МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Web Logs, Вэб Тэмдэглэлvvд..

Зохицуулагч: Blog_mods

Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

УРЛАГ болон СПОРТЫН улс ШҮҮ миний МОНГОЛ ийййн ИЙЙЙЙН

ЗурагМэдээж дэлхий дахинд эх орныхоо нэрийг мандуулж байгаа эрхэм спортынхон болон урлагийнхан Эх орны нүүр царай болж яваа. Би тэдний алдар гавъяа, авъяас чадвар, авхаалж самбаа, зориг тэвчээрт мөргөн биширнэ.

Тэгэхдээ бид бас нэг зүйлийг жаахан бодож баймаар байна. Энэ нь оюун ухааныг, оюунлаг иргэнийг дэмжих асуудлыг.

Олимпийн аваргаа бид талбай дээрээ цуглан цэн цэнгээр алт, тэвэр тэвэр мөнгө, байр сууц амлан барин угтдаг. Мэдээж эх орон маань алтан медаль авч байхад үнэхээр хэн хүнгүй омогшиж байсан.

Гэтэл дэлхийн хэмжээний нээлт хийсэн, дэлхийд даналзах бүтээл туурвисан, дэлхийн хэмжээний оюуны уралдаанд үнэлэгдсэн нэгнийг үнэн тоохгүй юм даа. Ядаж төр засаг нь хүлээн аваад хүндэтгэл үзүүлдэг, мөнгөн шагнал олгодог ч үгүй юм шиг байна.Тэдний талаар оройн мэдээнд хальт дурсаад өнгөрөх.

Энэ одоо зөв үү? Бид спорт, урлагаараа олон улсад танигдаж болно. Тэгэхдээ спорт, урлагийнхан эх орны хөгжлийг чирэх үү?

УИХ-д байгаа хэдэн бөхчүүд тэгээд яасан юм гэх гэж байна уу? хэ хэ. Бас зарим нэг дуучид нь одоо улс төрд үзнэ гээд байгаа. Тэд нар хөөрхий улс төрийн талаар ихдээ л "сонгууль өгөх ёстой" гэсэн ойлголттой ард түмэнд харагдсан "Таньдаг чөтгөр"-үүд л юм шүү дээ. Түүнээс тэд нар стратегийн онц чухал хууль тогтоомж, төсөл хөтөлбөр боловсруулдаг гэвэл жаахан үнэмшил багатай. Харин зүгээр өөрийн бизнестэй холбоотой ЛОББИ бол хийгээд байдаг байх.

Үнэндээ бол улс эх орны ирээдүйн холч бодлого, хөгжлийн зөв шийдэл, хүний нөөц болон бусад нөөц дээрээ тулгуурласан Үндэсний аюулгүй байдалд харшилахгүй төслүүдийг эрдэмтэд, агуу их оюуны бурхад л хийдэг юм шүү дээ.Тэд "бага" орж байгаагаас л бид "их" алдаад байх шиг.

Үнэндээ бид нэг л их Монголчууд оюунлаг, тэнгэрлэг, Чингэслэг бараг л бидний оюун ухааныг тусд нь судлууштай болтой юм ярьдаг. Гэтэл нэг ширхэг Нобелийн шагналгүй л хүмүүс шүү дээ. Магадгүй тийм хэмжээний бүтээлээ тэдэнд хүргэж чадахгүй байгаа ч байж болох.

Гол нь төрийн бодлого нь өөрөө ШУ-ныг гурав, дөрөвдүгээрт тавьцан царайтай. Сүүлийн үед ШУ-ны академууд улам л атийгаад байгаа. Зарим нэгийг нь Их сургуулиудын лаборторын дэргэд аваачихаар ч ярьж байх шиг байна. Зарим нэгийг нь татан буулгаж, нийлүүлж, цомхотгож байна. Ийм байхад хэн махаа барж, үсээ цайтал эцсийн дүнд ашиг нь нийтэд очих эрдэм шинжилгээний ажил хийхэв дээ. Хэн тэднийг хүндэлж тэднээр бахархахав дээ. Ядаж орчин үеийн шаардлага хангасан нэг ч лаборторигүй болохоор олон улсад үнэлэгдэхүйц эрдэмтэдээ дэлхийн өндөр хөгжилтэй улсуудад алдаад дуусах нь дээ.

Монголчууд бидний дуу хуурыг харая. Адуучин аав, Барилгачин аав, Жолооч аав гэх мэт дуунууд зөндөө. Гэтэл нэг ширхэг ч эрдэмтэн аавын тухай дуу алга. Би нэг дуутай болох тухай яриагүй. Зүгээр л энэ нь манай ард түмний хувьд эрдэмтэн, мэргэд гэдэг их хол байгааг харуулж байна гэх гэсэн юм.

За за бичээд байвал их юм болох гээд байна. Ингэс гээд өндөрлөе.

Эцсийст хэлэхэд бид оюун ухаантай нь оргилд гардаг нийгэмд амьдарч байна шүү. Тиймээс эрдэмтэн мэргэд болон их шинжлэх ухаанаа өөд нь татаж амьдармаар байна шүү.
Зураг
Эдний өмнө хэзээ Монгол хүн зогсох вэ?


13929
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

МАРГААДАР хүүхдийн БАЯР шүү ДЭЭ
Зураг
Зиа хүүхдийн баяр гээд биччихлээ уг нь бол Эх үрсийн баяр гээд битгий айхтар хэрүүл уруул хийгээрэй. Ер нь бол Мартын 8 гэдгийг алга болгох гэж /ухаандаа нэг ч гэсэн баяр цомхотгох гэж/ оролдсон бүтэлгүй оролдлогоор л ийм болчихсон юм. Гүй ээ тэгэхдээ эх, үр хоёр хамт байсандаа ч буруутах юм алга байна. Гэхдээ л маргаадар хүүхдийн баяр болох нь байна шүү дээ.

Би өмнөх жилүүдэд хүүхдийн баяр ийм ийм муухай боллоо ч юм уу? эх үрсийн баяр тэмдэглэхэд эргэцүүлэх зүйл байс байна гэх мэт их өөнтөгч, хар бараан талыг харсан бичлэгүүд хийж байсныг зарим нэг нь санаж байгаа байхаа.

Хэнхэг нь хэтрээд өөрийгөө байхгүй бол Монголын хүүхдүүд нээх сонин амьдарчих юм шиг санаж сэтгэж, сажилж гэлдэрч, самарч сандаргаж, сартайж сэртийж явсан үе бас надад байсан юм. Одоо ч байж л байна. Нэг бус хүүхэд, залуучуудын байгууллагын УЗ-ийн гишүүн хүн шүү дээ.

Тэгээд хэнхэг зангаа татаад өнөөдрийн өндөрлөгөөс харахад /яг одоо 2 давхарт сууж байна шүү ккк/ би гэдэг хүн түмний хүүхдийн төлөө гэж явсаар төрсөн хоёр зулзагаа үнэхээр тоохгүй яваа гэм нүгэл байх ажээ.

Сайн ээжийн буян, сайхан сэтгэлт асрагч нар болон садан төрлийн ах, эгч нарынхаа ачаар миний хүү, охин хоёр ямар ч байсан төрснөө бодвол хачин том болжээ. кккк

Том ах сая дөрөвдүгээр ангиа ганцхан зургийн хичээл дээр B үнэлгээтэй бусад хичээлдэээ А гарсан байна. Охин харин цэцэрлэгийнхээ хамаг л дуу, бүжиг, гимнастик энээ тэрээд орон их л хөөр баяртайгаар энэ жилийн албаа дүүрэгжээ.

Өдөр болгон та хоёртойгоо ямар нэг сэдвээр ярьж, орой болгон ном уншиж өгч, амралтын өдөр болгон дагуулж явж, тоглож чадахгүй байгаад уучлаарай. Тэгэхдээ аав нь аль болох хичээж байгаа шүү.

Хамаг амьдарлын минь утга учир болон ядарсан үед сэргээж, ууралсан үед инээлгэж, блог бичлэгийн маань сэдвийг гаргаж өгөн, бодох эргэцүүлэхийн эхлэл болж өгдөг "ирээдүй үе" та нартаа маргаааш болох "Хүүхдийн баярын" мэнд хүргэе. Аав нь та хоёртоо хязгааргүй хайртай шүү.

Гэснээс нээрээ маргааш яаж баярлуулах вэ? Парк бол мэдээж нуль оочер байна. Бусад газар ч гэсэн бүлтийтэл нь гоёсон хүүхдүүдээ дагуулсан эцэг, эхчүүдийн цуглаан, бужигнаан, унтууцлын газар болон олны хөл дагасан бараан зах гарчих байлгүй. Олон жилийн туршлагаас ийм зүйл болох нь тодорхой тул ондоо л арга бодно доо.

Хотоос гарч нэг аятайхан газар пикник хийсэн шиг л баярлуулах санаатай байна. Өнөөдөр орой зарим найз нарлуугаа ярьж болзохоос. Тэгэхгүй бол хүүхдийн баяраасаа эссэн юм болоод хүүхдүүдээ хэрхэн алга болгохгүй, хүнд гишгүйлэхгүй, хордлого болгохгүй байхийн төлөөх тэмцэл шиг юм болчих байх гэж айна.

Нээрээ манайд хотоос гараад ч оччих аятайхан албан ёсны зохион байгуулалттай гэр бүлийн амралтын төв байхгүй яана даа. Удахгүй тэр үндэсний цэцэрлэгт хүрээлэн нэээгдвэл арай дээрдэх болов уу? Ийм зүйлээр дамжуулан бизнес хийж болохыг мөнгөтэй хүмүүс ойлгох болов уу? л гэж найдахаас.

За тэгээд миний блогийн оршин тогтнохын үндэс болсон эрхэм найз нөхөд, ээж аав, ах эгч, дүү нар та бүхэн маргаадар сайхан баярлаарай. Хүүхдүүдээ сайхан баярлуулаарай.

Миний зааж өгсөн гарц арай дээр шүү хэмээн ахин анхааруулая.
Зураг
Хаана, хэнийд, хэнтэй, хэзээ амьдарч байгаагаасаа үл хамааран хорвоогийн хүүхэд бүхэн аз жаргалтай байх болтугай.
2011-05-31 12:06:20

14081
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

НЯЛЗРАЙ болгох нь НҮГЭЛ шүү дээ


ЗурагХорвоогийн жамаар хүмүүн бид үржихийн тухайдад эсрэг хүйсний хэн нэгэнтэйгээ хайр, дурлал үүсгэн /заримдаа хайр дурлалын үртэс ч үгүй байх тохиол байна/ хүүхэдтэй болдог билээ. Амьдралын тань бас нэг үнэт зүйл болохын хувьд хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх, ирээдүйн иргэн болгох үүрэг нь таны толгой дээр 100% биш юм гэхэд ямар ч байсан 50% тохоогддог. Хайр энхрийлэл, халамж анхаарал, хөрөнгө оруулалт, зэмлэл шүүмжлэл, шагнал шийтгэл дамжуулан түүнийг ТОМ хүн болоход нь бэлтгэдэг.

Энэ бол өнөөх эцэг эхийн эргээд нэхэдгүй хайр шүү дээ. Гэхдээ хайрлахад бас их учир байнаа. Энэ талаар хэдхэн үг хэлж таны үнэт цагаас хомслох гэж байгаадаа хүлцэл өчье.

Та нар мэднэ дээ би чинь муу ч сайн ч хүүхэд, залуучуудын байгууллагатай холбогдоод 20 жил болцон байна шүү дээ. Энэ хугацаандаа тараншээний аваргуудаас эхлээд, тансаглалын дээдэд амьдардаг гэх мэт нийгмийн болон, эдийн засгийн, боловсролын, гарал үүслийн гэх мэт бүх л давхаргын хүүхдүүдтэй тулж ажиллаж байлаа. Энэ хугацаандаа анзаарсан зүйлсээсээ л санах, сэрэх нэгэнд хэрэг болуужин хэмээн кейборд элээн сууна.

Тэгэхээр товчхондоо бол та бүх насаар нь дагуулаад явахгүйгээс хойш хүүхдээ битгий хэт нялзрай болгоочээ гэх гэсэн юм. Энэ бол үнэндээ түүний эсрэг хийжбайгаа нүгэл юм шүү дээ.

Та бүхэн хүнтэй харьцаж чаддаггүй, аминдаа арчаагүй, зожиг, ямар нэг юм хийхээрээ заавал нэгээс хоёр удаа бүтэлгүйтэж байж хийдэг, нэг тийм аймхай нөхдүүдийг харж л байсан байх. Тэдний ихэнхи нь аав, ээж нь хар багаас нь нийгмийн амьдралд оролцуулж, биеэ даах чадвар олгоогүй хүмүүсийн жишээ байх нь элбэг.

Манай 5 настай охин өөрөө хувцсааөмсөөд, усандаа орчихдог. Эмээ өвөөгийндөө очоод ээж, аавгүйгээрээ амьдардаг. Гал тогооны өрөө харанхуй байхад очоод хөргөгчнөөс юмаа авчихдаг.

Нээх энгийн хэний ч хүүхэд тийм мэт санагдаж байгаа байх. Гэтэл үгүй байнаа.

12 настай хүү хоноод зуслангаасаа гэрээ санаж байна гэсэн шалтгаанаар уйлаад бууж байна. 14-тэй охин айна гээд гэрэлтэй унтаж өрөөнийхөө хүүхдүүдэд лай болж байна. Бие нь өвдөөд байхад багшдаа болон эмчдээ хэлж чадахгүй бүрэг нөхөр ч байх. Ер нь л өөрийнхөө асуудлыг хэн нэгэнд илэрхийлж чадахгүй байх нь энгийн үзэгдэл болжээ. Энэ нь байнга аав, ээж нь асуудлыг нь зохицуулж өгч байсантай холбоотой юм.

Тэгэхээр та бүхэн хүүхдээ багаас нь байнга дагуулж явж бай. Хүмүүс хэрхэн амьдардгийг үзүүл, хэрхэн ууралдгийг, хэрхэн баярлдагийг ч үзүүлэх хэрэгтэй. Мөн нийгмийн тустай хөдөлмөр, бүлэг хамт олны тоглоом наргиан, хүүхдийн зуслан, хөдөөгийн амьдрал, олон хүний арга хэмжээ гэх мэт бүх зүйлийг үзүүлж бай. Зүгээр л хүүхэд өөрөө мэдэх зүйлээ мэдээд авчихна.

Инхэнхи эцэг эхчүүд манай хүүхэд тэндээс чинь муу хүүхдүүдээс муу яюм сураад ирнэ гэж эмээдэг. Хэрэв та хүүхдээ муу хүмүүжүүлсэн бол мууг нь сурна, харин сайн хүн буюу "Хүн чанартай иргэн" болгож хүмүүжүүлж байгаа бол мууг нь жигшээд, сайныг нь сураад ирнэ. Ер нь ч амьдралд "10 хуруу байтугай 8 хуруу тэгш" хүн ч олоход бэрх шүү дээ. Тиймээс хүүхдэд чинь зарим үед гэмгүй худлаа ярих, ямар нэг зүйлийг хөөрхөн аргалах, бусадын дэмжлэг дор дулдуйдах гэх мэт чадварууд ч хэрэгтэй байх болно.Эцсийн эцэст та хүүхдээ ямар итгэл үнэмшилтэй, ямар голч шугамтай хүн болгосон бэ хүүхэд чинь ямар ч замаар явсан тийм л үлдэнэ. Нэг үгээр та алим тарьсан бол түүнийг шаварт хийгээд, усанд живүүлээд, галаар төөнөөд, өт идсэн ч байсан эцсийн бүлэгт "алим" л үлдэнэ шүү дээ.

Байнга битгий үдээсийг нь үдэж өг. Нэг удаа үдээсэндээ бүдэрч унаад өөрөө энийг үдэх хэрэгтэй гэдгийг ойлгог.

Ямар нэг зүйлд гараа цохиход нь тэр зүйлийг нь битгий хашрааж бай. /Манайхан ихэнхидээ ингэдэг. Аав нь энэ сандлыг зодчихоё бай бай гэх мэт/ Хүүхэд чинь би хэзээ ч буруу юм хийдгүй бусад зүйл буруутай гэж боддог болно.

Айлын хүүхэдтэй муудалцахад нь, хэн нэгэн хүүхдийг тань загнахад шууд өмөөрөхөөсөө өмнө болсон үйл явдлын үнэн байдлыг мэд. Магадгүй хүүхдийн чинь буруу бол учлал гуйлгаж сурга. Тэр шударга болно.

Хувцсаа өөрөө сонгож өмсөхийг нь дэмж, гадаа гарч хүүхдүүдтэй хамт тоглуул, амьтан тэжээлэг, цэцэг тариул, спортын дугуйланд явуул. Энэ бүхэн түүндамьдралыг ойлгоход нь дэм болно.

Ганцааранг нь зуслан, аялал, майхант зуслан, чуулга уулзалт гэх мэт олон нийтийн арга хэмжээнд явуулж бай. Тэр олон хүний дунд хэрхэн амьдрах ёстойг ойлгоно.

Хүүхдээ дагуулаад салхинд гарч бай. Тэр үедээ түүнд ямар нэгэн сорилтуудыг /Модонд авирах, гол туулах, мод хагалах, чулуу шидэх гэх мэт/ бий болго. Тэр бэрхшээлийг даван туулж сурна.

Хов зөөхөд нь байнга битгий зөөсөн ховны асуудлыг нь Та шийдэж өгч бай. Заримдаа өөрөө зохицуулаг. Буруу зохицуулвал засч хэлж бай. Тэгэхгүй бол тэр хэзээ ч шийдвэр гаргаж сурахгүй.

Яг оновчтой цагт нь магтаж бас зэмлэж сур. Энэ нь түүнийг өөртөө итгэлтэй бас хүлээцтэй болгох болно.

Түүнд өөрт нь таарсан даалгавар өгч түүнийгээ марталгүй шалгаж бай. Сайн бол сайн муу бол муу үнэлгээ өг. Тэгэхдээ битгий загнаарай. Энэ нь түүнийг хариуцлагатай болгоно.

Байнга хайртай гэж хэлж, тэвэрч байгаарай. Тэр бас хүмүүсийг хайралдаг болно.

За ингээд бичээд байвал их юм болох гээд байна.

Эцсийн бүлэгт хэлэхэд та бид мөнх бус. Биднээс хойш тэд энэ хатуу амьдралыг даван туулж гарахад нь бэлтгэх хэрэгтэй юм шүү. Тиймээс битгий хэт нялзрай болгоорой. Хүн бүр асуудалтай амьдардаг тул түүний асуудал бүрийг шийдэж өгөх хүн танаас хойш байхгүйг санаарай.

Насандаа таарсан хэрсүү, дайчин, боловсон байхад нь анхаараарай.
Зураг
Том болцон хүүхдүүд хаа явсан газраа л ад үзэгдэж байдаг

Энэ удаад нийгмийн ухааны багшийн ажил хийчихлээ. кк
14137
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

ЭЦСИЙН эцэст БИДНИЙГ юу АВРАХ вэ?


Зураг2012 онд дэлхий сүйрнэ, сүйрэхгүй гээд бөөн шуугиан болж байх юм. Сүйрнэ гэж мэдээд хайшаа зугтаж, хаана нуугдах юм. Хэрэв бүүр баараагүй сүйрэх болчихвол дэлхий яаж үнэн утгаа алдаж, хамгийн ухаантай гэж үздэг өнөө хүмүүс нь яаж дэлхийгээ самран, сүйрэх өдрөөс нь өмнө дуусгах бол гэж боддог юм. Хүчирхийлэл, хулгай дээрэм, хууран мэхлэлт дээд цэгтээ тулах байх даа. За тэр ч яахав.

Муу ёрлохоо болиод сүйрэхгүй ээ гээд яваад үзнээ. Тэгэхдээ бүх юм цаг хугацаатай тул ойрын зуундаа биш юм гэхэд хэзээ нэг цагт цэнхэр гаригийн эцсийн өдөр ирэх л байх. Тэр өдрийг арай хол байлгахад хүмүүн бид юу хийж чадах бол. Үнэхээр бидний оролцоогүйгээр байгалийн хуулиар шийдэгдэх үү? Нэг бол бид байгалийн хуулинд нөлөөлж байна уу? Тийм бол юунаас болоод нөлөөлөөд байна? гээд жуман асуулт үүсэхнээ. Толгой хүрэхгүй нь.

Харин би дээхэн үед бодож байсан, түүнийгээ тайзан дээр амилуулж байсан нэгэн зүйлийг бичих гэж байна. 1998 онд томилолтоор бүтэн жил Дарханд ажиллаж, амьдарсан юм. Яг жинхэн шоу зохион байгуулдаг бас ч гэж амжилт олоод гайгүй нэрд гарцан байсан үе тул Дарханд бас олон сайхан шоу хийж байсаан. Тэр үед л Дархан дээд сургуулиас Дэвжээ тэмцээнд манай сургуулийн багийг бэлтгээч гэсэн санал ирж би бэлтгэн Улсад хүртэл оруулан тэлүүзрээр үзсэн хүмүүс энэ бичих гэж байгаа номерийг маань их үнэлсэн юм. Ингээд "Тулах цэг" гэсэн нэрийн дор хийж байсан "жүжгээ" бичих гээд үзэж байна.

Тайз харанхуй байж байгаад Монгол улсын төрийн дуулал эгшиглэн эх оронд минь өглөө ирэснээр хүмүүсийн энгийн нэгэн амьдрал өрнөж байна. Босс хамгаалагчтайгаа пээдгэр алхаж байхад, цэвэрлэгч эмээ хажууд нь хогоо шүүрдэж байна. Мисс хүүхэн гунхалзан алхаж байхад, карманы хулгайч мөн л ажлаа амжуулж байна. Эрдэмтэн элдэв шилэнд өнгө өнгийн уусмал найруулан завгүй ажиллаж байхад, Алдарт тамирчин бэлтгэлээ хийсээр. Уяхан хоолойт дуучин гамм уншин намжирдах бөгөөд хажууханд нь эдийн засагч ямар нэг зүйлийн тооцоо гарган зогсолтгүй компүүчрээ балбана.

Гэнэт тэнгэрт их нүргэлсэн чимээ гараад агаараас үл мэдэгдэх нисдэг биет бууж ирнэ. Энэхүү гэнэтийн зүйлд цочирдсон зарим нэг нь айн холдож байхад зарим нь сонирхон ойртож харна. Гэнэт хөлгийн хаалга онгойн дотроос нь бидний үл мэдэх зэвсэгээр хүч нэмсэн харийн хоёр гийчин бууж ирэн тэнд байсан бүгдийг хуйлруулан хөөсөөр нэг дор цуглуулан хорино.

Харийн гийчдийн ахлагч: Бид танай хүн төрлөхтнөөс 100 дахин өндөр хөгжилтэй ертөнцөөс ирсэн. Бид хөгжлийн туйлд хүрсэн боловч амьдралын утга учир алдагдсан тул бүх амьд биет амьдардаг гариг эрхсийг судлан үзээд танай гариг дээр л манай ертөнцийг аврах зүйл байна хэмээн тогтоосон тул энд ирлээ. Одоо та нараас тэр зүйлийг олж байж буцна. Хэрэв олдохгүй бол бүгдийг чинь устгана хэмээн цаанаа л хүйтэн төмөр хоолойгоор хэлнэ.

ХАмгийн эхлээд Босс гарч ирнэ: За та бүхэн эх дэлхийд маань тавтай морил. Эрсэн зүйлийг чинь заавал олж өгнө. Надад юу л байна мөнгө л байна. ТИймээс таны хайсан зүйл ямар ч үнэтэй байсан худалдаад аваад өгчихнө. Түншлэе

ХГА: Манай ертөнц эдийн засгийн нэгдмэл байдалд орсон тул худалдан авах, худалдах гэдэг зүйл байхгүй бөгөөд хэрэв танайхаас ямар нэг зүйлийг худалдаж авах байсан бол чиний халтар төгрөгний хэрэггүй авчих байсан биз. Устга. /Ингээд босс болон түүний хамгаалагч будаа. Их сүртэй сэлэм гялс толгой бөндгөс гэдэг ая олчихсон байсан ккк/

Мисс хүүхэн: Таны хоолойг сонсоход эрэгтэй л хүн шиг байна. Танай ертөнцийг би аварна. Гоо сайхан ертөнцийг аварна гэдэг шүү дээ хэмээн найлинхайтан хэлэв.

ХГА: Манай ертөнцөд хүйсийн ялгаа арилсан бөгөөд бид үр хөврөлөө үйлдвэрлэн бий болгодог. Гоо сайхан гэнэ шүү. Устга.

Хулгайч: За за одоо бүх юм ойлгомжтой. Та нар худалдаж авч чадахгүй байгаа бол би хулгайлаад өгөе. Яг хаана байгааг нь л хэлчих. Дэлхийн хаанаас ч би танд хэрэгтэй зүйлийг олоод ирэхэд бэлэн байна.

ХГА: Хүсвэл би чамайг ч хулгайлж чадна шүү. ХА ха ха. Устга

Тамирчин: Уучлаарай. Танайх хэт өндөр хөгжилд хүрсэн болохоор хөдөлгөөний дутагдлын золиос болсон байх. ТИймээс би та бүхэнтэй хамт байж спортын гайхамшигаар ертөнцийг тань аваръя.

ХГА: Бид хөгширөхгүй, харин хүссэн үедээ үхэж болдог системтэй. Чиний хэмжээний бие бялдарыг бүх насаараа өөртөө оршоож чадна. Устга

Эдийн засагч: Аааан за за та нарт хэрэгтэй хүн би юм шиг байна шүү. Та нар хөгжлийн аль нэг шатандаа тооцооллын алдаа гаргасан байх. САнаа зоволтгүй ээ. Би компүүдэр дээрээ хэдхэн өдөр суухад л та нарын тооцооллын алдааг олох болно.

ХГА: Ха ха ха. Компүүдэр гэнэ шүү. 10,000 жилийн өмнө ч ийм авдар ашиглаж байгаагүй байх. Чамайг хуруугаа хөдөлгөх хооронд би чиний насаараа хийсэн тооцоог гаргаж чадна. Устга.

Дуучин: До до до ре ми... ммм Тэгэхээр танай ертөнц хэт утгагүй болсны учир бол та бүхэнд урлаг, уран сайхны мэдрэмж байхгүй болсон байх шиг байна. Тиймээс би өөрөө очиж танай ертөнцийг урлагийн хүчээр авармаар байна.

ХГА: Урлаг урьд нь ийм байсан байх гэдэг түүхийн хичээл орохнээ. ХА ха ха. Бид өөрийн гэсэн урлагтай. Устга.

Эрдэмтэн: Эрдэмтэй хүн эцсийн бүлэгт зөв сонголтыг олдог. Тэгэхээр та нарын олохгүй байгаа зүйлийг би хийж өгөе. Миний насаараа хийсэн туршилтууд, туршлага маань та нарт хэрэгтэй зүйлийг чинь гаргаж өгч чадна хэмээн найдна.

ХГА: Энэ одоо юу ярина вэ? Чиний наад бөндгөрт байгаа зүйлсээс 10 дахин илүү зүйлийг бид нар дөнгөж бий болгож байгаа хүүхдүүддээ суулгаад гаргадаг юм. Ха ха ха. Их мундаг хүн байхнээ. Устга

Эцсийн бүлэгт энэ бүхнийг харан айн чичирч байсан цэвэрлэгч эмээ гарч ирнэ.

Та бүхэн хүн төрлөхтнийг устгах ямар хэрэгтэй юм бэ? Энд байсан эдгээр хүмүүсийг ч бас өршөөгөөч. Эдний ард үр хүүхэд, хань ижил, хамаатан саднууд нь энэлэн шаналж, нулимсаа унаган харамсах болно. Тэдний хайрыг хүртэх ёстой үр хүүхэд, гэр бүлийнхэнд нь тэдний хайр дутах болно. Тиймээс тэдний өмнөөс, хүн төрлөхтний өмнөөс намайг өөрсдийн чадах хэмжээндээ тарчлаан, зовоосон ч болно шүү.

Энэ үгийг сонссон ХГА-ын нүд сэргээд ирлээ. Тэрээр эргэн хараад "Тиймээ бидний хайж байсан зүйл үнэхээр энд байна. Бидэнд хүн чанар, хайр гэдэг зүйл байхгүй болсон юм байна. Үүнийг олж харж чадахгүй байсан бид та бүхнээс ч дорой ажээ. Нэгэнт бид хайсан зүйлээ олсон тул хүн төрлөхтөн та бүхэн амар, жимэр амьдраарай. Баярлалаа" ингэж хэлээд онгоц хөөрөх чимээ гарна.

Ахиад л төрийн дуулал өглөө болно. Хүмүүсийн амьдрал үргэлжилсээр. Өөр өөрийнхөө ажлыг хийсээр.

1998 он. Дархан хот

За нэг ийм л зүйл найруулан тавьж байж дээ. Надад ч их таалагдсан тул мундагчуулаас ичихгүй ээ хэхэ.

Ер нь эцсийн бүлэгт хайр, хүн чанар хоёр л байжбайвал дэлхий ертөнц аз жаргалтай эргээд л байх мэт надад санагддаг юм. Хүний мөс, чанарыг бид юугаар ч худалдаж авч чадахгүйтэй адил бас хэн нэгэн тэрийг маань хулгайлж, худалдаж авч чаддаггүй нь сайхан юм даа.
Зураг
"Хүн" байна гэдэг нарийн ажгуу
14191
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

НААДАМД шинэчлэл ХЭРЭГТЭЙ юу?


ЗурагМонгол түмний хамгийн том баяр цэнгэл болох их баяр наадам маань олон давхар тэгш ой давхацсан тул өгүүлшгүй өргөн дэлгэр болж өнгөрлөө. Их ч олон хоногоор амарч таарч байх шиг байна.
Миний хувьд эхний өдөр зуслан дээрээ хүүхдүүдтэйгээ баярласан тул их сайхан байсан. Харин 12-ны өглөө эртээ босоод соёолон үзэхээр гэр бүлийнхэнтэйгээ хамт чавхадлаа. Соёолонгооо үзчихээд, хуушуураа ч идчихлээ. Дараа нь уламжлал ёсоор Бямбадорж уяачийнхаар зочиллоо. Ах маань энэ жил гавъяат тээвэрчин болсон тул баяр хүргэн гарын бэлгээ барьж жаахан айраг ууж байгаад буцаад ирлээ. Орой нь тэлүүзээрээ бөхөө үзээд миний наадам өндөрлөх шив дээ.
Тэгээд ийнхүү наадах хооронд бодож санасан, ажиж харсан зүйлсээ нэг сийрүүлэн биччихмээр санагдаад кээбоордоо элээж сууна.

Эхлээд магтчихнаа:

Зам дэд бүтэц: Нас нь хэр урт байдаг юм гэхээс энэ жил бол Монгол улс замын хувьд багагүй амжилт гаргалаа. Хүй долоон худаг ороход үүсдэг айхтар түгжирлийг 5 шарын төмөр замын гармыг өргөтгөн шинэчилснээр ихээ сайхан шийджээ. 22-ийн товчооны цаана нэг хэсэг газар тойруулсан зам байсан ямар жанцантай тэгж замаас гарч тойрч байгааг сайн ойлгоогүй.

Шууд дамжуулалт: Маш олон сувгууд зэрэг шууд дамжуулж байсан тул тэлүүзээ үзээд хэвтэж байхад ч кайфтай сайхан байлаа.

Нээлтийн урлагийн тоглолт: Ер нь манайх одоо олон хон спорт цогцолбортой болчихвол азын тоглолтыг ч авч чадахаар болжээ. Нээлт бол үнэхээр сайхан болсон байна. Үндэсний бахархал, орчин үеийн урлаг бүгд орсон сайхан үзүүлэх тоглолт байлаа.

Тугийн өдөр болон цэргийн парад: Ерөнхийлөгч болон батлан хамгаалахын сайд бусад эвэртэн, тууртнуудын хувцас нэг л наалдаж өгөхгүй басныг эс тооцвол /Монгол дээл юмуу цэргийн хээрийн хувцас өмсчихөж болоогүй л юм байхаа даа/ бас ч гэж бидэнд буудадгүймаа гэхэд явдаг зэвсэг техник, унжгар гэхээргүй цэргийн бие бүрэлдэхүүн байгааг харж авах сайхан байлаа.

Хүй 7 худагт байсан тэр Урлагийн наадам гэсэн хэсэг бас их таалагдсан. Монгол уран бичлэг, урлагийн тоглолтууд, эсгий урлаг, нүүрэн дээрх зураг гэх мэт нь их аятайхан зохион байгуулагдсан бас боломжийн үнэтэй санагдаж байлаа.

Одоо шүүмжлэл:

Жилийн жилд л яригдаж байдаг бие засах газарын асуудал энэ жил ахиад л шийдэгдээгүй байна. Энд тэндгүй амьтны нүд хариулан бие засах хүмүүсийг үүнд буруутгаад яахав.

Хуушуурын гэрүүд нь ачааллаа дийлэхгүй байх юм /Яг соёолонгийн дараа/. Тэгээд хүмүүсийн захиалга ихсээд ирэхээр өнөө 500 байх ёстой хуушураа бүүр 1000 хүртэл өсгөж байх юм. Ер нь энэ хуушуурын гэрүүдийг хянадаг үнийг тогтвортой байлгахаас гадна тос нь эрүүл мэндийн шаардлага хангаж байгаа эсэхийг хянадаг хүн алга шигээ. Мөн усны хангамж муу тул цайтай газар хайгаад олсонгүй. Тэгсэн хүй 7 худагийн хэдэн уст цэгийн усыг ус хэрэглээний шаардлага хангахгүй байгаа тул зөвхөн зөөврийн болон цэвэр усаар л цай чанахыг шаардажбайгаа тул бид цайгүй байгаа гэж байсан. Хошин шүү.

За бас түүгээр элдэв хонжворт тоглоом, бас бус хүнээс мөнгө саах зүйлс нь ямар нэг зохион байгуулалтгүй байрласан байхаас гадна мөн л элдэв бараа бүтээгдэхүүнийг гар дээрээс худалдах явдал байсаар л байх юм.

Морины барианы газарын хоёр талаар нь сандал ахиухан байрлуулчихаж болдоггүй л юм байхдаа. Соёолон гарах үеэр очиход л байгаа хэдэн сандал нь бүгд хүнтэй, хүмүүс нь бараг хонож авсан суудал чи яах гээд байна гэсэн царайтай харцгаана.

Явган хүмүүс болон морьтой хүмүүсээ зааглаж зогсоодог болохгүй бол нэг л өдөр хэн нэг нь моринд гишгүүлдэгггүй юм гэхэд өшиглүүлж үхсэн байх магадлал асар өндөр байна.

НААДМЫН ШИНЭЧЛЭЛТЭНД САНАА:

Монгол бөхийн засуулууд гэж яг юу хийж байгаа нь мэдэгдэхгүй малгай бариад зогсож байдаг хүмүүс асар чухал гэдэг энэ жилийн наадмаар харагдлаа. Залуу бөхчүүдийн хурдтай сайхан барилдааныг гүйцэж харж зогсоох ёстой үед нь зогсоож, голлуулах ёстой үед нь голлуулж чадахгүй байгаагаас олон сайхан бөхчүүд сэтгэл гонсгор наадчих шиг боллоо.

Мөн бөхийн комисс болон хөлийн цэцдийн үүргийг ч тодорхой болгож тавьсан шаардлагыг нь бөхчүүд үг дуугүй биелүүдэг болгохгүй бол нэг л олон толгойгоо мэдсэн баавар бөхчүүд шөнө хугаслах нь байтугай үүр цайтал ч барилдаж чадахаар байна. /Мөнхбаатар арслан 1 цаг гаран малгайгүй дэвжээн дээр зогссон/

Нэгэнт л технологийн эрин зуунд амьдарч байгаа юм чинь видео харж унасан давсаныг тодруулж баймаар байна. Тэгэхгүй бол хараа муутай голдуу өвгөн цэцүүд маань буруу "таамаглан" давсан бөхийг унагчихах тохиолдол ч байна дөө.

Морьны хувьд эрлийз Монголоор нь ялган уралдуулж байгаа нь сайшаалтай байлаа. Тэгэхдээ нэгэнт паспортжуулаагүй болохоор өндөр биетэй Монгол адуу хасагдах, намхан биетэй эрлийз адуу орох явдал чгарч байх шиг. Хүмүүс дааганы эхний тавд 3 эрлдийз даага байна л гэж байсан. Тэгэхээр Морин спорт, уяачдын холбоо энэ талаар анхаарлаа хандуулан одооноос хурдан угшилын адуугаа паспортжуулах арга хэмжээ авч эхлэсэн нь дээр байхаа.

Мөн марзайлах, гийнгоолох гэх мэт биет бус соёлын өвийг нь ч хадгалан үлдэх асуудлаа анхаарахгүй бол орхигдож эхлээд ч байх шиг.

Давхар уяа болон тэжээл, тарианы асуудлыг ч бас анхааран үзэхгүй бол хэт бизнес хандлагатай болоод түмний цэнгэл гэхэд бэрх болжээ. Одоо хэн нэгэн адуучин өөрийн адуунаас морь барьж уяад улсад түрүүлнэ гэвэл ёстой нэг "Гонжийн жоо" гээч болчихож байх шив дээ.

Эцэст нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудалд өөдтэй дэвшил гарахгүй байгааг бас л анхаармаар байна. Бөөндөж оруулж ирсэн малгайнаас өөр гавтай хамгаалалт байхгүй хүүхдүүд ихэвчилэн зайдан голдуу давхидаг болсон энэ цагт циркийн хүнд үзүүлбэр үзүүлж байгаагаас өөрцгүй байгааг хурдан морь сойн наадагч эрхэм боосууд анхаарна буйзаа.

Зиа энэ мэт зүйлсийг ажиглан харлаа. Та бүхний санаа оноотой нийлэх ч зүйл байгаа байх, нийлэхгүй ч зүйл байгаа байх. Түүнийгээ доор сийрүүлнэ буй заа.
Зураг
Дэлхийд ганцхан Монгол наадмаа дэлгэрүүлэн хөгжүүлээд, дэвжүүлэн сайжруулаад, онцлог соёлтой нь, омогшил дүүрнээр нь аваад үлдэх юмсан даа.
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

ЭЦЭГ хүний ХАЙРЫГ илэрхийлбэл


ЗурагМэдээж та бүхэн асар олон сайхан кино, ном зохиол болсон явдлаас эцгийн хайрын талаар нилээдгүй сайн мэдэрч зарим үед нулимас унагаж ч байсан байлгүй дээ.

Миний хувьд "Амьдрах сайхан", "Салаа", "Армегдон" гэх мэт агуу кинонуудаас эцгийн хайрыг үзээд өнжин, өнжин мэлмэрүүлж байсан уяхан амьтан байгаа юм.

Миний аав агуу хүн байсан талаар та бүхэнд өмнө нь уншуулж байсан даа. Аавтайгаа амьдралын сүүлийн өдрүүдэд нь ойрхон байж бараг найзалж байсандаа их баярладаг юм. Түүний хайрыг би харж, мэдэрч чаддаг байсан юм шүү.

Одоо харин хоёр хүүхэддээ эцгийн хайрыг хэр мэдрүүлж чадаж байгаадаа байнга дүн шинжилгээ хийж байдаг хүн. Тэр болгондоо л эцэг хүн гэдэг ямар ууч, холыг харсан бодолтой, тэвчээртэй, тэнгэрлэг байх ёстойг улам бүр ухаардаг юм.

Ингээд эцэг хүний тэрхүү өдөр тутамд хэлэгдээд, харагдаад байдаггүй хайрын талаар хэдхэн жишээг доор бичсүгэй. Өндөр настай эцгээ тээр шаан үздэг үр хүүхдүүд байдаг юм билээ тэд уншивал ухаарна хэмээн найдна.

..................................................................................................................................................

Нэгэн хөгшин аав цонхны хажууд зогсоо 40 гарсан хүүгээсээ цонхоор харагдах хэрээг заан "Энэ ямар амьтан бэ" хэмээн асуулаа. Хүү нь "Хэрээ" хэмээн хариулав. Аав ахиад л асуулаа хүү гайхсан байртайгаар "Хэрээ байнаа" гэлээ. Аав дахин асуув хүү "Хэрээ л байна шүү дээ". Аав түр байзнаж байгаад ахин асуулаа. Энэ удаад хүү ихэд уурсан "Хэрээ байна гээд байхад та чинь одоо ямар олон асуудаг юм бэ? Дүлийрээд зөнөчихөө юу даа" хашгичлаа.

Аав нь хүүгийнхээ дууг намдсаны дараа аяарханаар "Чи 40 орчим жилийн өмнө яг намайг наана чинь суугаад ажилаа хийж байхад яг л ийм хэрээг "Ааваа энэ юу вэ?" хэмээн бараг 100 асуусан би асуух болгонд чинь уурлалгүй хариулж байсан шүү" хэмээн бувтнав.

.................................................................................................................................................

Хүү минь сайн байна уу?

Чиний аз жаргалтай амьдарч байгааг харан гэр бүлтэй чинь хамт амьдарч байгаадаа би үнэхээр сэтгэл хангалуун байна. Гэвч аав нь их өндөр настай болсон тул чамд болон гэр бүлийнхэнд тань их л дараатай амьдарч байх шиг байна даа. Тэгэхдээ чамд хэлэх хэдэн зүйл байна.

Чи намайг усанд оруулахдаа баннтай усанд суулгаад юу ч юм хийгээд их удаан алга болох юм. Би чамайг өдөр болгон усанд оруулдаг байхдаа хажуугийн өрөөнөөс саван аваад ирэхийн хооронд ус залгичих вий хэмээн сандран гүйдэг байсан юм шүү.

Өнөөдөр чи намайг салга гараараа хоолоо цамцан дээрээ дусаалаа хэмээн гэрийнхнийхээ өмнө шүүмжилсэн. Чи хоолоо асгаж байгаад иддэг байхад чинь, аяган дотроо хөлөө хийгээд суудаг байхад чинь би чамайг хайрлан харж, уйгагүй хоололсоор чи цадан унтдаг байсан юм шүү дээ.

Чи уржигдар миний хүрмийг товчлохдоо их л ууртайгаар зарим товчийг минь орхин товчилсондоо. Аав нь гомдоогүй шүү. Тэгэхдээ би чамайг гутлаа үддэг болгохын тулд хамгийн энгийн зангилааг чамтай хамт ядаж 200 удаа сургуулилж байсныг санаарай.

Хөгшин хүний удаан алхаа чиний цагаас хомслож байгааг би ойлгож байгаа. Тиймээс ч хамаг хурднаараа л явж байгаа минь тэр шүү дээ. Харин би чамайг хөтлөөд салхинд гарахдаа чиний алхам бүрийг чинь тоолон хүлээж, ядарсан үед чинь өргөөд ямар их аз жаргалтай явдаг байсныг минь чи санахгүй байгаа байхаа.

Чи надад таалагдахын тулд ямар нэгэн зүйл хийх хэрэггүй, миний өмнөөс бусдын өмнө тэнэг харагдах бүүр ч шаардлаггүй. Тэгэхдээ би чамд таалагдахын тулд толгой дээрээ зогсож, ямар нэг амьтан болон өөрийн бус дуугаар орилон чамайг инээхэд дэлхийн хамгийн том шагнал авах мэт баясаж байсан. Мөн чиний алдаа бүрийг уучлан өршөөж, өөрийн хэмжээнд тэр бүхнийг сургаж заагаагүйдээ гэмшин шаналдаг байсныг мэдэж аваасай хэмээн энэхүү захиаг бичиж байна.

