Inside Stuff

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

russik
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 302
Нэгдсэн: 1-р сар.12.09 3:31 pm
Байршил: Somewhere in UB

Re: Inside Stuff

Бичлэг Бичсэн russik »

Ингэхэд хүн цэрэгт явахаасаа өмнө бүтэн нойртой хонодог гэжүүгаа Яагаад гэвэл хамгаалуулж байгаа учраас
Цэрэгт ирээд тал нойртой хонодог гэсэн Яагаад гэвэл хамгаалж байгаа учраас
Цэргээс ирээд ерөөсөө унтаж чадахаа болидог гэсэн Яагаад гэвэл яаж хамгаалдагийг нь мэддэг учраас :haha: :-D :mrgreen: :imhappy: :wahaha: Онигоо шүү хүн ардаа
Хэрэглэгчийн аватар
Carrot
Гишvvн
Бичлэгүүд: 364
Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Байршил: Highway to Hell
Contact:

Re: Inside Stuff

Бичлэг Бичсэн Carrot »

Шилдгийн шилдгүүд (Aces of the aces)
Flying ace

Зиак эхлээд Flying ace гэдэг маань юу юм бэ гэхээр албан болон албан ёсны бус цол, чимэг юмаа. Ихэвчлэн 5 болон түүнээс дээш дайсны онгоц унагавал Flying ace болдог. Харин хамгийн шилдэг flying ace хэн байсан бэ? Улаан Барон үнэхээр шилдэг сайн flying ace байсан боловч шилдгийн шилдэг биш харин хамгийн алдартай нисгэгч юмаа. Flying ace-н жагсаалтыг Герман нисгэгчид тэр чигт нь эзэлчихсэн, жагсаалтын эхний 100д бараг Luftwaffe-нхан байгаа байхаа. Тэдний энэ өндөр амжилтын зарим буюу 1939-1941 оны сүүл хүртэл Холбоотнуудын муу онгоц, чадваргүй нисгэгчид (Оросын хэлмэгдүүлэлтийн үр дүнд хүн хүчээ үгүй хийж сэтгэл санааны дарамтад оруулсантай холбоотой) дээр хийсэн болхоор өндөр байхаас аргагүй гэж үздэг. Харин Орос нисгэгчид 50 хүртэл онгоц унагааж байсан боловуу үгүү боловуу хавьцаа бас их цөөхөн.

Erich Hartmann харин 345 орчим онгоцыг унагаж дэлхийн бүх цаг үейин шилдгийн шилдэг flying ace болон тэмдэглэгджээ.
Зураг
1940 онд (18тай) Luftwaffe-д элсээд 1942 онд сөнөөгч онгоцны нисгэгчээр төгссөн юм байна.(Агаарт Оросууд санаачлагыг авч чангарсан үе) Германууд дайнд хүн хүчний дутмаг байдлаас шалтгаалан шинэхэн төгсөгсөдийг шууд дайны талбарлуу илгээдэг байсан бөгөөд яаж ч амжилт гаргаж дэвшиж байсан буцааж татдаггүй дахин дахин тулалдаанд оруулсаар л үхтэл нь эсвэл тулалдах боломжгүй болтол байлдуулдаг байжээ.
Оросын фронтод хуваарьлагдсан Хартманн шууд даалгаварт хөөрсөн бөгөөд дайны туршлагагүй залуу нисгэгч анхны онгоцыг унагах гэж улайрснаас тушаал зөрчин formation-аа эвдэн сумаа хий дэмий цацаж дуусгаад онгоцоо гэмтээж тулааны талбараас зугтан ослын газардалт хийж байжээ. Үүний шийтгэл болгон түүнийг Оросын өвөл гадаа 3 хоног хар ажил хийлгэхээр шийтгэсэн бөгөөд үүнийгээ өөрөө "азтай хэрэг байсан, би шийтгэл авснаараа их туршлага хуримтлуулж амжсан хэрэв дахин ниссэн бол би амьд буцаж ирэх баталгаагүй байсан" гэжээ. Үүний завсар Rossman гэх түүний хуваарьлагдсан нэгтгэлийн шилдэг ace (тухайн үед шилдэг ace агаарт албан тушаал үл хамааран удирддаг байжээ) түүнийг өрөвдсөнүү эсвэл ямар нэг юм олж харсануу бага зэрэг хичээл, дадлага хийлгэжээ.
Ингээд удалгүй Хартманн тэсрэлт хийх мэт амжилт үзүүлж эхэлжээ элдэв шагнал, төмөр загалмайн бай болсон тэрээр дэлхийн 2р дайныг дуустал хамгийн амжилттай тулалдсан flying ace юм.
Messerschmitt Bf 109 онгоцны нисгэгч түүнд асар олон саналууд тавигдаж байжээ. Жишээлбэл Richthofen буюу бүргэдүүдийн салаа гэх шилдгүүдийн салаанд ажиллаж анхны тийрэлтэт онгоцоор тулалдах гэх мэт. Харин тэрээр өөрийн анхны очсон Jagdgeschwader 52 нэгтгэлдээ үлджээ.
Зураг
(хамгийн алдартай нэгтгэл, 3 шилдэгийн шилдэг experten(flying ace) төрөн гарсан). Түүний яриа болон тулааны түүхүүд сонирхолтой догдлуулсан байдаг нь бүр ч нэрд гаргажээ. Дайныг дуустал тулалдан Берлиний хориглолтод оролцож (Америкчуудтай ч бас тулалдаж явжээ дайны төгсгөлд) олзлогджээ. Түүнийг Их Британы эзэлсэн нутагруу орж олзлогдох тушаал өгсөн байв. (Магадгүй post-reich байгууллагын тушаал байх) Харин тушаалаа зөрчин бие бүрэлдхүүнээ дагуулан Америкчуудад бууж өгчээ. Үүнийгээ тайлбарлахдаа "би дайныг дуустал өгсөн тушаал бүхнийг ягштал биелүүлдэг байсан харин цэргүүдээ хаяж явдаг удирдагч бол муу удирдагч" гэжээ. Оросын хатуу шийтгэлээс мултарлаа гэсэн түүнийг харин Америкчууд Оросуудад бие бүрэлдхүүнийх нь хамтаар хүлээлгэн өгчээ. Оросууд түүнд элдэв ял тулган хуурамч шүүх хурал зохион байгуулж шийтгэж, социализмжуулах гэж оролдон Оросын нисэхэд том цол амлаж, эцэст нь Оросын Германы(Зүүн Герман) нисэх хүчинд ажиллах санал тавьж байжээ.(ЗХУ задран унасаны дараа ОХУ түүний бүх ял шийтгэлийг хуурамч байсан хэмээн уучлал гуйж, цагаатгажээ. Эх орныхоо төлөө байлдсан цэрэгт ямар ял байхав дээ) Hartmann бүх ял шийтгэлийг хүлээн зөвшөөрөөгүйгээр барахгүй бүх саналаас татгалзжээ.
Олон жилийн турш олон мянган нисгэгчид, цэргүүд, улс төрчид болон ар гэрийнхэний хичээл зүтгэлийн үр дүнд 1955 онд Баруун Германруу суллагджээ. Ирмэгцээ Bundeswehr-n Luftwaffe-д үргэлжлүүлэн алба хааж (Германы анхны дан тийрэлтэт онгоцны нэгтгэл шинэ richthofen-г удирдаж) асар их тус нэмэр оруулж, АНУ-н нисэх хүчинтэй хамтран хэд хэдэн онгоцны загвар болон зааварчилгааг бүтээж байжээ.

