[DotA] <Guide & Translation> Phantom Lancer

Dota, HoN, LoL ... гэх мэтийн талаар ярилцах gamer-үүдийн булан

Зохицуулагч: Gosu Players

Хэрэглэгчийн аватар
Mendacity
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 775
Нэгдсэн: 8-р сар.08.06 1:17 pm
Байршил: i'm studying in order to become rich which would make her wish come true
Contact:

[DotA] <Guide & Translation> Phantom Lancer

Бичлэг Бичсэн Mendacity »

Зураг
Зураг

За Phantom бол миний авах дуртай баатар юм. Тэр бол тоглоомын төгсгөлд хүчирхигжиж гарч ирдэг нь аюултай бөгөөд зугаатай. Цэрэг цохиход боломжоос хамаарч хувилагддаг illusion нь tower мэтийн зүйлсийг өлхөн устгадаг, түрдэг баатар билээ.


Давуу Талууд:
-Тоглоомын төгсгөлд мангас болдог
-Цохих стиль сайтай :haha:
-Agility сайн нэмдэг
-Маш сайн түрдэг буюу tower-уудыг хурдан устгадаг
-Яг өөрөө байхгүй газарт хүртэл дайн хийх чадвартай

Сул талууд:
-Хоморгож цохиход өртөмтгий
-Тоглоомын эхэнд тааруу
-Тулдаг
-Удаан гүйдэг
-Түүний зугтах техник нь амархан баригддаг

Хэзээ Phantom Lancer-ийг авах вэ?
-Айлд чинь маш олон dagger хэрэглэгчид байгаа тохиолдолд
-Тоглоомын төгсгөлд баатар болох гэж

Баатрын танилцуулга.
Зураг Зураг
Шиднүүдийн танилцуулга.

Spirit Lance
Зураг
Өөрийн жадны тусламжтайгаар дайсан руугаа шид хэрэглэж тэдний 3н секундын турш удаашруулж хохирооно. Мөн түүний хувилбарууд ч бас дайрах бөгөөд хэрэглэгдсэн биет рүү очсон даруй түүний хувилбарыг үүсгэнэ.

Мана зарцуулалт: 125, 130, 135, 140
Ахин идэвхижих хугацаа: 7
Хэрэглэх боломжит зай: 750
Хамаргаж хэрэглэх зай: Байхгүй
Үйлчилэх хугацаа: 3
Хэрэглэгдэх боломж: Зөвхөн дайсныхан руугаа
Үйлчилэл: Түүний 100(150, 200, 250)-н хүчээр, 10%(20%, 30%, 40%)-ийн хүчтэй хувилбарууд 2(4, 6, 8)-н секундийн туршид үүснэ.

Жич: Хохирлын төрөл: Шид
Үүсгэгдсэн хувилбарууд 25%-ийн хохирол болон 400%-иар хохирол амсах чадвартай
Энэхүү сумнаас blink, windwalk гэх мэт зүйлээр зугтах боломжгүй
Doppelwalk
Зураг
Түүнийг тодорхой хугацаанд алга болгож өөрийгөө хувилсан хувилбарыг үлдээх боломжийг олгодог. Бүх түвшинүүдэд 10%-ийн гүйх хурд нэмнэ.

Мана зарцуулалт: 150(120, 90, 60)
Ахин идэвхижих хугацаа: 30(25, 20, 15)
Хэрэглэх боломжит зай: Байхгүй
Хамаргах зай: Байхгүй
Үйлчилэх хугацаа: 8
Хэрэглэх боломж: Зөвхөн өөртөө

Жич: Бүтээгдсэн хувилбарууд нь 25%-ийн хохирол учруулж 400%-ийн хохирол амсах чадвартай.
Juxtapose
Зураг
Хэзээ ч хамаагүй тэрээр дайсны цэргүүдийг цохиход боломжит хувиар өөрийгөө 5 хүртэлх хувилбараар хуулбарлаж, 20-н секундын турш амьд байлгах болно.

Мана зарцуулалт: Байхгүй
Ахин идэвхижих хугацаа: Байхгүй
Хэрэглэх боломжит зай: Байхгүй
Хамрах зай: Байхгүй
Үйлчилэх хугацаа: Байхгүй
Хэрэглэх боломж: Дайсныхан

Жич: Бүтээгдсэн хувилбарууд нь 25%-ийн хохирол учруулж 450%-ийн хохирол амсах чадвартай.
Phantom Edge
Зураг
Түүний хуулбарлагдаж буй хуулбаруудад амь нөхөлт нэмэх, шидний хамгаалалт нэмэх болон хувилбарууд өөрсдөө хувилбар хуулбарлах боломжийг олгоно.