Тэгэхдээ аавыгаа асрамжийн газарт бус гэртээ байлган хааяа ч болов сугадан алхаж, дулаан хөнжлөөр хөлийг минь хучиж өгдөг хүү минь чамдаа маш их баярлалаа.

Чиний төлөө үхэж ч чадах аав чинь.

.............................................................................................................................................

Нэгэн залуугийн эхнэр өндөр настай аавтай нь хамт амьдрахад бэрх байгаагаа байн байн үглэн, аавыгаа ой дахь байшиндаа амьдруулахыг шаарддаг байжээ. Эцсийн бүлэгт хүү эхнэртэйгээ эвтэй байх замыг сонгон аавыгаа өвлийн ойд байх байшиндаа хүргэж өгөөд галыг нь түлэн, ганцааранг нь орхин явжээ.

Буцах замд гэнэт хүү нь түүнээс "Ааваа таныг хөгширөхөөр би хаана хүргэж орхих вэ?" хэмээн асуув. Хүү ухаан жолоогүй эргэн давхиад аавыгаа тэврэн уйлав. "Ааваа тэнэг хүүгээ уучил, би ахиж таныг хэзээ ч ганцааранг чинь орхихгүй" хэмээн мэгшиж байгаа хүүгийнхээ толгойг илэн суусан аав нь "Би чамайг эргэж ирэхийг мэдэж байсаан. Учир нь би аавыгаа хаа нэг газар орхисон өргүй юм" гэжээ.

................................................................................................................................................

За нэг иймэрхүү л зүйлсийг бичие дээ. Та бүхэн дээрх бичлэгүүдээс эцгийн хайр халамжийн талаар ойлголт авсан гэж найдаж байна.

Хорвоогийн амьдралд хөл тавих түмэн замыг зааж өгсөн аав таньдаа өртэй тул өнөөдөр сайн аав байхын төлөө хичээж байна даа.
Зураг
Хорвоогийн бүх сайхан аав нарт зориулан бичив

14319
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

Есөн ЯНГИР байж л ГЭНЭ.... уулыг ДАВААД хол ЯВЖ....


ЗурагЗа тэгэхээр ийм байнаа нөхдөө. БАнжиг гэдэг их айлыг тойрон амьдран суудаг блогчид хэмээх энэ сонирхолтой олон нийтийнхэн бол янз бүрийн арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулсааор ирсэн асар туршлагатай иргэд билээ. Өмнө нь бид хүүхдэд туслах, өрхийг дэмжих, шинэ жил, фото тур, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хамтран уух гэх мэт маш олон төрлийн зүйлсийг хамтран хийж байжээ.

Харин саяхан 9 блогчин нийлээд Богдхан уулын ноён оргил Цэцээгүнд хүрэх явган аялал зохион байгуулан амжилттай болсныг та бүхэн бултаар мэдэж байгаа билээ. Багийн гишүүд ч аялалын тухай сонирхолтой, зурагтай тайлан олныг оруулсан байгаа. ТИймээс би үл давхцуулан зөвхөн аялалын явц болон аялалын үед ойлгож, ухаарсан зүйлсээ дурдаад дурдаад явчихнаа.

НЭГ: АЯЛАЛ ХЭРХЭН ӨРНӨВ

Бидний хэсэг нөхөд хотын төвд цугласны дараа унаа олж суухаар тээврийн товчооруу алхахаас аялал эхэлсэн юм. Тэндээсээ унаагаа ч олсон. Тэгээд замаараа дэлггүр орон аялалын хүнсээ төхөөрч аваад төв аймгаар дайран Манзуширын хийд хүртэл саарал өнгөтэй микро автобусаар хөл амар, сэтгэл тэнэгэр зорчсон юм. Манзуширт буусан даруйд ачаа бараагаа цэгцлэн, хүн тус бүр өөрийн ачаагаа үүрээд цаг үл алдан шууд авиралтаа эхэлсэн. Харанхуй байсан тул зам хорох нь удаан боловч сэрүүхэн сайханд боломжийн сайхан алхаж, явган аялал бол зүгээр нэг зугаа биш гэдгийг дор бүрнээ ухаарсан бөлгөө. Тэгээд Цэцээгүнрүү алхдаг үндсэн замын 2 дахь амрах цэг дээр 00 цагт хүрэлцэн ирж амархаар шийдэв. Бороо орж байсан тул нэг хэсэг нь галаа асааж нэг хэсэг нь хоолоо бэлдэж, нэг хэсэг нь майхнаа барив. Удалгүй бороо зогссон тул галын хажууд бултаар жаахан бувар бувар, жалир жалир, гуд гүд гэж байгаад унтацгаалаа. МИний бие майханд үл багтах тул гадаа унтав.

Өглөө эртлэн босч чадаагүй бид үд дунд хүрэхээс арай өмнө хүртэл хоол хийж идэх, самар түүх, өцдөрийн сонин сайхнаа хуучлах үйл ажиллагаа явуулаад, хоносон газраа цэвэрлэсний дараа шийдвэрлэх дайралтандаа оров. Санасныг бодвол сайхан алхалсаар зорилтот оргилдоо зоволгүй хүрлээ. Тэнд хадан дээр, хадан доор, хадны хажууд, хадны дунд гэх мэтээр олон янзаар зургаа авахуулан хэсэг амарсны эцэст хамгийн хүнд дайралт болох Зайсан толгойгоор уруудах гэдэг ажилдаа орлоо. Эндээс жинхэнэ Янгир болох явц эхэлсэн юм. Нэг зүйлийг онцгойлон хэлэхэд Монгол залуучууд үнэхээр их алхадаг болсон байна шүү. Нэг үгээр бол зөв боловсон амарч сурч байгаа юм байна.
Зураг
Цаашид үргэлжлэх зам бол ХАД, МОД, ХЭСЭГ БУТ, ХАД, ӨГСӨЛТ, УРУУДАЛТ гэдэг байдлаар үргэлжилсэн. Үнэнийг хэлэхэд нэг хад дуусахад л үүнээс цааш аятайхан зам гарч ирнэ гэсэн итгэл байдаг, гэтэл ахиад л хад. Зүгээр нэг хад биш асар том сонсмоолоор хамаагүй том хаднуудыг авчраад асгачихсан аятай нэг тийм эмх замбараагүй хадан гол л гэсэн үг. Дээрээс нь сайн хараад ингэж гараад, энүүгээр дамжаад, энүүнийг туулаад, тэрнээс тийшээ үсрээд, тэрний доогуур шургаад гэж тооцож байгад явахгүй бол нэг газар очоод "Зэлтрийн гацаа" үүсэх магадлал ихтэй байлаа. ТИймээс манай Янгирнуудын Ай Кү айхтар сайн хөгжсөн болно.

Яваал байсан яваал байсан. Гэвч эцсийн бүлэгт бяд харанхуй болохоос өмнө амжиж зайсан орж чадахгүй болох нь, мөн манай багийн ихэнхи нөхдийн бэнзиний шар гэрэл ассан \миний бол бүүр мотор цохисон\ болохыг анзааран дүгнэлт хийгээд аяулыг эс тоон харанхуй болохоос өмнө Их тэнгэрийн амруу буун устай золгох нь зүйтэй хэмээх шийдвэрт хүсэн болно. Тэгээд доошоо гар тооромз нь мултарсан машаан мэт харайлдан уруудав. ЯНгирнууд тул айхтар сурамгай бууцгааж байлаа.

Энэ үед бядны асар хурдан согидох төлөвлөгөөг үл анзааран Зайсан хавьцаа хүлээн, агуу том сэтгэл гаргасан бусад нөхөддөө гялайснаа илэрхийлмой. Тайланг ЭНДЭЭС хараарай.

Хүмүүсийн бэнзин дууссан тул дуугарахгүй, дуугарсан нэгнийгээ сонсох хүсэлгүй, замын бартааг нүд анин зүтгэсний эцэст бяд уулнаас амжилттай бууж, горхины эрэгт ирэв. Харанхуйд ямар нэг байгалийн нэмэгдэл амттай усыг ховх сорон ууцгаан тамир орсны дараа үргэлжлүүлэн алхах, эндээ унтах гэсэн 2 сонголт гарч ирэв. Ядаргаа ясандаа тулсан тул амрах гэдэг үг ЯЛАЛТ байгууллаа. Хадан дээр гал түлэн бэлэн гоймонгуудаа идэж аваад бүгд 2 майхандаа хуваагдан ороод унтав. Би өчигдрийг бодвол их турсан тул майханд ад үзэгдэн байж багтсан юм шүү. кккк

Маргааш нь би ажилтай байсан тул хар үүрээр нөхдийг бараг л хүчээр сэрээн босгоод цай цүү гэж чамирхалгүй шууд замдаа гарлаа. Ахиад л унанги мод, Хад, налуу газар гэж бас ч үгүй их алахлаа. Тэгж байтал хориотой бүсийг тусгаарласан тор гарч ирэв. Бугны орж гардаг бололтой жимийг даган явж орчихлоо. Төд удалгүй модны завсраар цагаан байшин харагдан бид Их тэнгэрийн амны дээрээс орж ирлээ. Бядныг Төрийн тусгай хамгаалалтын залуучууд тосч авлаа. Мэдээж бүрэн зэвсэглэсэн ахлагч нар. Бид ч учир зовлонгоо хэллээ. Харуулын хоёр ч постоор дамжин байцаагдсаны эцэст биднийг Монголын энгийн иргэд хэмээн зүгээр явууллаа. Гэхдээ бүртгэл үлдсэн тул ямар нэг асуудал үүсвэл эргэн байцаагдахыг байг гэхгүй. Гэвч бид энгийн номхон аялагчид тул асуудал үүсэхгүй гэдэгт итгэж байна.

Ингээд "Хүрээ гэдэг хол юм, Хүний амь бөх юм" хэмээх аялал маань өндөрлөх дөхлөө. Биднийг блогийн үнэнч андууд болох Балжаа, Чихэр нар угтан авч цэвэр ус, хиам талх, кимбабаар дайлах үед өөрийн эрхгүй нүдний нялмас гоожих гэж байсан юм шүү.

ХОЁР: АЯЛАЛААС ОЙЛГОСОН УХААРАЛ

- Хамгийн нэгдүгээрт бараг бие биенийхээ жинхэнэ нэрийг мэдэхгүй энэ сонин багийнхан үнэн амь нэгтэй байж чадсан

- Бүгд аялалын гуталтай байсан нь хамгийн том давуу тал болсон

- Бие биендээ байнга санаа тавьж, туслаж байсан тул эв нэгтэй байсан

- Сэтгэл өөдрөг, зорилго тодорхой тул баргийн саадыг давсан

- Хөгжилтэй, юухан хээхнийг ч хошин шогийн мэдрэмжээр хүлээн авч чадаж байсан нь бидний бас нэг давуу тал

- Хэн ч хуваарьлаагүй байхад хэн юу хийхээ ойлгож байсан. Янгир 9 багийнхан тэгэхээр их сайн ойлголцож байжээ

Гэвч:

- Цаг хугацаа, зам, өөрөсдийн хүчин чадлаа сайн тооцоолоогүй

- Зарим үед хэрэггүй юманд цаг жаахан алдсан

- Над мэт нь бие чилээрхэж бусаддаа лай болсон

- Ундны усны нөөцөө сайн тооцоолоогүй

- Гэрэлтүүлэг болон бусад зүйлсээ бүрэн бэлдээгүй

- Явган аялалд хэт хэцүү, тохиромжгүй ачаа ихтэй байсан гэх мэт зүйлс байсныг дараа дараагийн аялалдаа засаад явчихна гэж найдаж байна.

Мөн би мэт нь хэрээ мэдэн, бяраа таньж хэт хүнд аялалд явахгүй байсан нь дээр юм гэдгээ хачин сайн ойлгосоон. ккк
Зураг
За ингээд хамт аялсан нийт гишүүддээ бүгдэд нь баярлалаа хэмээн хэлье.
14397
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

АМЬД байгалтайгаа ОЙР амьдарч БАЙГАА


ЗурагХүүхэд болгон л өөр өөрийн гэсэн амьд амьтантай байхыг хүсдэг шүү дээ. Би л гэхэд багадаа айлын нохойны нялх гөлгийг өвлийн малгайдаа хийж авчираад нүүрсний амбаартаа тэжээж байгаад ээждээ нэг сайн загнуулж байж билээ. Амьтны нялх үрийг алах нь уу чи гээд л загнаж гарсан. Буцаагаад малгайндаа хийж очоод ээжтэй нь орхисон доо.

Одоо манай хоёр хүүхдийн тэр цаг нь ирсэн юм байлгүй нэг хэсэг баахан нохой ярьваа. Ядаж байхад ээж нь охиноо дагуулаад амьтны дэлгүүрээр хэссэн юм байх. Тэгсэн охин нээх хөөрхөн нүд гаргаад урдаас харж сууж байгаад ааваа ёстой хөөрхөн гөлөг байнаа. Би тэжээж болох уу? гээд суучихлаа.

Манайх байрны айл дээр нь тэр муу гөлгийг байнга салхилуулаад байх хүн нь ч ховор юм. Тиймээс миний охин нохойг орон сууцанд тэжээх хэцүү, гэрт бааж шээнэ, хуцаад хажууд талын айлыхныг уурлуулна тэрний оронд хоёулаа загас тэжээе хэмээн сэнхрүүлсний эцэст өнгөрсөн 7 хоногт манай гэрийн ам бүлийн тоо даруй 20 гаран амьд амьтнаар нэмэгдэв.

Би бас хүүхэд байхдаа нэг их загас тэжээдэг байсан болохоор бас ч гарын ая даахуйц буюу дан амьд зулзага гаргадаг загаснууд сонгосон юм. Охины хүсэлтээр хоёр улаан малгайт алтан загас, миний хүсэлтээр хоёр Соом нэмж авсан.

Одоо ч амьтан тэжээхэд хүртэл амар болжээ. Бүх юм нь бэлэн сайхан юм. Доороо томпчиктэй 50 литрийн ориг акуурим авлаа. Бүх тоногтойгоо юм. Тэгээд акуримаа чимэглэдэг юмнууд, хайрга, ургамал бас 4 ширхэг шар дун, загас тэжээгчдэлд зориулсан ном хүртэл авлаа. Нийтдээ 200,000 төгрөг боллоо. Манай найзын эгчийн дэлгүүр тул бас нилээд хямдруулсан байгаа нь энэ шүү дээ.

Хүү, охин хоёр нэг харахад л өнөө хэдийгээ харчихсан, акуримныхаа гэрлийг асаачихсан сууж байх болжээ. Миний хүүхдүүд амьтанд хайртай өсч байгаад нь баярлах юм.

Ингээд манайд байгаа загаснуудыг харуулая.
Зураг
За тэр хар загасыг Мойли гэнэ. Манайд эр, эм хоёр байгаа. Эм нь зулзагалсан боловч манай аквариумны өвс бага байсан тул зулзагнууд нь Алтан загасны хоол болсон байна. Туршлагатай хүн бол шүүгээд өөр шилэнд хийчих ёстой л доо. ккк

За тэр жадан сүүлтэй мичнос гэдэг загас 4 байгаа. Манйад улаан, хар сүүлт, тарлан гэсэн гурван төрөл байнаа.

Мойлны доор байгаа жижигхэн шар загасыг Пециль гэжуугаам. 2 эм 1 эр байнаа.
Зураг
Зиа энэ бол хүмүүсийн хамгийн их тэжээдэг загас болох Губби. Зарим нь Хээнлий ч гэж байдаг. Манайд эр эм нийлсэн 5 хээнлий байна. Эрүүд нь их стилтэй шүү.
Зураг
Мойлны зулзагнуудыг идсэн гээд охинд их ад үзэгдэж байгаа улаан малгайт алтны хоёр гайгүй том болсон зулзага байна. Эр эм нь мэдэгдэх болоогүй байгаа.
Зураг
Ихэвчилэн ус цэвэршүүлэгч, агааржуулагчны хажууд наалдцан байж байдаг хоёр Сом маань ажлаа сайн хийж байгаа л гэж найдаж байгаа. кк

Шар дун 4 байгаа юм. Гадаад нэрийг нь мэдэхгүй тул хайгаад зургийг эс олов.

За нэг иймэрхүү байдлаар л хүүхдүүдээ амьтанд хайртай болгож байна даа.
14417
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

МИНИЙ охины ХЭЛЖ чаддаг "ҮГҮЙ" гэсэн ҮГ

Зураг
Хүүхэд хэлд орсноосоо хойш янз бүрийн л зан гаргадаг юм шиг санагддаг. Заримдаа нээг их худлаа ярьдаг, заримдаа гэнэт хайртай хайртай гээд гүйгээд байдаг, заримдаа сайн байна уу? баярлалаа гэх мэт харилцааны хэл нээг их сайтай болчихдог. Энэ нь минийхээр бол тархинд нь тухайн үйлийг хийх нэг ширхэг нугалаа нэмэгдэж байдаг юм бол уу гэж бодогддог. Нэг хэсэг хүүхэд ҮГҮЙ гэдэг үгийг хачин тод бас яг зөв үедээ хэрэглэдэг дээ. Миний охин лав тэгсэн юм даг. Ухаандаа энэ нь үгүйсгэх, татгалзах чадвар сууж байгаа хэрэг юм шиг байгаа юм.

Тэгээд л охиноо яахнуу гээд л аль болохгүй юм асуухаар ҮГҮЙ гээд нээх зоригтой, итгэлтэй, чанга хэлэхэд нь баярладаг байсан. Одоо миний охин том болсон л доо. Тэгэхдээ л бас хааяа ҮГҮЙ-гээ янзын тодорхой хэлдэг л юм. Зарим тохиолдолд үгүй хэлж чадна гэдэг том чанар шүү дээ.

Миний охин удахгүй том болно. Амьдрал хэмээх их айлын хаалгыг хүссэн ч, хүсээгүй ч татаж л таараа. Тэр үедээ миний охин яг бага байхдаа хэлдэг байсан шигээ ҮГҮЙ гэдэг үгийг тодорхой цагт нь итгэлтэй, зоригтой хэлж байгаарай.

Амьдрал сайн, муу зүйлс нь холилдож байж л амьдрал болдог. Харин хүмүүс сайнд нь их анхаарал хандуулсан уу? мууд нь их анхаарал хандуулсан уу? гэдгээсээ хамаараад САЙН, МУУ хүн болж харагдаж бас САЙХАН, МУУХАЙ амьдардаг гэж аав нь боддог юм. Ухаандаа амьдралын сайн сайхан, үнэнч шудрага, хүнлэг энэрэнгүй талд нь илүү анхаарал хандуулдаг хүн САЙН хүн болж, САЙХАН амьдрах нь элбэг байдаг гэх үү дээ.

Тэглээ гээд бас муу, муухай зүйл чамайг тойроод байхгүй. Таарч л таарна. Яг энэ үед л миний охин өнөөх ҮГҮЙ гэдгээ ашиглана шүү дээ.

Архи болон бусад согтууруулах ундааг бүр уухгүй байвал сайн. Тэгэхдээ энэ их хэцүү. Ядаж өөрийнхөө хэмжээг мэдээд яг тааруулаад хэрэглээд сурчих хэрэгтэй. Тэгээд тэрнээс чинь илүүг хэрэглүүлэх гээд байвал ҮГҮЙ гэдгээ зоригтой хэн ч харсан за энэ чинь өөрийгөө мэддэг хүн байна гэхээр хэлчихэж бай.

Мэдээж залуу нас чамтай хамт байх үед чи ч гэсэн үеийнхэнтэйгээ хамт хөгжилдөн баясаж, бүжиглэн наадахаар цэнгээний газруудаар орж л таарна. Тэр үедээ хэтийдсэн наргиан, хэтийдсэн задгайрлаас аль болох зайлсхийгээрэй. Хэн ч чамаар хүсэхгүй зүйлийг чинь албадан хийлгэх эрхгүй. Тиймээс хүсэхгүй л бол ҮГҮЙ гэдгээ хэлж, тэр байр суурин дээрээ бат итгэлтэй зогсоорой.

Залуу насыг чинь дагаад үерхэл нөхөрлөл, хайр дурлал чамтай уулзана. Энэ үед мөн адил өөрийн орон зай, үнэт зүйлсээ хамгаалах чадвар асар чухал байдаг. Хэн нэгэн чамд хайртай л бол чиний хүслийг огоорох ёсгүй. Тиймээс чиний хүслээс хэтийдсэн шаардлага тавьж ямар нэг байдлаар илүү ихийг шаардаж байгаа нэгэнд зоригтойгоор ҮГҮЙ гэж хэлчихээрэй. Хэрэв хайртай бол тэр холдохгүй л байх ёстой.

За нэг иймэрхүү зүйлс дээр ямар ч байсан ҮГҮЙ гэдэг үгээ хааяа ууртай байхдаа аавыгаа үнсэх гэхээр ҮГҮЙ гэж хэлдэг байсан шигээ зоригтой, шийдэмгийгээр хэлээд сурчихвал их сайн шүү.

Аав нь их мартамхай хүн болохоороо чамайг том болохоор хэлнэ гэсэн үгсээ мартчихаж магадгүй гээд Блог дээрээ биччихэж байгаа юм. Хэ хэ.
Зураг
Бас л нэг хичээл маягийн зүйл болчихлоо доо.

Охиндоо хязгааргүй их хайртай шүү
14471
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

ЧИ тийм УХААНТАЙ юм бол ЯАГААД ядуу ЮМ БЭ?


Зураг Энэ үг магадгүй их эртнээс асуугдаж ирсэн үг байх. Сүүлийн үед шинэ Оросууд бас шинэ Монголчууд их хэрэглэдэг болсон юм шив дээ. Ерөнхийдөө баянаараа гайхуулж хэн нэгнийг басамжлахад хэрэглэдэг үг шиг гэх үү дээ.

Нэг бодлын их зөв асуулт юм. Чи ухаантай юм чинь баян амьдрах хэрэгтэй гэж. Гэтэл баян ба ядуу гэдэгт ямар нэг теором байна уу? Яг ийм хүнийг баян гэнэ, ийм хүнийг ядуу гэнэ гэсэн товъёог байна уу?

Өмнө нь би хэлбэрээс ангижирхуйн тухай ИНГЭЖ бичиж байсан юм шүү дээ. Үүнтэйгээ холбоод тайлбарлахад бол уг хүн өөртөө ямар их "баян" амьдарч байгааг нь мэдэхгүйгээр хүнээс ингэж асуух нь утгагүй юм. Нэг бол хүний нүднээс далд буюу өөрийн "ганц өмч" болох сэтгэл зүрхэндээ асар "ядуу" байж дээрхи асуултыг хэн нэгнээс асууж явах нь ичмээр юм.

Чухам энэ асуултанд хариу болгон хэдэн үг бичмээр санагдсан тул өнөөдөр кейбоордоо элээн сууна даа.

Түүхийг харан, түүхэн хүмүүсийн амьдралыг судлаж байхад "Агуу сэтгэгчид" ядуу амьдарч байсан байх юм. Тэдэнд "алтан номын сан", алдрын титмийг ард түмэн хүртээж. Ард түмнийхээ дунд бидэн аялаж тэдний хишгээр хоол залган ходоодоо баясгаж, мөр бүтэн хоног төөрүүлэх газартай амьдарч байсан нь ч олон байх юм. Харин тэдний бүтээл, сургаалиуд нь тэднээс хамаагүй баялаг амьдарч байжээ.

Нэг ийм үг байна. "Би хаашдаа авч явж чадахгүй байж дэлхийд тээр болох новш цуглуулж яах юм бэ?" гэж. Тийм л юм шүү дээ. Бид ид шидийн үрэл хүртэдгүй л юм бол эрүүл мэндийн шинжлэх ухааны бүх хүчин чадлыг өөртөө шингээсэн ч сайндаа 100 гаруйхан жил л энэ дэлхийн тоосыг хөдөлгөнө.

Тэгэхээр ухаантнууд өөртөө болон дэлхийд тээргүй амьдардаг юм байж. Тэглээ гээд тэд хэн ч өөрөөс нь хулгайлж үл чадах "ОЮУН САНАА"-ндаа асар баян амьдардаг байжээ. Үлгэрлэн хэлбэл тэд "хэлбэрээс ангид" амьдарч чаддаг атаархам чадварыг өөртөө бий болгож дийлдэг байсан байна. Одоо ч тийм хүмүүс олон байгаа гэдэгт итгэлтэй байна.

Бензин их иддэг том машиныг бус байгальд ээлтэй жижиг машиныг бүүр ердийн хөсөг, унадаг дугуйг, усыг учир зүггүй хэрэглэдэг технологийг биш нэг аяга усаар нүүрээ угаахыг, хоол унд, хувцас хунар, орон гэрээ сонгохдоо ч хэлбэр дүрс, хийц загвар, хэмжээ дамжаанд бус хэрэглээндээ тааруулахыг тэд эрхэмлэдэг. Ингэснээрээ өдөр тутамд биднээс аврал нэхэн ачлахгүй бол хэрхэн "сэгсэрэх"-ээ сануулан байгаа "цэнхэр гариг"-таа таалагдан, дараа бололгүй амьдардаг байж.

Магадгүй бас тэд мөнгө болон эрх мэдэл хэзээ ч "цэвэр" олддогүйг мэддэг тул өөрийгөө "бохиртуулахыг" хүсдэггүй байх.

Гэтэл нэгэнт л хэлбэрийг шүтэн, хэлбэрийн өрсөлдөөнөөр амьдарч байгаа хүн бол өөрийн хэрэглээнд бус өнөө цагийн хэлбэрийн оргилд хүрэхэд захирагдан амьдарна. Энэ нь түүний үхэхдээ аваад явах ганц өмч болох "ОЮУН САНАА"-тай нь огт холбоогүй байж. Тэрхүү хувийн өмчиндөө ямар их "ядуу" амьдарч байгаагаа ухаарахгүй "тэнэг" болгодог.

Иймэрхүү л дүгнэлт гараад байна даа. Тэгэхээр ухаан-хөрөнгө хоёрт ямар нэг шууд проперциональ хамаарал байхгүй болж таарч байна.

Эцсийн бүлэгт "Байгаадаа сэтгэл хангалуун байх нь аз жаргалын үндэс юм" гэдгийг хэлчихэе. Юмгүй байх зовлонтой ч, юмтай байх нь бүүр ч их зовлонг дагуулдаг.
Зураг
Ядуугаа нуух гэсэн санаархал биш, ялгаж салгах гэсэн дүгнэлт гэж ойлгоорой.

14612
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

ЧАМД хамаагүй ХАДАНД чимээгүй...
ЗурагСүүлийн үед улс төржсөнгүй. Улс төрөөс ангид амьдрах нэг бодлын их амар юм. Хэ хэ аймаар томорсон. Тэгсэн намайг нам жим амьдарч байх хооронд нам засаг, Намбар гуайн хүү, улаан, цэнхэр намууд, уул уурхайн компаниуд, олон газарын урантангууд, Обама хүртэл даварчихсан байж байгаа харагдана.

Юу вэ? нээрээ. Давраад байгаарай гаруудаа. Та нартай та наргүй, тэр гайхуулаад байгаа баахан толгойтой чинь толгойгүй эргэх дөрвөн улиралдаа таван хошуу малаа хариулаад амьдраад ирсэн ард түмэн. Нэг л их юмгүй хүмүүсийг юм хумтай болгох гэж байгаа баатар аятай нөхөд их олон болж.
Зураг
Хэрэв тэр уул уурхайгаа байгальд ээлтэй аятайхан ухаад, ухаж гаргаж ирснээ боловсруулах комбинатууд Монголдоо бариад түүндээ Монгол хүмүүсээ ажиллуулаад, тал талын бүрэн дүүрэн ашигтай явахгүй юм бол бүүр ухахгүй ч байсан болийшд. Ямар агуулах чөлөөлөх худалдаа явуулж байгаа биш яаран сандран газараа онгичих хэрэг байхгүй шүү. Газар доорхи баялагаасаа илүү газар дээрээ нөхөн сэргээгдэх баялагтай Монголчууд өнөөхөндөө лав өлсөж үхнэ гэж байхгүй.
Зураг
Би одоо боддог болоод байна. Ямар нэгэн гэрээ хэлцэл, төсөл хөтөлбөр удаад байх юм бол "авах ашиг" дээрээ тохирохгүй байгаа гэж бодоход яг таарна. Яг энүүн шигээ хуулиа ч баталж чадахаа байлаа л даа. Ухаандаа та 2012 оны зуны нэг сайхан нарлаг өдөр улаан голдуу өнгөөр чимэглэсэн байшинд ороод хэн нэгэн хүний нэрийг дугуйлах уу? хэсэг бүлэг хүний нэр дугуйлах уу? эс бөгөөс намын нэр дугуйлах уу? гэдгийг тань хуульчилах гэсэн чинь нөхөд НАМЧИНГУУД-ын санаа сэтгэлд нийцсэн төгс хувилбар олдохгүй алаад хаясан. Эцсийн бүлэгт та нар "Минийх их, чинийх бага гэж ахин дахин хуваалгасаар байгаа бүтэн еэвэнгээ үнэгэнд алдаад үртэстэй үлддэг хоёр бамбарууш"-ны үлгэр болов доо. Ер нь бол ард түмэн "СОНГО-УЙЛ" өгөхгүй ч байж чадах л байх шүү. Дараахнаар нь будлиан болсон гээд зуу зуугаараа шоронд орж, тавын таван хүнээрээ тахил өргөж байснаас тэр нь ч дээр биз.
Зураг
Бас нэг гоё онигоо. Парадокс маягийн. Монголчууд газарын баялагаа гадагш нь бөөн бөөнөөр нь зөөгөөд хоосорч байгаа тул оронд нь ураны хог авна гэнэ. ккккккккккккк. Бүүр шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч нь өөрөө энэ онигооны тугыг бариад гүйж явах юм. Ямар ч хоргүй, технологи нь өндөр хөгжсөн, ирээдүйн хөрөнгө оруулалт болтой юм ярьж бядны "тэнэг" ард түмнийхээ тархийг угаахнээ. Яг ингээд л ярингуут нь бид нар үнэмшээд "Үлэг гүрвэлийн өндөг элсэн дор минь байхад Өлсөж үхэхийн зовлон бидэнд байхгүй ээ" гэж ярьдагаа больчихоод "Алдарт цөмийн хаягдал газар дор минь байхад, Агуу Монголын иргэн бүр баяжих нь дамжиггүй ээ" гээд яриад унах нь л дээ. Тийм юм байхгүй шөө нөхөд луйварчидаа, эрхэмсэг гадаадын өндөр боловсролтой дипломатуудаа. Тийм л хоргүй, булсан газартаа ашиг орлого өгдөг юм бол өөрсдөндөө бул. Монголчууд бид та нарын буянг даахгүй "тэнэг" хүмүүс тул өөр "ухаантай" хүмүүстэй наймаалцаарай.
Зураг
Өөр нэг сонирхолтой улс төр Монголд бас их ХИЙТ болж байнаа. Тэр нь манай энхрий хайрт гуравдугаар богд гэгээн Н.Энхбаяр ах болон түүний тойрон хүрээлэгчдийн орчин. Гуравдугааар дарга асар сүйхэйтэй хүн тул МАН-ы алдаан дээр дөрөөлөөд 35-аас дээш насны хэн ч харсан аавын гэр шиг нь харагддаг МАХН гэдэг нэрийг хармайлаад авсан. Тэгэнгүүтээ бусдыг харахад үнэн ЭХ ОРОНЧ юм яриад харайлгаж байна. Миний л мэдэхийн хашрын үед л хийгдсэн будлиануудаа өөрөө шүүмжлээд явах. Нэг үгээр бол би гал тавьж хаячихаад л Гал хамаандыхныг ирэнгүүт "Ямар булай нь ийм юм хийдэг байнаа. Хайран ч хөрөнгө энээ тэрээ блабла" гээд зогсож байгаатай адил юм. Бас нэг муу үнэгэн зальтай гэдэг шиг юмыг яаж мэдэхэв гээд хэсэг нөхдөө муудалцсан царайлаад тусад нь гаргачихсан. Нэг үгээр хашир одоо бол "Гурван толгойтой" мангас болчихлоо гэсэн үг. Энэ айл хэдэн ч толгойтой болж, хэд ч хувирч чадах эвгүй айл тул МАНАН-тай хорвоогийнхон "гудамжинд алхаж" хүртэл үзэж байшд. Ирэх жил бэрх дайн болно доо.
Зураг
Хамгийн аюултай нь энэ бүх зүйл зөвхөн тэр дээр л болоод байгаа юм. Нэг үгээр Монголын нийт хүн амын 5%-тай тэнцэх үү? үгүй юу тооны нөхөд л дээрхи тоглоомуудаар тоглож байна. (Филиппины ҮНБ-ний 50%-ийг 10-хан гэр бүл эзэмшдэг...Ямар аймаар юм бэ?... \Жилийн өмнө миний блог дээр өрнөж байв\)

Эх орны үнэт баялаг болсон нийт иргэд би, чи, та энэ тэр бол зүгээр л нэг тэнгэрээс бороо орвол хишигт нь мөргөөд явж байдаг бодь мөрийн амьтад болчихсон байна. Ер нь бол улс орны нарийн ширийн зүйлс дээр "ЧАМД ХАМААГҮЙ, ХАДАНД ЧИМЭЭГҮЙ" гээч болчихжээ.

Та нар санаж байгаа бол өмнө нь "Энэ нам ингэх гээд байна, тэр нам тэгчихсэн байна, одоо та нар ингэвэл би ингэнэ, та нарыг тэгүүл бид ч тэгнэ" гэсэн хэрүүл гардаг байсан бол одоо тийм юм ч байхгүй. МАН маань АН-тай суугаад дундаас нь бусад нам гэдэг хүүхдүүд төрсөн тул Монголын улс төр "ГЭР БҮЛ" дотроо асуудлаа шийдэж, хэрүүлээ хийдэг болсон. Тэнгэрийн гэр бүлийн хэрэг "Чамд хамаагүй, Хаданд чимээгүй" шүү.
Зураг
Жич: Дээрх үйлдлүдийн хажууд Обамагийн манай Ээгий ахын нүүрийг дардаг бол "онигоо" юм шүү дээ. Ач холбогдол өгөх зүйлдээ ач холбогдол өгөөд сурчихмаар байна шүү. Нөхдөө...

14638
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

МЭДДЭГ бас ЧАДДАГ тэгэхдээ ХЭРЭГЖҮҮЛДЭГГҮЙ


ЗурагХэн мэдэхэв дээ дэлхийн хэмжээний асуудал ч байж болох л юм. Тэгэхдээ энийг ойлгож, өөрчлөх нь улс орон, хот суурин, хувь хүнд ч чухал хэрэгтэй мэт санагддаг. Чухамдаа үүн дээр анхаарлаа хандуулахгүй байгаагаас болоод ч бид арай удаан хөгжиж байж болох л юм.

Энэ бол хүний аливаа зүйлийг сурахад гардаг гурван шатны тухайх яриа юм.

Эхлээд хүнд мэдлэг бий болдог үүнийгээ анги танхимд багшаар заалгаад, нэг бол өөрөө бие даагаад, уншаад, үзээд, цээжлээд бий болгож болдог эд. Бид энийг сайн хийж чадаж байгаа. Нэг л их олон зүйл мэддэг хүмүүс шүү дээ. Нэг талаараа агуу юм.

Дараа нь хүнд чадвар бий болох ёстой. Үүнийг мөн л хийж, туршиж, дагалдаж байгаад бий болгож болдог. Манайхан бас л муу гэхээргүй бий болгож чадаж байгаа. Сайн хичээвэл хэнд ч дадал, чадварыг бий болгож болдог. Тийм ч их хугацаа шаардахгүй байх.

Харин өнөөдрийн ярианы гол сэдэв болох ХАНДЛАГА бий болгох гэдэг дээр л бид алдаад байна даа. Ухаандаа энэ нь тухайн хүнд бараг л РЕФЛЕКС болгох асуудал юм. Түүний тархинд тухайн зүйлийн талаар бодоход л орж ирж байх ёстой ЭХНИЙ СОНГОЛТ нь бидний мэдүүлж, чадваржуулсан зүйл байж гэмээнэ энэ бол жинхэн АМЖИЛТ болох ёстой юм.

Би энийг ярих болгондоо л энэ жишээг авдаг юм. АРай хүмүүст ойлгуулахад хялбар бас анхаарал татахуйц учраас л тэр шүү дээ. Ингээд жишээ.

18 магадгүй 15-аас дээш насны бүх хүмүүс өнөөдөр БЭЛГЭВЧ гэдэг зүйлийг хачин сайн мэддэг болжээ. Бэлгэвч хэрэглэх нь ямар ашигтай вэ хэмээн асуухад бараг л бүгд шахам "жирэмслэлтээс хамгаална, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлнэ" хэмээн хачин цоглог хариулж байна. За тэгвэл яаж хэрэглэдэг билээ гэсэн асуултанд ч бүгд л "уутыг нь болгоомжтой задлаад, үзүүрээс нь чимхээд ........, ...... хогийн саванд хаяна" гээд баргийн эрүүл мэндийн багшаас дутхааргүй сайхан хэлнэ шүү дээ.

Гэтэл яагаад ийм сайн мэддэг, хэрэглэх дадал чадвартай байж хүн бүр бэлгэвч хэрэглэхгүй байна вэ? Яагаад гэвэл тухайн этгээдэд ХАНДЛАГА гэдэг зүйл алга байна. Бэлгэвч гээд бодох үед өнөөх ашигтай талууд нь бус "таашаал бууруулна" энээ тэрээ гэсэн зүйлс нь түрүүлж ТАРХИНД хүрч ирээд байна. Тиймээ хандлага бий болгоно гэдэг үнэхээр бэрхтэй юм шүү.

Яг үүн шигээр архи, тамхины хор, хотын соёл, жолоочын соёл, харилцааны соёл, ажлын зөв зохион байгуулалт зэргийг бидний ихэнхи маань мэддэг, хичээвэл хийж чадна. Тэгэхдээ байнга биш байгаад байна. Бид гэр, ажил, гудамж, олон нийтийн газар, авто зам дээр бухимдсаар л байна. Учир нь бидний эргэн тойронд өнөөх ЭЕРЭГ ХАНДЛАГА тогтоогүй байна шүү дээ.

Тухайн хүн мэдэж байгаа боловч өөрийнхөө ХАНДЛАГА гэдэг зүйлдээ захирагдаад танд, надад, бусдад таалагдахгүй үйл хийдэг. Тэрийг нь бид мянга хашгирч, харааж, мал залаар нь дуудаад өөрчилж чадахгүй. Яагаад гэвэл ХАНДЛАГА бий болоход заавал хугацаа хэрэгтэй байдаг.

Үлгэрлэвэл тухайн хүн өөрийн өмнөх хандлагаа шинэ хандлагатай жишиж үзнэ, бага зэрэг туршина, таалагдахгүй бас тамлал шиг санагдвал бүүр хаячихна. Ахиад л олон нийтийн жишигт таарахгүй байгаа тул хичээнэ. Өмнөхөөсөө арай дээр ч шиг санагдана. Тэгэхдээ хажуугаар нь өөрийн үндсэн хандлагаа гаргасаар л байна. Тэгж байтал шинэ ХАНДЛАГА илүү их ашиглагддаг болно. Үүний дараа өнөөх хуучин хандлагаа үгүй хийх гэж бас л удна. Ийм л төвөгтэйгээр бий болдог зүйлийг ХАНДЛАГА гэх ажээ.

Тэгэхлээр өнөөдрийн Монголчууд бидний алдаа бол мэдлэг, чадварыг бий болгомогцоо амжилтанд хүрлээ гэж омойтох явдал юм. Дээрхи жишээнүүд бэлхнээ харуулж байгаа байх.

Миний бодлоор бол өнөөдөр нийгмийн хэм хэмжээ, хотын соёл, мэдээллийн зүй кохистой хэрэглээ, харилцааны соёл, "ХҮН БАЙХ" тухайд "ХАНДЛАГЫН ХУВЬСГАЛ" хийх хэрэгтэй шиг санагддаг юм. Хэрэв бодлого нь зөв байгаад бүх л олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон боловсролын системтэйгээ хамтран ажиллаж чадвал хандлага өөрчлөгдөх хугацааг богиносгож болдог нь ч бас батлагдсан юм.

Тиймээс нөхөд минь өөрийнхөө хандлагыг эерэгээр өөрчлөхийн төлөө тэмцэхээс гадна, бусдынхаа хандлагыг эерэгээр өөрчлөгдөхөд нь туслаж амьдарцгаая.

За нэг иймэрхүү. Ойлгомжгүй бичсэн бол мөхөс намайг өршөөнө буй за.
Зураг
Хамтдаа хөгжицгөөе
14662
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

21000 төгрөг МОНГОЛЧУУДЫГ хэрхэн ӨӨРЧЛӨВ


ЗурагБи тээр жил БОЛОМЖ-ийн талаар ИЙНХҮҮ өгүүлж байсан даа. Тэгээд хамгийн доод талд нь сэтгэл ханана гэдэг нь "боломж"-ийг боймлогч юм гэж жижикхээнээр өгүүлсэн. Бас нэг удаа байгаадаа аз жаргалтай байж чаддаг хүн хамгийн аз жаргалтай ч гэж бичиж л байсан. Ухаандаа аз жаргалтай байхын тулд заавал хагартлаа баяжих шаардлагагүй гэсэн. Энэ хоёрыг нийлүүлээд харвал хүн өнөөдөр өөрийнхөө амьдралыг чамлаад байлгүй байгаадаа сэтгэл хангалуун, өөдрөг байх хэрэгтэй гэсэн санаа. Тэгэхдээ түүндээ "сэтгэлээ дүүргээд" амьдралаа тэнд нь "хөлдөөх" хэрэггүй. Өөрийнхөө ойр тойронд байгаа боломжуудыг бас сайн судлаж, түүнийг ашиглан ахуйгаа, амжилтаа улам сайжруулаарай гэсэн байх нь.

Өнөөдөр Монголд нэг л биш болчихлоо. Төр засгийн "мэргэн, түргэн" бодлого... бодлого ч юу байхав дээ улс төрийн хувьд боловсроогүй иргэдийг түрүйвчээр нь өөрийн талд оруулах гэсэн зальжин "мөрийн хөтөлбөр"-төө "ороогдсон" эрхэмүүд амлалтаа биелүүлнэ гээд "алаагүй үнэгний арьс хувааж" байгаа нь өнөө муу "юм үзээгүй" ард иргэдийг нь "сэтгэл ханамжийн" мананд оруулсан бололтой.

Энэ нь юугаар илэрч байна вэ гэдгийг тоочих гээд үзэе.

Нэгдүгээрт мэдээж найр наадам хэрээс хэтэрсэн. Энэ ч өмнө нь байсан л асуудал тэгэхдээ бас завсар зайгаар нь хадлангаа хадаад, өвөлжөөгөө засаад, гэр бараагаа янзалчихдаг байсан байгаа юм. Гэтэл өнөөдөр орон нутагт ажилладаг найз маань хашаа хороо засах, хадлан тэжээл авахад хөлсөөр ажиллах хүн олдохоо байсан тухай халаглан ярьж байх юм.

Хоёрдугаарт: Хороо бүрт байдаг мэргэжлийн архичдын тоо толгой олширч, нас нь залуужиж байгаа нь харамсалтай. Бараг л гучуулаа нийлээд нэг өдөр нэгнийхээ 21000-аар архиддаг юм уу даа. Энийг та бүхэн хаана ч харж болохоор байгаа шүү.

Гуравдугаарт: Ажилгүйдэл алга болчих шиг л боллоо. Өмнө нь ажилд орно гэсэн зар нь их, ажилд авна гэсэн зар нь бага байсан бол өнөөдөр зарын сонины бараг тал нь ажилд авна гэсэн зар болчихсон байна. Өмнө нь ажилд авах зар тавихад маш олон хүн утасддаг ирж уулздаг байсан бол өнөөдөр утасдаж асуудаг нь ч цөөрч, цалин асуугаад ирж уулзахгүй бултдаг нь олширч. Уг нь ямар нэг мэргэжил, боловсрол шаардаагүй, тийм ч ачаалалтай бус цэвэрхэн ажилд 250000 төгрөгөөр ажиллуулах гэсэн юм. Хүн олдодгүй ээ.

Гэгээн төр маань ажлын байраар хангачихсан гэвэл түүн шиг худал юм байхгүй. Зүгээр л гэр бүлийнхээ 21000-аар амьдарчихая. Бас нэг ажил хийгээд, амьтанд зарагдах гэж хар яршиг гэсэн санаатай юм уу даа.

Дэлхий нийтээрээ мэддэг, анх уул уурхай сэргэх үед ярьж, бичхээрээ нэг болсон "Баялагийн хараал", "Голланд өвчин"-ийг манай дээдчүүл мэдэхгүй мөнгө тарааж байна гэж бол байхгүй шүү дээ. Зүгээр л боловсрол нимгэн, ходоод хоосон, ирээдүй бүрхэг ард түмний "оройн дээд, очир гэгээнээр" хэдэн жил ч болсон сууж "Хяналтгүй идэж, хагартлаа баяжих"-ын тулд шидэж байгаа "өгөөш" юм.

Би энэ их мөнгөөр ийм ч юм хийж болно, тийм ч юм хийж болно, өнөө мөнгийг чинь ингээд тэгээд ямар ч үр ашиггүй урд хөршөө тэжээж байна гэж өмнө нь бичиж байсан. Энэ удаад зүгээр л харсаар байтал "хайнга, хайхрамжгүй, залхуу, залхагын зуд" нөмөрч байгаад гаслан харамсаж үүнийг бичлээ.

Ирэх жил өнөөх сонгуулийн жил. Түүнээс өмнө асар их юм болно доо. Хэн хэнд хэдэн төгрөг бэлнээр өгч, өгнө гэж амлаж "тоймгүй буянтай төр" гэдгээ харуулах бол.
Зураг
Өчүүхэнд сэтгэл ханалгүй илүү ихийг хийж, бүтээж амьдраачээ залуусаа
14703
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

ОДОО бүүр БАЙТЛАА чамаар ГАЛАА асаалгах УУ?

Зураг
За та нар ч одоо бүгд нэг нэг бөө таньдаг, найзалдаг байлгүй дээ. Энэ цаг үед тэнгэрийн орны үүд нээгдэн хэдэн зуун бөө нар төрж байгаа юм гэнэ билээ. Зарим нэг нь ч "айл бүрийг бөөжүүлэх хөтөлбөр" энэ тэр гээд ихээ сайхан хошигноцгоож байна. Чадалтай зарим нэг бөө нь шидээр биш юмаа гэхэд сүсэг бишрэл, итгэл үнэмшлээр нь дамжуулан улс, амьтанд буян болж л байгаа байх. Мэдээж олны дунд олз хайн доншуучлан яваа бусармаг этгээдүүд ч байгаа л байлгүй. Би энэ тухай ярих гээгүй.

Яагаад бөө яриад эхэлсэн бэ гэхээр Монголчуудын \уг нь бол хүн төрлөхтний л дөө\ сүсэг биширлийн анхны цэг нь тэнгэр, газар, галаан шүтэх домог зүйн эхтэй байдаг. Гэтэл энэхүү итгэл үнэмшил, сүсэг биширлийн үнэт зүйл дээр нь тулгуурлан олон нийтийг сэнхрүүлэх үйл ажиллагаа хийгээд байгаа нь ерөөсөө ч таалагдахгүй байгаа юм.

Монгол улсын хуулиудад ч шашин шүтлэг дээр нь тулгуурласан зар сурталчилгаа явуулах, шашнаар дамжуулан мунхруулах үйл ажиллагаа явуулах явдлыг хориглосон байдаг. Гэтэл өнөөдөр юу болоод байнаа.

Энэ зунжин л эрхэм УИХ-ын гишүүнд нэр дэвшигч, МУГЖ С.Жавхлан гуай "Монголчуудын галыг асаана", тэнд тэдийд очиж гал асаана, аан харин тэр аймагт бол тэдийд очиж гал асаана. Гал асаалгах буянтай үйлийг дэмжин ивээн тэтгэсэн УИХ гишүүн тэр болтой юм ярьсан.

Тэгсэн өчигдөр ТВ хараад хэвтэж байсан ярилцлага болгондоо нэг тийм "хуурамч чухал" царай гарган Монголын төлөө байнга "шаналж" явагч МҮЭ-ийн ерөнхийлөгч ноён Фэнг Шүй Ганбаатар Сүхбаатарын талбайд "хөдөлмөрчин ард"-ын галыг асаах болтой юм ярьцан явж байна. \Энэ нөхөр ч хүмүүсийн биширлээр тоглон мөнгө олж болдгийг гайхалтай сайн мэддэг хүн дээ\

Өглөө болгон өрхөөн татаж, галаан асаан, өрөмтсөн сайхан цайгаа чанан гэр бүлийнхэндээ барьдаг Монгол бүсгүйчүүдийг маань энэ хоёр хампаан ажилгүй болгохнээ. ккк

Монгол нутагт 800 000 жилийн тэртээд хүн үүсээд 100 000 жилийн тэртэйгээс гал хэрэглэж байсан хэмээн эрдэмтэн, судлаачид үздэг.

Тэгээд энэ урт хугацаанд галаан алдаагүй Монгол түмнийг доромжлоод байгаамуу эсвэл өнөөх сүсэг биширлийн үнэт зүйлс дээр нь тоглон өөрийн болон бүлэглэлийнхээ дуу хоолойг чангаар сонсгох гээд байгаамуу? Мэдээж хоёр дахь нь л байгаа шүү дээ.

2012 оны дүйвээн эхлэхдээ хөөрхий муусайн ядарсан иргэдийнхээ үндэсний үнэт зүйлсээр тоглож эхлэж байна гэж ойлгоод байгаа. Магадгүй 2012 оны сонгуулийн шоуны нэг том хэсэг нь бөө мөргөлтэй холбоотой байхыг ч үгүйсгэх юм алга. Хэ хэ ухаандаа сайн бөө авчирч нутаг усныхаа бүх хүмүүсийг үзүүлж харуулж энэ тэр баллах юм байна. Би мөнгийг нь төлж та бүхний зам мөр, заяа буяныг тэгшилсэн одоо намайг сонгоорой гэчих гээд байнаа даа. Шаал дургүй хөдлөв.

За ямартай ч би лав тархины түгжээгээ мултлуулсан дуучин, хаа хамаагүй газраас Фэнг Шүй авчирч баяжсан хампаан хоёроор галаа асаалгахгүй юм даг. кккккк
Зураг
Монгол айл болгоны тулганы гал, хүн бүрийн сэтгэлийн гал дүрэлзэж байгээ
14745
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

ГЭМГҮЙ хүүхэд НАСНЫ минь ГЭГЭЭН дурсамж
Зураг
Ойрд дандаа л нэг бухимдсан, ууралсан, шүүмжилсэн бичлэгүүд оруулсан байх юм. Түүнийгээ дагаад өөрөө ч нэг л их ууртай, амьтан хүн гомдоосон нөхөр явж байх жишээний. Тэгээд нээх сайхан гэгээтэй зүйл бичих гэж сууна. Хамгийн гэгээлэг зүйл минь гэнэн бага насны дурсамж, гэмгүй үрсийн минь амьдрал л байх юм. Тэгээд ойрд ер нь өөрийнхөө бага насны талаар бичээгүй тул түүнээсээ санаанд орж байгааг нь ямар нэг эрэмбгүйгээр хүүрнэн өгүүлэе гэж шийдлээ.

Миний бага нас чинь нэг тийм нүүдлийн шувуу шиг л байсан гэж өмнө нь хэлж байсан байхаа. Хавар сургууль төгсмөгц л алс зүүн өмнөд хязгаарлуу газраар, тэнгэрээр, галт тэргээр \аан худлаа манай аймагруу одоо ч богоон байхгүй\ ганган онгоцоор, гатуу машаанаар ер нь бол юу дайралдсандаа суугаад, заримдаа ч хэвтээд \том машааны тэвшин дээр гэвтээд явсан тохиолдол олон\ явж очдог байлаа.

Монголын уудам талын бүлээн салхи, таанын үнэр, аргалын утаа, адуу малын бууцны тийм гэхийн тэмдэггүй өвөрмөц үнэр, биднийг хэзээ ирэхнүү хэмээн өдөр тоолон хүлээж, орсон гарсан хэнээр ч болов зоос татуулан сураг тавин хайрлах эмээ, өвөө нар дээрээ яваад очно доо. Заримдаа ч хөдөө явмааргүй, хүүхдүүдтэй хамт зусланд амарч үзмээр санагддаг л байлаа.

Тэгээд л намар болж хяруу буухын цагт мөн л морь, моцийнкол, машаан, онгоц дамжаад Улаанбаатартаа ирж эрдэм номондоо шамдан суралцдаг байлаа ч гэж худлаа яриад яахав. Ямар ч байсан хичээлдээ явдаг байсымаа. За тэгэхээр хавар очоод намар ирэх хооронд юу хийдэг байж вэ?

За мэдээж хонь, ямаа хариулах, тугал татах, аргал түүх, усанд явах, дүү нараа харах, сур элдэх, хонь ноослох, цагаан идээ боловсруулахад туслах гэх мэт ажлууд бол хүүхэд бүр хийх тул зүгээр дурьдаад өнгөрөөе. Нэг их гавьтай тус болохгүй боловч бас ч гэж хөөрхөн л ажил нугалдаг байсан болоод "хүүхдийн тус их" хэмээн ярьдаг байсан байлгүй. Өнөөдөр тэгэхдээ ажил ярихгүй хэрхэн тоголдог байснаа ярина. хэ хэ

За хөдөө газар хамаг олуулаа цугласан бидэнд бариад авъя тоглоом, хараад үзэе парк байхгүй тул гар, хөлийн доорхи материалаа ашиглан тоглоно шүү дээ. ккккк Ерөнхийдөө байгалиа түшиглэн зугаагаа гаргана.

Хамгийн нэгдүгээрт уралдаж тоглох: Яг л жинхэн морь аятай янцгааж, үргэж, хазаар дарж энэ тэр бөөн юм болно. Тэгээд ойролцоо ойролцоо насныхнаа нэг дор уралдуулна. БАга дүү нар даага, арай том нь хязаалан, бүүр том нь азарга гэх мэтээр. Ер нь ойролцоогоор гурван насанд л хуваагддаг байж дээ. Заримдаа ганцаараа хөлийн хурд мэдэн чавхдах бол заримдаа хосоороо баг болоод дээлийн бүсээ нэгнийхээ шилэн хүзүүн дээгүүр давуулаад хоёр суган доогуур нь хойш гаргаад жолоо болгон уралддаг байлаа.

Чулуун дээр хөөцөлдөж тоглох: ОДоо бодоод байхад их л эрсдэлтэй тоглоом байсан юм даг уу даа. Том том үхэр чулуунууд дээгүүр үсэрч, харайж тоглоно. Бас нуугдана. Заримдаа ч баг болж хуваагдаад дидаандана. Агооня винимаанээ пууста... гэдэг нь дайн эхэллээ гэсэн үг. Голдуу л тайрсан униар буу хийсэн дайчид маань ширэг, бөөн шороогоор гирнат хийгээд их л үнэмшилтэй байлдана шүү дээ. Нээрээ миний бага насаа өнгөрүүлэн "янгир" болж нааддаг байсан Хадатын амны үхэр чулуунууд дотор гөө мөн олон бурхан, цөгц, хонх, дамар байдаг байж билээ. Нэг дан хийлгэхэд бараг минут хиртэй цангинадаг гуулин хонхыг ихэд сонирхоно. Даанч эмээ, өвөө лам, хувилгааны эдлэл хамаагүй оролдуул сохор, доглон болж ихээ хэтэрсэн алдас болвол үхнэ хэмээн айлгадаг тул хааяа л нэг "бүдүүн зүрх" гарган хүрхээс цаашлахгүй.

Голын ус: Мэдээж одоо том болсон би бол бараг харайгаад гарч болох жижигхэн "Хана" гол минь бидэндээ л мөрөн байсан шиг. Усанд нь ихэвчлэн гараараа тулан мөлхөх буюу нэг бол хамаа намаагүй баахан ус цалгиулан балбаснаа сэлсэн хэмээн тооцоод хажуугмийн халуун чулуун дээр нь нарлан хэвтэх ч жаргал байж дээ. Зүгээр чнэг гол дээр байхгүй шүү дээ. Мэлхий үлээнэ \голдоо нүхтэй өвс хошногруу нь хийж байгаад үлээдэг байсын... Яг шрек дээр гардаг шиг\, хулгана зурамны нүхэнд ус хийж ангуучлана. Эцсийн бүлэгт энд тэндээ шумууланд хазуулан бүлцгэр болсон нөхөд жаахан аргал хоргол түүсэн болоод гэртээ харина.

Бас одоо болтол санаа зовдог нэг зүйл маань голын эргэнд үүрэлсэн хараацайн асар олон өндгийг хагалсан даа. Ах нар маань нээх аятайхан гаргаж ирж харчихаад буцаагаад хийчихдэг байсан юм. Гэтэл би гэж дөлгүү туучий нэг бол гаргаж ирэхдээ, нэг бол буцааж хийхдээ шаварт нидрээд хагалчихдаг. Тэгэх тусмаа л яаж ийгээд ах нар шигээ "гэмгүй" үздэг болох гэж туршилт хийнэ. Ёстой л нөгөө Явуухулан гуайн хэлдэгээр:

Гэмгүй шувуудын үүрийг эвдэж, өндөгийг нь хагалаад

Хэрсүү сууж, ухаан орсон хойноо

Гэнэн насаа өрөвдөн харамсаж явах гэсэн юм би... гэдэг л болж байгаа юм.

Зиа мэдээж хөдөөнйи хүүхдүүд бидний бас нэг тоглоом бол өнөө муу хэдэн мал маань шүү дээ. Өглөөдөө хонь бэлчээрт гаргахдаа томхон ирэг, бадриун эр ямаагаа унаад барааны газар хүртэл хөөрцөглөн давхих, тугал сүүлдэж, унага чихдэн тонгочуулах бол бас л үндсэн зугааны маань нэг байх. За мэдээж бух мөргөлдүүлэх, азарга ноцолдуулах ч бас сайхан. Тэгэхдээ ахмад хүмүүсээс далд ихэд төлөвлөж, харуул хамгаалалт тавьж байж энэ "тоглоомоо" тоглохгүй бол дараа нь "мал хэмхүүлсэн" хэргээр турсгаа хуулуулна шүү дээ.

Бас дээр нь бидний "тоглоомнууд" дотор томхон байр эзэлдэг нөхөр бол нохойнууд маань байдаг. Хөөцөлдөнө, амьтан туулгана, айлын нохойтой зодолдуулна. Хэ хэ яг л нэг хамгаалагч аятай дагуулж явдаг том нохойтой байх ч сайхан шүү.

За тэгээд мэдээж барилдах болон чавхаар харвах бол тоглоом гэхээсээ илүү Эрийн гурван наадамдаа бэлдэх бэлтгэл байсан бололтой юм билээ. За ингэс гээд өндөрлөе дөө.

Айдаа алдраа бага насандаа ахиад нэг очих шиг сайхан боллоо. Та бүхэнд ч таалагдсан гэж найдна.
Зураг
Нэг иймэрхүү анзааны нөхөд л байх шүү дээ... ккк
14777
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

ХҮРЭЭНИЙ хөөрхөн АНЖИГАЙН хүүхэд НАСНЫ наадаан


ЗурагЗиа өмнөх бичлэг дээр өөрийн бага насны талаархи оршил бөгөөд хөдөө орон нутагт хэрхэн нааддаг байснаа дэлгэрэнгүй бичсэн тул одоо шууд л Хүрээнд байхдаа бага ахуйдаа хэрхэн нааддаг байсан талаар хүүрнэн өгүүлэе. Миний бага нас Ленин клубын урдхан талд "Академийн 5 айл" гэдэг шавар байшинд эхлээд хорооллын эцэст өндөрлөсөн байна. Мөн хагас бүтэн сайнаар өвөө, эмээгийндээ буюу Баянхошуунд очиж ихээ дэлгэр нааддаг байсан юм байна.

Мэдээж хотын хүүхдүүдийн нэгэн адил шийд болоод хөл бөмбөгийн бөмбөгтэй бол орооцолдож явсан нь тодорхой тул хэн нэгний дурсамжийг сэргээх үүднээс одоо хүүхдүүд тэр бүр тоглохоон байсан тоглоомуудаас бичээд явчихнаа. Ямар нэгэн дэс дараагүйгээр бичиж байгааг ойлгоорой.

Самкатка: Бидний үеийнхэн ер ньих техник сэтгэлгээ сайтай байсан шиг байгаа юм. Энэ нь бараг сургууль болгон дээр авто болон нисэх загварын дугуйлан ажилладаг байсантай ч холбоотой байх. Энэхүү самкатка гэдэг зүйл бол машинд байдаг эргүүлэх эд анги болох ШАРИКыг ашиглан дугуйтай чарга маягийн зүйл хийн тоглодог байсныг хэлнэ. Заримдаа ч гурван дугуйтай заримдаа дөрвөн дугуйтай байдаг. Ерөнхийдөө ойр зуурханы мод хадаас нийлүүлэн хийх боловч бас ч гэж хийц, дизайн, тэнцвэрт байдал, туулах чадвараараа ихээ өрсөлддөг. Хорооллын хүүхдүүд бид байшингаа тойрсон цементэн зам дээгүүр ихэд бахдалтай гулгадаг байв. Самкадтай хүн бас цөөн шүү дээ.

Хуурайдах: Одоо техникт л ашиглаж байгаа гурвалжин хуурайг газар зоож тоглодог тоглоом. Хүн бүр тодорхой зайнд өөр өөрийн газартай болно. Шидэхдээ бас янз бүрийн хэцүү байдал үүсгэн шидэх бөгөөд шидэлт бүр өөрийн нэртэй. Явган цэрэг, морьтон цэрэг, атом, хурандаа юу юу ч билээ. Нэг зоох болгондоо дайрч байгаа айлруугаа нэг сум ахина. Тэгээд алдвал дараагийн хүн дайрна. Бас айлын ахисанг дарж болдог. НЭг үгээр хуурайгаар газар зоон хийх дайн л юм даа. Зэвсгийн чанартай зүйл ашиглалаа хэмээн томчууд дургүйлэхдэг байсан.

Товчдох: За энэ ч олон ээжийг гайхшруулан, уурлуулж байсан тоглоом доо. Нэг ёсны гольф маягийн юм даа. Тодорхой зайнаас бэлдэж хонхойлсон нүхрүү хүн бүр нэг товч шиднэ. ХАмгийн ойрхон буулгасан хүн дараагийн хүний товчийг нүхрүү няслаж хожих эрхтэй болно. Их халуурна даа. Тэгээд товчгүй болохоороо цамцныхаа ч юмуу формныхоо товчыг өчиггүй ханз татаад тоглоно. Хэ хэ. Сүүлдээ ч бараг шууд нүхэнд гоол оруулдаг болтлоо мэргэшинэ шүү дээ.

Чулуун байлдаан: Одоо бол ийм тоглоом ахиж бүү үзэгд шүү дээ. Олон хүүхдийн толгой тарих хагарсан нэг ёсны ихээхэн том ТЭНЭГЛЭЛ байсан. Эхлээд орц хоорондоо, дараа нь байр хоорондоо тэгээд томроод хэсэг хэсэг байраараа тэрэнтэйгээ нэгдээд хорооолол хоорондоо ахиж нэгдээд гэр хороололтойгоо гэх мэт асар том хүрээг хамарсан том том ТУЛААНД орж явлаа. Хэн нэгний тархи хагарч байж л дайн дуусна. Сүүлд 1-р хоорооллыг анх ашилалтанд орооход арын дэнж дээрээс нь байлддаг байхад сэргийлэх хүртэл ирж тарааж байлаа. Чулуунаас гадна, чавхаар харваж, гагнуурын электрод хүртэл шиддэг байсан гэхээр ямар их эрэсдэл байж вэ дээ. Зүгээр явж байгаад дээгүүр болжмор нисэхэд бултдаг рефлекстэй болцон байсан. ккк

Цасаар угаах: Бас л нэг төрлийн дайн дөө. Эхний цас орлоо ангийнхаа охидыг цасаар угаах ёстой гэсэн бараг бичигдээгүй хуультай. Манай ангийн охидууд аймаар погоочин гарууд байсан тул бас мөчөөгөө өгдөггүй байрны хавийн цэцэрлэгийн хашаанд багахан хэмжээний тулаан орой болтол өрнөдөг байжээ гэж. Цас нь сүүлдээ шороотой холилдоод ёстой нэг заваарна даа.

Подвол буюу байрны доод хонгилд одооных шиг гуталчин, засварын газар байдгуу байлаа. Тэнд орж нуугдаж тоглоно, нохой тэжээнэ, юм хумаа нууж агуулах хийнэ. Нэг л их шохой болсон хувцастай тийм нэг муу усны үнэртэй нөхөд марсайтал инээгээд л харайлгаж явдаг байлаа. Мөн тэр үед эзэнгүй байсан тараншейнуудад ч орж тоголдог байсан даа.

