� Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
Зохицуулагч: croft
Re: � Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
duusgachixgui wm bx daa mon ch udaan xuleejiin daa
эx орондоо xайртай^^
- tsaganakul
- Нутаг Нугын Шvтээн Гишvvн

- Бичлэгүүд: 772
- Нэгдсэн: 2-р сар.25.12 5:18 pm
- Contact:
Re: � Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
оршуулсан нөхрийн гомдол хүслээр хаагдсан байхөө хө.
Re: � Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
өөөөө
Sent from my ASUS_Z00UD using Tapatalk

Одоо хэд дүгээр боть дээр явж байгааг хэлж өгнө үү? Баярлалаа
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰
Re: � Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
oo durakaa. ovoo olon page baihaar ni duuschihsan gej bodood unshchihsan chini duusaagui bsiim uu? :p
...
Re: � Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
Номыг нь олчихсон үргэлжлүүлээд оруулбал одоо хүн униш болов уу.
Ийнхүү дайсны ар талд ажилласан бүх хугацааны туршид анх удаа биеэ барьж тэссэнгүй тэвчээр алджээ! Бүүр балай юман дээрээс тэр шүү! Бонвильд үхлийн даваан дээр очиж, хүний хүчнээс хэтэрсэн сэтгэлийн их хүчдэлийг тэсвэрлэж, гестапод байцаалгах үедээ өчүүхэн ч ажиг сэжиг авхуулаагүй байж чадсан, газар доорх заводыг олохын тулд төчнөөн их хүч тэвчээр гаргаж чадсан байтлаа ийм шалихгүй юман дээр ирээд тэсвэр алдлаа! Бас биелүүлсэн даалгавар бүр нь онцгой их ач холбогдолтой болоод байгаа ийм чухал үед шүү! Үгүй. Энэ алдаагаа засаж, хилэн нь бадарснаа өөр нэг зүй ёсны шалтгаанаар тайлбарлах хэрэгтэй байна... За ухаан нь, партизанууд довтолсон тэр нэг тохиолдлоос хойш үе үе ухаан балартдаг болсон... ялангуяа сэтгэл их хөдлөхөөр тэгдэг юм... сая Лорад халдсаныг дуулаад сэтгэл их хөдөлснөөс ийм боллоо! гэж хэлэхэд болох юм,
Генрих ингэж бодоод. ,сандал дээрээс босож хаалга тийш зоримог чиглэлээ. Гэтэл хоолны өрөөнөөс дуулдсан үгийг сонсоод, замдаа зогсов.
— Лорад минь яасан хайртай юм бэ! Лорагийн өвдсөнийг дуулаад сэтгэл нь хэчнээн зовсныг чи харав уу даа! гэж Фрау Эльза уяран өгүүлэхэд,
— Нээрээ, үнэн сэтгэлээсээ хайртай юм шиг байна. Харин ийм түргэн зантай нь миний санаанд таарахгүй байна. За яах вэ нас залуу, цус шингэн. хайр дурлал-энэ бүхнийг би ойлгож л байна... гэж Бертгольд эхнэрийнхээ хэлснийг дагуулан өгүүлэв.
Генрих өлмийгөөрөө гэтэн хаалганаас холдоод, дахин сандал дээр очиж суув. «Энэ чамд сургамж болно. Дахиад нэг алдаа хийчих дөхлөө шүү!» гэж Генрих өөрөө өөртөө шивгэнэжээ.
Тэглээ ч гэсэн энэ инээдэмт жүжигт тоглох нь Генрихт хэчнээн хэцүү, хэчнээн дургүй хүрмээр санагддагийг хэлээд яах вэ! Генрих одоо энэ өрөөнд юу бодож сэтгэж байсныг ойлгох хүн байдаг болов уу? Болзоот хархүү нь бусдыг тарчилгах шуналтай болзоот хүүхнээ багалзуурдаж алахаас буцахгүй байна. Хөндлөнгийн хүнд Генрихийн энэ байдал үнэхээр этгээд хачин юм шиг санагдана. Жишээлэхэд, газар доорх заводын нууцыг илрүүлж мэдсэний тулд Зөвлөлтийн армийн ахмад цол олгож, Улаан тугийн одонгоор шагнасан байна. Бас «Голиф» танкийг юунд зориулсныг мэдэж чадсаны учир сайшаагджээ. Гэтэл «сүй болзоо» тавихдаа энэ даалгавруудыг биелүүлэхээс зүйргүй их сэтгэлийн хүч гаргасныг хэн ч үнэмшихгүй биз ээ. Ингэж сүй тавих нь биеэ илрүүлэхгүй нууц ажиллахад зайлшгүй хэрэгтэй боловч тэглээ гээд ой гутах нь багасах биш дээ. Генрих хэзээ нэг цагт Мюнхен орсноо ярих хэрэг гарвал, сонсогч хүмүүс энэ сүй мүй тавьсныг түүний намтрын сонин тодорхой зүйл гэж инээдэм ханиадам болгон өнгөрүүлэх төдий байх биз ээ. Гэтэл энэ «тодорхой зүйл» хүч тамирыг нь шавхан барж байна. Лоратай хамт нэг өдрийг өнгөрүүлснээс Лемкед гурав дахин байцаалгасан нь дээр санагдана.