Мана зарцуулалт: Байхгүй
Ахин идэвхижих хугацаа: Байхгүй
Хэрэглэх боломжит зай: Байхгүй
Хамрах зай: Байхгүй
Үйлчилэх хугацаа: Байхгүй
Хэрэглэх боломж: Байхгүй
Үйлчилэл: 10%(15, 20)-ийн шидний хамгаалалт, 3%(5, 7)-ийн хувилбарууд хуулбарлах боломж мөн Juxtapose-ийг 2%(4, 6)-иар нэмнэ.

Жич: Шидний хамгаалалт нь бусад шидний хамгаалалттай харшилахгүй
Бүтээгдсэн хувилбарууд нь 25%-ийн хохирол учруулж 400%-ийн хохирол амсах чадвартай.[/b]
Сүүлийн удаа Mendacity 11-р сар.12.10 9:45 pm-д засварласан, нийт 2 удаа засварласан.
Хэрэглэгчийн аватар
kiraRaito
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Бичлэгүүд: 198
Нэгдсэн: 2-р сар.08.10 8:03 pm
Байршил: Монгол - Улаанбаатар
Contact:

Re: [Heroes] Phantom Lancer

Бичлэг Бичсэн kiraRaito »

Өөө найс шүү. Энэ ёстой янзтай баатар хүлээж байя
Хэрэглэгчийн аватар
Mendacity
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 775
Нэгдсэн: 8-р сар.08.06 1:17 pm
Байршил: i'm studying in order to become rich which would make her wish come true
Contact:

Re: [Heroes] Phantom Lancer

Бичлэг Бичсэн Mendacity »

Шидний зохион байгуулалт.

Нийтлэг зохион байгуулалт:
ЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗураг

Тайлбар: Өөрийн Spirit Lance болон Doppelwalk-ийг түрүүлж LVL 4 болгох нь зүйтэй. LVL 6 дээрээ битгий Edge аваарай. Хүмүүс 6 дээрээ авах нь зүйтэй учир нь шидний хамгаалалттай шүү дээ гэдэг. Тэр нь ч тийм. Гэхдээ амь муутай байхад тэр шид байснаас муу зүйл болно шүү дээ. Тэрний оронд бонус ч авсан болно.

Бонус зохион байгуулалт:
ЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗураг

Тайлбар: Doppelwalk-ийг 1 авахад тохиромжтой зохион байгуулалт. Та 30н секундэд 2 ба түүнээс дээш gank(таныг алахаар завдах)-луулахгүй байх. Тиймээс Doppelwalk-ийн бусад LVL-ийн оронд бонус авах нь танд сүүлийн цохилт хийх, илүү их мананы багтаамж олгох, Spirit Lance-ийг илүү олон хэрэглэх боломжтой болох юм.

Худалдан авах item:
Тоглоомын эхэнд:
ЗурагЗурагЗурагЗурагЗурагЗураг
Quelling Blade- Энэ бол танд сүүлийн цохилт хийхэд хэрэг болно. Үүний оронд Ring of protection байсан ч болно. Гэхдээ зайны, хүчтэй баатруудтай таарвал танд сүүлийн цохилтыг тийм ч амар өгөөд байхгүй л болов уу.
Ironwood Branches- Тоглоомын эхэнд бонус нэмэх зөв сонголт. Үүнийг цаашид Magic wand болгон сайжруулсан ч болно шүү дээ :wd:
Salve- Амь нөхөлт. Үүнийг зөвхөн амиа хурдан нөхөх хэрэг болсон үед л хэрэглээрэй.
Tango- Корридорт явах бүхэл хугацаанд амиа тогтвортой байлгахад хэрэглэнэ.

Тоглоомын дунд үе:
ЗурагЗурагЗурагЗурагЗураг
Эдгээр item-ууд бол таны үндсэн авах item.
Treads- Танд хямдаар илүү өндөр бонус нэмэх гол зүйл чинь байх болно.
Magic Wand- Бүхэл тоглоомын туршид энэ item хэрэглэгддэг. Зугтахад, жоохон мана дутсан үе гээд хэрэг болсон үедээ хэрэглэчихдэг.
Radiance- Та үүнийг 20-25 мин гэхэд авсан байх хэрэгтэй. Бүү vanguard-ийг түрүүлж аваарай. Энэ item бол PL-д үнэхээр зохицсон гэдгийг дараах 3н зүйлээр батлаж болно.
1: Таны хувилбаруудад үйлчилдэг бөгөөд таны эзгүйд таны хувилбарууд дайралт хийх боломжтой
2: Dagger хэрэглэдэг айлын баатруудыг ажилгүй болгоно
3: Тань шиг сайн хөөдөг баатруудад тохирсон.
Хэрэв та үүнийг цагтаа амжиж авч чадахгүй эсвэл мөнгө олох чинь жаахан удаашралтай бол Diffusal blade хийх хэрэгтэй. Хэрэв айлд чинь Ursa байгаа бол Diffusal түрүүлж хийгээд Radiance авах нь зүйтэй.
Ring of Basilius- Тоглоомын эхэн үе болон дунд үед заавал байх ёстой. Учир нь таны хувилбарууд их хэврэг (хямдхан) учир тэдэнд армор өгнө. Мөн таныг gank-луулахаас сэргийлэх Doppelwalk-д хангалттай манаг нь нөхөөд өгөх болно. Анхаар RoB бол Vladimir-т зориулагдаж аваагүй
TP's scroll- Үүнийг та заавал биедээ авч явж байх ёстой. "Radiance хийх хугацаа хойшлогдох юм биш үү?" гэж асуух уу? тэгвэл үгүй. 135 мөнгөөр өөр корридорт очиж 135-аа хэд нугалж мөнгө олох боломжийг танд олгоно. Яагаад танд заавал байх ёстой вэ гэвэл:
1. Та илүү их мөнгө олох боломжтой корридор руу цаг алдахгүй очно
2. Та dust барьсан хэдэн айлын баатрууд gank-луулахаас сэргийлнэ.
3. Бүхэл тоглоомын туршид ямар ч баатарт хэрэг болдог зүйл
Зураг эсвэл ЗурагЗураг
Vanguard- Vanguard-ийг та Radiance хийхээс өмнө авсан байх хэрэгтэй. Яагаад гэвэл та тайван үхэхгүй найдвартай, тайван мөнгө олох ёстой. Таныг танай багийнхан байнга харж хандаад, дэргэд тань хамгаалаад яваад байж чадахгүй. Vanguard бол Axe-д зориулсан item биш. Бүх баатруудад зориулагдсан, физик хохирлоос сайн хамгаалахад зориулагдсан юм шүү. Хэрэв та үүний оронд шууд Radiance хийх нь gank-уудад хурдан унаж, таны мөнгө олох нь улам л хойшлогдох болно. Хүмүүс ихэвчилэн гол item руугаа чичирдэг. Энэ нь үнэндээ буруу юм. Хэрэв та амархан үхээд байх юм бол тэр Radiance бүү хэл Vanguard худалдан авах хугацаа тань үхэлээс хамаарч хойшлогдох болно.
Poor man's shield- Хямд бөгөөд маш сайн хамгаалагч. Үүнийг Vanguard-ийн оронд авч болно. Хэдий Vanguard-аас илүү хохирол хамгаалдаг ч гэлээ (Vanguard дунджаар 28н хохирлыг хаадаг) таны нийт амь болон амь нөхөлтийг нэмэхгүй гэдгийг санаж байх хэрэгтэй.
Bottle- бол таны Амь, манаг нөхөхөд тохирсон. Та корридорт эсвэл мөнгө олж байхад шувуугаар зөөлгөж амь нөхөх нь vanguard-тай л юм шиг байх болно. Хэрэв та bottle авахгүй бол таны амь, мана нөхөлт хэчнээн RoB-тай байгаад ч удаан байх болно.
Тансаг буюу тоглоомын төгсгөл үе:
ЗурагЗурагЗурагЗураг
