Япон хэл сурагсдын хамгийн том саад бол ханз. Япон, монгол хэлний өгүүлбэр адилхан бүтэцтэй учир ярихад амархан байдаг. Харин ханзтай тулгарахад асуудал гарч эхэлдэг. IT-ийн инженер японоос захиалга авахад ханз нь ойлгогдохгүй саад болдог. Японд нэр төртэй компанид ажилладаг монгол хүн оффистоо очоод япон ажилчидтайгаа яриад болооод байдаг, цар тахлаас болоод гэрээс ажиллах болсон чинь бичгийн харилцаанд тувтан ханз таарч маш бэрхшээлтэй болсон.
Тэгвэл ханзыг нь яаж сурах вэ?
Жишээ нь тооны ханз. Нэг, хоёр, гурав амархан. Нэг зураас, хоёр зураас, гурван зураас.
Тэрнээс цааш....?
Жишээлбэл 100 гэсэн ханзыг яаж цээжлэх вэ? Эсвэл 1000 гэсэн ханзыг? 4,5, 6 гэх мэт ханз яаж үүссэн бэ?
Ханзыг түлхүүр үсэг, түүхэн гарал дээр нь үндэслэн тайлбарлавал амархан ойлгоно.
Япон ханз хялбар сурах нь ном: https://www.facebook.com/yapon.hanz.hyalbar.surah
япон хэл сурах, япон ханзыг ханзыг нь сурах тухай

- Хавсралтууд
-
- япон ханзны тоо 100, 1000, гэх мэт тоонууд
- too1.png (123.99 KiB) 779 удаа үзсэн
-
- япон тооны ханз 1-4
- too2.png (127.78 KiB) 779 удаа үзсэн
-
- япон тооны ханз 5-8
- too3.png (140.14 KiB) 779 удаа үзсэн
Дан ханзыг ойлгоогүй бол давхар ханзыг яаж ойлгох вэ
Дан өрсөлдөгчийг даваагүй бол давхар өрсөлдөгчийг яаж ялах вэ дээ.
Дан ханзыг ойлгоогүй бол давхар ханзыг яаж ойлгох вэ дээ.
Арай гэж нэг ханзыг өчнөөн дахин хуулж байж хүчээр тогтоох гэж ядаж байтал нөгөөдөх нь өөр хэдэн ханзтай нийлээд хүчээ зузаатгаад хүрээд ирвэл яах вэ? Ганцыг яаая гэж байхад. Нийлмэл ханзны тайлбар байна уу жишээ нийлэмж ханзуудын монгол утга байна уу гэж хүмүүс их асуудаг. Нийлэхээс нь өмнө нэгээрээ байхад нь ч сайн ойлгоогүй бол нийлэхээр нь бүр сурахад хэцүү нь ойлгомжтой.
Жишээлбэл, 姥捨て山 - энэ юу гэсэн утгатай вэ?
Япон хэл үзэж байхдаа арай гэж нэг ханзыг хүчээр цээжилж байтал нөгөөдөх нь өөр ханзтай нийлээд ороод ирэхэд ойлгоход, тогтооход бүр хэцүү. Нэг атамантай зодолдоод арай гэж учраа олох гэж байтал нөгөөдөх чинь өөр нэг эсвэл хоёр атаман дагуулаад хүрээд ирвэл тэднийг дийлэхэд бүр л хэцүү.
姥捨て山 гэсэн ханз ямар утгатайг одоо үзье.
Энд орсон дүрсүүдийг нь үзвэл:
Эмэгтэй 女 +настай хүн 老 = эмгэн, хөгшин эмэгтэй 姥.
Гар 手 +овоохой 舎 = овоохойноосоо гаргаж хаях 捨.
Уул 山.
Дээрх дүрс үсгүүд нийлээд:
Эмгэн +хаях +уул = 姥捨て山 (うばすてやま) буюу эмгэдийг хаядаг уул болно. Эмгэд, хөгшдийг нас бараг гэж хаядаг уул. Нараямагийн домог киног санаж байна уу.
Цаашлаад дан эмэгтэйчүүд сурдаг коллежийг “эмгэдийг хаясан уул” гэж шоглодог байх нь. Бас үр бүтээлгүй ажилчдаа дэвшүүлэн зайлуулдаг хэлтэсийг хэлдэг байх нь.
https://www.facebook.com/yapon.hanz.hyalbar.surah