Хоёрдугаар дайнаас салахгүйнээ хэхэ тэхдээ яахав энэ цэрэг дайн армийн талаар сонирхдог хүмүүст нэгийг бодогдуулах байхаа Оргилын санал болгосоноор энэ талаар бичнээ. Оргилын хэлсэн санаа нь Гитлерийн эсрэг хуйвалдаан түүнийг алах гэсэн оролдлогуудаас хамгийн алдартай нь болох "Долоон сарын 20-ы явдал" түүнтэй холбогдох хүмүүс хохирогчидын талаар ярилцах гэсэн байх гэвч би зөвхөн Generalfeldmarschall Erwin Rommel-н талаар бичингээ зарим бодлоосоо хавчуулхаар шийдлээ.
Generalfeldmarschall Erwin Rommel
Энэ харин урвагч Frederich Paulus

Паулюс бол яах аргагүй хулчгар урвагч байсан ба урваад зогсохгүй эх орныхоо эсрэг гэмт хэрэг хийсэн уучлашгүй нөхөр. Тэгээд ч Rommel-с удаан амьдарсан ч Rommel шиг нэр төртэйгээр үхэж чадаагүй хийсэн нүгэлдээ тааруулж муухайгаар зовж үхсэн хүн. Би хувьдаа маш дургүй, ядаж л түүний алдаршсан шалтгаан нь Сталинградад бүслэгдэн ялагдаж бууж өгсөн цэрэг хүний хувьд шившигт явдал.
Харин Rommel-н талаар би арай өөр юм бодож явдаг. Түүнийг Гитлерийг алах оролдлого гаргасан сүлжээнд оролцсон нэгэн гэж үзээд амиа хорлоход хүргэсэн билээ. Энэ нь барууны ертөнцөд нэр хүнд нөлөө ихтэй үнэхээр гэм хийсэн ч түүнээсээ хэтийдсэн гавьятай хүнд өгдөг зөвшөөрөл, зөвшөөрөл ч гэждээ амиа хорло гэж тушаадаг гэх юм уу даа. Нэр хүндээ цэвэр ариунаар авч үлдэн үхэх гэсэн үг. Мөн түүнийг энэ хэрэгт хэзээ ч хөдлөшгүй тулгаж чадахгүй байсн ба барин тавин холбогдосныхоо төлөө ингэж төгссөн билээ. (Мөн энэ хэргийн дараа мянга мянган хүн цаазлагджээ)
Эхлээд цэргийн удирдагчидын сэтгэл зүйд тулгардаг зарим нэг хэцүү шалгууруудын талаар бодож үзэцгээе. Хэрэв тэр үнэхээр Гитлерийг алах хүсэлтэй байсан гэж бодвол: Түүнийг жинхэнэ цэрэг хүн байсан гэдэгт эргэлзээд хэрэггүй, хэрэв та түүн шиг нэр нөлөөтэй нэртэй хүндтэй шагналаар энгэрээ дүүргэсэн ард түмэн цэргүүд дунд өөгүй том удирдагч гэж төсөөл. Та удирдлагадаа үйлчилж байгаа юу эсвэл ард түмэндээ юу? Цэрэг хүний хувьд даргын үргэлж зөв байдаг, харин буруу хэрэг хийвэл даргын буруу ч гэдэг. Даргын тушаалаар эх орноо устгаж болхуу? Герман улсын дэгдээсэн дайн хэний төлөө байв? Мэдээж Герман ард түмний төлөө тэдний сайн сайхны төлөө байж таарна зарим удирдагчид энийгээ умартдаг. Гитлер тэдний нэг байж зорилгоо умартсан гэж Rommel дүгнэжээ. Эндээс гарах гарц юу вэ? Гитлерийг хөнөөснөөр удирдлагыг сольж эсвэл солигдсон мэтээр жүжиглээд ч хамаагүй ядаж болзоотой бууж өгөх зам байгаа гэж итгэсэн байж болох. Германы нэрийг гутааж бууж өгсөн ч хамаагүй дараагийн боломжыг Германд үлдээх хэрэгтэй. Ингээд энэ төлвөлгөөнд татагдан орсон байх магадлалтай. Иймд би түүнийг энэ хэрэгт оролцсон байсан ч хүндэлсэн хэвээр үлдэнэ.
Аа харин түүний зарим нэгэн үл захирагдах өөрийн гэсэн тактик стратегитайгаар байлдаж байсан түүхүүд байдаг. Тэр бас Германы удирдлагуудын зарим нэгэн хүмүүсийн таашаалыг хүртэж чаддаггүй байсан. Би хувьдаа түүнийг жижигхэн хэмжээт тулаан дайнд илүү гарамгай байсан гэж дүгнэдэг. Улс төр, дайны бүхэл явц хэрхэн өөрийн үзэл санаагаа тархаах тал дээр харин дульхан байсанаар барахгүй бараг нойл байжээ. Харин түүний гайхалтай стратеги, тактикийг бол сайшаахгүй байх аргагүй. Түүний дээд удирдлагын тушаалыг заримдаа үл тоомсорлох, тушаалгүйгээр өөрөө шийд гарган алга болох, заримдаа бүр бүтэн танкын дивизтэйгээ алга болчихдог байсан зэрэг нь түүний өөртөө итгэлтэй, гүйлгээ ухаантай чадварлаг цэрэг байсныг харуулж байна. Гэвч үүгээрээ үзэн ядагчидыг бий болгож тэднийхээ ачаар өөр тийш шилжүүлэгддэг байж. Үүнд 2 тайлбар байна.
