Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл.

Зохицуулагч: china_mods

Хэрэглэгчийн аватар
Thanksall
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 1923
Нэгдсэн: 3-р сар.17.07 1:53 pm
Contact:

Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл.

Бичлэг Бичсэн Thanksall »

Хятадын эдийн засаг хямарснаар юу болох вэ?

Xаа сайгүй л хямрал үргэлжилсээр, ажилгүйдэл, дампуурал улам бүр газар авсаар байна. Өнгөрсөн долоо хоногт эдийн засгийн хямралаас болж бухимдсан иргэдийн эсэргүүцлийн жагсаал Грек, Франц, Латав, Их Британи гээд олон оронд болж өнгөрлөө. Харин тус долоо хоногт ОХУ-ын хөрөнгө оруулагчдын чуулган Москва хотноо болж өнгөрсөн билээ. Уг чуулганд Евразийн улс төрийн эрсдэлийг тооцох компанийн Ерөнхийлөгч Иан Бреммер оролцсон байна. Тэрбээр "Санхүүгийн хямрал нь улс төрийн тогтворгүй нөхцөл байдлыг бий болгож байна" гэж үзжээ. Удахгүй түүний хөрөнгө оруулалтын стратеги дэх улс төрийн мэдлэгийн талаархи нэгэн шинэ ном гарах гэж байгаа юм байна. Мөн тэрбээр улс төр, эдийн засгийн хямралд дүн шинжилгээ хийсэн аж. Түүнтэй "Ньюсвийк" сонины сурвалжлагч уулзаж ОХУ, БНХАУ-ын эдийн засаг, улс төр тэнцвэр алдагдах юм бол юу болох талаар ярилцсан байна. ОХУ, БНХАУ гээд хоёр том улсын дунд оршдог манай улсын эдийн засаг хойд, урд хоёр хөршөөсөө ихээхэн хамааралтай байдаг билээ. Ингээд уншигч та бүхэндээ Евразийн улс төрийн эрсдэлийг тооцох компанийн Ерөнхийлөгч Иан Бреммерийн ярилцлагаас орчуулан хүргэж байна.


Зураг


Хятадын эдийн засгийн талаар ярилцмаар санагдлаа. Хятадууд ОХУ-тай зарим газар нутгаараа хиллэдэг. Мөн Ерөнхийлөгчийн засаглалтай, үндсэрхэг үзэлтэй гээд олон талаар холбоо хамааралтай байж болох юм. Та Хятадын эдийн засгийг судалж үзээд сөрөг дүгнэлтэд хүрсэн байсан?
-Хятадуудын хувьд эдийн засгийн хямралыг хэрхэн даван гарах гэж байгаа, хямралын нөхцөл байдал аль хэр төвшинд байгаа талаар янз янзын мэдээллүүд байна. Хятадын эдийн засгийн жилийн дундаж өсөлт 10 хувьтай байсан. Энэ тоо буурч найман хувьд хүрэх юм бол Хятадын эдийн засаг нэлээд хүндхэн байдалд орох байх. Сүүлийн 30 жилийн турш Хятадууд улс төрийн томоохон капиталыг бүтээн байгуулсан. Энэ өсөлтийг Засгийн газар бий болгосон гэж хэлж болно. Тиймээс Хятадуудын хувьд байдал тэгтлээ хүндрээгүй байна.

-Та хэлэхдээ Давосын чуулганаар БНХАУ-ын Ерөнхий сайд Вэнь Жиабао үнэхээр онцгой байсан гэсэн. Яагаад тэгж хэлсэн юм бэ?
-Учир нь тэр гэнэт л удирдагч болсон нэгэн. Жилийн өмнөхөн л Хятадууд "Бид нар бол хөгжиж буй буурай орон. Бидэнд анхаарлаа хандуулсны хэрэггүй. Бид юу ч хийж чадахгүй" гэж байсан. Гэтэл бодит байдал дээрээ өнгөцхөн ойлголт байсан бололтой. Тэд одоо хүчирхэг гүрэн болсон. Хямрал тэдний хувьд боломж болон хувирч байна. Хэрвээ Хятадын эдийн засаг хямрах юм бол засгийн газар хямралаас гаргах арга хэмжээг хэдийнэ хэрэгжүүлээд эхэлсэн байх биз. Хямралаа гэхэд тэд барууныханд ихэд дургүйцэж бухимдлаа илэрхийлэх нь лавтай. Эдийн засгийн энэ эмх замбараагүй байдал нь чөлөөт зах зээлийн, капитализмын илрэл гэж буруушаах байлгүй. Үнэндээ бол Америкчууд бол капитализмыг хэт шүтсэн ийм л ард түмэн. Тэдний хувьд эрх чөлөө гэдэг зүйл капитал дээр л яригддаг.

-Капитализмыг хэт шүтсэн гэдэг ойлголтыг тодруулбал?
-Энэ нь Хятадын системийг сайн, үр дүнтэй гэсэн үг биш. Урт хугацаанд Хятадын эдийн засаг хүнд байдалд орж болох юм. Харин богино хугацаанд засгийн газраас иргэдээ тэтгэхүйц нөөц бололцоо байгаа учраас алзахгүй. Хятадын Ерөнхий сайд Вэнь Жиабао "Хамгийн агуу зүйл бол бид өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр дэлхий дахиныг зохицуулах болно" гэж хэлж байсан. Тэгэхээр тэд тийм л хүмүүс.

-Хятадын удирдагчид олон улсын төвшинд хүрсэн үү?
-Хятадууд Их 20-ын чуулга уулзалтын үеэр байсан уу? Тэд байгаагүй. Уур амьсгалын өөрчлөлт болох үеэр тэд хаана байх бол? Асуух ч хэрэггүй биз. Хятадууд олон улсын санхүүгийн шинэ барилгыг босгоход байсан уу? Тэд тэнд байгаагүй. Хятадын талаарх энэ ойлголт төсөөлөл одоо болтол хувьцаа эзэмшигчдийн дунд байсаар байгаа гэвэл эндүүрэл болох биз. Нөгөө талаас Америкчуудын хувьд том өрсөлдөгч нь Хятадууд байж мэдэх учраас тэднийг сайн сонсож байна. Хятадын бараа бүтээгдэхүүн дэлхий даяар түгж байна. Хятад шиг том зах зээлтэй оронд санхүүгийн баялаг их байна. Гурав юм уу таван жилийн дараа олон улсын гүйлгээний валют болсон америк ам.долларын байр суурь ганхаж болзошгүй юм. Гэхдээ энэ бол зөвхөн таамаглал төдий тодорхой зүйл. Америкчууд дэлхийн зах зээл дээр ихээхэн хэмжээний бэлэн мөнгийг гүйлгээнд гаргаж байна. Үүний үр дүнд инфляцийн төвшин нэмэгдэж байна. Энэ бол их ноцтой асуудал. Америкчуудын хувьд энэ талаар дорвитой арга хэмжээ яаралтай авахгүй бол өөрийн байр сууриа Хятадуудад алдаж болзошгүй юм.
Хэрэглэгчийн аватар
Thanksall
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 1923
Нэгдсэн: 3-р сар.17.07 1:53 pm
Contact:

Re: Хятадын эдийн засаг хямарснаар юу болох вэ?