Бертгольд хаалга аяархан онгойлгож, тасалгаанд орж ирээд:
— Генрих ээ, хүү минь! Надад ч гэсэн чамаас дутуугүй хэцүү байна шүү. Гэсэн ч чи намайг хар. Би биеэ бариад байна. Сэтгэлээ сул тавь. Чиний сэтгэл үймрээд байхаар Лорагийн бие нь бүүр дордоно. Хөөрхий охин минь тэртэй тэргүй өдөржингөө уйлж унжаад байна. Ер нь би Лорагийн өшөөг авсан. Лора өөд гар далайсан хүүхнүүд түүнийхээ хариуг амиараа төлсөн! гэж хэллээ.
— Лорагийн өшөөг авсан гэнэ шүү! Тэр беларусс бүсгүйчүүдийн өшөөг хэн авч өгөх вэ!?» гэж Генрих бодлоо.
Ширээн дээрх утас дуугарсанд Бертгольд харилцуурыг аваад:
— Тийм ээ, хошууч генерал Бертгольд байна!.. Юу? гэснээ утасны харилцуурыг буцааж тавьсан ч юмгүй чулуудаж орхиод, радио хүлээн авагч тийш гүйж очлоо. Гар нь салганаад, хэрэгтэй долгионыг арайхийн барилаа. Долгион таарахад бүтэн өгүүлбэрийн хэсэг дуулдсан нь:
«... Сталинградын дэргэд амь үрэгдсэн манай дайчдын дурсгалыг тэмдэглэн Герман даяар гашуудал зарлаж байна» гэлээ. Генрих жаахан ч хөдлөхөөсөө айгаад сууж байлаа. Өчүүхэн төдий хөдөлбөл хамаг бие цогцсоор нь дүүрсэн баяр баясгалан бялхан хальж, гадагшаа гарах гэж байгаа юм шиг санагдана, Бертгольд толгойгоо гудайлган дуугүй чагнаж байлаа.
Нэвтрүүлэг төгсөж гашуудлын марш эгшиглэв.
Генрих бас суудлаасаа өндийж, Бертгольдыг даган толгойгоо гудайлгалаа.
Гашуудлын хөгжим удаан дуугарсан тул тэр завсар Генрих биеэ эзэмдэж чадлаа. Павлюсийн арми бүрмөсөн байхгүй болжээ. ! Энэ сайхан баярт мэдээтэй зэрэгцүүлэхэд өөрийн нь хамаг бэрхшээл юу ч биш амин хувийн юм бүхэн аар саар зүйл шиг санагдав.
Гашуудлын маршийн эгшиг зогсоход хошууч генерал Генрихийн гараас бариад:
— Миний тасалгаанд очъё. Бидэнд ярих юм байна... гэж хэлээд, хүргэн болох гэж байгаа хүнийхээ хариу хэлэхийг хүлээлгүй, цэцэрлэг, гудамж тийш харсан цонхтой булангийн том өрөө рүү явав. Хоёул ширээний дэргэд сууж, удтал дуугүй тамхиллаа. Эцэст нь Бертгольд түрүүлэн ам нээж:
— Генрих чи энэ бүхний тухай юу бодож байна? гэхэд нь,
— Би ойлгож байна. Та намайг үйл явдлын дунд хэр зэрэг түргэн баримжаа олдог юм бэ гэж сонирхож байгаа байх. Гэтэл би энэ санамсаргүй явдалд сэтгэл хөдлөөд, аль ч учраа олохгүй толгой эргэж орхилоо гэсэнд Бертгольд босож, тасалгаа дотуур хойш урагш холхих зуур:
Санамсаргүй явдал гэнээ! Үүнд санамсаргүй юм огт байхгүй юм шүү. Намайг дөрөв хоногийн өмнө нааш гарахад ийм явдал болно гэдгийг штабын байранд мэдэж байсан юм... гэхэд нь
— Тэгээд арга хэмжээ аваагүй юм уу.. гэсэнд,
— Арга хэмжээ авах нь авсныг чи мэдээллээс мэдэж авсан байх ёстой. Бүслэгдсэн армид туслах гэж оролдоод манай цэргийн олон шилдэг дивиз Ижил мөрний тэнд ясаа тавьсан. Хүү минь дайн, одоо дайсан этгээд өөртөө ашигтай цаг үед байлдааныг тулгаж чадахаас биш, бид тэгж чадахаа байсан тийм үе шатандаа ороод байгаа ийм учиртай хэрэг болж байна... Гай нь ганц энэ ч биш. Армийн бүх мэдээлэх тагнуул бүгдээрээ миний мэдэлд байдаг болохоор цэрэг, дарга, дээд командлалын санаа сэтгэлийн байдал ямар байгааг би хэн хэнээс илүү мэдэх биз дээ. Манай ялалтад итгэх итгэл өдөр ирэх тутам буурч байгаа нь хамгийн тоогүй хэрэг гэхэд нь
— Тийм хүн байдаг юм уу? гэсэнд,
— Байх байхдаа маш олон бий! Ялангуяа цэргүүд, хөгшин генералуудын дунд! — Ай тэр хөгшин генералууд уу тэд нар гайгүй. биднээс шангаа авна бий... Тэдний зарим нь дургүйцэх байдал гаргаж, фюрерийн стратегийг алдаатай гэж шүүмжилж байгаа юм гэсэнд.