Diffusal Blade- Минийхээр бол Radiance эсвэл Vanguard-ийн дараа авах item болов уу. Түүний мана хороох нь таны хувилбаруудыг үнэхээр сайн болгоно. Бараг л төгс. Мөн түүний Purge нь тань шиг хөөдөг баатруудад зохицсон. Зугтахдаа ч хэрэглэж болно шүү дээ. Үүний нийт өртөг нь ердөө 3300 алт
Manta Style- Өөрийнхөө гаргаж чадах түвшний хувилбаруудыг илүү олон болгоход хэрэг болно. "PL-д манта хэрэггүй. Учир нь түүний хувилбарууд нь хангалттай их цохилтыг бий болгож чаддаг." хүмүүс иймэрхүү л юм ярьдаг. Яагаад Naga Siren-ийн үндсэн item болсон гэж бодож байна? Manta бол бараг бүх Agi баатруудад тохиросон item юм.
Butterfly- Agi баатруудад байх ёстой item. Үүнгүйгээр таны хувилбарууд хэт удаан, цохилт тааруу илдэг мэт л байх болно. Түүний Evasion(бултах) нь тоглоомын төгсгөлд үнэхээр хэрэг болдог. Эрвээхэйн талаар тайлбар хийх нь илүүц болов уу даа
Heart of Tarrasque- Таны хувилбарууд 450%-ийн хохирол илүү авдаг учир энэ танд байвал таны хувилбаруудыг бас хөөрхөн махлуулах шинжтэй болгодог. Маш олон баатрууд, item, шиднүүд нь хамаргах чадалтай байдаг учир таны хувилбаруудыг амархан арилгах болно.
Байж болох сонголтууд:
Зураг
Хэрэв танай айлд чинь олон evasion (бултах) эсвэл боломжоос хамаарч miss-лүүлдэг шидтэй байвал MKB таны зөв сонголт. Үүнийг Radiance-ийн оронд авж болно. Гэхдээ танайхан хангалттай сайн push(түрдэг), мөн дайсан дунд чинь Dagger хэрэглэдэг баатар байхгүй бол үүнийг авч болно.
Зураг
Buriza нь PL-д хангалттай их хүч өгнө. Гэхдээ та хувилбаруудаараа дайсныхаа толгойг эргүүлнэ гэж бодож байгаа бол Buriza нь тийм боломжийг танд өгөхгүй. Таны хувилбаруудын критикал цохилт нь таниас арай багаар ордог. Хэрэв надад итгэхгүй бол Single Player дээр туршаад үзэж болно.
Эдгээрийг авахыг хориглоно.
ЗурагЗурагЗурагЗурагЗураг
Vladimir's offering- Ихэнхи тоглоомонд үүнийг авсан байдаг. Минийхээр бол энэ дэмий зүйл байгаа юм. Таны багийн туслагч нарт үүнийг нийлүүлэх боломжийг олго. Vla-г хийснээр таны Inventory дэмий зайгаар дүүрэх болно. Та бол Ursa биш AM ч бас биш.
Buttlefury- Таны хувилбаруудад хамаргах цохилт орно гэж бодож байна уу? Үгүй. Тэглээ ч таны Inventory-г нэг хог гэхээр зүйлээр нэмлээ гэсэн үг.
Cranium Basher- Таны хувилбаруудад bash нь орно гэж бодож байна уу? Бас л үгүй. Бас л таын inventory-г нэгээр нэмэх хог.
Stygian Desolator- Тийм ээ ихэнхи тохиолдолд үүнийг PL-д авсан байдаг. Мэдээж таны хувилбаруудад орох нь орно. Гэхдээ SD бол дунд үеийн Item харин PL бол тоглоомын төгсгөлд гарч ирдэг баатар. Тиймээс таны хувилбарууд сүүл рүүгээ илдэг болох нь дамжиггүй.
Sange and Yasha- Энэ ч бас нийтлэг Item. Гэхдээ үүнийг PL-д битгий аваарай. SnY бол яг л Skadi-тай адил. Түүний maim нь танд хэрэггүй. Учир нь та хангалттай сайн хөөдөг баатар. Тэглээ ч Manta нь SnY-аас илүү цохилтыг танд өгнө. Юу ч болж байсан үүнийг л битгий аваарай.
[/b]
Хэрэглэгчийн аватар
Mendacity
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 775
Нэгдсэн: 8-р сар.08.06 1:17 pm
Байршил: i'm studying in order to become rich which would make her wish come true
Contact:

Re: [Heroes] Phantom Lancer

Бичлэг Бичсэн Mendacity »

Таньтай гар нийлэх баатрууд:
ЗурагЗураг
Keeper of the Light- KotL + PL нар бол Азийн сайн корридор эзэгнэгчид. KotL PL-ийн манаг сайн нөхөж өгөх бөгөөд PL нь харин Spirit Lance-аа толгойн өвчин болтол дайсан руугаа шидэх болно. Spirit Lance нь 7н секундэд ахин идэвхижих бөгөөд 750 зайнаас хэрэглэж болдог.

Crystal Maiden- Энэ баатар бол өөрийн талын бүх баатруудад хэрэг болохуй баатар гэдгийг хэн ч мэднэ. Мөн тэрээр KotL-оос давуу талуудтай.

ЗурагЗурагЗурагЗурагЗурагЗураг
Vengeful Spirit- Тэр бол сайн дэмжигч баатар. Түүний Wave of Terror нь таньд болон танай багийнханд газар нээж өгөх бөгөөд өртсөн дайсны баатруудын армор-ыг тодорхой тоогоор хасдаг.

Slardar- Түүний Ultimate шид нь таны хувилбаруудыг яг л тань шиг зоддог болгох болно. Үүгээр дуусахгүй таньд зугтаж буй баатрыг харуулдаг нь алга болдог SA, NA, Invoker мэтийн гарууд таниас зугтаж боломжгүй болох юм.

Dazzle- Түүний Ultimate нь таны хувилбар болон танд маш хэрэгтэй арморуудыг өгнө. Тэрээр бас сайн корридорын хамтрагч. Эмчилнэ, үхэж буй өөрийн талынхныгаа 5 секундийн турш хамгаална, хөөж буй баатрыг тань зогсоож ч чадна.

Bristleback- Түүний Viscous Nasal Goo нь таны хувилбаруудад маш их хэрэг болно. Мөн дайсны баатрыг ч удаашруулах болно.

Alchemist- Acid Spraу нь таны хувилбаруудад хэрэг болно. Мөн тэр өөрийг тань хамгаалахуйц их амьтай. Spirit Lance байвал тэр өөрийгөө манаргах нь маш ховор.

Razor- Түүний Ultimate нь бас л армор хасдаг учир таны хувилбаруудыг төгс болгох болно. Alchemist-тай адил Spirit Lance байхад түүний Eye of the Storm нь бүх хүчээр дайсан руугаа дайрах болно.

Эдгээрээс холхон явж байхад гэмгүй:
ЗурагЗурагЗурагЗурагЗурагЗураг
Тийм ээ. Эдгээр баатрууд бол хамаргаж хохирол учруулах чадалтай. Таныг Doppelwalk хийгээд зугтах үед эд нарын аль нэг нь гай болчиж ч мэдэх юм.

ЗурагЗураг
Таныг харагдуулдаг хүмүүсийн эсрэг таны Doppelwalk үйлчилэхгүй.

ЗурагЗурагЗурагЗурагЗурагЗураг
Эдгээр баатрын нийтлэг 1 шинж бол тэд бултаг. Эсвэл таныг онохгүй болгодогт байгаан.
Таны эсрэг Item-ууд:
ЗурагЗурагЗурагЗураг
Эдгээр нь таныг харагдуулах бөгөөд үр дүн нь ойлгомжтой.

Зураг
Үүний талаар ойлгосон байх

ЗурагЗурагЗураг
Иймэрхүү зоддог баатруудын эсрэг item-ууд.

Replay:
http://www.dotacommentaries.com/index.p ... taries/719
http://www.dotacommentaries.com/index.p ... taries/582[/b]
wiilii
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
Бичлэгүүд: 1789
Нэгдсэн: 7-р сар.01.09 10:46 pm
Байршил: Алхам тутам асуултын тэмдэг
Contact:

Re: [Heroes] Phantom Lancer

Бичлэг Бичсэн wiilii »

olon baataruud nemej hiigeerei
Алхам алхамаар ...
Хэрэглэгчийн аватар
Mendacity
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 775
Нэгдсэн: 8-р сар.08.06 1:17 pm
Байршил: i'm studying in order to become rich which would make her wish come true
Contact:

Re: [Heroes] Phantom Lancer

Бичлэг Бичсэн Mendacity »

Завтай үедээ л бичээд хийгээд байгаа...
Хэрэглэгчийн аватар
Mendacity
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 775
Нэгдсэн: 8-р сар.08.06 1:17 pm
Байршил: i'm studying in order to become rich which would make her wish come true
Contact:

Re: [Heroes] Phantom Lancer

Бичлэг Бичсэн Mendacity »

За сая үүний Item Build-ээр нь тоглож үзлээ.
Сайн болж байна шүү....
Ямар ч байсан 3 4н удаа Trip 1 билүү 2 удаа Rampage дуугаргасан.
20-25н мин-д багтааж Van, Radiance хийж болж л байна.
Хэрэглэгчийн аватар
kiraRaito
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Бичлэгүүд: 198
Нэгдсэн: 2-р сар.08.10 8:03 pm
Байршил: Монгол - Улаанбаатар
Contact:

Re: [Heroes] Phantom Lancer

Бичлэг Бичсэн kiraRaito »