Бичлэг Бичсэн Thanksall »

Дэлхий хямарч, Хятад сэргэж байна

Зураг

БНХАУ-ын эдийн засаг хямралыг үл ажран сэргэж эхэлж байгаа тухай тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэн Жябао өнгөрөгч бямба гаригт интернэтийн хятад хэрэглэгчидтэй хийсэн бага хурлын үеэр мэдэгдлээ. Тэрбээр “манай улсад эдийн засгийн эргэлт ихсэн, зээл олголт багагүй хувиар нэмэгдэж байгааг дуулгахдаа баяртай байна” хэмээсэн юм.

Тулхайлбал тус улсад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зээлийн хэмжээ 65 тэрбум ам.доллар байсан бол, энэ оны нэгдүгээр сард 238 тэрбум ам.долларт хүрчээ.

Вэн Жябао “Хятадад эдийн засгийн өсөлт амжилттай дүн үзүүлж байгаа ч дэлхийн санхүүгийн хямрал үргэлжилсээр, үүний төгсгөл хэзээ вэ гэдгийг хэлэх боломжгүй юм” гэсэн юм.

Тэрбээр БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлтийн ерөнхий дүн сайн гарч байгаа нь санхүүгийн хямралтай тэмцэх Засгийн газраас хэрэгжүүлсэн төлөвлөгөөтэй холбож үзэж буйгаа ярьсан.

Засгийн газраас нь гаргасан тус төлөвлөгөөнд дөрвөн үндсэн зүйл бүхий асуудал тусгасан аж. Үүнд:
-нийгмийн халамжийн багц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх,
-эдийн засгийн хөшүүрэг болсон салбаруудад дэмжлэг өгөх,
-татвар бууруулах,
-шинжлэх ухаан-техник, технологийн салбарын хөгжлийг дэмжих гэжээ.
Хэрэглэгчийн аватар
ImpeRiouS
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
Бичлэгүүд: 141
Нэгдсэн: 7-р сар.08.05 4:43 pm
Байршил: Утаанбаатар Монгол
Contact:

Re: Хятадын эдийн засаг хямарснаар юу болох вэ?

Бичлэг Бичсэн ImpeRiouS »

Хаанаас copy-дсоноо доор нь хавсаргахгүй бол дараа нь хэл аманд орох вий дээ (зүгээр л саналаа хэлсэн шүү)
Хэрэглэгчийн аватар
Menxee
Asuult Precious Member
Бичлэгүүд: 30
Нэгдсэн: 12-р сар.06.03 6:05 pm
Байршил: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой

Re: Хятадын эдийн засаг хямарснаар юу болох вэ?

Бичлэг Бичсэн Menxee »

medeelel bol medeleel shd hesej olj unshij chadaagvi zuiliig l end tavichihsan baina ter amar shd dee
Хэрэглэгчийн аватар
Thanksall
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 1923
Нэгдсэн: 3-р сар.17.07 1:53 pm
Contact:

Re: Хятадын эдийн засаг хямарснаар юу болох вэ?

Бичлэг Бичсэн Thanksall »

Хятад эдийн засгаа дэмжих шинэ төлөвлөгөөг боловсруулжээ


Зураг

Бээжин хотноо пүрэв гаригт нээгдсэн Бүх Хятадын ардын төлөөлөгчдын хурлын II чуулганы нээлт дээр эдийн засгаа дэмжихийн тулд 500 тэрбум ам.доллар гаргаж байгааг Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао мэдэгдлээ. Дээрх мөнгийг гол төлөв үйлдвэрийн хөгжил, дэд бүтэц болон эдийн засгийн бсад салбарт оруулах юм. Чуулганыг нээсэн ерөнхий сайд энэ жилд Хятадын эдийн засгийн өсөлт нь тавигдсан найман хувиас багасахгүй гэдэгт эрх баригчид найдаж байна гэв. Хөдөөнөөс ирж буй шилжин суугч ажилчид ба оюутнуудыг ажлын байраар хангахад төр засаг анхаарлаа хандуулна гэж тэр хэлэв. Энэ жилийн хугацаанд нийтдээ есөн сая ажлын шинэ байр бий болгоно гэж ерөнхий сайд амлав. Эдийн засагчдын тооцоогоор энэ оны Хятадын төсвийн алдагдал 950 тэрбум юань байх ажээ.



Дэлхийн эдийн засгийн хямрал үргэлжилж байгаа ч Хятад экспортын салбараа хөгжүүлэхээс татгалзахгүй. “Эрэлт эрс буурч, олон улсын худалдааны өөрийгөө ивээн тэтгэх дээрэнгүй үзэл газар авч байгаа өнөөгийн хүнд нөхцөлд экспорт ба импортыг дэмжиж, гадаад худалдааны харилцааг зохицуулан худалдааны нөхцлийг сайжруулах хэрэгтэй” гэж ерөнхий сайд хэлжээ.

Хятадаас ирж байгаа мэдээг дагалдаад дэлхийн хөрөнгийн биржүүдийн үндсэн индексүүд өсч эхлэв. Америкийн хөрөнгийн зах зээл хоёр хувиар, Германы DAX 5,4 хувиар, Францын САС ба Британийн FTSE тус бүр 4,7 ба 3,8 хувиар өсөв. Хятадын аж үйлдвэрийн индексийн өсөлтийн мэдээ ийнхүү дэлхийн зах зээлд нөлөөллөө. Хятадын энэ үзүүлэлт гурав дахь сардаа дараалан өсөлттэй байгаа юм.
Хэрэглэгчийн аватар
Thanksall
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 1923
Нэгдсэн: 3-р сар.17.07 1:53 pm
Contact:

Re: Хятадын эдийн засаг хямарснаар юу болох вэ?

Бичлэг Бичсэн Thanksall »

Хятад цэргийн зардлаа ихэсгэнэ

Зураг


Хятадын Засгийн газар 2009 оны цэргийн зардлаа 2009 онд “даруухан” 14,9 хувиар өсгөх ба тус орны цэргийн нийт зардал нь 70,2 тэрбум ам.доллар болно.

