Мэдээж дэлхий дахинд эх орныхоо нэрийг мандуулж байгаа эрхэм спортынхон болон урлагийнхан Эх орны нүүр царай болж яваа. Би тэдний алдар гавъяа, авъяас чадвар, авхаалж самбаа, зориг тэвчээрт мөргөн биширнэ.Тэгэхдээ бид бас нэг зүйлийг жаахан бодож баймаар байна. Энэ нь оюун ухааныг, оюунлаг иргэнийг дэмжих асуудлыг.
Олимпийн аваргаа бид талбай дээрээ цуглан цэн цэнгээр алт, тэвэр тэвэр мөнгө, байр сууц амлан барин угтдаг. Мэдээж эх орон маань алтан медаль авч байхад үнэхээр хэн хүнгүй омогшиж байсан.
Гэтэл дэлхийн хэмжээний нээлт хийсэн, дэлхийд даналзах бүтээл туурвисан, дэлхийн хэмжээний оюуны уралдаанд үнэлэгдсэн нэгнийг үнэн тоохгүй юм даа. Ядаж төр засаг нь хүлээн аваад хүндэтгэл үзүүлдэг, мөнгөн шагнал олгодог ч үгүй юм шиг байна.Тэдний талаар оройн мэдээнд хальт дурсаад өнгөрөх.
Энэ одоо зөв үү? Бид спорт, урлагаараа олон улсад танигдаж болно. Тэгэхдээ спорт, урлагийнхан эх орны хөгжлийг чирэх үү?
УИХ-д байгаа хэдэн бөхчүүд тэгээд яасан юм гэх гэж байна уу? хэ хэ. Бас зарим нэг дуучид нь одоо улс төрд үзнэ гээд байгаа. Тэд нар хөөрхий улс төрийн талаар ихдээ л "сонгууль өгөх ёстой" гэсэн ойлголттой ард түмэнд харагдсан "Таньдаг чөтгөр"-үүд л юм шүү дээ. Түүнээс тэд нар стратегийн онц чухал хууль тогтоомж, төсөл хөтөлбөр боловсруулдаг гэвэл жаахан үнэмшил багатай. Харин зүгээр өөрийн бизнестэй холбоотой ЛОББИ бол хийгээд байдаг байх.
Үнэндээ бол улс эх орны ирээдүйн холч бодлого, хөгжлийн зөв шийдэл, хүний нөөц болон бусад нөөц дээрээ тулгуурласан Үндэсний аюулгүй байдалд харшилахгүй төслүүдийг эрдэмтэд, агуу их оюуны бурхад л хийдэг юм шүү дээ.Тэд "бага" орж байгаагаас л бид "их" алдаад байх шиг.
Үнэндээ бид нэг л их Монголчууд оюунлаг, тэнгэрлэг, Чингэслэг бараг л бидний оюун ухааныг тусд нь судлууштай болтой юм ярьдаг. Гэтэл нэг ширхэг Нобелийн шагналгүй л хүмүүс шүү дээ. Магадгүй тийм хэмжээний бүтээлээ тэдэнд хүргэж чадахгүй байгаа ч байж болох.
Гол нь төрийн бодлого нь өөрөө ШУ-ныг гурав, дөрөвдүгээрт тавьцан царайтай. Сүүлийн үед ШУ-ны академууд улам л атийгаад байгаа. Зарим нэгийг нь Их сургуулиудын лаборторын дэргэд аваачихаар ч ярьж байх шиг байна. Зарим нэгийг нь татан буулгаж, нийлүүлж, цомхотгож байна. Ийм байхад хэн махаа барж, үсээ цайтал эцсийн дүнд ашиг нь нийтэд очих эрдэм шинжилгээний ажил хийхэв дээ. Хэн тэднийг хүндэлж тэднээр бахархахав дээ. Ядаж орчин үеийн шаардлага хангасан нэг ч лаборторигүй болохоор олон улсад үнэлэгдэхүйц эрдэмтэдээ дэлхийн өндөр хөгжилтэй улсуудад алдаад дуусах нь дээ.
Монголчууд бидний дуу хуурыг харая. Адуучин аав, Барилгачин аав, Жолооч аав гэх мэт дуунууд зөндөө. Гэтэл нэг ширхэг ч эрдэмтэн аавын тухай дуу алга. Би нэг дуутай болох тухай яриагүй. Зүгээр л энэ нь манай ард түмний хувьд эрдэмтэн, мэргэд гэдэг их хол байгааг харуулж байна гэх гэсэн юм.
За за бичээд байвал их юм болох гээд байна. Ингэс гээд өндөрлөе.
Эцсийст хэлэхэд бид оюун ухаантай нь оргилд гардаг нийгэмд амьдарч байна шүү. Тиймээс эрдэмтэн мэргэд болон их шинжлэх ухаанаа өөд нь татаж амьдармаар байна шүү.

Эдний өмнө хэзээ Монгол хүн зогсох вэ?
13929


Хорвоогийн жамаар хүмүүн бид үржихийн тухайдад эсрэг хүйсний хэн нэгэнтэйгээ хайр, дурлал үүсгэн /заримдаа хайр дурлалын үртэс ч үгүй байх тохиол байна/ хүүхэдтэй болдог билээ. Амьдралын тань бас нэг үнэт зүйл болохын хувьд хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх, ирээдүйн иргэн болгох үүрэг нь таны толгой дээр 100% биш юм гэхэд ямар ч байсан 50% тохоогддог. Хайр энхрийлэл, халамж анхаарал, хөрөнгө оруулалт, зэмлэл шүүмжлэл, шагнал шийтгэл дамжуулан түүнийг ТОМ хүн болоход нь бэлтгэдэг.
2012 онд дэлхий сүйрнэ, сүйрэхгүй гээд бөөн шуугиан болж байх юм. Сүйрнэ гэж мэдээд хайшаа зугтаж, хаана нуугдах юм. Хэрэв бүүр баараагүй сүйрэх болчихвол дэлхий яаж үнэн утгаа алдаж, хамгийн ухаантай гэж үздэг өнөө хүмүүс нь яаж дэлхийгээ самран, сүйрэх өдрөөс нь өмнө дуусгах бол гэж боддог юм. Хүчирхийлэл, хулгай дээрэм, хууран мэхлэлт дээд цэгтээ тулах байх даа. За тэр ч яахав.
Монгол түмний хамгийн том баяр цэнгэл болох их баяр наадам маань олон давхар тэгш ой давхацсан тул өгүүлшгүй өргөн дэлгэр болж өнгөрлөө. Их ч олон хоногоор амарч таарч байх шиг байна.
Мэдээж та бүхэн асар олон сайхан кино, ном зохиол болсон явдлаас эцгийн хайрын талаар нилээдгүй сайн мэдэрч зарим үед нулимас унагаж ч байсан байлгүй дээ.
За тэгэхээр ийм байнаа нөхдөө. БАнжиг гэдэг их айлыг тойрон амьдран суудаг блогчид хэмээх энэ сонирхолтой олон нийтийнхэн бол янз бүрийн арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулсааор ирсэн асар туршлагатай иргэд билээ. Өмнө нь бид хүүхдэд туслах, өрхийг дэмжих, шинэ жил, фото тур, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хамтран уух гэх мэт маш олон төрлийн зүйлсийг хамтран хийж байжээ.

Хүүхэд болгон л өөр өөрийн гэсэн амьд амьтантай байхыг хүсдэг шүү дээ. Би л гэхэд багадаа айлын нохойны нялх гөлгийг өвлийн малгайдаа хийж авчираад нүүрсний амбаартаа тэжээж байгаад ээждээ нэг сайн загнуулж байж билээ. Амьтны нялх үрийг алах нь уу чи гээд л загнаж гарсан. Буцаагаад малгайндаа хийж очоод ээжтэй нь орхисон доо.





Энэ үг магадгүй их эртнээс асуугдаж ирсэн үг байх. Сүүлийн үед шинэ Оросууд бас шинэ Монголчууд их хэрэглэдэг болсон юм шив дээ. Ерөнхийдөө баянаараа гайхуулж хэн нэгнийг басамжлахад хэрэглэдэг үг шиг гэх үү дээ.
Сүүлийн үед улс төржсөнгүй. Улс төрөөс ангид амьдрах нэг бодлын их амар юм. Хэ хэ аймаар томорсон. Тэгсэн намайг нам жим амьдарч байх хооронд нам засаг, Намбар гуайн хүү, улаан, цэнхэр намууд, уул уурхайн компаниуд, олон газарын урантангууд, Обама хүртэл даварчихсан байж байгаа харагдана.




Хэн мэдэхэв дээ дэлхийн хэмжээний асуудал ч байж болох л юм. Тэгэхдээ энийг ойлгож, өөрчлөх нь улс орон, хот суурин, хувь хүнд ч чухал хэрэгтэй мэт санагддаг. Чухамдаа үүн дээр анхаарлаа хандуулахгүй байгаагаас болоод ч бид арай удаан хөгжиж байж болох л юм.
Би тээр жил БОЛОМЖ-ийн талаар ИЙНХҮҮ өгүүлж байсан даа. Тэгээд хамгийн доод талд нь сэтгэл ханана гэдэг нь "боломж"-ийг боймлогч юм гэж жижикхээнээр өгүүлсэн. Бас нэг удаа байгаадаа аз жаргалтай байж чаддаг хүн хамгийн аз жаргалтай ч гэж бичиж л байсан. Ухаандаа аз жаргалтай байхын тулд заавал хагартлаа баяжих шаардлагагүй гэсэн. Энэ хоёрыг нийлүүлээд харвал хүн өнөөдөр өөрийнхөө амьдралыг чамлаад байлгүй байгаадаа сэтгэл хангалуун, өөдрөг байх хэрэгтэй гэсэн санаа. Тэгэхдээ түүндээ "сэтгэлээ дүүргээд" амьдралаа тэнд нь "хөлдөөх" хэрэггүй. Өөрийнхөө ойр тойронд байгаа боломжуудыг бас сайн судлаж, түүнийг ашиглан ахуйгаа, амжилтаа улам сайжруулаарай гэсэн байх нь.




Зиа өмнөх бичлэг дээр өөрийн бага насны талаархи оршил бөгөөд хөдөө орон нутагт хэрхэн нааддаг байснаа дэлгэрэнгүй бичсэн тул одоо шууд л Хүрээнд байхдаа бага ахуйдаа хэрхэн нааддаг байсан талаар хүүрнэн өгүүлэе. Миний бага нас Ленин клубын урдхан талд "Академийн 5 айл" гэдэг шавар байшинд эхлээд хорооллын эцэст өндөрлөсөн байна. Мөн хагас бүтэн сайнаар өвөө, эмээгийндээ буюу Баянхошуунд очиж ихээ дэлгэр нааддаг байсан юм байна. 















Монголчууд бид одоо бол шүтэхгүй шашингүй болжээ дээ. Будда, Христ, Мусалман, Бахай, Морман, Католик гээд бүх л шашны урсгал Монголд орж ирсэн байна. Мэдээж ардчилсан Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу та шүтэх болон эс шүтэх эрхтэй тул таны хэрэг. Миний хувьд хүн бүрийн оюуны үнэт зүйлсийг хүндэтгэх үзэл баримтлалыг скаутын хөдөлгөөнөөр дамжуулан олж авч үүндээ үнэнч байдгийн хувьд ямар нэгэн шашны холбоотой хэрүүл тэмцэл, хэлээ ярианаас холуур явахыг хичээж байдаг хөөн.
Гэгээн төр болсон УИХ-ын ухаантнуудынхаа буянаар бид бүхэн ямар ч байсан дараа жил сонгох, сонгогдох үндсэн эрхээ эдлэх хуультай болжээ. Үнэнийг хэлэхэд цаг цагаар нэг цадаж цагаан сараар нэг цадна гэдэг шиг. Сонгуулиар л нэг баяжиж авдаг байгууллага, хувь хүн олон тул сонгууль гэдэг яах аргагүй "буянтай" амьтан. Урааа хашгирхаас ч яахав.
Ээ дээ зүгээр л солиорол тул уншаад хэрэггүй байх шүү. Учир юун хэмээвээс Анжигай хэмээх нэгэн үл бүтэх этгээдийн оноос өмнө хэрхэн шоудсан тухайх л бичлэг.







Сүүлийн үеийн нөхцөл байдлуудыг л хараад байхад миний амьдрал ерөнхийдөө муу "сэгсгэр" эх оронтой минь ямар адилхан юм бэ гэж бодогдож байна. Би гэдэг хүн чинь хилийн дээс алхаад 7 хоногийн дараа буцахыг хүсч, 14 хоночихвол бүүр галзуурах шахдаг "эх орон" амьтай хүн байгаа юм. Тэгээд л нөгөө "сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь" гэдэг шиг утаатай, хөгжилгүй, бүдүүлгүүдийн туйл амьдардаг, түгжрэлтэй, ядуу "ЭХ ОРОН"-руугаа тэмцэж ирдэг нэгэн.
Ойрд ер нь энгийн амьдралын тухай хүүрнэн өгүүлсэн, тэмдэглэл маягийн бичлэг оруулаагүй юм байна шүү. Тэгээд энэхүү бичлэгтээ саяны амралтын өдрүүдийнхээ тухай хүүрнэн өгүүлэх гэж байна.
Хүн бүр л өөрийн үр хүүхдийн ирээдүйн төлөө санаа зовж тэднийгээ боловсролтой, мэдлэгтэй, сайн хүн болгохын төлөө чармайдаг байх. Яг өнөөдөр би гэдэг хүн бас л өөрийн толгойг гашилган хүүхдүүдээ "ХЭН" болох бол хэмээн уймарч сууна.
За өнөөх чинь ёстой нэг солиорно гээч нь болчихсон явж байна. Хүн бас гэнэ гэнэ өөрийгөө нээх их тоох юм байна шүү дээ. Ухаандаа би л гэхэд энэ шүлгийг дуу болгоно. Тэгээд Рок, Попын оддоор дуулуулаад аятайхан кэлийп хийлгээд түмэн олны сонсох дуртай ХИЙТ дуу болгоно гээд бодчихож байгаа юм.