Яаа баярлалаа. Үнэхээр их таалагдлаа. Амжилт
Хэрэглэгчийн аватар
ider1115
Секси Гишvvн
Секси Гишvvн
Бичлэгүүд: 359
Нэгдсэн: 6-р сар.10.09 2:03 am

Re: [Heroes] Phantom Lancer

Бичлэг Бичсэн ider1115 »

PL-d LINKEN bol zailshgui baih heregtei item sho.
sin|x|*baZy**TRm
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Бичлэгүүд: 1089
Нэгдсэн: 12-р сар.22.03 3:33 pm

Re: [Heroes] Phantom Lancer

Бичлэг Бичсэн sin|x|*baZy**TRm »

linken ugsarch demii mongoo urj yaana.
Хэрэглэгчийн аватар
mCqu33N
Тод Гишvvн
Тод Гишvvн
Бичлэгүүд: 74
Нэгдсэн: 11-р сар.11.10 5:53 pm
Байршил: Soruul.Com
Contact:

Re: [Heroes] Phantom Lancer

Бичлэг Бичсэн mCqu33N »

Hogjchuul arai l eemr baatar l daa! www.Soruul.Com ruu all orj uzerei!
Хэрэглэгчийн аватар
mCqu33N
Тод Гишvvн
Тод Гишvvн
Бичлэгүүд: 74
Нэгдсэн: 11-р сар.11.10 5:53 pm
Байршил: Soruul.Com
Contact:

Re: [Heroes] Phantom Lancer

Бичлэг Бичсэн mCqu33N »

Vanguard hiih shaardlaga bnu? hiivel udchih yum bishy?
sin|x|*baZy**TRm
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Бичлэгүүд: 1089
Нэгдсэн: 12-р сар.22.03 3:33 pm

Re: [Heroes] Phantom Lancer

Бичлэг Бичсэн sin|x|*baZy**TRm »

creep sain avbal 7-8 min-d vg duusgana
Хэрэглэгчийн аватар
Reserve.
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Бичлэгүүд: 1061
Нэгдсэн: 9-р сар.21.09 7:45 pm
Байршил: El Bernabéu
Contact:

Re: [Heroes] Phantom Lancer

Бичлэг Бичсэн Reserve. »

manta hiigeed illusion rune avaad 3aaraa 5 hurtel huviraad deerees alga boj garch ireed bival heden huvilbartai boloh bol uul goy baatarldaa daand daisnaa daramtlah 1 skilltei uchiraas joohon hetsuu bdiin
[URL=https://matchnow.info] Pretty Girls from your city[/URL]
Хэрэглэгчийн аватар
Mendacity
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 775
Нэгдсэн: 8-р сар.08.06 1:17 pm
Байршил: i'm studying in order to become rich which would make her wish come true
Contact:

Re: [Heroes] Phantom Lancer

Бичлэг Бичсэн Mendacity »

Rune 2
Manta 2
Өөрийн 5
Doppelwalk 1
=========
Өөрөөсөө гадна 10-тай болж байна даа...
Хэрэглэгчийн аватар
Clickclick
Дvрэлзэх Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1600
Нэгдсэн: 7-р сар.09.09 4:42 pm
Байршил: IMPOSSIBLE is Impo$$ible
Contact:

Re: [Heroes] Phantom Lancer

Бичлэг Бичсэн Clickclick »

Өөрийн 5 биш 5-ийн 5 дахиад +++ ямарч байсан 5 биш байх аа.
*** :king: Леброн ***
Хэрэглэгчийн аватар
Mendacity
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 775
Нэгдсэн: 8-р сар.08.06 1:17 pm
Байршил: i'm studying in order to become rich which would make her wish come true
Contact:

Re: [Heroes] Phantom Lancer

Бичлэг Бичсэн Mendacity »

3-аараа максдаа 5ыг гаргадаг юм шдээ.
Хэрэглэгчийн аватар
мурадин
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
Бичлэгүүд: 806
Нэгдсэн: 12-р сар.04.06 9:32 pm
Байршил: ...

Re: [Heroes] Phantom Lancer

Бичлэг Бичсэн мурадин »

1 3 aara hogjuud chaduul micro dool creepleed hewtjiihad 14 5 dahi minutand hol vanguardtai, tegel 3aa awtsiim chini tom savdagiig bol uiluulj bnle tendes l phantom erin ue ehlene gejugaa
Яамаар ч юмбдээ...
Сэтгэгдэл хариулах

“Dota Genre” руу буцах