Ийм юм хүртэл ярьдаг хэрэг үү? гэсэнд
— Ил ярихгүй л дээ. Гэсэн ч тиймэрхүү яриа гардаг байна... гэлээ.
Генерал цонхны дэргэд очиж зогсоод, хөнгөн сэвсгэр цас агаарт алгуурхан хий эргэлдэж байгааг бодлогошрон ширтэж байснаа гэнэт:
— Дайнд Герман ялагдаж дуусвал Генрих чи яах вэ? гэж асуухад нь
— Миний гар буунд өөртөө зориулах эцсийн ганц сум олдох биз ээ! гэсэнд
— Ээ тэнэг! Бүдүүн үг хэлснийг минь өршөөгөөрэй. Гэвч эцэг хүн заримдаа хэлэх үгээ шилж сонгохгүй байж болно. Гар буу... эцсийн сум гэнэ шүү... Энэ бүх хөөрүү солиорлоо бодохоо ч боль. Энэ яриа чамд ийм гутруу сэтгэл төрүүлж... ухаан нь эрүүл биш бодолд хүргэнэ гэж би санаагүй юм гэлээ.
— «Арай хэтрүүлж орхижээ!» гэж Генрих бодоод
— Ай чухам ийм хүнд бэрх цагт миний хажууд тан шиг ухаантай туршлагатай, ирээдүйг харах чадалтай хүн байхад их баяртай байна... Юм бүхэн дээр дандаа таны зөвлөгөөг дагана гэж амлая! гэсэнд, Бертгольд бардамхан инээмсэглээд
— Хашир өвгөн хүн түргэн зантай залуучуулаас заавал илүү холын бодолтой байдаг юм шүү, Генрих ээ. Чи юмны учир зүйг зөв эргэцүүлж бодоод, миний туршлагад итгэж байгаа нь сайшаалтай байна. Уг нь би энэ яриаг чиний ирээдүйн тухай бодлыг гутаах гэж эхлээгүй юм шүү. Харин ч би чиний өмнө өргөн дэлгэр бололцоо байгааг харуулах гэсэн юм. Манайх Сталинградын дэргэд балбуулж, манай арми манай командлалын нэр хүнд ганхлаа. Харин энэ бол төгсгөл биш, төгсөхийн эхлэлт ч биш гэдгийг чамд батлан хэлье. Одоо манай жанжин штаб Вермахтын ялагдашгүй арми гэсэн нэрийг эргүүлж олох тийм ажиллагааны төлөвлөгөө боловсруулж байгаа. Энэ ажиллагаа чухам юу байхыг одоо ярихад эртэднэ. Гэсэн ч манай цохилтын хүчийг большевикууд үзэж, тэдний түр зуурын амжилт нь манай шинэ шинэ ялалтын яруу алдрын өмнө гандан буурна гэхэд нь.
— Гэтэл манай армиуд өдөр болгон ухраад байна... гэсэнд
— Хойшдоо ч ухрах магадгүй. Лут их төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй. Манай одоогийн ухралтад оросууд их үнэ төлнө вий. Эцэг чинь одоо ямар даалгавар биелүүлж байгааг чи мэдэх үү? гэхэд нь.
— Би таны үгийг их анхааран сонсож байна гэсэнд,
— Надад зүгээр гэр бүлийн хэргээр чөлөө өгсөн юм биш. Би долоо хоногийн дараа манай цэрэг ухрахынхаа өмнө оросын нутаг дэвсгэрт авч явуулах арга хэмжээний төлөвлөгөөг бэлэн болгож оруулах ёстой юм. Орой би тэр төлөвлөгөөг чамд танилцууламз. Оросуудад би сайхан бэлэг бэлтгэнэ дээ. Бидний ухарсны дараа оросууд хот, тосгон юу ч олохгүй дан балгас, үнс чандруу л олно. Энэ бол дайны дараа үлддэг ерийн нэг үнс чандруу байх юм биш ээ. Би өөр илүү мундаг юм төлөвлөсөн. Тэслэгч галдан шатаагчдын тусгай командууд нарийвчлан боловсруулсан заавраар ажиллаж, ухрах үед завод байшин, ус хөөрөгдөх газар цахилгаан станц гүүр тариалангийн талбай цэцэрлэг юм бүхийг устгана. Ард иргэд зугтах зайлах газаргүй болж, ажлын чадвартай хэсгийг нь бид манай завод, фабрик, тариалангийн талбайд ажиллуулахаар хөөн аваачиж, бусдыг нь зүгээр хүйс тэмтэрч орхино. Ийм нөхцөлд дайсны арми урагшаа давших гэж оролдоод үзэг. Хүнгүй улаан цурам газар дээр амьдрал сэргээх гэж оролдоод үзэг гэж Бертгольд хэлээд нударгаа зангидаж хорсон хилэгнэсэн үзэн ядсандаа бахардав. Генрихийн зүрхэнд ч уур хилэн үзэн ядах сэтгэл буцалж байлаа..
— Нээрээ мундаг юм байна. Би таны төлөвлөгөөтэй дуртайяа танилцана. Тэгээд оросыг мэддэг маань... гэсэнд,
— Ээ чөтгөр алгад! Энэ асуудал дээр чамайг муу биш зөвлөгч болж чадна гэдгийг таг мартчихаад байгаа юм байна. Оросууд аавыг чинь алсныхаа өр төлөөсийг бас төлнө дөө хүү минь гэв.
Хүний хөлийн чимээ гарч, Фрау Эльза хаалганы завсраар толгойгоо цухуйлгаад:
— Вилли чи Генрих замд явж ирээд юу ч идээгүй байгааг мартаж орхив уу? гэхэд нь
— За яршиг, биднийг орхи. Бид одоо хоол цай санах завгүй байна! гэв.
Фрау Эльза тасалгаанд орж ирээд, сандал дээр сууснаа нөхрийгөө муухай харахад нэн даруй гарч одов.
Бертгольд тамхины саван дээр тавьсан навчин янжуурынхаа мушгирсан хөхөвтөр утааг нэг хэсэг дуугүй ширтэж байснаа,
— Манай бүх найдлага энэ утаа шиг замхарч магадгүй гэдгийг Генрих чамд сануулах нь миний үүрэг гэж бодож байна. Ийм болж ч магадгүй юм шүү дээ. Бид дотроо бодолтой байж, юу ч болсон бэлэн байх хэрэгтэй. Чухмыг хэлбэл би ийм л зорилгоор энэ яриаг үүсгэсэн юм. Миний үгийг анхааралтай чагнаж бай. Генрих чи бид хоёр«тагнуулчин улс эртний тагнуулчид! Чи одоо өөр ажилд байгаа ч гэсэн эрт орой нэг цагт дахиад тагнуулч болно. Штабынхан гавьяа зүтгэлээрээ гайхуулж сайрхаж л байг. Орчин үеийн дайнд бидэнгүйгээр ялж дийлж болохгүй гэдгийг чи бид хоёр хэн хэнээс илүү сайн мэднэ. «Бидэнгүйгээр» гэдэг маань тагнуулчдыг хэлж байгаа юм. Бид нийгэмд элдэв улс төрийн чалчаа яриатнууд, зохиолч, зураач, тэр ч байтугай эрдэмтдээс илүү их хэрэгтэй. Дайны дараа тагнуулчид одоогийнхоос илүү чухал хэрэгтэй болно. Хэн ч ялсан ялгаагүй! Би манай ялалтад бат итгэнэ гэдгээ чамд хэлсэн. Гэвч итгэнэ гэдэг нэг хэрэг, жинхэнэ үнэн байдал гэдэг огт өөр хэрэг. Ийм учраас муу юм болно гэж бэлдэж байхад илүүдэхгүй. Их Фридрих өөрөө өөдрөг санаатай хүн байсан атал цэргийн жанжин, төрийн зүтгэлтэн нартаа ингэж сургадаг байсан юм... Бид ч болсон муу юм болж магадгүй гэж бодож сууя. Генрих ээ! Юу болохыг яаж мэдэх бил ээ... Чамд хэдий хэрийн мөнгө бий вэ? Хаанахын банканд хадгалуулсан бэ? гэж Бертгольд философийн яриагаа гэнэт практик асуудлаар дуусгахад нь.
— Швейцарын үндэсний банканд нэг сая есөн зуун мянган марк, германы банканд гурван зуун мянган марк бий гэсэнд.
— Бүх өв хөрөнгө чинь үү? гэхэд нь,
— Би дан хүүгээр нь амьдарч байдаг гэсэнд
— Тун магтууштай ажил байна! Бүх мөнгөө нэн даруйхан Швейцарын банканд гуйвуулах хэрэгтэй. Нэгдүгээрт энэ. Бас хадгаламжаа доллар болгох хэрэгтэй. Тэгвэл аюул бага гэхэд нь,
— Үүнийг одоо гүйцэтгэх үү? гэсэнд,
— Үгүй, жаахан хүлээж байгаад болоорой. Гашуудал өнгөртөл хүлээ, тэгээд амьтанд мэдэгдэхгүй сэмхэн хийх хэрэгтэй. Цааш нь би өөрийнхөө хураасан мөнгийг чамд гуйвуулна. Чи өөрийнхөө дансанд хийчхээрэй. Би одоо өөрөө гадаадын банканд мөнгө гуйвуулах нь эвгүй байна гэхэд нь,
— Ойлголоо! гэсэнд,
— Би Лорад инж болгож талхны завод өгнө. Хоёр дахийг нь бөмбөгдөж сүйд хийсэн нь харамсалтай байна. Бас фермээ өгнө. Энэ бүгдийг нэг хүнд захиж борлуулаад, мөнгийг нь бас Швейцарын банканд хадгалуулаарай гэхэд нь,
— Ёсоор гүйцэтгэнэ гэсэнд,
— Тэглээ ч гэсэн бид өөрсдийгөө элдэв санамсаргүй тохиолдолд өртөхгүйгээр даатгах хэрэгтэй. Жишээ нь мөнгөний ханш унаж мэднэ. Дайнаас болж долларын ханш буурч магадгүй. Тэгвэл чи бид хоёр, их хохирно. Ийм тохиолдолд үл хөдлөх хөрөнгө бол хөрөнгө байрлуулах хамгийн сайн баталгаа байдаг. Тэгэхлээр чи швейцарт дориухан шиг. үйлдвэрийн газар, ядахдаа зочид буудал юм уу ашиг олз сайтай байшин худалдаж авах хэрэгтэй. Би өөрөө аяыг нь тааруулж байгаад нэг очиж үзэмз. Чи надтай зөвлөлгүйгээр ганцаараа юу ч битгий шийдээрэй. Чамд энэ талаар ямар ч туршлага байхгүй болохоор чамайг хүн маллаж магадгүй гэхэд нь,
— Таны хэлснийг мэдлээ гэсэнд.
— Манай гэрийнхэн дайнаас хойш ч амар тайван аж төрөхөөр бодох хэрэгтэй. Хойшдын юмны төлөө санаа зовох явдалгүй. Надтай хамт байгаа цагт алзахгүй. Бертгольд над шиг тагнуулчин хэзээ ч ажилгүй үлдэхгүй. Намайг хаана байна гэж эрж ирэхээс биш, би өөрөө ажил хаана байна гэж эрж явахгүй. Би өөрөө болзлоо тулгахаас биш, надад болзол тавьж шаардахгүй. Би герман орондоо хайртай! гэсэн ч германчууд бидэнд хэрэг муу тийшээ эргэж би маркийн оронд доллар авах хэрэгтэй болбол тэрийг ч аваад, одоогийнх шигээ үнэнч зүтгэлтэй ажиллах болно. Мөнгөнд үнэр байхгүй! Хэн ингэж хэллээ дээ, Генрих ээ? гэхэд нь,
— Санахгүй байна! гэж Генрих хариулахдаа огт өөр юм бодож суув. Бертгольд болоод түүний мэт хүмүүс ямаршуу зан авиртайг Генрих сайн мэдэж байсан боловч ийм ичгүүр сонжуураа алдсан байдалд орж болно гэж бас ч санасангүй.
— Чи миний төлөвлөгөөг зөвшөөрч байна уу? Генрих ээ? гэхэд нь
— Бүрэн зөвшөөрч байна гэлээ.
Тэр завсар Лора, Генрих хоёрт зориулан гаргасан хоёрдугаар давхарт болзоот хүүхэн солиорох шахаж байжээ.
Лора урьд шөнө цурам хийж чадсангүй. Халуун нь нэмэгдэж, түлэгдсэн газар нь тэсэхүйеэ бэрх өвдөж, бас болзоот хархүүгээ харж чадахгүйдээ зүрх нь урагдаж байв. Өглөөний нам гүмийн дунд хонх жингэнэн дуугарч, Генрихийн ирснийг мэдэгдмэгц залуу бүсгүй цурхиртал уйлж, түүнээс хойш цаг үргэлж эхэр татан уйлсаар байлаа.
Генрихийг замынхаа тоосыг угааж, хувцсаа сольж байх хооронд эцэг эх хоёр нь охиныхоо сэтгэлийг тайтгаруулах гэж оролдсон нь огт талаар болжээ. Завшаанаар шивэгчин хүүхэн санаа авч, залуу эзэгтэйдээ толь авч өгөв. Лора өөрийгөө толинд хараад хирдхийн цочлоо. Нүүр нь улайж, нүд нь бүлцийж, үргэлж уйлж нус нулимсаа арчсаар байгаад хамар нь хөхрөн, монцгор дээрээ улам монцгор болжээ. Залуу бүсгүй толио шал дээр шидэж орхиод, толь хагарвал муу ёр гэдгийг мэдэх тул улам их дуу тавин орилжээ.
Бертгольдыг Генрихтэй ярьж байх хооронд фрау Эльза хотынхоо шилдэг нүүр засагчийг гэртээ дуудаж ирүүлэв. Тэр хүн Лорагийн нүүрэнд жин тавьж, тос түрхэж, барилж, оо түрхлээ. Тэгээд Лора болзоот хархүүтэйгээ уулзахын тулд энэ бүхнийг хатуужин тэсвэрлэв.
Өглөөний хоолны дараа эцэг эх хоёр нь охин дээрээ орж ирээд, нүүр засагч хүн мөнгө дэмий авсангүй гэдгийг ойлгов. Хэдий тийм боловч Лораг ийм байдлаар болзоот хархүүд нь үзүүлж болохгүй байлаа.
Үдийн хоолон дээр Бертгольд дахиад л Лорагийн бие муу байгаа гэж шалтагцахаас өөр аргагүй болжээ. Эльза авгай ч, Бертгольд өөрөө ч үүндээ их л бантаад, хоолны үед яриа эвлэж өгөхгүй байлаа. Харин хоолны сүүлчээр Генрих Бертинагийн явуулсан гэрэл зургийн тухай ярихад яриа баахан сэргэв. Эльза авгай Бертинаг ичих нүүрээ барсан, хутган үймүүлэгч хүүхэн гэж хэлээд, Лора охиноо түүнтэй нийлж нөхөрлөхийг хориглосон гэж ярилаа. Тийм танилтай байх нь нэр гутаахаас өөр нэмэргүй гэлээ. Бертгольд бол Бертинагийн тухай бүүр ч эрээ цээргүй заваан үг хэлсэнд хөөрхий эхнэр нь чихээ таглажээ.
Үдийн хоолны дараа ирээдүйн хадам эцэг, хүргэн хоёр ликёртой кофе ууж янжуур татахаар генералын ажлын тасалгаанд ороход Бертгольд өөрийн садан төрлийн тэр хүүхний тухай дахин яриа үүсгэж Генрихийг Бертинагаас холхон байж, захидлаар харилцахгүй байна гэсэн ам өчиг авлаа. Гольдринг одоо зөвхөн өөрийн нэр төрийг бодохоор барахгүй, Лорагийн нэр төр, амгалан тайван байдлыг бодох хэрэгтэй гэж Бертгольд хэлжээ.
Болзоот хархүү, хүүхэн хоёр шөнө орой уулзав. Фрау Эльза хамаг авьяас чадлаа шавхан байж, шөнийн гэрэл бараан бүрхүүлтэй ширээний чийдэн хоёрыг овоолгоотой зөөлөн дэрэн дээр түрүүлгээ харан хэвтэж байгаа Лорагийн царай сүүдэрт байхаар тааруулж тавилаа
Болзоот хүүхний тиймэрхүү янзтай хэвтэж байгааг Генрих хараад золтой л инээд алдчихсангүй. Генрих өвчтэй бүсгүйг өрөвдөж сэтгэл засах үг хэлээд, уулзаагүй удсаны эцэст Лораг тэврэн таалах хувьгүйдээ гомдож байна гэж хэллээ. Дотроо бол бөгж солилцох ёслолыг дахин хойшлуулж чадах магадгүй гэж баярлаж байжээ.
Гэтэл Бертгольд, түүний бодлыг тааж мэдсэн юм шиг,
— Та нар маргааш орой тийш бөгжөө солилцох биз. Маргааш орой болтол Лорагийн бие нь дээрдэх байх. Зүйтэй юу? гэж хэлжээ.
«Ядаж ёс болгож, охиноо өгнө үү гэж гуйх үгийг сонсдог ч болоосой!» гэж Генрих бодовч аргагүй болж,
— Тэгэлгүй яах вэ! гэж хариулжээ.
Маргааш орой нь сүй тавих ёслол боллоо. Лора өөрөө өвчтэй байгаа болохоор их хөлтэй баяр ёслол хийх аргагүй гэдгийг ойлгож байсан боловч цөөн ч атугай зочид ирж, баяр хүргэж бэлэг зэлэг барих гэж бодсон нь тэгсэнгүйд бас урам нь хугарчээ. Санаснаас огт өөр байдалтай болов. Германд үндэсний гашуудал зарлаад байсан болохоор хошууч генерал Бертгольд яг энэ үеэр ганц охиныхоо сүй тавьсныг хөндлөнгийн хүнд мэдэгдэхийг хүссэнгүй. Олон хүн дуулбал Генрихт ч хор хүргэж болох байлаа. Ингэж бөгж солилцоход гэр бүлийнхээс өөр гаднын хүн байсангүй.
Гэвч үүнийг хүлцэхээс өөр арга алга. Болзоот хүүхэн бөгжийг солгой гартаа зүүх ёстой боловч солгой гар нь түлэгдсэн учир Лора баруун гарынхаа хуруунд зүүгээд асгартал уйлж гарлаа. Генерал Бертгольд ч гэсэн сэтгэл уярч, Генрихийн духан дээр үнсээд гэрлэх залуу хосыг гурвантаа адислав.
Лорагийн өрөөнд орны нь дэргэд хооллоход, Лора үе үе биеэ барихыг мартаад ёолж яраглах нь дуулдана.
Өглөө нь Генрих явлаа. Түүнийг галт тэрэгний буудал дээр ганц Бертгольд үдэж гаргалаа.
— Чи бид хоёр юу юу гэж ярьж тохирсноо бүгдийг санаж байгаа биз дээ? гэхэд нь
— Саналгүй яах вэ, аав аа! гэсэнд,
— Бидний ярьсныг хэнд ч мэдэгдэж болохгүй гэдгийг ойлгож байгаа биз дээ? гэхэд нь,
— Та намайг нялх хүүхэд шиг бодож байна уу даа? гэсэнд
— Өө хаанаас! Генрих чи их сайн тагнуулч болно! гэж Бертгольд хэлээд салах ёс хийв.
Сонин тохиолдол юм даа. Зөвлөлт Холбоот Улсад байгаа, Гольдрингийн удирдагчид Бертгольдын төлөвлөгөөг хүлээж аваад бас л яг ийм утгатай үг хэлсэн бил ээ.

Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
ss7 написал: 5-р сар.27.10 2:13 am Генрих бичсэн захидлаа хурандаад өгч,
— Эрхэм хурандаа та уншаад үзнэ үү. Би арай хэтэрхий зоримог бичээгүй бангаа даа гэж айж байна ... гэсэнд Бертгольд түүний үгийг таслан гар зангаад захидлаас нүд салгалгүй ширтэж,
— Чи эх эцгээ хайрлан хүндэтгэдэг хүүгийн ёсоор бичсэн байна гэж сэтгэл уяран өгүүлээд Генрихийг тэврэв.
— За одоо яв. Замд гарах боллоо. Автомат авч явахыгаа тун битгий мартаарай гэж хурандаа захилаа. Генрихийг бүр үүдэнд очоод байтал Бертгольд дахин дуудаж,
— Чамд нэг сонин мэдээ дуулгахаа мартжээ. Зөвлөлтийн цэргийн шүүх чамайг эх орноосоо урвасны учир эчнээ буудан алах ял заасан байна. Энэ тухай надад ахмад Кубис мэдээлсэн. Кубис байнгын тагнах албаны шугамаар ажилладаг юм. Манай тагнуулын алба тэнгэрийн өршөөлөөр одоо сайн сайн байнгын төлөөлөгчтэй байгаа юм гэхэд нь,
— Нээрээ сонин мэдээ байна гээд Генрих тас тас хөхөрснөө гэнэт инээхээ больж, царайгаа төв болгон нүд нь цогтой гялалзаж
— Би ямар ч нөхцөл байдалд амь үрэгдэж мэднэ. Харин хэзээ ч Эх орноосоо урван тэрслэхгүй гэдгийг баттай мэдэж байна! гэж хэлээд өсгийгөө тов хийтэл хавсран ёсолж, тасалгаанаас гарлаа.
Бертгольдтой ярилцсан нь Генрихийн сэтгэлийг догдлуулжээ. Бертгольдын штабт ажиллаж эхэлсэн анхны үед өчүүхэн ч сэжиг төрүүлэх ёсгүй. Гэтэл тийм хэрэгт сэрдэгдэж байдаг! Хурандааг хурууны нь хуаюур авч байх үед Генрих ширээн дээр байгаа зурагнаас зориуд нүүр буруулсан шүү дээ. «Зөвлөлтийн командлалд тэр ажиллагааны төлөвлөгөөг хэн өгсөн байж таарах вэ? Чухам хэн бэ?» гэж Генрих бодно.
Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
ss7 написал: 6-р сар.04.10 10:29 am Генрих үл таних хүний яриаг тасалдуулалгүй, хөшсөн юм шиг сууж байв. Яах вэ, ярих юмаа дуустал яриг. Байдлыг харж байгаад яахыгаа шийдье.
— Та германы армид алба хааж байсан ч гэсэн францын эх орончдод тусалж байсныг нотлох бичиг баримт, гэрч нартай болохыг хичээвэл таарна. Энэ ямар учиртайг та ойлгож байна уу?
Генрих үл таних хүнийг нүдээ анийлган ширтэв. Хэлсэн саналыг нь эргэцүүлэн бодож байх шиг байлаа. Түүнийг дуугүй байхаар урамшсан нөгөө хүн үргэлжлүүлэн:
— Та миний үгийг анхааран чагнаж байгаа тань сайн хэрэг. Одоо би нэрээ хэлье. Би Эсэргүүцлийн хөдөлгөөний нэг хэсгийн удирдагч, коммунист Пьер Кеспи. Бид таны хүчин зүтгэлийг хэрэглээд бидэнд өгсөн мэдээний хэр чухлыг харгалзан эд материалын талаар хариу туслах болно гэв. Одоо бүгд тодорхой боллоо.
— Та надаар юу хийлгэх вэ? гэж Генрих асуугаад хичнээн тайван дуугарснаа өөрөө ч гайхав.
Өөрийгөө Пьер Кеспи гэж нэрлэсэн хүн баярлаж,
— Энэ чинь зөв асуулт байна! Товчхон хэлэхэд та үе үе бидний сонирхож байгаа мэдээг бидэнд өгч байх болно. Та дивизийн штабт ажилладаг болохоор үүнийг гүйцэтгэхэд төвөггүй байх болно. Мэдээлэл юм уу, баримт бичиг бүрийн үнийг та өөрөө хэлж байх болно. Эхлээд та одоо авч яваа дуттуйтай бичгээ надад өгнө үү. Нэг цагийн дараа танд яг хэвээр нь буцаан өгнө. Бичгийг нь үзсэнийг нэг ч хүн мэдэхгүй гэв.
Генрих тэр хүний өөдөөс тайван ширтэн дуугүй сууж байлаа. Энэхэн үед элдвийн бодол тархинд нь багтаж ядан эргэлдэж байв. Дугтуйтай бичиг авч явааг минь энэ хүн мэдсэн байж! Тэгэхлээр Лионд томилон явуулсан нь нэг ёсны сорилт шалгалт байгаа юу? Ингээд гүйцээ юу? Эд нар миний герман эх орондоо үнэнч эсэхийг шалгаж байгаа юм уу? Яах вэ, үзүүлээд өгье гэж Генрих боджээ.
Генрих янжуураа яаралгүй имрэх зуур өмднийхөө халаасанд гараа хийв. Гестапогийн өдөөн хатгагч хүн бас нэг янжуур авч, хуруун завсраа үнгэн Гольдрингийн асаагуураа гаргаж ирэхийг хүлээж байлаа. Гэтэл гестапогийн хүн янжуураа зуугаад тамхиа асаахаар тонгойтол асаагуурын оронд нүүр рүү нь гар бууны ам тулгасан байв. Бусад нь ганцхан агшин дотор боллоо.
Гестапогийн хүн хөлийнхөө хар тэнхээгээр ширээг өшиглөж орхиод Гольдрингийг дайвж, гар буугаа хоромхон зуур доош болгох самбаанд тасалгаанаас гүйн гарав. Генрихийг гадагш гүйж гарахад хутган үймүүлэгч гудмаар гүйж явлаа.
Буун дуу дараа дараагаар хоёр дахин тас хийж хүн чарлах чимээ гараад бараг нэг зэрэг хүний бие луг хийтэл хөсөр унах дуулдан. Генрих эргэж харвал гудамд хүн байсангүй. Гэвч тэр даруй хүний хөлийн чимээ дуулдаж, СС-ийн дүрэмт хувцастай офицер, нэг бага дарга, хоёр цэрэг гарч ирлээ.
«Бэлтгээд байж шүү!» гэсэн бодол Генрихийн толгойд зэрсхийв.
Нөгөө офицер холоос:
— Битгий буудаарай. Би эргүүл байна гэж хашгирахад нь
— Бичиг баримтаа үзүүл гэж Генрих эрс хэллээ. Гестапогийн офицер бичиг баримтаа гарган Генрихт үзүүлж, Цэргүүд нь хэвтэж байгаа хүн тийш ухасхийв. Тэр хүн амьд боловч ухаан алдсан байжээ.
— Юу болсон бэ? гэж офицерыг асуухад
— Зочид буудалд францын партизан нартай холбоотой дайсны тагнуулд шурган орж ирээд зохих шангаа авсан нь энэ гэж Генрих хорсолтой өгүүлэв.
Барон фон Гольдринг тасагтаа ороод үл таних этгээдийн юу ярьсныг нэгд нэгэнгүй дамжуулан ярихад бага дарга өчгийг бичиж аваад Гольдрингоор гарын үсэг зурууллаа. Та шөнөдөө хаалгаа сайн түгжээрэй гэж нөгөө офицерыг явахдаа хэлэхэд нь
— Та нар зочид буудлын хамгаалалтыг анхаарвал таарна. Гадаадын тагнуулчид офицеруудын зочид буудалд гэртээ орж байгаа юм шиг нэвтэрч байна гэдэг юу гэсэн үг вэ! гэж уурлан хэлэхдээ дотроо тачигнатал хөхөрмөөр санагдаж билээ.
Re: Юрий Дольд Михайлик - Ганц дайчин ганцдахгүй
ss7 написал: 7-р сар.08.10 11:22 am Поль Шенье дахиад удтал нүдээ харан хэвтэв. Ханзны нь дээрээс намхан бетон тааз лүглийнэ. Тэгээд өөрийн нь дээрээс үнэхээр авсны таглаа дарах гэж байгаа юм шиг санагдлаа. Эндээс газар дээр гарах ганц арга гэвэл өөрийгөө хайрцагт хийлгэх хэрэгтэй юм гэж үү? Тэглээ ч гэсэн өдрийн гэгээг үзэж, хүмүүст Нүгэлт хөндийн нууцыг ярих өчүүхэн ч атугай горьдлого байгаа юм гэж үү? Зуугийн дотроос ганц юм уу, түүнээс цөөн тохиолдох өчүүхэн бага горьдлого байгаа юм даа. Бас сул чөлөөтэй болохоосоо өмнө бүтэж үхэхгүй гэхийн баталгаа хаана байна?! Өөрийг нь хийх хайрцаг хамгийн дор, бүх ачааны доод талд орчихож болох шүү дээ. Тэгвэл ч ... гэж Поль бодохдоо хамаг бие нь чичирч, бүр одоо л амьсгалах агаар олдохгүй болсон юм шиг цамцныхаа захыг урав. Айж байгаа хэрэг үү? Мэдээжээр айж байна. Харин айна гэдэг бол аймхай байна гэсэн үг биш. Поль өөрийгөө амьдаар нь харанхуй авсанд хийхийг эрүүл ухаантай байхдаа сайн дураар зөвшөөрсөн юм. Тэгээд эндээс гарна чиг! Даалгасан зүйлийг нь биелүүлнэ чиг! Поль тохой дээрээ өндийн хуаранг харлаа. Хатавчны үзүүрт хоёр давхар ханзны хоорондуур тэртээ тэнд бяцхан цахилгаан ламп бүдэгхэн ёлтойно. Тэр чийдэнгийн гэрэл харанхуйн дундаас хаалганы дэргэдэх ханз, дээр нь атиран хэвтсэн хүний дүрсийг гэрэлтүүлнэ. 1101 дүгээр олзлогдогч байна! Тэр хүн оройноос халууран чичирч эхэлсэн тул өглөө тийшээ өндийж чадахгүй болох биз. Тэгээд түүнд ганцхан зам үлдэнэ. Үгүй, эндээс зайлъя. Тэгэхдээ ганц өөрийгөө аврахын тулд биш, энэ аймшигт зэвсгийг дайсны гараас алдуулах ёстой. Энэ зорилгод хүрэх өчүүхэн төдий ч атугай найдлага байвал тэр найдлагыг Поль ашиглах ёстой. Полийг унтах үед Луизийн царай дахин нүдэнд нь нэг үзэгдээд өнгөрөв. Луиза бодвол Парисаас гараад эх дээрээ, эндээс хэдхэн километрийн газар суугаа биз. Луиза энэ хоёр бие биедээ хичнээн ойрхон мөртлөө хичнээн хязгааргүй хол байгааг мэддэг болоосой. Энэ хоёр уулзаагүй гурван жил болох шахаж байна. Парисыг эзлэгдэхийн өмнө коммунист Андре Ренарыг нэрээ сольж, гитлерчүүдийн хурааж авсан нисэх онгоцны заводад ажиллахыг зөвлөсөн байна. Тэгээд Поль Шенье хэмээх Андре Ренар эхнэртээ ч захиа бичих бололцоогүй болжээ. Хожим нь түүнийг баривчилж энд авчирсан байна.