- Нэгдүгээрт тэр жижиг хэмжээний (full scale биш) маш сайн бүр хэтэрхий сайн удирдагч байсан ба өөрийн өөгүй сайн бий болгосон төлвөлгөөнд машид итгэлтэй байж дээшээ мэдэгдэж цаг гарздах, өөрчилөлт оруулах түүнчлэн магадгүй дотоод дахь тагнуулуудаас сэргийлэн ингэж ажиллдаг байсан байж болох.
-Хоёрдугаар хувилбар бол тэрний зан чанар зоримог ба залирхаг байдал дээр цэвэр суурьлагдсан байж болох.
Би хувьдаа эхний хувилбарт итгэж явдаг бөгөөд Гитлер түүнийг зөв газар нь ашиглаж чадсан бол аль аль талда ашигтай байх байсан гэж итгэдэг. Гэхдээ энэ шалтгааны улмаас шилжүүлэгдэн явсаар Afrikakoprs-д очжээ. Үүний шалтгааныг 2 шалтгаан хавсарсан гэж бодож байна. Үзэн ядагчид, атаархагчид болон үзэл бодол зөрөлдөгчидийн явууллага мөн удирдлагыг үл тоомсорлох нь байж болшгүй тул удирдлагаас ирсэн зүй ёсны шийдвэр.
Дэлхийн нэгдүгээр дайнаас хойш байлдаж ирсэн түүний чадварт үнэхээр эргэлзээд байх юм байхгүй, харин хамгийн том дутагдал бол минийхээр баригдмал жижигхэн ертөнцтэй хүн байсан. Тэр дайны дараа элдэв ял зүүгээгүй ба түүний удирдсан Afrikakorps дайны гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Нилээд хүнлэг байснаар барахгүй тухайн үедээ бусад Германчуудаас ялгаатай олзлогдогсод болон дайснууддаа ондоогоор ханддаг байжээ. Заримдаа хэтэрхий хүнлэг хандаж байснаар барахгүй нэр хүнддээ толбо суулгахуйц гуйлт, тушаалууд гаргадаг байсан нь түүний амбиц дутмаг байгааг харуулдаг. Ялалтын төлөө хэрэгтэй гэж үзвэл юуг ч хийж болох мэт уг нь. Цөлийн Үнэг гэх хочтой түүнийг цөлийн нөхцөл дахь хамгийн сайн удирдагч гэж тодорхойлжээ. Мөн түүнийг Европ-д байхдаа удирдаж байсан 7р хуягт дивизийг Ghost division гэж хочилдог байжээ. Энэ нь түүний санаанд оромгүй хурд, хачирхалтай газраас гарж ирдэгтэй холбоотой. Шагнал урамшуулалыг нь бүтнээр нь жагсаахаас залхуу хүрмээр тийм их нэр хүндтэй байжээ.
Нэмээд хэдэн юм бичхэд би одоохондоо АНУ-н нео-милитаризм гээд байгаа одоогийн байгаа (Обама үгүй хийх дэг шүү) энэ дэглэмийг улс орны армийг удирдах зөв арга зам гэж боддог. Явцуу өөрийн тойрон хүрээлэгчидээс бүрдсэн удирдлагыг байгуулж байсан бүх удирдагчидын систем амжилт олж байгаагүй. Энэ нь нэг журмыг хэт баримтлах, гаднаас санаа орж ирэх замаа хаах, үзэн ядагчидыг ямар нэг арга замаар өөрийн эрхгүй бий болгоод түүнээсээ болгоомжлон дарангуйлалыг тогтоож эцэстээ нуран унадаг.
Харин АНУ-д бол удирдагчид байнга солигдож байна, ард түмэн удирдагчаа таньдаг хэн бэ, ерөнхийдөө юу хийгээд байна вэ гэдгийг нь мэдэж шаардаж чаддаг. Мөнхийн Америкийн бурхан болох Америкийн эрх ашгийн төлөө удирдагчид бүгд хамтран мөргөдөг. Хэн нэгэн буруудлаа гэхэд ганцаараа барагтай бол буруудахгүй тэр чигээрээ шийдвэрээ гаргана. Харин Хойд Солонгос, Хуучин коммунист улсууд шиг хэнийг нь ч мэдэхгүй шал хачин зурчихсан зураг хөрөг нь хаа сайгүй гэрийн бурханы оронд хүртэл өлгөөтэй түүнийгээ шүтэх дагах албатай байна гэж угаасаа бүтэхгүй.