Мөсөн гулгуур: Өвлийн бас нэг том цэнгүүн бол байрныхаа гадаа байгаа аль нэг налуу хэсэгт ус асгасаар байгаад гулгуур хийж авах. Түүн дээрээ гялгар уут, шатны бариул, төмпөн сав, цүнх гэх мэт хамгийн их хальтирч чадах бүхнээр гулгадаг байлаа. Мөн барйныхаа хажуугийн зам дээр хоёр мод ключ маягтай болгон хадаад консервний лаазаар шайв хийгээд ихээ сүрхий хоккейддог байлаа. Тэр үед одооных шиг олон машингүй тул бас л сайхан зугаацдаг байж.

Дүүгий даагий: Хэн нэг нь тэмдэгт газар дарж байгаад 10 тоолно. Тэр хооронд бусад нөхөд нуугдах бөгөөд тоолсон нөхөр хэн нэгнийг олж хармагц тэмдэгт газар даран ДҮҮГИЙ ДААГИЙ гэснээр өнөөх хүн тоглоомоос хасагдана. Хэрэв хэн нэг нь байрнаасаа ихэд холдсон юмуу анхаарал алдсан манаачаас түрүүлэн тэмдэгт газар ДҮҮГИЙ ДААГИЙДвал тоолсон хүн хожигдож тоглоом ахин эхэлнэ. Бид нарын тоголдог байсан тэмдэгтэй тоосго яг нөгөө гандангийн хүн мөрөгдөг хана шиг ганцаараа тос даагаад хар болсон байдаг байж билээ.

Туг булаалдах: Хоёр баг болон тодорхой талбайг голоор нь тэнцүү хуваана. Талбайн хоёр талд баг бүрийн туг байх бөгөөд тоглоомын гол зорилго хэн нэгэнд баригдахгүйгээр айлын тугийг өөрийн туган дээр авчтрах. Дайсны талд дайсны хүн чамд хүрвэл байрандаа зогмоно. Гэхдээ өөрийн талын хүн ирж амь өгвөл ахин тоглоомондоо оролцоно. Ёстой гоё тоглоом. Хичээл тараад л хажуугийн талбай дээр аав ээж ажилаасаа иртэл тоглоно. Форм урагдах, өвдөг шалбарах, галстукаа ханз татах энгийн үзэгдэл шүү дээ. Ха ха ха

Матак: Гүйдэг болон алхдаг гэсэн хоёр янз байх. Одоогийн энэ бэйсбол, крикиттэй их төстэй тоглоом. Бага байхдаа тоглуулаач гэж гуйдаг байсан бол том болоод бацаануудад үнэд орж байж тоглоомонд оролцуулдаг байж дээ.

За тэгээд гахай, тэвэг, чирта, дээс, резин, дидандах, автобус дамжин тэнэх гээд олон л тоглоом байна шүү дээ. ха ха ха

Жаахан томхон болсон хойноо алба шиг орцныхоо хүүхдүүдийг цуглуулаад хөггүй гитар балбан, солгой хоолойгоор орилдог байж. Тэгээд том хүн гарч ирээд хөөхөөр арай жаахан байршлаа өөрчлөөд орилолдоно. кккк. За бас нэг сайхан үймүүлэх арга бол халуун өдөр цонхны доогуур яваа хүмүүсийн дээрээс ус цацах. Болкоон дээрээс голдуу хийх энэ зүггүйтэлийн эцсийн зогсоол хэн нэг хүн мэдчихээд хэрэг болгон орж ирж загнаснаар дуусах нь элбэг.

Бас нэг балай тоглоом бол хоёр айлын хаалгыг холбож уячихаад хоёуланг нь тогшоод зугтах. Хэн хэндээ татагдаад хоёулаа онгойхгүй. Ихэд хөгжилддөг байж билээ. хахаха.

За ерөнхийдөө хотын хүүхдийн тоглоом бол хөдөөнийхөөс арай өөр юм байна шүү. Жаахан харгисдуу байжээ. Солиотой юм. Тэгэхдээ л тэр үедээ сайхан байсан шүү дээ.

Сайхан бага насаараа ахиад нэг аялчихлаа. Энэ санаачлагыг гаргасан МУУ ЗАЛУУ танд гялайлаа.
Зураг
Ийм л цэмцгэр хороолол байлаа даа
14961
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

[center]ӨНГӨРСӨН хугацаанд ИЙМ юм ХИЙСИЙН \ФОТО бүхий ТАЙЛАН\[/center]

За сайн сууцгааж байна уу? Бараг л золгохоор болчихсон байна шүү дээ. 21 хоног биш 25 хоног болчихсон байна. Намайг байхгүйд айж, ичиж, айлгүйтэж, маяглаж, арзагнаж, дарвалзаж, санаж, бэтгэрч байвуу? За за тэгсэн ч одоо би яах ч билээ хэ хэ хэ.

Монгол улсын ЗГ-аас Англи хэлийг хоёрдогч хэл болгох болон Кембрижийн сургалтын стандартыг ЕБС-ын системд нэвтрүүлэх ажлыг тууштай бас ч гэж хурдтайгаар явуулж байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн боловсон хүчнээ бэлтгэх, багш нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх ажил хийгдэж байгаа бөгөөд үүнд миний ажилладаг байгууллага хамтран ажиллаж багш нарыг бэлтгэх тэдний ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх сургалтуудыг системтэйгээр зохион байгуулж байгаа юм.

Яг энэ ажлаараа Төв аймгийн Баянчандмань суманд байрлах Чандмань Тур амралтын газарт 21 хоногийн хугацаанд байрлан 21 аймаг, 9 дүүргийн 138 Англи хэлний багш нарт \2020 он гэхэд Кембрижийн сургалтын системийг нэвтрүүлэх сургуулиудаас болон бусад сургуулиас сонгогдон ирсэн багш нар\ Англи хэлний ерөнхий мэдлэгийн болон Кембрижийн заах аргын CELTA \Certificate in Teaching English to Speakers of Other Languages\ хэмээх сургалтыг зохион байгуулчихаад ирлээ.

Сургалтыг ерөнхийд нь хариуцан ажилласан бөгөөд сургалтын багийг Баярбаясгалан багш, аж ахуйг Оюунтөгс эгч нар хариуцаж байсан тулдаа би хэмээх хүн энэхүү хүчир ажлыг нугалан барав. Мөн аж ахуй, үйлчилгээ, гал тогооны ажилтнууд маань ч үнэн хүчийг үзүүлэн ажилласныг энд бахдалтайгаар дурдаад та бүхэнтэй нэг БАГ болж ажиллах нь миний хувьд НЭР ХҮНДИЙН хэрэг байсан гэдгийг хэлье.

Үнэндээ өндөр ачаалалтай сургалтын хажуугаар оройны арга хэмжээнүүддээ оролцон бас гэрийн даалгавраа ч хийж амжуулж байсан нийт суралцагч багш нараараа ч бас бахархаж байснаа хэлье. Хааяа аашилж загнаж байсан бол уучлаарай ккк. Жаахан ааштайдуу л захирал байсан байхаа даа.

Манай багш нарын баг үнэхээр сайн баг байсан.
Зураг
CELTA заасан багш Америкаас ирсэн 25 жилийн туршлагатай Эвонн
Зураг
Сургалтын багийг хариуцаж байсан Баярбаясгалан багш. TESOL зэрэгтэй багш
Зураг
Америкаас ирсэн доктор багш Ким Дамерс. Тэр багш нарт идэвхжүүлэх дасгалууд болон суралцагчдын аялага, хэллэгийг засах талаар олон хөгжилтэй хичээлүүд орсон. Цоглог өвөө дөө. ккк
Зураг
Манай хамгийн туршлагатай багш нарын нэг Рита багш. Надтай хамт 2009 онд ажиллаж байсан багш нараас ганц Рита багш энэ жил ахин ажилласан
Зураг
Ноён Жесс. Энэ залуу бид хоёр ихээ хампаан байдгийн. Хашир Монгол эхнэртэй, хааяа хааяа "хамаагүй" гэдэг үгийг хачин оновчто хэрэглэн элэг авчих шахдаг юм.
Зураг
Энэ бол харин манай багш нарын баг дотор хамгийн залуу нь болох Лхагваа. Хоолон дээр мань хүнийг хэн нэгэнтэй холбож дооглох нь бидний үндсэн зугаа шахам. ккк Нээх үнэмшээд ичиж мичээд байхаар нь улам цаашлуулмаар санагдана даа. кккк
Зураг
Манай сургалтын бас нэг онцлог нь Rosetta Stone, Tell me more гэдэг маш сайн интерактив програмуудыг ашигласан явдал. Ингэснээр багш нар өөрөсдөө бие даан хэллэгээ сайжруулах, ер нь интерактив программын ач тусыг ойлгож, ашиглаж сурахад их дэмтэй байсан. Энэхүү лаборторыг ажиллуулж байсан Батдорж, Төгсөө хоёртоо талархаж байна.
Зураг
Аж ахуй хариуцсан Оюунтөгс эгчийн баг,
Зураг
Ахлах тогооч Одын багийнхандаа бас тайнкүү шүү

Манай багш нар 21 хоногийн хугацаанд...
Зураг
Суралцаж...
Зураг
Уралдаж...
Зураг
Бүжиглэж...
Зураг
Жүжиглэж...
Зураг
ТВ нэвтрүүлэгч хүртэл болж байлаа.
Зураг
Анжигай бол нэг иймэрхүү маягтай кккк Дарга, ДЖ, мужаан, цагдаа, жолооч, нярав, хуульч, багш, орчуулагч, лектор, бүжигчин, дуучин, жүжигчин, зурагчин... юу эс болов доо.

Нийт хамтран ажилласан, манайд суралцсан хүмүүсийнхээ дурсамжинд зориулав.

Бидний энэхүү сургалтын үр дүнд олон олон Монголын үрс илүү сайн Англи хэлтэй болж эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах иргэн болон төлөвшинө гэдэгт итгэлтэй байна. 2011-11-17 16:00:58

14999
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

ШҮТЭН сүйтгэх ҮЙЛ явц


ЗурагМонголчууд бид одоо бол шүтэхгүй шашингүй болжээ дээ. Будда, Христ, Мусалман, Бахай, Морман, Католик гээд бүх л шашны урсгал Монголд орж ирсэн байна. Мэдээж ардчилсан Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу та шүтэх болон эс шүтэх эрхтэй тул таны хэрэг. Миний хувьд хүн бүрийн оюуны үнэт зүйлсийг хүндэтгэх үзэл баримтлалыг скаутын хөдөлгөөнөөр дамжуулан олж авч үүндээ үнэнч байдгийн хувьд ямар нэгэн шашны холбоотой хэрүүл тэмцэл, хэлээ ярианаас холуур явахыг хичээж байдаг хөөн.

Энэ удаад бол би гэдэг хүн Монголчууд бидний язгуурын ёс заншил, зан үйлд гүнээ улбаалан үлдсэн Бөө мөргөл, уул усаа тахин шүтэх үзлийн тухайд л хэдэн зүйлийг бичих гэсэн юм. Ойрд ер нь блогтоо хүн уншчихаар зүйл бичээгүй тул хичээнгүйлэн толилуулж байгааг ойлгоорой.

Бөө мөргөлийн зан үйл бидний амьдралын салшгүй хэсэг болсон бөгөөд бид заримдаа тэрийг нь тэр бүр анзаарахгүй л явдаг. Бүдрэхдээ хүртэл уул усныхаа нэрийг хэлэн уулга алдаж, усан дээр сүү хийхээс сүүн дээр ус хийдэггүй, багана алдлахгүй, босгон дээр гишгэхгүй, малгай, бүсээ газар хаяхгүй, овоонд чулуу өргөдөг бидний амьдралын зан үйлүүд язгуураасаан бол байгаль дэлхийтэйгээ хамгийн ойр байдаг Бөө мөргөлийн нэг хэсэг билээл.

Гэтэл сүүлийн үед "шүтэх" үйл нь "сүйтгэх" үйл болон явцуурч байгааг энгийн иргэдээс эхлээд "ихэс" дээдэс ч болгоомоор байна.

Нэгэн жишээ: Би өөрөө Сүхбаатар аймгийн хүн л дээ. Тэгээд хараад байхад "Алтан овоо"-ны их тахилагтай жил Дарьганга сум болон түүний ойролцоох үзэсгэлэнт газруудын хувьд "гамшгийн" жил болчихож байгаа харагддаг. Том нэртэй боловч талын бяцхан уул Алтан овоон дээр маань хүчтэй хөлөгтэй хүмүүс бараг машаантай гарчихна. За тэгээд тэр хавийн газар нутаг бол эрэгсэн улаан тоос болон үлддэг. Үүнтэй холбоотойгоор Ганга, Дагшин, Дуут, Зэгэстэй гэсэн тал нутагт ховор үзэгдэх бяцхан нууруудын Эко систем сүйдэж, тухайн орчинд үр төлөөн гаргадаг араатан, жигүүртэн, хоёр нутагтны амьдралын хэмнэл ч алдагдан нэг жил "хээл хаях" болж байна.

Саяхан уулзсан хоёр нутагтныг судалдаг эрдэмтэн яг Алтан овооны тахилгатай жил дэлхийд ганцхан Монголд байдаг нэгэн төрлийн мэлхий "түрсээ" шахаж чадалгүй намар болгосон байсан тухай ярьж байсан билээ. Мэлхийнд ингэж нөлөөлж байхад бусад соргог, сүрхий амьтдад хэрхэн нөлөөлөх нь тодорхой. Мэдээж тэр орчимд өвөл байтугай намар ч малын хамар хатгах өвс ургахгүй нь тодорхой.

Хамгийн том аюул нь Ганга нуур болон бусад дагалдах жижиг нууруудын усны бохирдол түүнтэй холбоотойгоор ширгэх, ойр орчмын булаг, шандууд нь устах явдал сүүлийн жилүүдэд \Гэгээн төрийн их тахилгаас хойш\ илт нэмэгдсэн байгаа юм.

Бас нэгэн жишээ: Манайхан овоо таарвал "Овооны эх таньд, Олзны эх маньд" хэмээн ерөөл өргөн овоонд нь явганаар алхаж чулуу өргөдөг ёстой билээ. Гэтэл Сүхбаатар аймгийн бас нэгэн бахархал болсон байгалийн ховор сайхан тогтоц Талын агуйн чанх харалдаа босгосон жижиг овоог \энэ овоогоор баримжаалахгүй бол тэр болгон хүн агуйг олохгүй дээ\ "ЁС ТӨРТЭЙ" томоохон эрхэмүүд машинтайгаа гороолж солиорцгоодог ажээ. \Сүхбаатар аймгийнхны ФБ групп дээр М.Зоригт ахын бичсэнээс жишээ болгов\ Тэгээд хэд хэдэн машаан агуйн амруу унасан байгаа юм. Түүнийг татаж гаргах явцдаа мэдээж агуйн аманд доргилт өгч, цууралт, хагарлыг нь нэмжээ. Мөн л их тахилгын үеэр хэт олон хүн зэрэг орон агуйг сонирохсноос болоод мөнх цэвдгийнхээ хүчээр нуралгүй тогтож байдаг тэр сайхан агуйн доторхи мөс илт хайлан нурж унах аюул нүүрлээд байгаа билээ.

Зөвхөн энэ хоёр жишээнээс гадна хаа нэг газар сайн сайхан гэсэн газар нутаг, рашаан булаг, сүм хийд, байгалийн тогтоц бий болмогц "ард түмний" их цуваа уулгалан орж өөрөсдийн "ул, мөр"-ийг тодоос тод үлдээн тарамддаг ТЭНЭГ зан үйл байсаар байгааг хэлэх гэсэн юм.

Ард түмэндээ ая тал засах гэсэн төрийн томчууд минь "Их тахилгын" хоорондын хугацааг холдуулж байгаль дэлхийгээн хайрлаач, ард иргэд минь амарч, зугаалах, сүсэглэн мөргөх, сүжиглэн бишрэхдээ байгаль эхийнхээ унаган төрх, эрүүл, аюулгүй байдалд анхааран хичээж баймаар байна. Ядаж л ургаа модонд хадаг уядагаа, усны эх, ундрагыг сүйтгэхгүй, хог новшоо аваад явчихдаг, шинэ зам гаргаж бус хуучин замаа даган явж сурмаар байгаа юм шүү дээ.

Зиа ийм л байна даа. "Шүтэх" үйлээ хичээнгүйлэн засч, нүгэл ба буянаа ялган салгаж ойлгодог болчихвол эх дэлхий, эх орон, эх нутаг минь баярлах буй заа.

Аялал, жуулчлалын асуудал хариуцсан төрийн шат шатны байгууллагууд ч энэ асуудалд өндөр дуу хоолойтойгоор анхаарлаа хандуул "СОЁЛ"-ын шинэ эрнийг эхлүүлмээр санагддаг.
Зураг
Эцсийн бүлэгт газар доороо ч юмгүй газар дээрээ ч юмгүй л үлдэх гээгүй бол өнөөдрөөс л өөрчлөгдмөөр байна даа.
15067
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

УРАА нөхдөө БИД хуультай БОЛЛОО...


ЗурагГэгээн төр болсон УИХ-ын ухаантнуудынхаа буянаар бид бүхэн ямар ч байсан дараа жил сонгох, сонгогдох үндсэн эрхээ эдлэх хуультай болжээ. Үнэнийг хэлэхэд цаг цагаар нэг цадаж цагаан сараар нэг цадна гэдэг шиг. Сонгуулиар л нэг баяжиж авдаг байгууллага, хувь хүн олон тул сонгууль гэдэг яах аргагүй "буянтай" амьтан. Урааа хашгирхаас ч яахав.

За тэгээд харсан чинь ерөнхийдөө бол нөгөө илүү тээлттэй хүүхдийг албаар эм, тариа хийж байгаад төрүүлчихдэг шиг л юм болчихвуу даа хэмээн энгийн мунхаг иргэн би хүртэл хардаж байна.

Эцэг, эх болгон л өөрийн хүүхэддээ хайртай байдгийн адилаар эрхэм УИХ-ын гишүүд маань ч бас л өнөөх муу "царай муутай" хүүхдээ улаан, цэнхэргүй л магтаж байна. Нөгөө "муу махыг гурилд боож хуушуур болго, муухай хүүхнийг торгонд боож хадамд гарга" гэдгийн үлгэр юм уу даа. Бараг л дэлхийн түүхэнд байгаагүй ижилгүй "Монгол" хууль гаргаад бидний өмнө уурыг нь савсуулаад тавьчихсан юм байхаа.

Тэгээд тайлбарлаад байгааг нь харахаар нэг л их олон гадаад үг, чихэнд сонсоглонгүй нэр, томъёолол ашиглаж ирээд бүгд хөмсөг зангидалттай \аргагүй их юм хийсэн хүний царай үүсгэж байгаа юм\ сүрхий ярьцгааж байна.

Миний бодлоор энэ 2012 оны сонгууль нөгөө Монголын уран сайхны кинон дээр сүүлчийн богд нэг удаа "Би юу хийчихвээ" хэмээн халаглаж байдаг. Тэрэншүү юм болох байх гэж бодогдоод байна. Ухаандаа ард түмэн бид энэ айхтар олон АЗАР, ТАЗАР \можаритар, порпециональ гэж бичдэг байх өөртөө амраар бас хүмүүст цээжилхэд хялбараар бичив\ сисчээм холилдсон хуулийг нь ойлгож амжихгүй. Ер нь л хэн байтлаа сонгуулийн хууль уншаад улаан харандаагаар анхаарал хандуулах зүйлээ тэмдэглээд сууж байлаа даа. Тэгээд за цагаа болохоор болчих байлгүй дээ... гээд гүндүүгүй зангаараа явж байгаад сонгууль өгөх өрөөнд ортол урьд хожид хараагүй сүрхий айхтар юм байх болов уу? Эргээд асуухаас нэрэлхэх тул болсон болоогүй бөглөхчаан аядаад хүнд харуулалгүй хайрцагруу нь хийчихнэ. Тэгсэн яасан байхнуу өнөө хэзээ ч чамайг гаргахгүй дээ хэмээн занаж байсан хүнд гарууд бүгд буцаад УИХ-ын гишүүн болцон ард түмний "Мэргэн" сонголтыг хүндэл гээд бахтай нь аргагүй инээгээд сууж байх юм. Тэр үед л нийтээрээ "бид юу хийчихвээ" гээд 7 сарын 1-нээ давтах гэтэл буудах эрхтэй цагдаа нар хуяг дуулгаа сайжруулцан зогсож байх болов уу? гэж айнам.

Аан бас энэхүү цоо шинэ гайхалтай хуулиар бол одоо манай ЗОРИГТ8 энэ тэр шиг сүүхээтэй хүүхэд бол басгүйгээд гарчихаж болмоор ч юм харагдаж байнаа. Ухаандаа би нэг тойрогт зүгээр л хувиараа нэр дэвшчихнэ. Тэнд бол мэдээж олон жил тойргоосоо сонгогдчихсон "БУРХИ, ДАРХИ" болсон гишүүд байж л байна шүү дээ. Би бол ард иргэдэд ингэж хэлнэ. За манай ТОМ АХ НАР бол хаашдаа та нар сонгоогүй ч байсан НАМ-ын 28-даа баарангүй багтчихсан хүмүүс тул тэд нарыгаа тэндээс нь гаргачихая. Харин та нар минь л дэмжихгүй бол гарах хөг нь өнгөрсөн ногоон Балдан бид хоёрт саналаа өгчих. Ингэвэл ухаандааа манай тойргоос дөрвийн дөрүүн гишүүн УИХ-д сууж та бүхэн мянган жаргалын замдаа орно гэсэн үг шүү дээ гэж ярих нь байшд. Ер нь бол энэ байж болох л хувилбар юм байгаан.