Салхины урсгалын удирдагч, агаарын мэргэн бууч, Өмнөдийн хар чөтгөр, шаргал үст хүлэг баатар гэх мэт олон хочтой (Bubi гэж хочоороо Германчууд дунд алдаршсан) бүх цаг үейин шилдэгүүдийн шидлэг ace of the aces Erich Hartmann 1993 онд өөд болжээ.

За энэ нэг ийм сонин бичлэгтэй товчхон юм болчлоо. Урам хугарсанаас болсон боловуу уучлаарай.
Хэрэглэгчийн аватар
Lucifer
¤ Powered by Music
Бичлэгүүд: 3166
Нэгдсэн: 3-р сар.31.03 4:16 pm
Байршил: Out of this world...

Re: Inside Stuff

Бичлэг Бичсэн Lucifer »

Ёоо баярлалаа. Их хүлээлээ шүү. Хүүхэд байхдаа хүүхэлдэйн кино үзэх гээд тэсэн ядан хүлээдэг шиг л юм болж байна шд. Хэхэ. Carrot минь бичээд байгаарай. Чиний бичсэнийг уншдаг, мэдлэгийг чинь хүндэлдэг хүмүүс надаас ахуулаад зөндөө шүү. :wd:
Хаа нэгтээ...
Хэрэглэгчийн аватар
Carrot
Гишvvн
Бичлэгүүд: 364
Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Байршил: Highway to Hell
Contact:

Re: Inside Stuff

Бичлэг Бичсэн Carrot »

За ёстой зөндөө баяраллаа. Магтаад байхаар нүүр улайгаад байна шүү.
Хэрэглэгчийн аватар
Carrot
Гишvvн
Бичлэгүүд: 364
Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Байршил: Highway to Hell
Contact:

Re: Inside Stuff

Бичлэг Бичсэн Carrot »

Дайны нөлөө

Энэ дайны нөлөө асар их бөгөөд одоо бидний амьдарч буй эрин үейиг ерөнхийд нь бий болгосон. Энд би бүх нөлөө болон дайны дараахь зарим явдлуудыг бичиж чадахгүй, нэгдүгээрт толгойд орсоноо бичнэ хоёрдугаарт миний мэдэхгүй юм их байна. Жагсаагаад бичээд байнаа.

Дайны дараа Герман улсыг хэд хэд хуваан Орос, АНУ, Англи, Франц голчлон эзлэн авав. Хамгийн том хэсгийг Орос эзэмшиж байлаа. Үүний жишээгээр Берлинийг хуваав. Мөн газар нутгийг нь ихээхэн багасгаж ихээхэн газруудаас нутгийн Германчуудыг хөөн гаргажээ. Германд Оросын хядлага хүчиндэлт дарамтлал ихэд дэлгэрэв. Мөн Denazification буюу Нацист үзлийг арилгах ажиллгаа явуулж үүний дүнд Герман үндэстэнд үндэсэрхэг үзэл үлэмж багасжээ. Германы нөлөөгөөр дэлхий даяараа цэргийн хүч арми шинжлэх ухааныг хэрхэн ашиглах их гүрнийг хэрхэн байгуулах зэрэг асар их зүйлийг суралцан авч АНУ, ЗХУ 2-р асар хурдацтайгаар нөлөөллөө тогтоон дэлхийг хувааж эхлэв. Европод төмөр хөшиг гэгддэг 2 нөлөөллийн 2 хэсэгт хуваагдав. НҮБ байгуулагдан албан ёсоор ажиллгаагаа эхлүүлжээ. 3 хүчины нөлөөгөөр маш олон колони, зарим улсуудын тусгар тогтнол хил хязгаар шийдвэрлэгдэв. Үүнд Евречүүдэд эртний тэдний амьдарч байсан газарыг Палестинчуудаас булаан авч өгөв.
Солонгосыг 2 хуваан ЗХУ, АНУ 2 эзэмшив. За тэгээд дайнаас хамгийн их ашиг олсон 2 гүрэн бол гарцаагүй АНУ, ОХУ 2 байлаа. Газар нутаг, эдийн засаг бүх талаар асар хүчирхэгжижээ. Дайны технологи урьд байгаагүйгээр огцом үсрэлт хийж үүнд Герман толгойлох нөлөөтэй байв. АНУ Operation Paperclip гэх ажиллгаа явуулан эрдэмтэдийг нууцаар зөөж мөн өөрийн эзэмшсан хэсгээс үлэмж хэмжээний материал, баримтууд цуглуулж үүний ачаар NASA гэх мэт асар том амжиллттай байгууллагууд бүрэлдэн тогтожээ. Хүн амын үхсэн тоо жаран сая давжээ. Үүний 60+ хувь энгийн ард иргэд байжээ. Цэргийн болон энгийн ард иргэдийн хохирлоор аль аль талаар Холбоотон хол даван гаржээ.

Энд дарж хохирлын хэмжээг үзнүү.

За тэгээд тэр улс тэрийг эзлээд гэж бичээд хэрэггүй биз дээ хаанаас ч олж унших боломжтой. Бараг бүрэн устсан байсан Гэй, Лэсби зэрэг нь дайны дараагийн жилүүдэд яагаад ч юм Германд ихэд дэлгэрч ер нь Герман секс айкон болох шахтлаа задгайрав. Энэ нь нацизмаас цэвэрлэх ажиллгаа болон хүчиндэлт нийгмийн байдлаас шалтгаалан ард түмний сэтгэл зүйд өөрчлөлт орсон байх гэж бодож байна. Орос түүхийнхээ хамгийн хүчирхэг үедээ оров. Яаая аймаар залхуу хүрээд байна толгой дотор бодол санаа эвлэж өгдөггүй хүмүүс нэмэрлээрэй энд би ингээд дуусгалаа. Хамгийн том сэдвээ дуусгах шив дээ
Хэрэглэгчийн аватар
Carrot
Гишvvн
Бичлэгүүд: 364
Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Байршил: Highway to Hell
Contact:

Re: Inside Stuff

Бичлэг Бичсэн Carrot »

Нэмж хэлхэд Монгол улс Оросын Хүүхэлдэйн улс сүүлд Satellite улс болжээ.
Хэрэглэгчийн аватар
istu
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Бичлэгүүд: 183
Нэгдсэн: 3-р сар.26.08 12:19 am
Байршил: Mongolia
Contact:

Re: Inside Stuff

Бичлэг Бичсэн istu »

Carrot-oo chinii bichsen zuilsiig ug useggui unshdag shu.