Энэ пүрэв гаригт нээгдсэн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн ээлжит чуулган нээгдэхийн өмнөхөн энэ тоог мэдээлжээ. Парламентын төлөөлөгч Чао Синийн хэлснээр нэмэлт зардал нь цэргийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, террорын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх болон гамшгийн үр дагавартай тэмцэх хөтөлбөрийн хэрэгжилт зэрэгт зарцуулагдах ажээ. Хятадын ардын арми бол улс орныхоо батлан хамгаалах зорилгод үйлчлэх ба бусад ямар нэгэн оронд аюул учруулдаггүй гэж тэр онцлон тэмдэглэсэн байна.

Шинжээчид Хятадын батлан хамгаалах зардал нь албан ёсны зарласан хэмжээнээс их гэж дүгнэдэг ба харин хятадууд тийм ямар нэгэн нууц зардал байхгүй гэдэг билээ. Ли Жаогийн ярьснаар төсөвт суулгагдсан цэргийн зардал нь өмнөх жилийнхээс 6,3 хувиар буурсан гэнэ. Хятадуудын өмнө цэргийн зардлаа ихэсгэж байсан нь хөрш орнууд ба АНУ-ыг түгшээж байлаа.

Reuters агентлагийн мэдээлж байснаар АНУ энэ жилийн цэргийн зардалдаа 515 тэрбум ам.доллар гаргахаар болсон нь өмнөх жилийнхээсээ 7,5 хувиар их юм. Эдгээр тоонд АНУ-ын Ирак ба Афганистанд гарздаж байгаа мөнгөний хэмжээ ордоггүй.
Хүчит Negga
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
Бичлэгүүд: 2
Нэгдсэн: 3-р сар.06.09 1:58 pm
Байршил: Нарны цаана..........

Re: Хятадын эдийн засаг хямарснаар юу болох вэ?

Бичлэг Бичсэн Хүчит Negga »

Энэ хятад орон нээрээ бас л агуу орон байгаа шүү.....
Удахгүй Хятад дэлхийд ноёрхох байх аа...
Харанхуйд дурлагч
Хэрэглэгчийн аватар
Thanksall
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 1923
Нэгдсэн: 3-р сар.17.07 1:53 pm
Contact:

Re: Хятадын эдийн засаг хямарснаар юу болох вэ?

Бичлэг Бичсэн Thanksall »

БНХАУ-ын ачаар зэсийн үнэ өсч байна


Лхагва гаригийн байдлаар зэсийн үнэ огцом өссөн байдалтай байна. Энэ нь БНХАУ-ын зүгээс дэд бүтэц, аж үйлдвэрийн салбараа сэргээх зорилгоор их хэмжээний метал худалдан авах тухай өнөөдөр зарлаж магадгүй буйтай холбоотой юм. Ингэснээр тонн зэсийн үнэ зургаан хувиар өсч, 3750 ам.доллар болоод байгаа аж. Энэ нь 2009 он гарснаас хойш 22,1 хувиар өссөнийг харуулж байгаа юм. Түүнчлэн Лондоны металын бирж дээрх зэсийн нөөц 4850 тонноор, долоо хоногийн хэмжээнд 22 мянган тонноор буурсан нь тус металын хэрэглээ өсч буйг харуужл байгаа юм. Одоогийн байдлаар БНХАУ-ын биржүүд дээр зэсийн үнэ Лондоны биржээс харьцангуй өндөр үнээр зарагдаж байгаа. Энэ нь арилжаалагчдын дунд нэг бол Засгийн газрын зүгээс дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих арга уу, эсвэл тус улс дахь зэсийн хэрэгцээ өсч байгаа хэрэг үү хэмээх гайхшралыг төрүүлж байгаа аж.

Э.Очирт
Хэрэглэгчийн аватар
Thanksall
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 1923
Нэгдсэн: 3-р сар.17.07 1:53 pm
Contact:

Re: Хятадын эдийн засаг хямарснаар юу болох вэ?

Бичлэг Бичсэн Thanksall »

Хятад автономит мужууддаа аюулгүй байдлын арга хэмжээгээ чангатгав

Зураг

Хятадын эрх баригчид 1959 оны гуравдугаар сарын 10-нд гарсан Түвдийн бослогийн хагас зуун жилийн ойгоор Түвд болон бусад автономит мужууддаа аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж байна. Түвдэд хэдэн мянган цэргийнхнийг илгээсэн байна. Цэргийн тоог Шинжаанд бас нэмэгдүүлжээ.

“Бид Шинжааны аюулгүй байдлыг хангахад өнгөрсөн жилийнхээс илүү хүнд байдалтай тулгарах вий хэмээн айж байна. Манай үүрэг хүндхэн болох байх, магад ч үгүй ширүүн тэмцэл үүсч болох юм” хэмээн Шинжаан уйгарын автономийн тэргүүн хэлжээ.

Хятадын хувьд гол түгшүүр нь Түвд хэвээр. Өнгөрсөн жилийн гуравдугаар сард тэнд өргөн цар хүрээтэй эсэргүүцэл гарч Хятадын арми ба цагдаагийнхантай зэвсэгт мөргөлдөөнд орж байлаа.

Хилийн чанадад хөөгдөн амьдарч байгаа Далай лам Түвдэд Хятадын цэргийнхний тоо нэмэгдсэнийг өдөөн хатгалт гээд түүнд орохгүй байхыг түвдчүүдэд уриалжээ.

Хятадын Гадаад хэргийн сайд Ян Зечи Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын чуулгантай холбогдуулан хийсэн бямба гаригийн хэвлэлийн бага хурал дээр Түвдийн бурхан шашны тэргүүнтэй холбоотой асуултад хариулжээ. “Тэр бидний зөрөлдөөн нь шашны талаасаа биш. Хүний эрх ба үндэсний соёлтой нь ч холбоогүй. Бидний зөрөлдөөний гол нь Хятадын эв нэгдэлтэй холбоотой. Нэг үгээр Түвдийг Хятададаас салгана гэдэгт л байгаа” гэж Хятадын сайд хэлжээ. Түвдэд хятад цэргийн тоог нэмэгдүүлсэнтэй холбогдуулан Далай лам энэ баасан гаригт мэдэгдэл хийхдээ цэргийн тоог нэмэгдүүлсэн Хятадын Засгийн газрыг шүүмжлээд Түвдийг Хятадаас салах боломжийг дурдалгүйгээр Түвдэд илүү өргөн автономи эрх олгохыг шаардсан байна.
Хэрэглэгчийн аватар
Thanksall
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 1923
Нэгдсэн: 3-р сар.17.07 1:53 pm
Contact:

Re: Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл.

Бичлэг Бичсэн Thanksall »

Бээжин Африкийг зэвсгээр “байлдан дагуулж” байна


Зураг

Суданаас Ангол хүртэл Хятадын эвсэл байгуулагдсаар байна гэж Италийн “Ла Република” сонинд Федерико Рампини бичжээ. Үнэхээр ч Хятадын “хар тив”-ийг эзэгнэх ашиг сонирхол их байгаа нь сүүлийн жилүүдэд илт анзаарагдаж байгаа юм. БНХАУ-ын нийслэлд “Хятад-Африкийн дээд хэмжээний уулзалт” нэг бус удаа зохиогдож байгаа билээ. Хятад улс цэргийн гэмт хэрэгт буруутгагдаад байгаа Суданы диктаторыг хамгаалахын тулд улс төр, эдийн засаг, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын хорооны гишүүнийхээ байдлыг ч ашиглаж байна.

Хятад Омар аль-Баширын засгийн газарт зэвсэг нийлүүлснийхээ хариуд нефтийн солилцоо хийж байгаа юм. Ямар ч хүмүүнлэгийн тусламж тэр ч байтугай олимпийн наадмыг бойкотлох сүрдүүлэг ч дээрх солилцоог өөрчилж чадаагүй. Бээжин сүүлийн үед Африкт бүх салбарт тухайлбал, гадаад худалдаа, дэд бүтэц, эдийн засаг, цэргийн салбарт тэргүүлэх байр суурь эзлэхийг хичээж байгаа юм.

Сүүлийн арван жил Хятад, Африкийн худалдааны харилцаа 1000 хувь өссөн гэдэг. Мэдээж хэрэг олон улсын найрамдлын харилцааны уриан дор. Хятадын лидер Африкийн орнуудад сарны тооллоор шинэ жил гарсны дараа Саудын араб, Сенегал, Мали, Танзан, Маврикид айлчлал хийсэн юм. Энэ айлчлалын зэрэгцээ БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жечи Уганда, Руанда, ӨАБНУ, Малавид ажиллав. Танзанид нисэх компанийн тодорхой хувийг эзэмшсэн бол, Анголд Хятад-Анголын “Sonangol International” газрын тос олборлох компани байгуулж, мөн Бүгд найрамдах Конго улсад есөн тэрбум ам.долларын төсөвтэй “Маршаллын төлөвлөгөө” хэрэгжүүлэхээр зэхэж байна. Энэ нь дэлхийн зэсийн 10 хувь, кобальтын гуравны нэгийн эх үүсвэр юм.

Д.Баясгалан
Хэрэглэгчийн аватар
Thanksall
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 1923
Нэгдсэн: 3-р сар.17.07 1:53 pm
Contact:

Re: Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл.

Бичлэг Бичсэн Thanksall »

Хятадын усан цэргийнхэн танхайрав


Зураг


АНУ-ын Тэнгисийн усан цэргийн Inpeccable хөлөг онгоц


Өмнөд Хятадын тэнгисийн дундын усан замд Хятадын усан цэргийнхэн АНУ-ын Тэнгисийн усан цэргийн Inpeccable хөлөг онгоцны ойролцоо осолтой үйлдэл хийлээ. Пентагоны мэдээгээр хятадын хэд хэдэн усан онгоц Америкийн онгоцонд дөхөн ирж усан цэргүүд нь дотуур хувцсаа гарган танхайрсны дараа модоор Inpeccable хөлөг онгоцны зүг шидэж тэндээс зайлахыг шаарджээ. Америкчууд тэндээс явах гэж байгаагаа мэдэгдсэний дараа хятадууд усан онгоцных нь замыг хааж онгоцыг яаралтай зогсооход хүргэсэн байна. Цагаан ордон Хятадын далайчдын танхай ажиллагаанд дургүйцэж буйгаа мэдэгдлээ.



Хятадууд Вашингтоныг ноот илгээхэд хүргэжээ


АНУ өнгөрөгч даваа гаригт Хятадыг далайн хөлөг онгоцных нь эсрэг өдөөн хатгалга хийсэн гэжээ. Хятадын өмнөд хэсгийн нейтральный бүсэд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “Impeccable” онгоц Хятадын таван хөлөгтэй (нэг нь тагнуулын) таарчээ. Хятадууд далбаагаараа америкчуудыг бүсээс гарч явахыг шаардсан төдийгүй тавцан дээрээ гарч дотуур хувцаснаас бусдыг нь тайлан онцгүй хөдөлгөөн үзүүлж доромжилсон байна. Хоёр талын хөлөг онгоц энэ үед найм хүртэл метр ойртсон байжээ. Пентагоны ноотыг Америкийн Бээжин дэх төлөөлөгч Хятадын цэргийн атташед гардуулан өгсөн байна. Ноот бичигт “Хятадын далайчдын мэргэжлийн бус үйлдэл олон улсын хууль дүрмийг ноцтой зөрчсөн хэрэг боллоо” гэдгийг дурьдсан аж. Харин Хятадын тал ноот бичигт ямар нэг хариу өгөөгүй байна.
Хэрэглэгчийн аватар
Thanksall
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 1923
Нэгдсэн: 3-р сар.17.07 1:53 pm
Contact:

Re: Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл.

Бичлэг Бичсэн Thanksall »

Хятад дээшээ Монгол доошоо

Зураг


Дэлхийн бүх улс орон өнөөдөр эдийн засгийн томуунд “дарлагдаж” буй энэ үeд урд хөршийн маань байдал ямар байгаа бол. Дэлхийн банкынхан тус улсын эдийн засагт ямар “онош” тавив. Дээрх асуултад Дэлхийн банк хариулт өглөө. Дэлхийн банкнаас өнөөдөр Улаанбаатар, Токио, Сингапуртай шууд холбогдон видeо хурал хийсэн юм. Тэдний хурлын гол сэдэв нь Хятадын эдийн засаг. Тус банкнаас гаргасан тайлангаар бол дэлхийн улс орны эдийн засгийг “өвчлүүлж” байгаа энэ хямралыг Хятад улс хохирол багатайгаар даван гарах болно хэмээн урьдчилсан оношилгоог тавьжээ. Учир нь тус улс эдийн засгийн хямралын эсрэг ихээхэн арга хэмжээ авч хэрэгжүүлээд байгаа юм байна. Тэр нь хэрэглэгчдээ алдахгүй байх, хэрэглээгээ өсгөх явдал. Дэлхийн банкнаас гаргасан тайланд дурдсанаар бол Монгол, Хятадын төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ эсрэг тэсрэг бололтой.

Дэлхийн эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулахын тулд Хятад улс урьдчилсан арга хэмжээ авч, цаг алдалгүй хөрөнгө оруулалт хийсэн нь зөв зүйтэй алхам болсон гэдгийг Дэлхийн банкны ахлах эдийн засагч Луйс Куижс видeо хурлын үeэр онцолсон юм. Хэдийгээр тус улсын хувьд экспорт, импорт буурч, дэлхийн эдийн засгийн хямралд нэрвэгдэж буй ч 2009 онд эдийн засгийнхаа өсөлтийг найман хувьд хүргэнэ хэмээн ноён eрөнхийлөгч Ху Жинтао мэдэгдээд байгаа юм. Харин Дэлхийн банкны мэргэжилтнүүдийн хувьд Хятад улсын эдийн засгийн хөгжил 6,5 хувьтай байна хэмээн тооцжээ. Энэ бол эдийн засгийн хямралын үeд бусад орнуудтай харьцуулахад хамгийн өндөр өсөлт хэмээн тэд тайлбарласан. Бодит эдийн засаг руугаа чиглэсэн арга хэмжээ авч, нийгмийн халамжийн үйлчилгээнд Засгийн газраас нь багцын хөрөнгө оруулалт хийж байгаа нь тус улсыг тэгтлээ “бүсээ чангалахад” хүргэхгүй болов уу гэсэн дүгнэлт гаргаснаа ч дуулгасан юм. Тогтвортой, сайн микро эдийн засгийн суурин дээр “босгож” буй арга хэмжээнүүдээс харахад дунд хугацаанд Хятад улс дэлхийн эдийн засгийн хямралаас айлтгүй нь бололтой. Хэрэглэгчид, иргэдийнхээ сэтгэл санааг дэмжих үүднээс нийгмийн халамж, эрүүл мэнд, боловсролын салбарт Хятад улсын Засгийн газар багцын мөнгөн хуримтлалаасаа багагүйг “хаях”-аар шийдсэн нь хамгийн зөв бөгөөд зүйтэй алхам гэнэ. Ашигт малтмал тэр тусмаа зэсийн үнэ өндөр байхад тус улс төсвөө хямгадаж, хэрэгтэй үeд ашиглахаар Засгийн газрын багцын мөнгийг хурааж хуримтлуулж байсан нь эдийн засгийн энэ үeд ийнхүү аминд нь орж байгаа юм байна. Төсөвт орлого орж ирэхийн хэрээр хатуу хямгадсан хятадуудын аргаас монголчууд суралцсан бол өнөөдөр байдал арай өөр байх байсан биз. Өөр гэдэг маань төсвөө хумих биш хурааж хуримтлуулсан мөнгөө иргэддээ тарааж, эргээд зах зээлдээ эргэлдүүлэх мөнгө босгох байлаа, ядаж л. Ашигт малтмалын салбараас олсон мөнгөө авдрандаа хийгээд хав дарсан бол өдгөө өчнөөн хүн ажилгүйдлийг эгнээнд шилжиж, энгийн иргэд эдийн засгийн хямралд өвдөг сөгдөхгүй байжээ. Хятад улсын Засгийн газар өнөөдөр эрүүл мэндийнхээ салбарт 850 тэрбум юанийн хөрөнгө оруулалт багцынхаа мөнгөнөөс цацахаар болсон бол эмзэг бүлгийнхэнд зориулж 9,7 тэрбум юанийг тусламж болгон хүртээсэн байна. Энэ нь эргээд өөрсдийнх нь зах зээл, үйлдвэрлэлд нь хэрэгтэй хэмээн үзсэнийх гэнэ. Хэдийгээр тус улсын хөдөлмөрийн зах зээлд сөрөг үзэгдлүүд цөөнгүй гарч 20 сая хүн ажилгүйдлийн эгнээнд шилжээд байгаа ч Хятадын Засгийн газраас дотоодынхоо хэрэглэгчдийн хүчээр хямралыг давахаар тооцоолоод байгаа юм байна. Экспортын хэмжээ буурсан ч гэлээ дотоодын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа нь Хятадын эдийн засгийн “гэрэлт цэг” болоод байгаа аж. Хятадуудын хувьд хамгийн гол нь иргэдийнхээ сэтгэл санааг дэмжих. Харин Монгол Улсын Засгийн газраас авч буй арга нь иргэдийнхээ эсрэг чиглэж буйг нуух юун. Тодруулбал, Хятад хямралын үeд халамжийн мөнгөөр иргэдийнхээ сэтгэл санааг дэмжиж буй бол Монголд бүр эсрэг “тоглолт” өрнөж байгаа юм. Энэ нь төсвөө хумих нэрээр халамжийн үйлчилгээгээ багасгах явдал бололтой.

Дэлхийн бакны мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар бол Хятадын төр үнэхээр освгоотой, цагаа олсон зөв зүйтэй алхам хийж чадсан бол харин Монголын төр өнөөдөр хямралыг хэрхэн туулах талаар тодорхой шийдвэр гаргаж амжилгүй дүлэгнэсэн хэвээр л. Хамгийн гол нь хямралын эсрэг арга хэмжээг цаг алдахгүй авахыг хятадууд илүү үзэж байгааг эрх баригчдадаа дуулгахад илүүдэхгүй л болов уу. Ядарсан үeдээ идэх хөрөнгө хурааж байсан бол Монголын төсвийн алдагдал Дэлхийн банкныхныг гайхашруулахад хүргэхгүй байсан байх. Олон тэрбум хүнтэй Хятадуудтай харьцуулахад Монголын төсвийн алдагдал хоёр дахин их байна гэсэн тооцоог ч Дэлхийн банкныхан хэлж байна лээ. Хятадын төр, Монголын төр хоёрын авч байгаа арга хэмжээ эсрэг тэсрэг бөгөөд эдийн засгийн хямралын үeд Монгол улс маань “модоо барихад” тулаад байгаа нь төр засгийн “сохор” бодлогуудтай холбоотой гэхэд дэгсдэхгүй биз. Хятадын үнэт цаас, барилга, ашигт малтмалын салбарт эдийн засгийн хямралын тусгал нүүрлээд буй ч тус улс дотоодынхоо эрэлт хэрэгцээнд дээр түшиглэж эдийн засгийн хямралыг удаашруулна хэмээн тооцож байгаа бололтой. Тиймээс нийгмийн халамжид чиглэсэн арга хэмжээнүүдийг аваад эхэлсэн нь энэ аж. Экспортын хувьд эргээд эцсийн хэрэглэгчид нь хятад хүн байх бодлогыг хэрэгжүүлээд эхэлсэн гэхээр тус улсын төр хэрхэн алсын хараатай ажиллаж буй нэг илрэл болов уу. Түүхий эд, барилгын салбарт Монгол Улс Хятадаас шууд хараат. Хятадын оёмол, сүлжмэл үйлдвэрлэл хоёр жилийн дотор төдийлөн хөгжихгүй гэсэн дүгнэлтийг Дэлхийн банкны мэргэжилтнүүд хийсэн бөгөөд тэр талаас харвал Монгол Улсын ноос ноолуурын салбар мөн л хоёр жилдээ зогсонго байдалтай байх нь. Хямралын энэ үeд хятадуудын хувьд бас нэгэн найдвар байгаа нь валют. Өдрөөс өдөрт чангарч байгаа валют нь цаашдаа ч чангарах төлөв ажиглагджээ. Тус улсын хувьд манайхтай ялгаагүй оронсууцны үнэ навс буурсан гэнэ. Харин орон сууц худалдан авах явдал буураагүй хэвээр байгаа нь моргэйжийн үйлчилгээг нэвтрүүлж арилжааных нь банкнууд бага дунд орлоготой иргэдэд зээл олгосоор байгаад оршиж байгаа юм байна. Ийнхүү Дэлхийн банкнаас хийсэн судалгаанаас харахад зөв бодлого явуулсан Хятадын төр дээшээ, Монголын төр доошоо байх шив дээ.

Ж.НЯМ
Хэрэглэгчийн аватар
'70'ai~Sea*
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
Бичлэгүүд: 153
Нэгдсэн: 3-р сар.18.09 8:52 pm
Байршил: <3 redcode
Contact:

Re: Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл.

Бичлэг Бичсэн '70'ai~Sea* »

Tiimee saihan sedev bn shvvv!! keep it
Mau'5'ea_____k9uch
Хэрэглэгчийн аватар
Thanksall
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 1923
Нэгдсэн: 3-р сар.17.07 1:53 pm
Contact:

Re: Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл.

Бичлэг Бичсэн Thanksall »

Хятадад Түвдийн туг мандуулав


Зураг


Түвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгсэд Хятадын засаг захиргааны эсрэг эсэргүүцлий ажиллагааг тус орны хойд хэсэгт дахин дэгдээлээ. Энэ үеэр 100 орчим түвд ламыг баривчилсан байна. Өнгөрсөн жилийн эсэргүүцлийн ажиллагааны дараа Түвдийн бослогын 50 жилийн ойгоор Далай ламын хийж буй хятадуудад хандсан хатуухан шүүмжлэл болон Бээжин, Вашингтоны хооронд Түвдийн асуудлаар маргаан хурцадсан энэ үеэр дахин эсэргүүцэл дэгдлээ.
Түвд лам нар ба Хятадын хууль хяналтын байгууллагынханы хооронд түвдүүд голчлон амьдардаг Рагбья хотод энэ ням гаригт мөргөлдөөн гарчээ. “Цагдаагийн газарт довтолсон зургаан хүнийг баривчилсаны дараа 89 хүн сайн дураараа цагдаагийн газар ирсэн” хэмээн Хятадын “Синьхуа” агентлаг мэдээлэв. Харин Түвдийн хөөгдмөл Засгийн газрын төлөөлөгч Түвдэн Сампил мэдэгдэл хийж жагсаал тайван болсон, үүнийг “цагдаагийн байранд довтолсон” гэж нэрлэх нь зохимжгүй хэрэг гэлээ. Ноён Сампилийн хэлснээр Хятадын цагдаа нарт баригдаад байсан лам амиа егүүтгэсэнтэй холбогдуулан уг эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулжээ.
Өмнө нь цагдаагийнхан энэ сарын 10-ны өдөр Түвдийн бослогын ойгоор дацангийн оройд Түвдийн тугийг хатгасан Даш Сангпо гэх ламыг баривчилсан байна. Маргааш нь лам цагдаагийн газраас зугтан гарч гол руу үсрэн амиа егүүтгэжээ.
Рагбья хот дахь эсэргүүцэл нь Хятадын эрх баригчдын дарсан өнгөрсөн жилийн үймээнээс хойших Түвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгсдийн анхны томоохон эсэргүүцлийн ажиллагаа болов. Энэ сард Түвдийн бослогын 50 жилийн ой болж байгаа ба хагас зууны турш харьд хөөгдөн амьдарч байгаа Түвдийн лидер хатуухан мэдэгдэл хийлээ. Өөрийн талынхандаа энхийн үйл ажиллагаа хийхийг уриалж буй Далай лам мэдэгдэхдээ Хятадын эрх баригчид түүний эх оронд “тамыг авчирлаа” гэв. Далай лам энэ сарын 23-ны өдөр шинэ мэдэгдэл хийхдээ Хятадын Засгийн газар Өмнөд Африкийн улсын Засгийн газарт шахалт үзүүлэн өөрт нь виз өгүүлсэнгүй гэжээ. Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад болох хүний эрхийн төлөө тэмцэгчдийн бага хурлыг зохион байгуулагчид тус орны эрх баригчид Далай ламд виз өгөөгүй учир уг арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Бага хурлын гол асуудал нь 2010 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд зориулагдах ёстой байсан бөгөөд хөлбөмбөг дэлхийн энх тайванд хэрхэн нөлөөлөх тухай ярилцах учраас Далай лам энэ хуралд оролвол гол асуудлыг бүрхэгдүүлнэ гэж Өмнөд Африкийн эрх баригчид үзжээ.
Энэ бүгдийн зэрэгцээ Вашингтон, Бээжингийн хооронд Түвдийн асуудлаарх маргаан улам хурцатсан байна. “Шашин, соёл болон Түвдийн хүн амын материаллаг амьдралд сөргөөр нөлөөлөн хурцатмал байдлыг үүсгээд байгаа Түвд дэх өөрийн бодлогоо эргэн харахыг бид Хятадад уриалж байна” хэмээн өнгөрсөн долоо хоногт тараасан АНУ-ын Төрийн департаментын мэдэгдэлд өгүүлжээ. “Бид тийм байр суурийг хэзээ ч хүлээн авахгүй” гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ма Жаосюй мэдэгдэв. Түүний хэлснээр Түвдийн амьдралд асар их амжилт гарсан гэнэ. Харин Далай ламтай яриа хэлцэл явуулах ирээдүйн талаар түүнийг үзэл бодлоо хэрхэн өөрчилж, Түвдийн тусгаар тогтнолоос татгалзаж чадах эсэхээс хамаарна гэж Бээжин хэлж байгаа.


Зураг
Хэрэглэгчийн аватар
Tuk09
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Бичлэгүүд: 3
Нэгдсэн: 3-р сар.24.09 11:52 pm
Contact:

Re: Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл.

Бичлэг Бичсэн Tuk09 »

Thanksall написал:Хятадад Түвдийн туг мандуулав


Зураг
dasdf as fawefa fawef asdf


Зураг
Хэрэглэгчийн аватар
Thanksall
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 1923
Нэгдсэн: 3-р сар.17.07 1:53 pm
Contact:

Re: Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл.

Бичлэг Бичсэн Thanksall »

yaadiinaa oosh
Хэрэглэгчийн аватар
ashlee_flower
Тод Гишvvн
Тод Гишvvн
Бичлэгүүд: 75
Нэгдсэн: 1-р сар.05.06 4:39 pm
Байршил: ub
Contact:

Re: Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл.

Бичлэг Бичсэн ashlee_flower »

tnx, keep it up! :wd:
:f03:
NapoLeon
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
Бичлэгүүд: 431
Нэгдсэн: 6-р сар.17.05 7:51 pm
Байршил: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой
Contact:

Re: Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл.

Бичлэг Бичсэн NapoLeon »

China forumd tuvdiin talaarh medeeleliig baga oruulj baihgvi bol AS-iin orh erhiig haachihaad baina lee shuu
Хэрэглэгчийн аватар
bemgx
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2310
Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Байршил: Эх орондоо
Contact:

Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл.

Бичлэг Бичсэн bemgx »

NapoLeon_Captive написал:China forumd tuvdiin talaarh medeeleliig baga oruulj baihgvi bol AS-iin orh erhiig haachihaad baina lee shuu
8O яагаад?
Хэрэглэгчийн аватар
Menxee
Asuult Precious Member
Бичлэгүүд: 30
Нэгдсэн: 12-р сар.06.03 6:05 pm
Байршил: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой

Re: Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл.

Бичлэг Бичсэн Menxee »

bemgx написал:
NapoLeon_Captive написал:China forumd tuvdiin talaarh medeeleliig baga oruulj baihgvi bol AS-iin orh erhiig haachihaad baina lee shuu
8O яагаад?
Төвдийн бодлогийг хятадууд байнга эсэргүүцсээр ирсэн шүү дээ. Youtube бас төвдийн хятадыг эсэргүүцсэн бичлэг тависанаар банндуулсан.
Хэрэглэгчийн аватар
Thanksall
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 1923
Нэгдсэн: 3-р сар.17.07 1:53 pm
Contact:

Re: Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл.

Бичлэг Бичсэн Thanksall »

zaza ter tal deer anhaarnaa
Хэрэглэгчийн аватар
Pixy
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Бичлэгүүд: 627
Нэгдсэн: 12-р сар.22.03 1:12 am
Байршил: Энэ хорвоо ертєнцийн хувьд чи ердєє хэн нэгэн... Харин хэн нэгний хувьд чи єєрєє хорвоо ертєнц =]

Re: Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл.

Бичлэг Бичсэн Pixy »

NapoLeon_Captive написал:China forumd tuvdiin talaarh medeeleliig baga oruulj baihgvi bol AS-iin orh erhiig haachihaad baina lee shuu
erteed neg heseg bas zuvhun china forum l orku tal ni garch ircheed bolku baigaad baisan enetei holbootoi ???
走很多路,读很多书
Хэрэглэгчийн аватар
Menxee
Asuult Precious Member
Бичлэгүүд: 30
Нэгдсэн: 12-р сар.06.03 6:05 pm
Байршил: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой

Re: Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл.

Бичлэг Бичсэн Menxee »

Pixy написал:
NapoLeon_Captive написал:China forumd tuvdiin talaarh medeeleliig baga oruulj baihgvi bol AS-iin orh erhiig haachihaad baina lee shuu
erteed neg heseg bas zuvhun china forum l orku tal ni garch ircheed bolku baigaad baisan enetei holbootoi ???

Coolbaby-giin oruulsan tuvdiig eserguutssen materalaas bolson...
Хэрэглэгчийн аватар
Thanksall
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 1923
Нэгдсэн: 3-р сар.17.07 1:53 pm
Contact:

Re: Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл.

Бичлэг Бичсэн Thanksall »

Хулсны баавгайгаар дамшигласан нь улстөрчдийн дургүйн хүргэв

Зураг

“Taipei Times” гэх англи хэлээр гардаг Тайванийн сонины дөрөвдүгээр сарын 1-ний шоглоом Тайванийн амьтны хүрээлэнгийн захирал болон зарим улстөрчийн дургүйг хүргэжээ. Англи хэлээр гардаг сонин эх газрын Хятадаас арлын Хятадад бэлэглэсэн хулсны баавгай нь жинхэнэ биш ердийн хүрэн баавгайг будсан гэж бичсэн байв. Жинхэнэ хулсны баавгайд байдаггүй бэлгийн идэвхтэй амьдрал нь үүнийг гэрчлэнэ гэж сонин “дамшиглажээ”. Тайванийн амьтны хүрээлэнгийн удирдлага хулсны баавгай амьдралын талаар муугаар илэрхийлсэн гээд уг сонин уучлал гуйх ёстой хэмээн шаардсан байна.
Хэрэглэгчийн аватар
Thanksall
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 1923
Нэгдсэн: 3-р сар.17.07 1:53 pm
Contact:

Re: Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл.

Бичлэг Бичсэн Thanksall »

сонирхолтой байх болвуу гээд орууллаа


Зураг


XXI зууны хамгийн хүчтэй газар хөдлөлтүүд2009 оны 4 сарын 7 by Ш.Мягмарсамбуу



XXI зуунд газар хөдлөлтийн улмаас хэдэн зуун мянган хүн амь үрэгджээ. Энэ гамшгаар үрэгдэгсдийн тоог технологийн дэвшил багасгаж чадсангүй.


2009 оны дөрөвдүгээр сарын 6

Төв Италийн түүхт хот Л’Акуила хотод хүчтэй газар хөдлөн хэдэн арван хүн үрэгдлээ.

2008 оны аравдугаар сарын 29

Пакистаны Белужистан мужийн Кветта хотоос хойд зүгт Рихтерийн шаталбараар 6,4 баллын хүчтэй газар хөдлөлтийн төвд 300 хүртэл тооны хүмүүс амиа алджээ.

2008 оны тавдугаар сарын 12

Хятадын Сычуань мужид болсон газар хөдлөлтөөр 87 мянга орчим хүн үрэгдэж, 370 мянган хүн гэмтэл бэртэл авсан байлаа. Мужийн төвөөс 92 км-ын зайд 7,8 баллын хүчтэй газар хөдлөлийн төв байжээ.

2007 оны наймдугаар сарын 15

Перугийн нийслэлээс зүүн өмнө зүгт 145 км-ын зайтай далайн ёроолд төв нь байсан 7,8 баллын газар хөдлөлтөөр Ика мужийн 519 оршин суугч үрэгдсэн байна.

2006 оны долдугаар сарын 17

Индонезийн Ява арлын өмнөд эрэгт далайн ёроолд үүссэн 7,7 баллын газар хөдлөлт цунами үүсгэн 650 гаруй хүний аминд хүрэв.

2006 оны тавдугаар сарын 27

Индонезийн Ява арлын 6,2 баллын хүчтэй газар хөдлөлтөд Жокьякарта хот ба түүний ойролцоох бүсэд 5700 гаруй хүн үрэгдлээ.

2006 оны дөрөвдүгээр сарын 1

Ираны баруун нутгийн зургаан баллын газар хөдлөлтөд 70 хүн үрэгдэж 1200 хүн шархдав.

2005 оны аравдугаар сарын 8

Пакистаны Кашмир мужид 7,6 баллын хүчтэй газар хөдлөлт 73 мянган хүний аминд хүрэв. Хэдэн сая хүн орох оронгүй болжээ.

2005 оны гуравдугаар сарын 28

1300 хүний амийг авсан хүчтэй газар хөдлөлт Индонезийн Ниас аралд болов.


Зураг


2005 оны хоёрдугаар сарын 22

Ираны Керман мужийн Зеренд хотод 6,4 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас хэдэн зуун хүн амиараа хохирлоо.

2004 оны арванхоёрдугаар сарын 26

Рихтерийн шаталбараар 9,2 баллын хүчтэй газар хөдлөлт ба түүний дараа үүссэн цунами Азийн орнуудад 300 мянга орчим хүний хохирол үзүүлэв.




2004 оны хоёрдугаар сарын 24

Марокко улсын Газар дундын тэнгисийн эрэг хавийн нутгийн хэдэн хотыг хамаарсан газар хөдлөлтөөр наад зах нь 500 хүн амиа алджээ.

2003 оны арванхоёрдугаар сарын 26

Ираны Бам хотыг дайрсан гамшиг 26 мянган хүний амийг хөтлөв.

2003 оны тавдугаар сарын 21

Сүүлийн 20 жилд нь гараагүй газар хөдлөлт Алжирт болов. Испанид хүртэл мэдрэгдэж байсан газрын чичирхийлэлтээр Алжирийн 2000 хүн үрэгдэж, 8000 хүн шархадсан байлаа.

2003 оны тавдугаар сарын 1

Туркийн зүүн өмнөд нутагт болсон газар хөдлөлтөөр нийтийн байр нуран 160 хүн үрэгдсний 83 нь хүүхэд байв.

2003 оны хоёрдугаар сарын 24

260 гаруй хүн үрэгдэж, 10 мянга орчим байр байшин сүйрсэн гамшиг Хятадын Шинжаан мужид болжээ.

2002 оны аравдугаар сарын 31

Италийн Сан-Жулиано ди Пулья тосгоны хүүхдийн цнцнолнг газар хөдлөлтөөр нутаж бүх хүүхэд нь амь үрэгдсэн байв.

2001 оны нэгдүгээр сарын 26

Энэтхэгийн баруун хойд Гужарат мужид 7,9 баллын хүчтэй газар хөдөлсний улмаас 20 мянган хүн амиа алдан бараг сая хүн орон гэргүй болжээ.
Хэрэглэгчийн аватар
Padgett
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 161
Нэгдсэн: 6-р сар.21.05 11:03 pm
Байршил: Shalgaltan deer.Vzegniihee ard taliig merjiine...
Contact:

Re: Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл.

Бичлэг Бичсэн Padgett »

medeeg gogo.mn-ees avsan bolno.
Зураг



БНХАУ хямралыг хамгийн түрүүнд давна. Дэлхийн банк ийм дүгнэлт хийжээ. Хятадын эдийн засгийн уналт бүр энэ жил зогсоно гэж тус банкны мэргэжилтнүүд үзэж байна. "Хятадын эдийн засгийн уналт 2009 оны дундуур эцэстээ хүрч, дараа нь өсөлт эхлэн, 2010 онд нэмэгдэхийн дохиог бид харж байна" гэж Дэлхийн банкны мэргэжилтнүүд дүгнээд, Хятадын засгийн газраас баталсан улс ардын аж ахуйг дэмжих төлөвлөгөө үр өгөөжээ өгөх сайн төлөвлөгөө болсон учир эдийн засаг нь ийнхүү сэргэн өснө гэж онцлон тэмдэглэжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хятад улс үндэсний эдийн засгаа дэмжих 4 триллион юаний багц төлөвлөгөө баталсан билээ.

Дэлхийн банкны мэргэжилтнүүдтэй нэрт санхүүч Жорж Сорос ч санал нийлж, Хятад улс удахгүй хямралаас гарна гэж үзэж байна. Түүгээр ч барахгүй зарим шинжээч БНХАУ-ыг дэлхий дахиныг хямралаас аврагчийн үүрэг гүйцэтгэнэ гэж дүгнэж байна. Энэ талаарх анхны алхамыг нэгэнт хийжээ. Өнгөрсөн долоо хоногт Хятад, Япон хоёр Азийн орнуудад хамтран туслахаар тохиролцсон байна. БНХАУ-ын дарга Ху Жиньтао, Японы Ерөнхий сайд Таро Асо нар "Их хорийн" орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын хүрээнд хоёр биеэрээ уулзахдаа энэ талаар зохих тохиролцоонд хүрчээ. Тэгэхэд Асо "дэлхийн эдийн засгийг сэргээх түлхүүр Азийн эдийн засгийг сэргээхэд байна" гэж онцлон хэлжээ.

Хятадын эрх баригчдын өөрсдийнх нь тооцоолсноор энэ жил Хятадын эдийн засгийн өсөлт 6,5 хувьтай байна, энэ нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 2,5 хувиар бага юм. Тэглээ ч гэсэн энэ төлөвлөгөө биелбэл бусад оронтой харьцуулахад хамгийн сайн үзүүлэлт болох болно.

Ц.Даваажав
Сэтгэгдэл хариулах

“Хятадaд Суралцагч Оюутнууд” руу буцах