Зиа тэгээд эцсийн бүлэгт сонгууль болгон дээр л амаа цууртал хашгирдаг \миний хашгирснаар юм бүхэн болдог ч гэж юу байхав\ нэг л зүйлээ хэлмээр байна. Энэ хууль дээр нь ч тийм сүрхий тусгагдаагүй л харагдаж байсан. Тэр нь юу вэ? гэхээр яг нөгөө сонгодог иргэддээ "УИХ-ын гишүүн юу хийдэг хүн бэ?" гэдгийг ойлгуулах буюу албан ёсны хэллэгээр улс төрийн боловсрол олгох талаар жаахан ажилламаар байна шүү. Тэгэхгүй бол хэн нэгэн худаг гаргаж, зам тавьж, хашаа хороо сэлбэж, гадаад явуулж магадгүй нөхдийг л сонгочихоод байгаагаас бид 76 ширхэг таван хошуу мал сонгосноо дөрвөн жил ярьдаг болчихоод байна. Уг нь энэ хүмүүс нь бид нар сайхан амьдрахад шаардлагатай хууль эрх зүйн орчинг л бий болгон, сайжруулах ёстой хүмүүс гэдгийг иргэн бүрт ойлгуулчихмаар байна.

Зиа тэгээд "Хэрээ хун болж, Хэрэм чоно болдог" жил ирж байгаа тул нөхөд минь жаахан ч болсон анхаарлаан хандуулаад үнэн зөв хүн сонгохын төлөө чармайгаарай гэж хүсч байна.
Зураг
Монгол улсыг минь сонгуулийн хууль өршөөх болтугай.
15167
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

ШИНЭ оныг ХЭРХЭН угтсан БАЙХНАВ...


ЗурагЭэ дээ зүгээр л солиорол тул уншаад хэрэггүй байх шүү. Учир юун хэмээвээс Анжигай хэмээх нэгэн үл бүтэх этгээдийн оноос өмнө хэрхэн шоудсан тухайх л бичлэг.

Миний шинэ жил нээх эрт эхэлдгийм дөө. Ер нь наасчир бол бараг л хичээлийн шинэ жил эхлэхтэй хамт л шууун гээд ороод ирчихсэн байж байдаг. Өвөлд дургүй мөртлөө шинэ жилд дуртай гэж яаваа. ккк. Ухаандаа бэлэг сэлт, баяр цэнгэл, гоё гувцастай бүсгүйчүүд энээ тэрээд л дурлаж байгаа хэрэг байлгүй дээ.

Албан ёсны анхны шинэ жил мэдээж Банжиг шинэ жил байсан. Гайхалтай сайхан шинэ жил болсон боловч зохион байгуулагчид бид зарим нэг зүйлсээ зохицуулах гэсээр байгаад тов энэ тэр жаахан оройтож гараад арай цөөхөн хүн орсон байж мэдэх л юм. Тэгэхдээ жугаараа жугаар. Хүмүүс надаас ямар эртийн энэ тэр гэж асуудаг. Би хэлдэг "өөр өөрийн гэсэн ажилтай хүмүүс үүнээс хойш бол цуглахад бэрхтэй..." гэж. Иймээс цаашдаа ч банжиг шинэ жил эрт болдгоороо болно.

Ийгээд л шинэ жил эхэлсэн үүнээс хойш бараг л өдөр бүр ямар нэг шинэ жил, номын хурим, төрсөн өдөр мөдөр болсоороон байгаад 2012 оныг арай ч гэж амьд мэнд тосон авлаа даа.

Яг үнэндээ ядарсан, залхсан, ажлын байтугай амьдралын хэмнэл ч алдагдсан. Ахиж л ингэж олон хоногийн өмнөөс шинэ он гуайг угтахаа байчихая байз. Үнэнгээсээ

Голд нь хүүхдийн байгууллагын шугамаар 4, нутгийн зөвлөлийн шугамаар 2, найз нөхдийн шугамаар 4 гэх мэтээр олон арга хэмжээнд ороод ороод, доргиод доргиод явцан.

Эхлээд л нээх даруухан гоё пэжаак косчүүмтэй нөхөр орж ирнээ. Тэгээд л хоёр гурван хундагны дараа хөлс чийхраад л нэг мэдхэд өнөөх шинэ жилийн зохион байгуулагчид атаарахмаар идэвхитэй нэгэн ярьж, шахаж, сонсож, бүжиж этр балайг нь авч байгаа юм. Тэгэхдээ хаа очиж цагаа болохоор баяртай андуудаа гээд гэртээ харьчихаж байгаа юм. Тэгээд л маргааш өглөө нь нэг том Зарааны фээрмэр нөхөр босоод л худал үнэн ажил төрөл хийсэншүү царайлаад явнаа. Тэгсээрээн байгаад л орой нь бас нэг ёолхонд нээх чухал царайтай нөхөр яваад орчихно. ЯМар юмны чухал царай байхав. Шартсан амьтан ам ангайвал огичих гээд явж байгаамшд. ккк

Нэг иймэрхүү эргэх холбоонд бараг сар туучихсан байна. Хамгийн сүүлд 29-нд байгууллагынхаа ажилчдын хүүхдүүдэд өвлийн өвгөн болж бэлэг тараачихаад хачин эрт харьдаг хүн болоод явж байтал Салхийн Насаа яриад найзуудын шинэ жил хурдан ирсүгээ гэлээ. Ок гээд л харайлгаад очсон. Гөө мөн сайхан шинэ жил болж байдаг шөө. Зөвхөн найзуудаараа уулздаг уламжлалт шинэ жил.

Ингээд 30 болон 31-нд нам гэртээ байлаа. Эхнэр болон хүүхдүүдийн шахалт дарамтан дор бас ч гэж гэр орон цэвэрлэх, дэлгүүр хоршоо орох, тоос шороо гөвөх гэх мэт зүйлсэд туслаад л байлаа. Тусласнаасаа илүү гай болоогүйдээ баярлаад л нэг салгалсан нөхөр байн байн ганц нэг пиав хоослоод ухаандаа нэгмуу нармаалдаад байж байсын. Харин шинэ он гарах цаг дор дүү нар ирээд, өдөр нь ээж ирээд жинхэн гэр бүлийн баярын наасчир орсноор шампаансак пис, бууз, торт амруу гэс гээд шинэ оныг хачин сайхан угтав.

Иймэрхүү л байдалтайгаар шинэ оныг угтах шив дээ. ккк

Одоо амьдрал, ажлын хэмнэлийг байранд нь оруулж 2012 он таныг өөрийн үнэнч боол болгохын төлөө чардайтал тэмүүлж байна.

Нээрээ ААГ хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тул надтай уулзаж баярлах тохиолдолд ус, ундаанаас өөр юм уухгүйг анхааруулая.
Зураг
Ингээд нийт УНШИГЧ, БИЧИГЧ, СЭЭГИЙДЭГЧ, СОНИРХОГЧ та бүхэндээ одоо оршиж байгаа 2012 ондоо онцын их амжилт гаргаж, эрүүл энх, аз жаргалтай амьдрахын ерөөл дэвшүүлэе.
Би аймаар засарсааан. кккк
15261
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

[center]УЛАМ улам ӨНДӨРСӨХ Улаанбаатар МИНУ зээ \ФОТО\[/center]

Улс орны хөгжлийг өндөр байшин барьж чадаж байгаагаар нь хэмждэг бол манай улс ч бас гайгүй л хөгжөөд байх шиг байна. ккк. Миний бие уг нь өөрийгөө ФОТО сонирхдог хоббитой гэж боддог боловч ажлын зав гарахгүй байсаар байгаад олигтой ч зураг авч чадахгүй байна.

Уг нь та нартаа бас гайгүй аятайхан зурагнууд үзүүлчихэе гэж хачин их бодож байгаа гээд нэг манжилчихнаа хэ хэ. Тэгээд Их дэлгүүрийн арын 2 өндөр цэнхэрийн нэгийх нь болконоор авсан хэдэн зураг сонирхуулая. Утаатай байсан тул зарим нэг нь жаахан шогдуу л харагдах байх. Гэхдээ яахууд.

Гадаадад байгаа байтугай Монголд байгаа бид ч зарим барилгыг анзаарч хараагүй байж байгаад нэг л өдөр "пээх энэ том байшин хэзээ баригдчихав" хэмээн гайхаж байдаг шүү дээ. Тиймээс олонд сонирхолтой байж магад гээд доорхи зургуудыг танилцуулж байна.
Зураг
Зиа харж байгаа биз бидний өндөрийн жишээ болгон хардаг байсан Улаанбаатар хотын банк маань нэг тийм жижиг хүүхэд шиг л харагдаж байгаа юм. Зүүн гар талын үзүүрт харагдаж байгаа цоохордуу байшин бол Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн талд баригдаж байгаа долгионтой байшин. Оффис байх. Аан харин наад талых бол МАКС Тоовэр гэдэг оффис. ХХБ-ны яг хажууд баригдсан.
Зураг
Хуучин зоос банк одоогын төрийн банкны алтан шар байшин тухайн үедээ бас л гялгар байсан даа. Одоо харин энэ заазуур, жирэмсэн энэ тэр гэсэн олон нэртэй байшингийн хажууд бүүр мөлхөө жаал аятай байна. Жирэмсэн барилгын хойно цухуйж байгаа өндөр байшин бол Төв шуудангийн хашаанд баригдсан оффис
Зураг
Зэ энд их тодорхой харагдаж байна. Шинэ барилгууд баригдсаар л. Караны дээгүүр өнөөх Цэнтрал тоовэр буюу Шангрилаа гэж ирээд баригдсан байшин. Наана нь харагдаж байгаа ногоон байшин бол дээр үеийн пончикны мухлагны оронд баригдсан Бодь цамхаг.
Зураг
Хамгийн зүүн талд харагдаж байгаа гозгор бол Туушин зочид буудлын өргөтгөл. Мундаг өндөр бас их нарийхан байшин. Хөөрхий цагтаа УБ-ын хамгийн өндөр цэг байсан СТӨ маань яг л нэг бага ангийн хүүхэд шиг харагдана. Энэ том хар байшин бол Нийслэлийн захиргааны Хангарьд ордон шүү дээ.
Зураг
Наад эгнээнд харагдаж байгаа их хийц сайтай байшинг Гандирс гэдэг. Орон сууц, оффис холилдсон их сайхан байшин. Мэдээж доороо худалдааны байгууллагуудтай. Харин тэр цаана улаан өнгөөр нь багцаалдаад харвал Ардын дуу бүжгийн чуулга харагдана. Түүний зүүн болон зүүн урд, урд талд баахан шинэ өндөр байшингууд баригдаж байгаа. Ухаандаа Улаанбаатрын Манхээтэн болох гэж байгаа байх.
Зураг
Энэ бол Энхтайван найрамдлын ордны чанх урд баригдсан шинэхэн барилга. Сүүлийн үеийн байшингуудыг хараад байхад яг нэг шинэ жилийн палааж шиг санагддаг. Нэг рам босгож аваад л гадуур нь гялгар хучлага хийчихнэ. Чанартай нь чанартай л байдаг байх. Тэгэхдээ нэг удаа өмсөж гангардаг фалааж шиг нь бас байгаа л байх шүү.
Зураг
Энд одоо утаа бол гол дүрд тоглочихсон байшд. Зайсан толгой удахгүй зарим барилгаасаа намхан болох байх. Энэ харагдаж байгаа ихэр цамхаг бол Орон сууц л гэж ойлгосон. Хэдэн ч давхар юм бөө мэд. Хэд хэдэн удаа тоолж үзээд тоогоо алдсан хөөн. Зайсангийн гүүрний наана болон цаана өндөрөөрөө түүнээс илүү өндөр үнээрээ уралдсан хорооллууд баригдсаар л.

Улам улам өндөрсөн сүндэрлэх
Улаанбаатар нийслэл минь
Утаанаасаа болж нэг муулуулна
Удахгүй усны гачаалд орж бүүр балрах болов уу?

Зиа тэгээд улс орны хөгжлийг өндөр байшингаар нь бус өндөр боловсрол, өндөр ардчилал, зөв засаглал, хүн амын амьжиргааны түвшингээр хэмжидгийг эрхэм дээдсүүд минь болгоогоорой хэмээгээд энэхүү бичлэгээ өндөрлөе.

Бидэнд ямар газаргүйн зовлон байх биш өндөрөөр өрсөлдөж яахвээ дээ. Тиймээ
15297
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

[center]ЭХ оронтойгоо БИ дэндүү АДИЛХААН гэж...[/center][/b]

ЗурагСүүлийн үеийн нөхцөл байдлуудыг л хараад байхад миний амьдрал ерөнхийдөө муу "сэгсгэр" эх оронтой минь ямар адилхан юм бэ гэж бодогдож байна. Би гэдэг хүн чинь хилийн дээс алхаад 7 хоногийн дараа буцахыг хүсч, 14 хоночихвол бүүр галзуурах шахдаг "эх орон" амьтай хүн байгаа юм. Тэгээд л нөгөө "сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь" гэдэг шиг утаатай, хөгжилгүй, бүдүүлгүүдийн туйл амьдардаг, түгжрэлтэй, ядуу "ЭХ ОРОН"-руугаа тэмцэж ирдэг нэгэн.

2012 он Монголчуудад их зүйл үзүүлэх тухайд бол би байтугай бичиг үсэг мэддэг хүн бүхэн бичсэн байх. Тэр нь ч эхнээсээ эхлэж байна. Өөрөсдийгөө боомилсон "сүрхий" сонгуулийн хууль баталсан нөхөд 1 сарын 1-нээс эхлээд хуулиндаа "дөнгө"-лүүлчихээд "яаж өөрийгөө эрхлаамдах" учраа олж ядсандаа дойлуур ын үнээр түүнээс улбаалаад бэнзээний үнээр мэдээж цаашлаад таны түрүүвчээр тоглож эхлэж байх шиг байна. кк Уг нь энэний оронд шоугаа хийгээд, аяга, календараа тараагаад явсан нь ч дээр байсан юм уу? гэсэн шүү юм бодогдож эхлэж байшд.

Зиа тэгээд арзгар анжигай яаж яваад эх оронтойгоо ижил болсон тухай хэдэн жишээ оруулчихая. Энэхүү бичлэг нь Гүрбазар гуайн шүлгээр хийсэн Хурд хамтлагийн дуутай огт хамаагүй гэдгийг эхлээд өчсүү.

Нэгдүгээр бөлөг: Монгол улс маань юу ч үйлдвэрлэдэггүй зөвхөн гаднаас л юм хумаа авдаг. Бүүр зүү, утасаа хүртэл гадгаадаас импортоор авдаг. Хөөрхий муу Анжигайн гэр бүл бас яг тийм юм. Хүний урманд талхаа ч өөрөө бариад идчихэж чаддаггүй өрөвдмөөр айл бөлгөө.

Хоёрдугаар бөлөг: Нэгэнт бүх зүйлээ гадгаадаас авдаг тул гадгаад улс өөрийн бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөчихвөл "эх орон" эвгүй байдалд орчихож байгаа харагдах. Түүнээс гадна түүндээ дарлуулан бачимдаж, ард иргэддээ "уур"-аа гаргах. Үүнтэй эгээ адилаар Анжигай хүү мах, гурил, талх, тариа, бэнзээн шатхууныг хажуугийн хэдэн дэлгүүрээсээ авна. Мэдээж эзэн нь үнээ нэмчүүл үглэж дуулсаар авна. Үнэ нэмсэнтэй холбогдсон уураа гэр бүлдээ гарган оройжин мэдээ үзэн ТОМ тэлүүзрийн удирдлагыг гартаа аван барайж суух нь эгэээ л "ЭХ ОРОН " шүү дээ.

Гуравдугаар бөлөг: Үл нөхөн сэргээгдэх баахан баялаг олчихоод түүнээс орж ирэх /"орж ирэх" шүү/ ашигаар цээж тооцоо хийн дээгүүрээ ЦӨМ хуйвалдан идэцгээж доод муусайн "иргэдэд" өвдөл цөвдөл шидэн өгч "нүнжигтэй" зан гаргаж байгаа байдал нь ч гэнэ гэнэ олсон мөнгөөрөө "консээрэв энэ тэр" гэх мэт чамин зүйлс авч идэхдээ хүүхдүүддээ хордлого болно гэж амсуулахын төдий өгчихөөд эхнэртэйгээ хуваан иддэгтэй минь агаар нэгэн харагдана.

Дөрөвдүгээр бөлөг: Хийж гавьсан зүйл багатай байж ач холбогдлын хувьд тийм ч их биш ч ард түмэн хэмээх "бөөгийн сэтгэлгээ" өндөртэй нөхдөд таалагдах элдэв төрлийн овоо тахилга, ойн баяр, гал бадамлуулах, төрийн хаалгатай болох гэх мэт донгио донгио зүйлээр хөөцөлдөн "инээдмийн жүжиг" тоглож байгаа нь Анжигай хүүгийн төрсөн өдөр, элдэв газарын ёолх, найзын найзын найр, ямар нэг ажлын эхлэл, төгсгөл гэх мэт төрөл бүрийн далим гарган халбага пиав, балга архи уухтай ямар адилхан харагдана вэ?

Тавдугаар бөлөг: Үр дүнг нь биш хэдэн хүнд сайхан харагдахыг нь тооцон "өглөг шан" хүртээдэг хавтгайрсан нийгмийн халамжыг нь харахаар хичээл номыг нь сайн анхаарч харахгүй байж сайн аав болох гээд хүүхдүүддээ орой болгон ямар нэг юм авч ордог Анжигай хүү дүрээрээ л байгаам даа.

Зургадугаар бөлөг: Төр удирдаж байгаа нөхөд нь салж нийлж, сайндаж муудаж, орж гарч, өчигдөр хамт байснаа өнөөдөр хол байгаагаа гахйаж байгаа нь эхнэр бид хоёр хаа нэг муудалцан хоёр өрөөндөө дүмбийж суугаад хүүхдүүдээрээ захиа зөөлгөхөө шахдагтай УСНЫ ДУСАЛ мэт адилхан харагдах.

Зиа зиа ингээд бичээд байвал өчнөөн л юм байна дөө. Утаа униар, замын түгжрэл, байгаль орчны доройтол ч гэсэн манай гэрт байж байгааг хэлээд хэрэггүй хэмээгээд үүгээр зогсооё.

Бүхэл бүтэн улс удирдаж байгаа хүмүүс бүдүүн барагхан Анжигайгын гэр бүлтэй харьцуулагдахаасаа ичээсээ хэмээн тэрлэв.
Зураг
Төр шиг төрийн дор, төлөг шиг номхон амьдрахсан
15318
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

[center]ЗҮГЭЭР л сайхан АМАРСАН тухай БИЧЛЭГ[/center]

ЗурагОйрд ер нь энгийн амьдралын тухай хүүрнэн өгүүлсэн, тэмдэглэл маягийн бичлэг оруулаагүй юм байна шүү. Тэгээд энэхүү бичлэгтээ саяны амралтын өдрүүдийнхээ тухай хүүрнэн өгүүлэх гэж байна.

Найз нөхөддөө, эрүүл мэнддээ бас гэр бүлдээ зав зай гаргаж чадахгүй бол мянган сайхан алдар нэртэй, их мөнгөтэй байгаад яахав дээ гэж би боддог юм. Тиймээс амралтын өдрүүдээ бас их аятайхан өнгөрүүлчих сонирхолтой байдаг.

Хагас сайн өдөр манай байгууллага хагас ажилдаг тул эхлээд ажил дээрээ очиж бас бус зүйл амжуулдаг юм. Түүний дараа л чөлөөт цаг, хоббины асуудал гараад ирнэ шүү дээ.

Өнгөрсөн хагас сайн өдрийн хувьд энэ жил Монголд зохион байгуулагдах хамгийн том, хүүхэд залуучуудын арга хэмжээ болох Монголын анхдугаар олон улсын Жембори\скаут хүүхэд, залуучуудын чуулга уулзалт\-ийн зохион байгуулах хорооны уулзалтанд оролцлоо. Нилээд эртнээс яригдаж гадаад улс орнуудруу багагүй хэмжээний сурталчилгаа явчихсан энэ арга хэмжээнд скаутын холбооны УЗ-ийн гишүүний хувьд хэвлэл мэдээдэл, ивээн тэтгэгч олох багийг хариуцахаар томилогдсон байна. Үйл ажиллагааны төлөвлөгөө, зохион байгуулах хорооны бүтэц гэх мэт олон зүйлсийг ярилцаж шийдсэн их үр дүнтэй уулзалт болсон.

Тэндээсээ гараад банжиг сагсалдаанчидруугаа буюу Үндэсний шинэтгэлийн хорооны заалруугаа шогшчихож байгаа юм. Тэнд бол мэдээж хөлсөө гаргаж, хөгжилдөн тоглоно шүү дээ. Энэ өдөр зааланд цөөхөн хүн ирсэн бас дээр нь заалны эгч 30 минут сунгасан байсан тул ёстой нэг сунаж унатлаа тоголсон. Манай багийг хэл ам, хэрүүл тэмцэл ихтэй гэж зарим хүн шүүмжилсэн. Би дугай л байсан ккк.

Тоглож дуусаад бидэнтэй хамт сагс тоглодог Ундраа маань шинэ караоке нээсэн гэсэн тул очиж сонирхохоор болж бултаараа хоёр машаандаа хуваагдан чихэж аваад очсон. 10-р хорооллын Номингийн ард талд ХАС караоке гээд их цэвэрхэн, тоног төхөөрөмж сайтай, шинэ дуу олонтой сайхан караоке байлээ. Олуулаа очоод бужигнахад бас зүгээр газар байсан.

Мэдээж олон нийтээрээ цугласан тул дуулж өгсөн. Би дуулахдаа маруухан тул \ер нь бол махирвоон надад олдохгүй байсын кк\ хоосон зайнд нь жаахан манга татсан. Тэгээд мэдээж жаал жуул юм хум уусаан уусан. Дайлсан Ундраадаа тайнкүү шүү.

Тэгээд журамт хань, сайн эцгийн хувиар олон түмэн нөхдөөн орхиод эртлэн гэрийн зүг шогшчихож байгаа юм. Очсон чинь гэрт сайхан "залхуу бууз" хийцэн байсныг идчихээд жаахан тэлүүз харж хэвтэж байгаад унтаад өгөв. Аан унтахаасаа өмнө маргааш юу хийх тухайгаа эхнэртэйгээ ярилцсан юм байна.

Бүтэн сайны өглөө нилээд сайн унтаж авдаг юм. Гэтэл өнөө эрт босдог албатай хүү, охин хоёр хар үүрээр босчихоод нэг бол өвөрт орж ирж хүйтэн биеэрээ хайраад, нэг бол янз бүрийн юм асуугаад, нэг бол хажууд хоорондоо муудаж сайдсаар байгаад сэрээчихэж байгаам даа.

Өглөөний цайгаа уучихаад эхнэрийн машааныг \өөрийнхөө машааны бэнзээнийг хэмнэжуугаа юм ккк\ асааж аваад гараад өглөө. Шууд давхисаар Тэнгис кану чаатрын гадаа ирлээ. Эхний үзвэрийг хямд үзэх санаатай байсан боловч хоцорсон тул 14.05 цагаас гарах Том Крузийн Биелэгдэшгүй даалгавар 4 гэдэг кануг үзэхээр тасалбар авчихлаа.

Хангалттай цаг байсан тул Номын дэлгүүр орж ном авах ажлаан хөөцөлдлөө. Эхнэр ажилдаа хэрэгтэй хэд хэдэн ном авлаа. Би "дэлхийн суут 100 хүн" гэдэг бэсрэгхэн хөөрхөн ном авлаа. Ер нь намтар, түүх унших дуртай хүн байгаа юм. Дараа нь хоёулаа Со хоол идлээ. Миний өмнө нь идэж байгаагүй их аятайхан хоол байсан. Гахайн махтай, мөөгтэй, өндөгтэй тийм нэг хуураагүй жигнэсэн юм шиг хоол байсан. Ихээ таалагдсан.

Тэндээс гарахад ахиад ч цаг байсан тул Хүчит шонхор зах орж хүнсээ цуглууллаа. Гурил будаа, өндөг, тос, чацаргана, аньс энэ тэрээ авчихлаа. Авч байх хооронд очоод яаж оруулнаа гэсэн бодол эргэлдээд байгаам шүү кк. Манайх гурил будаагаа нэг мөр 25 хилээр нь авчихдаг юм.

Тэгээд буцаад Тэнгисрүүгээ давхиж очоод канугаа үзлээ. Миний төсөөлж байсанчлан бас л гайхалтай бүтээл болжээ. Гурав Д-ээс татгалзан хамгийн сүүлийн үеийн дүрсний гайхамшигтай технологиор бүтээсэн гэсэндээ бараг л дотор нь орчих шиг санагдана. Ялангуяа Крузийн дэлхийн хамгийн өндөр байшинруу авирдаг болон тэндээсээ буцаж өрөөрүүгээ ордог хэсэгт ихээхэн зүрх балдагнаж байдаг шүү. ккк. Гоё кино болсон байлээ. Үзээрэй.

Канунаас гараад ээжид цагаан сарын хэвийн боов авч өгөх ёстойгоо санан гандангийн тэр хавиар жаахан сурагласан боловч арай хийж эхлээгүй байсан тул хорооллын Оргил төвөөр орж жаал жуул бичиг хэргийн зүйлс аваад гэрийн зүг хөдлөв.

Очоод хүнсээ оруулах, машаанаа гараажид байршуулах энэ тэр ажлуудыг нуруун дээрээ үүрэн хийлээ. Охин хүү хоёр маань ханиад хүрэх гээд байгаа тул буцалгасан чацарганы шүүс их гоё байсан шүү.

Тэгээд ажил, амралтын ядаргаа тайлангаа халуун устай бананд өнөөх суут 100 хүнээ уншсан шиг бараг цаг хэвтэв. Гарч ирээд хүүхдүүдтэйгээ тоглонгоо акиурамтай загаснуудаа харж жаахан суусан. Их хөөрхөн байдаг юм. Үүний дараа жаахан тэлүүз үзэж байсан санагдана. Гэтэл өглөө болж ажилдаа явах болсон байлаа. кккк Ингэж л амарсан даа. Ихээ дэлгэрэнгүй тайлан тавьсан шүү. 2012-01-16 14:14:02
Зураг
Гэр бүлийнхээ хүрээнд сайхан амрах ч сайхан шүү дээ
15431
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

ААВ хүний БОДДОГ зүйлс НАМАЙГ дайрав...
ЗурагХүн бүр л өөрийн үр хүүхдийн ирээдүйн төлөө санаа зовж тэднийгээ боловсролтой, мэдлэгтэй, сайн хүн болгохын төлөө чармайдаг байх. Яг өнөөдөр би гэдэг хүн бас л өөрийн толгойг гашилган хүүхдүүдээ "ХЭН" болох бол хэмээн уймарч сууна.

Хүүгийн хувьд энэ жил 5-р анги төгсөнө. Ихээ мундаг хүмүүний "Бага боловсролыг нь энгийн сургуульд эзэмшүүлээрэй. Хэт багаасаа ачаалал авсан хүүхэд, хүүхэд насгүй болчихдог юм" гэсэн заавар ёсоор хүү маань ЕБС-д Англи хэлний гүнзгийрүүлсэн ангид суралцаад төгсөх гэж байна. Ирэх жил 5-р ангийхан "Үсэрнэ". Нэг үгээр шууд 7-р ангируугаа орно. Одоо бол харин хаширт жаахан хариуцлага өгч, хөрөнгө оруулалт хийх цаг болсон хэмээн одооноос сургууль судлаж байна.

Хүү маань хаа очиж хичээлдээ гайгүй. Жаахан муухай л бичих юм. хэ хэ. Аавыгаа дууриасан лүд байгаам ккк. Саяхан болсон сургуулийнхаа математикийн олимпиадад Мөнгөн медаль хүртсэн байсан. Аав нь чадан ядан заасны хүчинд одоо Рубикийн шоог гайгүй хурдан эвлүүлдэг болчихоод байгаа. Ер нь бол миний хүү хар багын л ой тогтоолт сайтай, элдэв том том юм сонирхож, ярьсан хүүхэд байсан тул ЭРДЭМ-ийн хүн болох байх гэж найддаг юм.

Тиймээс ч ирэх жилээс Кембрижийн стандартаар хичээллэж байгаа сургуулиудын нэгэнд уралдуулна даа хэмээн бодож байна.

Харин охин маань энэ жил цэцэрлэгээ дүүргээд намараас хичээл ном үзэх зайлшгүй "шахаанд" орж байгаа шинэ 6 настан билээ.

Монголчуудын уламжлалт сэтгэлгээнд охин хүүхдийг яаж ийж байгаад эрдэм хөөлгөөд бандиа "мал" дээр гаргадаг тал байна. Ухаандаа хүчин мөхөс бүсгүй амьтан хүний доор орох вий хэмээн айх айдсаас үүдэлтэй юм. Эр хүн бол яахвээ шуудай үүрч, газар ухаад ч болов амьдарчихна гэдэг хайнга бодол юм уу даа. Мэдээж олон хүүхдийн төлбөр ялбар төлж чадахгүй эдийн засгийн хомсдол ч бас нөлөөлдөг л байх.

Тэгэхдээ аль нэг хувилбар, сонголт зөв байхаас үл хамааран эцэг, эхчүүд хүүхдийнхээ хувь заяаны өмнөөс "бие даан шийдвэр" гаргах явдал нь хожмын хойно мэргэжилдээ "дургүй эсвэл дөргүй" ажилтан бий болгохын үндэс болоод байх шиг байдаг. 1 хувийн авъяас 99% хөдөлмөр гэдэг бол 1%-ийн авъяасгүй салбарлуу нь аваачаад хүчээр шидчихснээс болж байгаа юм. За за тэр амьтны шийдвэр ч яахав.

Тэгээд хараад байхад миний охинд ямар нэг урлагийн юм байнаа байна. Бүжиглэнэ, хөөрхөн дуулна, шүлгийг гар хөлөө хөдөлгөж ирээд боломжийн уншина, ямар нэг ая тавиад бүжиглүүлж байхад ритмээ мэдэрч сонсож байгаа нь нэг л юм хэлээд байгаа юм. Хүүхэд болгон аав, ээждээ ГОЦ АВЪЯАСТАН байдаг өнцгөөс хараагүй юм шүү. Ах нь бол жаахан урлаг талдаа маруухан этгээд хэ хэ.

Тэгээд охиноо урлагийн хүн болгох санаатай "Миний охин хөгжим тоголдог, дуулж, бүжиглэдэг сургуульд орох уу?" гэж асуулаа. \Өмнө нь ЭНД хүүгээсээ асуугаагүйдээ их харамссан тул түүнээс хойш хүүхдүүдээсээ их юм асуудаг болсын\ Тэгсэн дуртай байгаагаа илэрхийлж байсан юм. Тэгэхээр нь өнөөдөр хоолонд оронгоо Хөгжим бүжгийн коллежийн багш нартай \манай ажлын яг хажууд байдгийн\ ярилцсан чинь яг шалгалтаа авч байна. 1-р ангид орох хүүхдүүдийг төгөлдөр хуур, хийл, вилончилийн \энийг буруу бичсэн байхаа ккк\ ангид шалгаж байгаа гэдэг юм.

Юмыг яаж мэдэхэв дээ. Монгол улсаа төлөөлөн олон улсын хөгжмийн наадамд оролцсон А.Ургахсаран Гран при цомыг авчээ... гээд нэг өдөр дуудуулж ч байх юм билүү. ӨНөө орой очоод ээжтэй нь бас өөртэй нь сайн ярилцаад хэрэв зөвшилцөлд хүрвэл маргааш авчирч шалгуулахаар шийдчихээд л байж байна. 2012-01-23 15:25:00
Зураг
Үр хүүхдүүд минь эрүүл саруул өсөж торниод улс эх орон, аав ээждээ ачлалтай сайн хүмүүс болоорой.
15466
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

НЭГ дуу л БОЛГОХ гээд БАЙГАА юм...

ЗурагЗа өнөөх чинь ёстой нэг солиорно гээч нь болчихсон явж байна. Хүн бас гэнэ гэнэ өөрийгөө нээх их тоох юм байна шүү дээ. Ухаандаа би л гэхэд энэ шүлгийг дуу болгоно. Тэгээд Рок, Попын оддоор дуулуулаад аятайхан кэлийп хийлгээд түмэн олны сонсох дуртай ХИЙТ дуу болгоно гээд бодчихож байгаа юм.

Ер нь бол хүнд үзүүлчих олигтой шүлэг ч байхгүй хүний санаанд яаж ийм том бодол орж ирдэг вэ гэвэл "БИЕЭ ТООЛТ" хэтэрсэн үед л орж ирнэ шүү дээ. ккк.

За яадын миний энэ муу алд биеийг эзэн нь өөрөө л тоож явахгүй бол хэн тоохов. Үээд алднаа. Хүнээс дутуу төрөөгүйгээс хойш. ккк

Нээрээ ийм учиртай юмаа. Энэ жил манай Скаутын холбоо анх удаа ОЛОН УЛСЫН ЖЕМБОРИ \international jamboree\ гэдэг зүйлийг Монголдоо хийх гэж байгаа юм. Үндэсний Жембори \National Jamboree\ гэж 4 жилд нэг удаа болдог л доо. Түүнийг бодвол илүү олон улсын хүүхдүүдийг оролцуулсан, тодорхой нэг санааг уриалсан илүү скаутлаг хөтөлбөр ихтэй арга хэмжээг улс бүр тодорхой бус хугацаанд хийдэг юм. Түүнийг л Монголдоо хийж үзэх гээд бядны хэсэг нөхөд ажилдаа орчихсон явж байгаа.

Тэгээд хурал, цуглаан дээр ярилцаж байгаад энэ Жемборийд зориулж дуу хийгээд тэрийгээ олон түмэнд хүргэж маркетинг, ПиАр-даа ашиглах санаа төрсөн юм. \Үндэсний Жемборийд зориулсан хоёр ч дуу байдаг юм. Баавгай багшийн үгээр бичсэн гоё дуунууд.\ Чухам иймээс л өөрийгөө үл голон энэ дууг бүтээх санааг гаргаж байна.

Мэдээж банжигаар дүүрэн скаут, скаут бус яруу найрагчид байдаг тул миний энэхүү өчүүхэн санаага дэмжин ажил хэрэг болгоход "мөр, шад" нэмж өгнө гэж найдсан тул ийм "БҮДҮҮН ЗҮРХ" гаргаснаа нуух юун.

МИний бодлоор час хийсэн хоёр бадагтай түүний нэгийг нь сайхан ПОП маягаар дуулдаг нөгөөг нь ХипХоп маягаар үгэлдэг байх болов уу гэж бодогдоно. Ихэвчлэн хүүхэд, залуучууд л хамрагдах арга хэмжээ тул бас цоглогдуу ритмтэй байх нь зүйн хэрэг л дээ. Тэгээд тэр хоёр бадгаа тун гайгүй шиг орчуулаад Англи хэл дээр бас дуулчихна. Ингээд л дөрвөн бадагтай хөөрхөн дуу болно гэж бодоод байгаа. Орчуулга хийх тул Монгол үг нь бас айхтар утга уянгын бус нэг тийм орчин цагийн нийтлэг Монгол үгс ашигласан байвал зүйтэй гэж бодно.

Мэдээж Жемборийн гол санаа нь "Бид хамтдаа байж бэрхшээлийг даван туулах" гэдэг дээр төвлөрч байгаа тул үг бас нэг иймэрхүү агуулгыг оруулсан байх ёстой юм.

Ингээд өөрийн санаагаа доор буулган үлдээв.

..........................................................................................................................

Бид хамтдаа

Төрсөн гэрээсээ би зорилготой гарсан юм

Түүхийн өлгий Монголыг зорьсон юм

Бахархах түүхтэй Азийн элгэн дээр

Баясан тоглож, хамтран хөгжицгөөе \Дууны бадаг нь нэг иймэрхүү Монгол төвтэй\

Цэнхэр дэлхийгээ ээж шигээ хайрлаж

Цэцгийн дэлбээ шиг насаа туулая

Хар, цагаан, шар, улаан байх

Хамаагүй ээ бид нэг дэлхийн хүүхдүүд \Дахилт гэжуугаа\

Өнгийн эрвээхэй цэцгэн дээрээ жаргалтай

Өнгөлөг наран харин тэнгэрт минь шаргалтана

Хортой агаар, хогтой гудамж ирээдүйдээ үлдээхгүй

Хойч үеийнхээ төлөө өнөөдөр санаагаа чилээхүй

Газарын зураг дээрх хилийн зураас бол зураг

Гарцаагүй бидний дунд ганцхан ертөнц эргэнэ

Харин бид өнөөдрөөс хамтарч эс чадвал

Хайртай гариг дэлхийгээ аварч эс чадна \Энэ 8 мөрийг ХипХопдоно\

Цэнхэр дэлхийгээ ээж шигээ хайрлаж

Цэцгийн дэлбээ шиг насаа туулая

Хар, цагаан, шар, улаан байх

Хамаагүй ээ бид нэг дэлхийн хүүхдүүд \Тэгээд ахиад дахилт\

За нэг иймэрхүү л юм болчихоод байгаа юм. Скаут, Жембори гэсэн үгс орохоор нийтийн хүртээл болоход бэрх байх гээд тэр үгсээс татгалзсан болно.

Тэгээд яг энийгээ мундаг хүнээр аятайхан орчуулуулаад Англи дээр нь дуулчихна гэж байгаан.

Нөхөд минь санаа оноогоо хэлээд, сайжруулж засаад туслаарай.
Зураг
Энэ мөн агуу дуу шүү. Үүн лүгээ л сэтгэж байшд ккк
15508
Хэрэглэгчийн аватар
modern nomads
Asuult Precious Member
Бичлэгүүд: 579
Нэгдсэн: 6-р сар.06.06 4:38 am
Байршил: Around the World
Contact:

Re: МИНИЙ АМЬДРАЛ ГЭЭЧ ТОМ БАГШ МИНЬ /эхнээс нь уншвал илvv/

Бичлэг Бичсэн modern nomads »

ХҮН үнэд ОРДОГГҮЙ, хүнсний ногоо ҮНЭД ордог ...


ЗурагДээхэн үед хүүхэд байхдаа энэ үгийг хэлж хэрүүлээс зайлс хийдэг ч байсымуу хэрүүл эхлүүлдэг байсан юм даа. Ухаандаа "чи одоо юундаа үнэд ороод байгаан" энэ тэр гээд хүн үг хаяад ирэхээр нь "Хүн үнэд ордгүй, хүнсний ногоо үнэд ордгийн" гээд л дуржигнуулчихдаг байлаа.

Угнаасаа ч тухайн цаг үед "ХҮН"-ий үнэлэмж өөр байсан юмдаг уу даа. Ухаандаа социалист нийгэмд бүгд тэгш амьдрах жанцантай тул дарга, цэрэг, эрдэмтэн, ажилтан бүгд л атузандаа суугаад, махандаа оочирлоод амьдардаг үүнийгээ ч зүй ёсны социалист хамтын амьдрал хэмээн итгэдэг байлаа.

Гэтэл өнөөдөр тийм биш болжээ. Чухам л өөрийгөө үнэд оруулж, үнэлж явахгүй бол нэг л өдөр "өөхөнд боосон ч нохой шиншихгүй, өвсөнд боосон ч үхэр идэхгүй" нэгэн болчих гээд байдаг болж. Иймээс дор бүрдээ өөрийгөө үнэлж, чаддаг мэддэгээ харамгүй товойлгож, томруулж явах цаг ирсэн байна шүү нөхөд минь.

Тэгэхдээ бас донжийг нь олж томорч амьдрахгүй бол хүнд сурталтай, гар харсан нэгэн шиг "суудлаараа дарамталж", "төрийн нүүрээр түнтэгнэж" болохгүй гэдгийг санаарай. Заримдаа ч үнэндээ л "хаанаасаа хаалгач"-ын үлгэрт гүйцэгддэг шүү хэ хэ.

Арван жилд байхад ангийн багш "Эрдэм сураад толгойдоо хийгээд авбал чамд л хэрэгтэй, тэрийг чинь хэн ч чамаас булааж чадахгүй" хэмээн улиг болтол үглэдэг байсан нь одоо л оройруу орж багш минь яах гэж тэгж "УЛИГ" болгоод байсныг ухаарна. Хичээл хийхээсээ илүү сахилгагүйтэх нь их байсандаа гэмшинэ.

Ер нь бол "сандал суудал, сайхан царай, хөрөнгө мөнгө, танил нөхөд" бол хувьсамтгай зүйл тул хэн нэгэн танаас булааж авч чадна. Тиймээс дээрхи зүйлсээр өөрийгөө битгий "ҮНЭД" хүргээрэй. Харин "авъяас билэг, эрдэм мэдлэг, чин сэтгэл, гүн зүтгэл" зэрэг зүйлсийг хэн нэгэн дуурайж л чадахаас булааж чадахгүй нь сайхан. Тиймээс эдгээр зүйлээр л "ҮНЭД" орж амьдармаар байгаам.

Бас нэг гайтай зүйл байгаа нь таны үнэ цэнэ "цаг хугацаа" гээчээр хэмжигддэг юм. Ухаандаа "Хүний сайныг ханилан байж, Хүлгийн сайныг унан байж" мэддэгтэй нэгэн адилаар хэн нэгэн дарга даамал, албан газар таныг хүссэн хэмжээнд хүртэл үнэлэхгүй байх тохиолдол элбэг. Ийм тохиолдолд битгий шантарч, шаналаарай. Харин ч хамгийн том шалгууруудын нэг болох "ЦАГ ХУГАЦАА" гээчээ ашиглаад өөрийгөө хэн болохыг баттай харуул, цаашдаа салж хагацахгүй "ханилах" сонирхол төртөл нь үзүүлээд өг.

Манай ихэнхи залуучуудад харагдаад байгаа томхон дутагдал бол "цаг хугацаа"-г үнэлэхгүй байх явдал шиг санагддаг. Жаахан ажиллаж байснаа "аан энэ онцгүй ажил байна, энэ салбарт би ирээдүйдээ гялалзаж чадахгүйм байна, цалин нь бодсоноос бага юм, хамт олон нь нээх хүйтэн хөндий шог гарууд байна" гэх мэт "ШАЛТГААН" бус "ШАЛТАГ" тоочин шантрах нь элбэг.

Харин үүний эсрэг "энэ ажлын сонирхолтой талыг олж харая, энэ салбарт гялалзсан амжилт гаргасан анхны хүн болоё, цалинг минь нэмээд авч үлдэхээс аргагүй болтол нь ажиллая, хамт олныг би дагаж бус хамт олон намайг дагаж байг" гэх мэтээр бодохгүй байгаа нь харамсалтай. Мэдээж зарим нэг тийм "МУНДАГ" залуус байнаа байна.

За за нэг л их буурал сахалтай өвгөний сургааль аятай болчихлоо. Ингэс гээд өндөрлөе.

Эцэст нь хэлэхэд таны хэр "ҮНЭД" хүрэх нь таны эзэмшсэн мэдлэг, чадвар цаг хугацааны шалгуурыг хэр давж байгаагаар үнэлэгдэхээс гадна хамт олны дунд хэрхэн ажиллах, шинэчлэлт, өөрчлөлтийг хэрхэн эерэг мэдрэмжтэй хүлээж авч байгаагаар ч хэмжигддэг юм шүү. Мөн хэзээ ч балрахгүй нэг ТОМ үнэлэмж бол та өөрөө "ХҮН" байх гэдгийг анхаараарай.

Хүнсний ногооноос илүү "ХҮН" үнэд ордог энэ нийгэмд сайхан амьдрахад тань амжилт хүсэе.
Зураг
Үнэхээр чухал хүн байна гэдэг сайхан шүү дээ
15573
Сэтгэгдэл хариулах

“..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::..” руу буцах