Carrot-oo chi "Delhii dahinii tuuh" ded forumd orj uuriin sanaa bodliig huvaaltsaj bval yamar ve? Tend bas sonirholtoi sedvuud olon bgashde. Minii ajigalasnaar neg l forumd ergeldeed bgam shig sanagdaad bhiin.
Хэрэглэгчийн аватар
Carrot
Гишvvн
Бичлэгүүд: 364
Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Байршил: Highway to Hell
Contact:

Re: Inside Stuff

Бичлэг Бичсэн Carrot »

Баяраллаа баяраллаа сүүлийн үед жаахан залхуурах гээд байдаг болчиж. Тхх сонирхдог 2хон дэд форумаар л шагайдий. Дэлхий дахины түүхрүү сая шагайсан чинь хөл толгой нь олдохгуй худал үнэн сэдэв бичлэг нь орооцолдчихсон л юм байшдээ төвөг надаас ухаантай хүмүүс мэджаа байх.
Хэрэглэгчийн аватар
Carrot
Гишvvн
Бичлэгүүд: 364
Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Байршил: Highway to Hell
Contact:

Re: Inside Stuff

Бичлэг Бичсэн Carrot »

Дайны сэтгэл зүй, хүнлэг бус үйлдлүүд, түүний дүгнэлт

Жаахан цэргүүдийг өмөөрсөн маягтай юм бичиж гэж хүмүүс гайхаж болохгүй шүү энэ бүхэн зөвхөн миний дүгнэлт, шүүлт юм шүү.
Ямар ч дайны үед аймшигт зүрх зүсэм хүмүүнлэг бус үйлдлүүд ямагт дагадаг. Яргалалт, тамлалт, хүүхэд хөгшидийн аллага, цогцос олзлогдогсодтой хүмүүнлэг бусаар хандах г.м. Энд шинжлэх ухааны чанартай туршилтууд, дээрээс заавартай системчилсэн устгал, геноцид хамаагүй шүү. Харин хувь хүн цэрэг хүнээс гарсан авируудын талаар бичих болно.

Хүнлэг бус зан авир гэж яг юу вэ? гэсэн асуулт босч ирнэ. Зарим хүн тухайн хүний харах өнцөг, амьдарч өссөн орчины нөлөө хүмүүжилээс шалтгаалан янз бүр байна гэдэг.

Миний хувьд бол хүнлэг бус зан чанар зөвхөн хүн биш бодьгалиас л гарна. (Яаая аймаар филосифидож байгаам шиг санагдчихлаа би ямар чадах бишдээ) Харин хүнээс хүний гаргаж чадах зан чанар л гардаг. Тархи болон бие махбодь ямар нэгэн талаар гажигтай, эрүүл бус өвчтэй хүмүүс энэ ангилалд орж чадахгүй, хэрцгий сонсогдож магадгүй л дээ гэхдээ үнэн, хүний байх ёстой бие төлөвөөс өөрчилөгдсөн болхоор яг төгс хүн гэдэг утгаа хадгалж чадахгүй. За тэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр хүн болон амьд биетүүдийн ген ихэнхи хэсэг нь ажиллдаггүй. Энэ нь янз бүрийн шалтгаантай үүний дотор хүний тэсвэрлэж чадах хязгаарын генүүд байдаг. Өөрөөр хэлбэл тэд оптимум орчиноос өөр тийш орчин хэлбэлзхэд ажиллгаанд орж бага зэрэг дасан зохицож эхэлдэг. Энийг модификаци гэх ба мутаци болон хувьсал биш юмаа. Наад захын ойлгогдохоор жишээ гэхэд адилхан монгол 2 хүний нэг нь хатуу нөхцөлд булчингаа ажиллуулж хоолоо олж идэж амьдарч байхад нөгөө нь хэт эрх өсвөл ялгаатай хөгжилтэй харагдана.

За баахан хамаагүй юм бичлээ юу хэлэх гээд байна вэ гэхээр сэтгэл зүй ч бас үүний адил хөгжиж төлөвших ба нуугдмал хэрэгцээтэй үед илрэн гарч ирдэг зан чанар (behaviour), рефлексүүд байдаг. Ингээд үүний дүнд дайны хатуу нөхцөл, хаа сайгүй үхэл хагацал, цогцос хараад ирхээр хүний сэтгэл зүй өөрчлөгдөн зохицож эхэлдэг. Энийг хувь хүн удирдах боломжоор тун хомс.

Үүнээс гадна дотор нь орох гадна нь байх хоёр шал ондоо зүйлс. Цэрэг хүнийг цэрэг хүн л ойлгоно. Цэргийн дэглэлтийг дэглүүлж үзсэн хүн л ойлгоно. Бидний мэдэхгүй тайлбарлаж чадахгүй зүйлс олон байдаг. Үүнээс ойлгож болох мэт санагдах жишээ татвал нэг иймэрхүү. Чиний багын найз жинхэнэ эр хүн сайхан ч хүү байлаа чи ар гэр ээж аавийг нь мэддэг бас үе зайгүй найзууд мөр зэрэгцэн байлдах яваад найз чинь дайсны гарт алагдвал хорсол занал өөрийн эрхгүй төрнө. Ингээд цусыг цусаар төлүүлэх гэж хичээх болно. Энэ нь яван явсаар дайснаа үндэс угсаагаар нь үзэн ядаж жишээлбэл "муусайн хужаа нар" гэж амандаа үглээд хужаа хүүхэдийг ч хайрлахгүй болох.

Ийм шалтгаануудын улмаас бидний хүмүүнлэг бус гэж нэрлэх айхтар үйл явдлууд бий болдог гэж би дотроо бодож явдаг. Уг нь тэд хүн бидэн шиг жаргаад суугаагүй. Би энийг зүй ёсны байх л зүйл гэж хэлэх гээгүй харин байлгахгүй байх бараг боломжгүй зүйл гэж хэлэх гээд байна. Дайн байлдаан ийм л аймшигтай хэрцгий байдаг үүнд дан ганц цэргүүдийг буруутган үзэн ядах нь утгагүй, комплекс ээдрээтэй зүйл юмаа.

Гээд нэг сонин бичлэг хийчлээ хүмүүс хэлэлцээд байгаарай энэ дээр (:
Хэрэглэгчийн аватар
Carrot
Гишvvн
Бичлэгүүд: 364
Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Байршил: Highway to Hell
Contact:

Re: Inside Stuff

Бичлэг Бичсэн Carrot »

Цөмийн зэвсэг түүнийг хэрэглэх нь

Тусдаа цөмийн зэвсэг гэсэн сэдэв байсан ч би энд бичмээр санагдлаа учир нь цөмийн зэвсэг гэж юу вэ гэх хүн болгоны мэддэг зүйл эсвэл тэр тэдэн цөмийн зэвсэгтэй тэнд тэгж дэлбэлсэн гэх тоо баримт зэрэг хаанаас ч олж болох зүйлс биш харин арай өөр нүдээр энэ зэвсэгийг хараасай гэсэндээ өөр ерөнхий боловч нүдэнд ил бус зүйлсийг бичнэ.

Хамгийн түрүүнд устөрөгчийн бөмбөг буюу hydrogen bomb гэгддэг юу юм зэрвэс тайлбарлаадхая. Энэ нь 2 ширхэг yeld агуулсан төхөөрөмж юм. Өөрөөр хэлбэл 2 цөмийн бөмбөг нэг толгойд байрлсан гэсэн үг. Эхний цөмийн тэсрэлтийн хүчийг ашиглан дараагийн тэсрэлтийг үүсгэх ба ингэснээр хамаагүй хүчтэй тэсрэлт бага материалаар бий болдог. Хамаагүй илүү материалаа (уран) ашигтай ашигладаг гэсэн үг. Нэр нь энэ загварт ашиглаггддаг устөрөгчийн хүнд изотопуудаас үүсэлтэй.

Хүмүүс асар олон цөмийн зэвсэгийг үйлдвэрлэн нөөцөлсөнийг ихэд гайхан шүүмжтэй ханддаг ялангуяа Орос, АНУ-г тэр олон мянган зэвсэгээр дэлхийг хэд дахин сүйрүүлхэд хангалттай байгаад бүр ч их гайхдаг.
Энэ их учиртай, first strike болон counter strike гэдэг ойлголт цөмийн дайнд байдаг. Энэ юу вэ гэхээр түрүүлж цохилт өгч байгаа тал маш өндөр давуу талтай байдаг бөгөөд зорилго нь түрээлж шууд байлдах чадваргүй болтол бөмбөгдөх байдаг. Харин сөрөг цохилт мэдээж хариу цохилт байна. Тэхээр first strike хэдэн ч янзаар хийгдэж болхоор төлөвлөгдсөн ба нөхцөл байдлаас шалтгаалан хувирдаг. Иймээс first strike бас counter strike-н бүхийл боломжит хувлбар мөн нөөц хувилбарууд зэрэгийн тоогоор дор хаяад бөмбөг байх ёстой. Нэг хувилбарт тааруулж хийчихээл өөр нөхцөл байдал үүсэх үед нөгөөдхөө зөөгөөл тив алгасаад явж байдаг юм гэж юу байхав. Мөн хөдөлгөөнт хувилбарууд, болзошгүй нөхцөл байдал, дайсны тоо зэрэгт тааруулж бэлдсэн байх шаардлагатай хоцрох эрх байхгүй.

Ийм учираас аргагүй олон зэвсэг үйлдвэрлэн байрлал болгонд байрлуулах нөөц зэргээс шалтгаалаад ийм олон цөмийн зэвсэг байгаа юм шүү дээ. Түүнээс дайн болмогц л бүх бөмбөгөө тарааж шидчихээд дэлхийгээ сөнөөчихий гэсэн бодол ямар ч эрүүл хүнд байхгүй. Үүнээс гадна хоцрогдсон загваруудаа өндөр өртөгөөр хийчихээд шууд хаях бас утгагүй service lenght-г дуустал байлгах эрмэлзэл байна.

Мөн цөмийн зэвсэгийн тоог хараад бүгд пуужингууд хэд хэдэн толгойтой задардаг барьдаг олон мегатонны бөмбөгүүд гэж ойлгож болохгүй. Хүчтэй бөмбөгүүд ер нь цөөхөн цөмийн зэвсэглэлд байдаг.

Бас жижигхэн тактикын бөмбөгүүд зөндөө байгаа. Зарим нь том газар нутгийг хамран энгийн ард иргэдийг алж талхад зориулагдаагүй.
Жишээлбэл: Жижиг оврын загваруудаар усан доор тэслэн шумбагч онгоцыг сөнөөх зориулалттай байна. Мөн агаарт дэлбэлж цахилгаан соронзон долгионоор довтолж байгаа онгоцуудыг унагаах, тив алгасагч болон бусад баллистик мөн cruise missile-г жижиг цөмийн бөмбөгөөр устгах арга ч байна. Миний олж мэдсэн хамгийн жижиг цөмийн зэвсэг бол ганц хүн харвах боломжтой миномёт маягийн эд байна. 2км харвадаг ч билүү. Энэ зориулалт нь анх хүйтэн дайны үед төмөр хөшигний дагуу байрлуулаад дайн эхэлбэл шугамын дагуу бөмбөгдсөнөөр тэсрэлтээр биш цацраг идэвхит хордлогын бүс бий болгон 2 цагийн турш Варшавын гэрээний улсуудын газрын довтолгоог саатуулах. 2 цаг нь НАТО-н бэлтгэл хийж амжих хугацаа байжээ.
Зураг
Ийнхүү цөмийн зэвсэгийг хэрхэн хүргэж тэслэх вэ давуу болон сул талаас шалтгаалан шинэ шинэ төхөөрөмжүүд бий болсоор байдаг. Тив алгасагч баллистик пуужингаас авхуулаад, suitcase bomb буюу нэг хүн үүрч очоод эсвэл онгоцноос шидээд дэлбэлчихдэг хүртлээ олон төрөл зориулалт байдаг.

Орос улсад одоогийн байдлаар хамгийн олон тоотой цөмийн зэвсэг байдаг бөгөөд олон нь чанар муутай яаж ч мэдхээр байдгаараа аюултай ч Тополь гэх хэд хэдэн загварын систем нь хамгийн зогсоошгүй хамгийн сүүлийн үейинх гэгдэж байгаа. Мөн Варшавын гэрээ задран унаж улсууд тусгаар тогтнолоо авч эхлэхэд мянга мянган цөмийн зэвсэг тус услуудын газар нутагт үлдэж ороо бусгаа байдалд байж олон улсыг түгшээж буруу гарт худалдагдах, хулгайлагдахаас эмээлгэж байжээ.

Тэр Тополь систем гэдэг маань ерөнхийдөө тив алгасагч баллистик пуужин, систем гээд байгаагийн учир нь Тополь пуужин маань өөрөө зөөгч (байнгын хөдөлгөөнтэй байдаг ба том талбайд эргүүл хийн явдаг), өргөгч харвагч, радар зэрэг хэд хэдэн бүтэцээс бүрддэг юм. Миний сонссоноор Оросын хамгийн шилдэг сүүлийн бүтээл бөгөөд харвагч нь хөдөлгөөнт учир олж илрүүлэх устгахад бэрх, бүх төрлийн пуужингаас бултах маневр хийх чадалтай, бүх төрлийн лазераас хамгаалагдсан, цөмийн зэвсэг 500мертр зайд дэлбэлхэд яахжгүй гэж авсаншд. Заавал онодог л юм шиг.
Ингээд арай илүү ойлголттой болсон байх гэж найдаж байна.
Хэрэглэгчийн аватар
Carrot
Гишvvн
Бичлэгүүд: 364
Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Байршил: Highway to Hell
Contact:

Re: Inside Stuff

Бичлэг Бичсэн Carrot »

Энэ сэдэв дээр санал хүсэлт авдаг юмуу, хүмүүс мэдхийг хүссэн үл ойлгодог зүйлсээ санал болгочих би мэддэг байвал аль болох эвтэйхэн бичий. (Томорцон шүү цаа чинь, шоолоод унав)
Хэрэглэгчийн аватар
orgil09
• NBA Analyst
Бичлэгүүд: 4530
Нэгдсэн: 7-р сар.18.07 3:33 am

Re: Inside Stuff

Бичлэг Бичсэн orgil09 »

Хитлерийн тушаалыг биелүүлэхээс татгалзаж байсан фелдмаршал Роммел, Паулюс нарын тухай болон хэрхэн юу болсон тухай дэлгэрүүлж бичээрэй. Үгэнд орохгүй байсан нь үнэхээр зөв шийдвэр байв уу эсвэл бас улсдаа харш шийдвэрүүд байв уу гэдэг тал дээр хэлэлцье. Дайны Урлаг номон дээр шаардлагатай үед жанжин өөрийн гэсэн зөв шийдвэрээ гаргаад хааны үгэнд орохгүй байж болно гэсэн агуулга бий. Үүнтэй холбоод энэ тухай ярилцья энд.
Хэрэглэгчийн аватар
Carrot
Гишvvн
Бичлэгүүд: 364
Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Байршил: Highway to Hell
Contact:

Re: Inside Stuff

Бичлэг Бичсэн Carrot »

Хэтэрхий хувийн үзэл бодол, итгэл үнэмшилээ бичих болчих бишүү? Тэгээл тулгалцаал маргалдаад унавал дэмий бишүү?
Хэрэглэгчийн аватар
orgil09
• NBA Analyst
Бичлэгүүд: 4530
Нэгдсэн: 7-р сар.18.07 3:33 am

Re: Inside Stuff

Бичлэг Бичсэн orgil09 »

