Орос

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

Хэрэглэгчийн аватар
space
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4293
Нэгдсэн: 4-р сар.19.03 4:03 pm
Байршил: universe
Contact:

Re: Орос

Бичлэг Бичсэн space »

Саруул написал: 3-р сар.29.19 2:29 pm Орос хятад хоёр хүч тэнцвэртэй байдаг, тэгээд цаана нь бас энэ хоёроос хэт давамгай хүч байдаг ийм хувилбар л манайд хамгийн таатай нь. Горбачев гэгчийн үед бол Монголыг ерөөсөө л шуудхан хятадуудаа авбал аваарай гээд хаячихсан шүү дээ. 1989 онд орос хятад хоёр хил дээрх цэргээ цөөлөх гэрээнд гарын үсэг зурсан, тэр гэрээний дагуу зөвлөлтийн цэрэг, мэргэжилтнүүд бүгд ум хумгүй гараад гүйсэн. Бүр 1980-аад оноос оросууд харилцаагаа сайжруулах талаар хятадад санал тавихад хужаа нар өмнөөс нь тавьж байсан хамгийн гол болзлуудын нэг нь монголоос цэргээ гаргах байсан. Горбигийн үед тэгээд тохиролцоонд хүрсэн нь тэр. Миний ерөнхийлөгч байхдаа хийсэн хамгийн гол зүйл бол дорнын их хөрш хятадтай харилцаагаа сайжруулсан явдал гэж сүүлд Горби хэлсэн байдаг.
Харин одоогийн оросын байдал маш муу, эдийн засгийн хувьд гэхэд америкаас бараг 14 дахин жижиг эдийн засагтай, хил залгаа бараг бүх орныхоо салан тусгаарлагчдийг дэмжиж газар нутагт нь өнгөлзсөн, дэлхийн болохгүй бүтэхгүй бүхнийг дэмжсэн, өөрийн гэсэн компьютер, зурагт ч хийж чадахгүй хэр нь зэвсэглэлээр хөөцөлдөж милитаржсан нэг ийм л түрэмгий гүрэн болчихоод байна. Манай зэвсэг дэлхийд хосгүй гэдэг нэг тийм онигоотой, угтаа бол шинээр хийгдэж байгаа зэвсгүүд нь бүгд Зөвлөлтийн үеийн төслийг арайхийн гүйцээж хийсэн байх жишээтэй. Дуунаас хэт хурдан Авангард гэхэд зөвлөлтийн бүр 1980-аад оны Альбатрос төсөл шүү дээ. Олигтой тархинуудаа бүгдийг нь гадагш алдсан, одоо шинэ юм гарах нь юу л бол.
Путины рэйтинг 30 хувь дээр арайхийж тогтож байна, оросын ард түмний ганц хүсэл нь путин хурдан зайлаад өгөөсэй л гэж байна. Оросын захын сайт руу ороод сэтгэгдлүүдийг нь уншаад үзээрэй. Ямар сайндаа өнгөрсөн шинэ жилээр ютүб дээр тавьсан ерөнхийлөгчийн мэндчилгээн дээр нь хэдхэн цагийн дотор лайкаасаа арав дахин олон дизлайк дарагдаж, сэтгэгдэл бичсэн хүн болгон шахуу хараагаад эхлэхээр сандраад сэтгэгдэл лайкийг нь дор нь хааж байх вэ дээ.

Аль 1600-аад оноос л Оросууд баруун Европ шиг болохыг хүсэж тэмүүлж , олон оролдлого хийсэн . Гэтэл одоо бас л баруунаас хоцрогдсон хэвээр . Олон Оросууд удирдагчдад л хамаг бурууг тохож ард түмэн гэм буруугүй гэцгээн олон өөрчлөлт хийж , цус ч их урссан . Тэглээ гээд бас л хоцрогдсон хэвээр . Путин унасаны дараа Орос орон баруун шиг болчихно гэж бодохгүй л байна . Харин ч 90-ээд оны анархи байдалруу ч орж магадгүй .

Барууныхан ч гэсэн аль 1700-аад оноос л ард түмэндээ таарсан удирдагчид байдаг гэдгийг хэлсээр ирсэн . Хойд Со мэтийн цөөхөн тохиолдлоос бусдад нь энэ нь ямар үнэн болох нь харагдсаар ирсэн .

Дүгнээд хэлэхэд яагаад Орос баруун Европ шиг баян биш вэ ? Учир нь Оросууд бол Герман биш Франц биш Англи биш , Оросууд бол Оросууд . Удирдагчид дарангуйлагчид системээ хичнээн өөрчлөөд ямар ч нэмэр байгаагүй
i am no1
көктүрік
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Бичлэгүүд: 1503
Нэгдсэн: 7-р сар.25.12 12:02 am

Re: Орос

Бичлэг Бичсэн көктүрік »

------Дүгнээд хэлэхэд яагаад Орос баруун Европ шиг баян биш вэ ? Учир нь Оросууд бол Герман биш Франц биш Англи биш , Оросууд бол Оросууд . Удирдагчид дарангуйлагчид системээ хичнээн өөрчлөөд ямар ч нэмэр байгаагүй-------

Учир нь орос хэзээ ч ардчилсан дэглэмээр яваагүйд байгаа юм. тупин яваад оронд бас нэг нөхөр гараад бодлогодоо өөрчлөлт оруулалгүй, оросын үе үеийн удирдагчдын барьсан орос шовинизмээрээ, өмнөх сурсан дуугаа дуулж улирсан баларсан жимээрээ явбал одооных шигээ хэвээр үлдэнэ.
Ерээд онд ганц орос анархиар яваагүй, монгол ч яг адилхан байсан. Тэр үед энэ төрийн гэгдэх цагдаа гуай нь гудамжны золбин бацаануудаас чацга царайлж айх зугтахыг нүдээрээ харж байлаа. Гэлээ ч хатуу гаргүйгээр, орос шиг путинизм культ тогтолгүйгээр монгол хар аяндаа эмх замбараандаа орж эхэлсэн. Үүнийг манай монголчууд ч хэн нэгэн мундаг удирдагч, бурханы ачаар бид ингэлээ гэж яриагүй. Харин орост яаж байна, Ельциний анархизмыг тупин гэж лаг мундаг гар гарч ирээд заслаа, орос орныг сүйрлээс аварлаа гэж сурталчлаад.
орос орон хөгжих ганц зам бол ардчилал. Гэхдээ энэ замаар явбал алс хэтдээ оросын задрал зайлшгүй болох тул орос хүссэн хүсээгүй одооны замаар л явна. Мөн үеийн үед энэ нэг мөхсөн ч сэхсэн ч биш байдалтайгаа, нөлөөний хүрээгээ хадгалахын тулд ЭЗаа хойш нь тавьсан, зөвхөн цэрэг зэвсэгээр хөөцөлдсөн, бусдыг айлгасан хэвээр үлдэнэ.
көктүрік
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Бичлэгүүд: 1503
Нэгдсэн: 7-р сар.25.12 12:02 am

Re: Орос

Бичлэг Бичсэн көктүрік »

.
көктүрік
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Бичлэгүүд: 1503
Нэгдсэн: 7-р сар.25.12 12:02 am

Re: Орос

Бичлэг Бичсэн көктүрік »

Саруул написал: 3-р сар.29.19 2:29 pm Орос хятад хоёр хүч тэнцвэртэй байдаг, тэгээд цаана нь бас энэ хоёроос хэт давамгай хүч байдаг ийм хувилбар л манайд хамгийн таатай нь. Горбачев гэгчийн үед бол Монголыг ерөөсөө л шуудхан хятадуудаа авбал аваарай гээд хаячихсан шүү дээ. 1989 онд орос хятад хоёр хил дээрх цэргээ цөөлөх гэрээнд гарын үсэг зурсан, тэр гэрээний дагуу зөвлөлтийн цэрэг, мэргэжилтнүүд бүгд ум хумгүй гараад гүйсэн. Бүр 1980-аад оноос оросууд харилцаагаа сайжруулах талаар хятадад санал тавихад хужаа нар өмнөөс нь тавьж байсан хамгийн гол болзлуудын нэг нь монголоос цэргээ гаргах байсан. Горбигийн үед тэгээд тохиролцоонд хүрсэн нь тэр. Миний ерөнхийлөгч байхдаа хийсэн хамгийн гол зүйл бол дорнын их хөрш хятадтай харилцаагаа сайжруулсан явдал гэж сүүлд Горби хэлсэн байдаг.
Харин одоогийн оросын байдал маш муу, эдийн засгийн хувьд гэхэд америкаас бараг 14 дахин жижиг эдийн засагтай, хил залгаа бараг бүх орныхоо салан тусгаарлагчдийг дэмжиж газар нутагт нь өнгөлзсөн, дэлхийн болохгүй бүтэхгүй бүхнийг дэмжсэн, өөрийн гэсэн компьютер, зурагт ч хийж чадахгүй хэр нь зэвсэглэлээр хөөцөлдөж милитаржсан нэг ийм л түрэмгий гүрэн болчихоод байна. Манай зэвсэг дэлхийд хосгүй гэдэг нэг тийм онигоотой, угтаа бол шинээр хийгдэж байгаа зэвсгүүд нь бүгд Зөвлөлтийн үеийн төслийг арайхийн гүйцээж хийсэн байх жишээтэй. Дуунаас хэт хурдан Авангард гэхэд зөвлөлтийн бүр 1980-аад оны Альбатрос төсөл шүү дээ. Олигтой тархинуудаа бүгдийг нь гадагш алдсан, одоо шинэ юм гарах нь юу л бол.
Путины рэйтинг 30 хувь дээр арайхийж тогтож байна, оросын ард түмний ганц хүсэл нь путин хурдан зайлаад өгөөсэй л гэж байна. Оросын захын сайт руу ороод сэтгэгдлүүдийг нь уншаад үзээрэй. Ямар сайндаа өнгөрсөн шинэ жилээр ютүб дээр тавьсан ерөнхийлөгчийн мэндчилгээн дээр нь хэдхэн цагийн дотор лайкаасаа арав дахин олон дизлайк дарагдаж, сэтгэгдэл бичсэн хүн болгон шахуу хараагаад эхлэхээр сандраад сэтгэгдэл лайкийг нь дор нь хааж байх вэ дээ.
яааг сайхан хэлж. 100% санал нийлэв. :lol: Ер нь манай форумд оросын талаар Саруул шиг бодит юм хэлдэг хүн байхгүй шүү.
Сэтгэгдэл хариулах

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах