дайсныхаа толгойг эргүүлнэ гэж бодож байгаа бол Buriza нь тийм боломжийг танд өгөхгүй. Таны хувилбаруудын критикал цохилт нь таниас арай багаар ордог. Хэрэв надад итгэхгүй бол Single Player дээр туршаад үзэж болно.
Эдгээрийг авахыг хориглоно.




Vladimir's offering- Ихэнхи тоглоомонд үүнийг авсан байдаг. Минийхээр бол энэ дэмий зүйл байгаа юм. Таны багийн туслагч нарт үүнийг нийлүүлэх боломжийг олго. Vla-г хийснээр таны Inventory дэмий зайгаар дүүрэх болно. Та бол Ursa биш AM ч бас биш.
Buttlefury- Таны хувилбаруудад хамаргах цохилт орно гэж бодож байна уу? Үгүй. Тэглээ ч таны Inventory-г нэг хог гэхээр зүйлээр нэмлээ гэсэн үг.
Cranium Basher- Таны хувилбаруудад bash нь орно гэж бодож байна уу? Бас л үгүй. Бас л таын inventory-г нэгээр нэмэх хог.
Stygian Desolator- Тийм ээ ихэнхи тохиолдолд үүнийг PL-д авсан байдаг. Мэдээж таны хувилбаруудад орох нь орно. Гэхдээ SD бол дунд үеийн Item харин PL бол тоглоомын төгсгөлд гарч ирдэг баатар. Тиймээс таны хувилбарууд сүүл рүүгээ илдэг болох нь дамжиггүй.
Sange and Yasha- Энэ ч бас нийтлэг Item. Гэхдээ үүнийг PL-д битгий аваарай. SnY бол яг л Skadi-тай адил. Түүний maim нь танд хэрэггүй. Учир нь та хангалттай сайн хөөдөг баатар. Тэглээ ч Manta нь SnY-аас илүү цохилтыг танд өгнө. Юу ч болж байсан үүнийг л битгий аваарай.
[/b]