уг нь тэр талаар бичвэл inside stuff гэдэг талаасаа сонирхолтой л байх болов уу гэсийм. Харанхуй нөхөд нь жаахан гэгээрээд буруу ойлголттой нь зүгшрээд авна биз.
Ер нь бичлэг болгон дээр л хүний өөрийн үзэл бодол үнэртдэг ш дээ. Мэтгэлцээн үүсгэхгүй зүгээр мэдээлэл талаас бичиж болох л юм. Гэхдээ заавал албатай биш л дээ санал болгосон л юм хэлэхээр чинь.
Хэрэглэгчийн аватар
Carrot
Гишvvн
Бичлэгүүд: 364
Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Байршил: Highway to Hell
Contact:

Re: Inside Stuff

Бичлэг Бичсэн Carrot »

Хоёрдугаар дайнаас салахгүйнээ хэхэ тэхдээ яахав энэ цэрэг дайн армийн талаар сонирхдог хүмүүст нэгийг бодогдуулах байхаа Оргилын санал болгосоноор энэ талаар бичнээ. Оргилын хэлсэн санаа нь Гитлерийн эсрэг хуйвалдаан түүнийг алах гэсэн оролдлогуудаас хамгийн алдартай нь болох "Долоон сарын 20-ы явдал" түүнтэй холбогдох хүмүүс хохирогчидын талаар ярилцах гэсэн байх гэвч би зөвхөн Generalfeldmarschall Erwin Rommel-н талаар бичингээ зарим бодлоосоо хавчуулхаар шийдлээ.
Generalfeldmarschall Erwin Rommel
Зураг
Энэ харин урвагч Frederich Paulus
Зураг
Паулюс бол яах аргагүй хулчгар урвагч байсан ба урваад зогсохгүй эх орныхоо эсрэг гэмт хэрэг хийсэн уучлашгүй нөхөр. Тэгээд ч Rommel-с удаан амьдарсан ч Rommel шиг нэр төртэйгээр үхэж чадаагүй хийсэн нүгэлдээ тааруулж муухайгаар зовж үхсэн хүн. Би хувьдаа маш дургүй, ядаж л түүний алдаршсан шалтгаан нь Сталинградад бүслэгдэн ялагдаж бууж өгсөн цэрэг хүний хувьд шившигт явдал.

Харин Rommel-н талаар би арай өөр юм бодож явдаг. Түүнийг Гитлерийг алах оролдлого гаргасан сүлжээнд оролцсон нэгэн гэж үзээд амиа хорлоход хүргэсэн билээ. Энэ нь барууны ертөнцөд нэр хүнд нөлөө ихтэй үнэхээр гэм хийсэн ч түүнээсээ хэтийдсэн гавьятай хүнд өгдөг зөвшөөрөл, зөвшөөрөл ч гэждээ амиа хорло гэж тушаадаг гэх юм уу даа. Нэр хүндээ цэвэр ариунаар авч үлдэн үхэх гэсэн үг. Мөн түүнийг энэ хэрэгт хэзээ ч хөдлөшгүй тулгаж чадахгүй байсн ба барин тавин холбогдосныхоо төлөө ингэж төгссөн билээ. (Мөн энэ хэргийн дараа мянга мянган хүн цаазлагджээ)

Эхлээд цэргийн удирдагчидын сэтгэл зүйд тулгардаг зарим нэг хэцүү шалгууруудын талаар бодож үзэцгээе. Хэрэв тэр үнэхээр Гитлерийг алах хүсэлтэй байсан гэж бодвол: Түүнийг жинхэнэ цэрэг хүн байсан гэдэгт эргэлзээд хэрэггүй, хэрэв та түүн шиг нэр нөлөөтэй нэртэй хүндтэй шагналаар энгэрээ дүүргэсэн ард түмэн цэргүүд дунд өөгүй том удирдагч гэж төсөөл. Та удирдлагадаа үйлчилж байгаа юу эсвэл ард түмэндээ юу? Цэрэг хүний хувьд даргын үргэлж зөв байдаг, харин буруу хэрэг хийвэл даргын буруу ч гэдэг. Даргын тушаалаар эх орноо устгаж болхуу? Герман улсын дэгдээсэн дайн хэний төлөө байв? Мэдээж Герман ард түмний төлөө тэдний сайн сайхны төлөө байж таарна зарим удирдагчид энийгээ умартдаг. Гитлер тэдний нэг байж зорилгоо умартсан гэж Rommel дүгнэжээ. Эндээс гарах гарц юу вэ? Гитлерийг хөнөөснөөр удирдлагыг сольж эсвэл солигдсон мэтээр жүжиглээд ч хамаагүй ядаж болзоотой бууж өгөх зам байгаа гэж итгэсэн байж болох. Германы нэрийг гутааж бууж өгсөн ч хамаагүй дараагийн боломжыг Германд үлдээх хэрэгтэй. Ингээд энэ төлвөлгөөнд татагдан орсон байх магадлалтай. Иймд би түүнийг энэ хэрэгт оролцсон байсан ч хүндэлсэн хэвээр үлдэнэ.

Аа харин түүний зарим нэгэн үл захирагдах өөрийн гэсэн тактик стратегитайгаар байлдаж байсан түүхүүд байдаг. Тэр бас Германы удирдлагуудын зарим нэгэн хүмүүсийн таашаалыг хүртэж чаддаггүй байсан. Би хувьдаа түүнийг жижигхэн хэмжээт тулаан дайнд илүү гарамгай байсан гэж дүгнэдэг. Улс төр, дайны бүхэл явц хэрхэн өөрийн үзэл санаагаа тархаах тал дээр харин дульхан байсанаар барахгүй бараг нойл байжээ. Харин түүний гайхалтай стратеги, тактикийг бол сайшаахгүй байх аргагүй. Түүний дээд удирдлагын тушаалыг заримдаа үл тоомсорлох, тушаалгүйгээр өөрөө шийд гарган алга болох, заримдаа бүр бүтэн танкын дивизтэйгээ алга болчихдог байсан зэрэг нь түүний өөртөө итгэлтэй, гүйлгээ ухаантай чадварлаг цэрэг байсныг харуулж байна. Гэвч үүгээрээ үзэн ядагчидыг бий болгож тэднийхээ ачаар өөр тийш шилжүүлэгддэг байж. Үүнд 2 тайлбар байна.
- Нэгдүгээрт тэр жижиг хэмжээний (full scale биш) маш сайн бүр хэтэрхий сайн удирдагч байсан ба өөрийн өөгүй сайн бий болгосон төлвөлгөөнд машид итгэлтэй байж дээшээ мэдэгдэж цаг гарздах, өөрчилөлт оруулах түүнчлэн магадгүй дотоод дахь тагнуулуудаас сэргийлэн ингэж ажиллдаг байсан байж болох.
-Хоёрдугаар хувилбар бол тэрний зан чанар зоримог ба залирхаг байдал дээр цэвэр суурьлагдсан байж болох.
Би хувьдаа эхний хувилбарт итгэж явдаг бөгөөд Гитлер түүнийг зөв газар нь ашиглаж чадсан бол аль аль талда ашигтай байх байсан гэж итгэдэг. Гэхдээ энэ шалтгааны улмаас шилжүүлэгдэн явсаар Afrikakoprs-д очжээ. Үүний шалтгааныг 2 шалтгаан хавсарсан гэж бодож байна. Үзэн ядагчид, атаархагчид болон үзэл бодол зөрөлдөгчидийн явууллага мөн удирдлагыг үл тоомсорлох нь байж болшгүй тул удирдлагаас ирсэн зүй ёсны шийдвэр.

Дэлхийн нэгдүгээр дайнаас хойш байлдаж ирсэн түүний чадварт үнэхээр эргэлзээд байх юм байхгүй, харин хамгийн том дутагдал бол минийхээр баригдмал жижигхэн ертөнцтэй хүн байсан. Тэр дайны дараа элдэв ял зүүгээгүй ба түүний удирдсан Afrikakorps дайны гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Нилээд хүнлэг байснаар барахгүй тухайн үедээ бусад Германчуудаас ялгаатай олзлогдогсод болон дайснууддаа ондоогоор ханддаг байжээ. Заримдаа хэтэрхий хүнлэг хандаж байснаар барахгүй нэр хүнддээ толбо суулгахуйц гуйлт, тушаалууд гаргадаг байсан нь түүний амбиц дутмаг байгааг харуулдаг. Ялалтын төлөө хэрэгтэй гэж үзвэл юуг ч хийж болох мэт уг нь. Цөлийн Үнэг гэх хочтой түүнийг цөлийн нөхцөл дахь хамгийн сайн удирдагч гэж тодорхойлжээ. Мөн түүнийг Европ-д байхдаа удирдаж байсан 7р хуягт дивизийг Ghost division гэж хочилдог байжээ. Энэ нь түүний санаанд оромгүй хурд, хачирхалтай газраас гарж ирдэгтэй холбоотой. Шагнал урамшуулалыг нь бүтнээр нь жагсаахаас залхуу хүрмээр тийм их нэр хүндтэй байжээ.

Нэмээд хэдэн юм бичхэд би одоохондоо АНУ-н нео-милитаризм гээд байгаа одоогийн байгаа (Обама үгүй хийх дэг шүү) энэ дэглэмийг улс орны армийг удирдах зөв арга зам гэж боддог. Явцуу өөрийн тойрон хүрээлэгчидээс бүрдсэн удирдлагыг байгуулж байсан бүх удирдагчидын систем амжилт олж байгаагүй. Энэ нь нэг журмыг хэт баримтлах, гаднаас санаа орж ирэх замаа хаах, үзэн ядагчидыг ямар нэг арга замаар өөрийн эрхгүй бий болгоод түүнээсээ болгоомжлон дарангуйлалыг тогтоож эцэстээ нуран унадаг.

Харин АНУ-д бол удирдагчид байнга солигдож байна, ард түмэн удирдагчаа таньдаг хэн бэ, ерөнхийдөө юу хийгээд байна вэ гэдгийг нь мэдэж шаардаж чаддаг. Мөнхийн Америкийн бурхан болох Америкийн эрх ашгийн төлөө удирдагчид бүгд хамтран мөргөдөг. Хэн нэгэн буруудлаа гэхэд ганцаараа барагтай бол буруудахгүй тэр чигээрээ шийдвэрээ гаргана. Харин Хойд Солонгос, Хуучин коммунист улсууд шиг хэнийг нь ч мэдэхгүй шал хачин зурчихсан зураг хөрөг нь хаа сайгүй гэрийн бурханы оронд хүртэл өлгөөтэй түүнийгээ шүтэх дагах албатай байна гэж угаасаа бүтэхгүй.
Сүүлийн удаа Carrot 6-р сар.20.09 1:41 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Хэрэглэгчийн аватар
Carrot
Гишvvн
Бичлэгүүд: 364
Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Байршил: Highway to Hell
Contact:

Re: Inside Stuff

Бичлэг Бичсэн Carrot »

2-р дайны талаар нээрэн нэгэнт бодсоных хэсэг хамаагүй юм бичээдхий. Дайны дараа SS-д алба хаагсадыг хайж олон шийтгэж, нууцаар шууд хөнөөж (жишээлбэл Английн assassination squad-ууд) мөн дайны дараа цэргийн тэтгэмжүүдээс хассанд би их шүүмжлэлтэй ханддаг. Ямар үндэслэлтэйгээр ингэсэнд их гайхаад байдий. Тэгсэн Япончуудын Хятадад үйлдсэн аймшигт хэргүүдийг үйлдэгсэд ямарч шийтгэлгүй үлдэж өдөр болгон жаахан охид хүчиндэж алж мөчилж байсан (уг нь Хятад л даа) хүмүүс нутагтаа эхнэр авчихсан (эхнэртэйгээ хонохдоо урьдийн явдлаа санадаг болвуу хэхэ) хүүхэдтэй болчихсон байдаг. Харин Япончуудын удирдаж явуулсан зуу зуун мянган хүнийг бичхэд ч хэцүүгээр тамлаж хөнөөсөн хүн дээрхи туршилт хийсэн төвүүдийн эмч эрдэмтэд зүгээр өнгөрсөнөөр барахгүй АНУ-д дайны дараа очиж судалгаагаа үргэлжлүүлсэнийг бол ойлгож болмоор. Тэдний цуглуулсан асар их бас асар үнэтэй (зуу зуун мянган хүний амиар олдсон (түүн дотор Монгол)) мэдээгээрээ амиа худалдаж авсан байгаам.
Хэрэглэгчийн аватар
orgil09
• NBA Analyst
Бичлэгүүд: 4530
Нэгдсэн: 7-р сар.18.07 3:33 am

Re: Inside Stuff

Бичлэг Бичсэн orgil09 »

Сайхан бичсэн байна. Роммел цаг алдах, тагнуулуудад мэдэгдэхээс сэргийлэхдээ тийнхүү хөдөлж байсан гэдэг нь үнэхээр бодууштай байна.
АНУ-ын нэгдмэл эрх ашиг дээр тулгуурласан удирдлага гэж аргагүй л илүү юм аа. Гэхдээ аливаа нэг юм хэт ардчилагдахаараа суларч анархи болдог ч тал бий байх, за хэн мэдлээ....Каррот нэмж олон гоё сэдвээр бичээрэй!
Хэрэглэгчийн аватар
XaBT.Xacap
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
Бичлэгүүд: 255
Нэгдсэн: 11-р сар.30.08 10:23 pm
Байршил: Casino Royale

Re: Inside Stuff

Бичлэг Бичсэн XaBT.Xacap »

Nazi Germany chuud tuhain ued Argentina tai ih holbootoi, tend barag tusgaar uls maygiin ym baiguultsan baisan, ternii nuluu ni odoo ch baidag gesen iimerhuu ym baidguu?
Quantum of Solace
Хэрэглэгчийн аватар
Lucifer
¤ Powered by Music
Бичлэгүүд: 3166
Нэгдсэн: 3-р сар.31.03 4:16 pm
Байршил: Out of this world...

Re: Inside Stuff

Бичлэг Бичсэн Lucifer »

Сайхан бичсэн байна. :-D
Хаа нэгтээ...
Хэрэглэгчийн аватар
Carrot
Гишvvн
Бичлэгүүд: 364
Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Байршил: Highway to Hell
Contact:

Re: Inside Stuff

Бичлэг Бичсэн Carrot »

Баяраллаа
Хэрэглэгчийн аватар
Carrot
Гишvvн
Бичлэгүүд: 364
Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Байршил: Highway to Hell
Contact:

Re: Inside Stuff

Бичлэг Бичсэн Carrot »

Одоо жаахан жижигхэн энгийн юм бичдэг хэргээ. Гол сэдвээ бичхээс өмнө нэг сонин юм ярихад sniper гэдэг үг маань мэргэн буудагч гэсэн үг биш снайпчин гэсэн үг байгаам. Snipe гэдэг маань нэгэн төрлийн шувуу, нисэж явхад нь агнахад хэцүү учираас мэргэн сайн бууддаг хүмүүсийг sniper буюу снайп шувуучин гэдэг байснаас энэ үг үүсэлтэй юмаа.

За одоо гол сэдэвтээ орноо. Гол төмөрний бянтны талаар ярина. Бянт буюу rifle гэж юу юм гэж бараг хэлээд хэрэггүй байх тэхдээ яахав мэдэхгүй хүн байж магад. Энэ маань гол төмөрний дотор ханийн дагуух спирал хэлбэртэй жижигхэн нэг буюу түүнээс дээш хэмжээтэй ховилыг хэлээд байгаамаа.
Зураг
Зураг
Сүүлийн зурган дээрхи цагаан никел юм шиг гол төмөр маань зэвэрдэггүй гангаар (stainless steel barrel) хийсэн болхоор тийм гял цал өнгөтэй байгаан. Арчилхад хялбархан ч гэсэн хатуулаг чанар муутай. Жишээлбэл дунджаар голцуу автомат биш буунууд 10'000 орчим буудалтын дараагаас чалчиж эхэлдэг бол энэ зэвэрдэггүй ган болхоор 6000-7000 орчим буудалтыг даах чадвартай дунджаар.

За хадуураад явж байна. Энэ бянт юунд хэрэгтэй вэ гэхээр 2 гол шалтгаантай. Хамгийн гол бөгөөд эхний шалтгаан нь сумыг эргэлдүүлж өгсөнөөр хүндийн төвийг тогтворжуулж сумны чиглэлийг маш тогтвортой болгоно. Төгс хүндийн төвтэй сум хийж хүн төрлөгтөн чадахжгүй чадлаач дээр нь юм наалдах элэгдэх цохигдоход л өөрчлөгдчихнө.

2 дахь давуу тал нь гол төмөрийг богиносгож болох боломжтой болж байна. Сум эргэлдэж спирал хэлбэрийн замаар явснаар богино эзэлхүүнтэй ч урт зам туулж байна гэсэн үг. Энгийнээр хэлбэл спирал хэлбэрийг тэгшилбэл уртсана шүү дээ. Сум гол төмөр хоёрын шүргэлцэж байгаа талбай илүү их зам туулна гэсэн үг. Гол төмөрийг ингэж богиносгож болох болсноор жижиг гол төмөртэй ч урт гол төмөр шиг сумыг тогтворжуулж чадна.

Хэдэн онд хэн зохиож анх хаана хэргэлсэн юм мэдэхгүй гүүглдчихээрэй сонирхвол. За тэгээд бянтгүй буу гэж орчин үед хийхээ больсон. Харин бянт байх шаардлагагүй зарим буунууд болох shotgun-ууд, зарим их буу танкын их буунууд бянтгүй.
Shotgun slug сумнууд болхоор ингэж аргалж байгаан
Зураг
За дутагдалтай тал гэж би амьдралдаа сонсож байгаагүй зүгээр миний өөрийн бодол болхоор бянтны завсараар сумнаас түрүүлж гарах шахадсан хий сумны чадлыг багасгаж байгаам бас бянт гэмтэхдээ амархан амархан ч гэж бянт байхгүй бол гэмтэнэ гэж байхгүй бага зэрэг сэв суухад арай л гаайгүй харин бянт гэмтвэл тэгээл бараг хэрэггүй болчихож байгаам.

Бянтыг бас хэт богинохон гогцоотой хийж болохгүй хэт бага эргэлттэй бол бас эффект муутай болчино тийм болхоор энийг лабораторийн нөхцөлд туршиж хэмжиж дээрээс нь бүх хүчийг тооцоолсон тооцооны дагуу хамгийн оптимум тоо ширхэг эргэлттэйгээр сум ба гол төмөрт нь зохицуулан тогтмол болгосон байдаг.

За бас нэг юм нэмээд хэлхэд hollow point, soft point гэж сумны (bullet буюу яг сумны толгой) төрөл байдагшдээ. Урдаа хонхорхойтой эсвэл хавтгай, энэ ямар зориулалттай юм гэхээр бай буюу хүний биенд очиж цохих үедээ задарч илүү хор хөнөөлтэй болчихож байгаан. Нэвт цохиж гарахгүй гарлаач гарах замдаа таарсан эрхтэнг зад цохиж, ясыг үйрүүлчихэж байгаам.
Зураг
Хэрэглэгчийн аватар
bayasa_311
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 161
Нэгдсэн: 12-р сар.26.08 8:10 pm

Re: Inside Stuff

Бичлэг Бичсэн bayasa_311 »

Nogoo shuwyy
Хавсралтууд
snipe_tcm9-166887.jpg
snipe_tcm9-166887.jpg (11.06 KiB) 4602 удаа үзсэн
Хөрстөд Монголчууд эзэн
Хэрэглэгчийн аватар
GTS_JPN
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Бичлэгүүд: 181
Нэгдсэн: 1-р сар.26.09 9:02 pm
Байршил: Munh huh tengeriin huchin dor...
Contact:

Re: Inside Stuff

Бичлэг Бичсэн GTS_JPN »

2r dain ehlehees omno Germany Russia-n Kazani-s tom ovriin traktor gsn nereer halhavch hiij tank avj bsn gej japan-ni tuuhiin nevtruulgeer garj bh yum 8O 1928,29 onii ued chin Germany technology n ondor hogjson oorsdoo hiichihdeg bsn bmaar yum?
Зориг эсхүрвэл ухаан эс хүрнэ
Хэрэглэгчийн аватар
Carrot
Гишvvн
Бичлэгүүд: 364
Нэгдсэн: 3-р сар.05.05 4:55 am
Байршил: Highway to Hell
Contact:

Re: Inside Stuff

Бичлэг Бичсэн Carrot »

GTS_JPN написал:2r dain ehlehees omno Germany Russia-n Kazani-s tom ovriin traktor gsn nereer halhavch hiij tank avj bsn gej japan-ni tuuhiin nevtruulgeer garj bh yum 8O 1928,29 onii ued chin Germany technology n ondor hogjson oorsdoo hiichihdeg bsn bmaar yum?
Пөөх тиймүү анх удаа л сонсож байна. Баримтат кино юм бол арай худлаа биш байлгүй дээ. Эсвэл зүгээр таамаг юм болвуу? Тэр үед Герман 1-р дайны шархаа нөхөж амжаагүй байсан байхаа.
Хэрэглэгчийн аватар
Casper.
Asuult Precious Member
Бичлэгүүд: 4063
Нэгдсэн: 7-р сар.30.03 9:17 pm

Re: Inside Stuff

Бичлэг Бичсэн Casper. »

Үнэхээр сонирхолтой сэдэв бна, үргэлжлүүлээрэй гуйжийна :wd:
Хэрэглэгчийн аватар
XaBT.Xacap
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
Бичлэгүүд: 255
Нэгдсэн: 11-р сар.30.08 10:23 pm
Байршил: Casino Royale

Re: Inside Stuff

Бичлэг Бичсэн XaBT.Xacap »

Каррот оо үргэлжлүүлж бичихгүй юм уу?

Орос Германы харилцаа хамтын ажиллагааны талаар жоохон юм номноос оруулчий.

1917 оны хувьсгал болон түүний дараа үүссэн Иргэний дайны дараа Зөвлөлт Орос нь өрөвдмөөр байдалд орсон юм. Эдийн засаг нь бүхэлдээ нурж, үйлдвэрүүд нь зогсож, бараа таваарын болон хүнсний барааны өлсгөлөн ноёрхож байлаа үүн дээр нэмэгдээд засгийн газрын бодлого нь Зөвлөлт Улсыг улс төрийн бүрэн хязгаарлалтанд оруулсан бөгөөд тэр нь эдийн засгийн байдлыг нь бүрч дордуулсан юм.
Дэлхийн Нэгдүгээр дайнд бут цохигдон, хаант улсаас бүгд найрамдах улс болсон Германд ч гэсэн байдал сайнгүй байлаа. Большевикууд Германы социал-демократуудыг өөрсдтэйгээ адилхан байдалд буй хүмүүс гэж үздэг байлаа. Гол нь улс төр биш эдийн засаг чухал байсан юм. Маш том нөхөн олговор, дээр нь ихээхэн газар нутгаа алдсан зэрэг олон хязгаарлалтанд "гомдсон" Германчуудтай тохиролцох нь бардам ялагчид болох Англи, Француудтай тохиролцохоос хамаагүй хялбар байсан байх.
1922 онд Рапаллод Генуягийн чуулган дээр зөвлөлтийн төлөөлөгчид немцүүдтэй улс төрийн болоод эдийн засгийн хэд хэдэн чухал гэрээ хэлцэлийг байгуулсан байна. Энэ нь 1942 оны 6 сарын 22 хүртэл үргэлжилсэн бараг хорин жилийн дотно нөхөрлөл, хамтын ажиллагааны үеийг эхлүүлсэн юм.
1919 онд Дэлхийн Нэгдүгээр Дайнд Герман улс бууж өгч Версалийн гэрээний дагуу дайны нөхөн төлбөр болгон газар нутгаа алдаснаас гадна бүрэн хэмжээний армитай байх, хүнд зэвсэглэл, байлдааны нисэх хүчнийг үйлдвэрлэх ба эзэмших эрхгүй болж олон нийтийг цэргийн бэлтгэлд хамруулж болохгүй байсан юм.
Германы милитарист сэтгэлгээтэй хүрээнийхэн немцийн армийг хамгийн хурдан сэргээх аргыг зогсоо зайгүй хайж байлаа тэд Версалын гэрээг шууд зөрчиж чадахгүй учир нууцаар ажиллахыг илүүд үзэж байлаа. Энэ тал дээр Зөвлөлтийн засгийн газартай нэгэн адил нэгдмэл санааг удалгүй олсон байна. Тэд үйлдвэрлэл маш сайн хөгжсөн Герман улсын үйлдвэрлэлийн боломжийг ихээхэн сонирхож байв. Нууц хуйвалдааны үр дүнд Оросын нутаг дэвсгэр дээр Немцийн цэргийн үйлдвэрүүдийг байгуулахаар болсон юм. Маш их нууцлалтайгаар Германы үйлдвэрлэл хөгжсөн нутгуудаас Гамбург, Ростокийн боомтуудруу аж үйлдвэрийн тоног төхөөрөмж болон зарим нэг төрлийн түүхий эд ачсан гарт тэрэгнүүд цувж Зөвлөлт Оросод ажиллахыг зөвшөөрсөн инженер техникчид болон өндөр мэргэжлийн ажилчид цугларч байлаа. Маш сэрэмжтэйгээр ачаа ачсан Германы усан онгоцнууд далайд гарсныхаа дараа хэд хэдэн удаа чиглэлээ өөрчилж явсаар Балтикаар дамжин Ленинградруу явж тэнд ачаагаа буулгадаг байв.
1929 онд төлөвлөсөн үйлдвэрүүдийн ихэнхи нь баригдсан ба үйлдвэрлэлээ эрчимтэйгээр эхэлсэн байна. Немцүүд ирээдүйн дайны талбарт хамгийн ихээр хэрэг болох хүнд бөмбөгдөгч онгоцнуудыг хамгийн эхэнд үйлдвэрлэж эхлэв. Зөвлөлт засгийнхан тэдгээр онгоцнуудыг Германы тусламжтайгаар үйлдвэрлэж зөвхөн энхийн зориулалтаар иргэний агаарын тээвэрт ашиглана гэж мэдэгдэж байжээ. Үйлдвэрээс иргэний хувилбараар гарч байсан юнкерсууд нь зөвхөн халхавч байжээ. Маш нууцлаг байдалд онгоцнуудыг хэсэгчлэн задлаад дахин төмөр замаар Ленинград руу аваачин тэндээс далайгаар Герман руу явуулдаг байсан байна. Тэнд үйлдвэрт иргэний зориулалтын онгоцыг тэсрэх бөмбөг хүлээн авагч болон тэдгээрийг оновчтой хаях төрөөрөмжүүдийг суурилуулан хурдан шинэчилдэг байж.
Немцүүд хүссэн хүсээгүй Оросын үйлдвэрлэл ялангуяа батлан хамгаалах чиглэлийн үйлдвэрүүдийг хурдан сэргээж өгч байлаа. Удалгүй танкчид, химичдийг бэлтгэх немцийн төвүүд нээгдсэн байна. Орост химичид, нисгэгчид, танкчдын хамт мэргэжлийн тагнуулчид ирж байсан гэдэгт эргэлзэх явдал байхгүй.
Зэвсэглэл үйлдвэрлэх болон боловсон хүчин бэлтгэх салбаруудын зөвлөлт германы харилцааны хөгжлийг Гитлер анхааралтайгаар ажиглаж байжээ. Гитлер эрчимтэйгээр хүчээ авч байсан бөгөөд Германыг илт гартаа авсан юм. Хамтын ажиллагаа нь нацистуудыг эрх мэдэлд гарсны дараа хумигдаж эхэллээ, гэхдээ зарим салбаруудад үргэлжлэн явагдсаар байсан юм. Ирээдүйн Гудериан, Роммель нарын танкны бүлэглэлийн дарга нар, "Циклон Б" болон бусад хорт бодисыг бүтээсэн химичид, 2-р дайнд хэдэн зуун онгоцыг унагаасан Герингийн дайчин нисгэгчид болох Фосс, Тееман, Гейни, Рессинг нар оросын өргөн уудам нутагт суралцаж байлаа. Эдгээр нь тэдэнд маш их тус болсон бөгөөд орос орон дээгүүр нисэх туршлагатай болсон юм. Суурин газрууд олноор бөөгнөрсөн засмал болоод төмөр замын сүлжээ ихэд хөгжсөн хаа сайгүй маш олон чиглэлийг заадаг Европ дээгүүр ниссэнээс оросын хязгааргүй уудам талбай, ой мод, дайны өмнөх үеийн тун бага тосгон сууринтай, агаарт чиглэлээ олоход хэцүү зэлүүд газар ниснэ гэдэг шал өөр байв. Энэ бүх зүйл нууцаар явагдаж, бэлтгэлийн төвүүдээс немцийн онгоцнууд ямар нэг таних тэмдэггүйгээр хөөрч байсан бөгөөд, онгоц нь сүйрсэн үхсэн нисгэгчдийг орост оршуулалгүй герман руу нууцаар чимээгүйхэн явуулдаг байв.
Quantum of Solace
Сэтгэгдэл хариулах

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах